| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2202001290348 |
| Дугаар | 2025/ДШМ/797 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/797
2025 06 26 2025/ДШМ/797
Б.Б, Г.Г, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүн,
шүүгдэгч Б-ийн Б-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, Ө.Учрал
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/1248 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б-ийн Б-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүгдэгч Г.Г нар нь давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Б.Б, Г.Г, Б.Б нарт холбогдох 2202001290348 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. А овогт Б-гийн Б .......................... тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 426 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 580 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар нийт 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;
2. Б овогт Г-ийн Г ..................... тоотод оршин суух хаягтай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй:
- 1998 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 574 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
- 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
- 2003 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
3. Е овогт Б-ийн Б ...................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;
1. Шүүгдэгч Б-ийн Б нь:
- 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 220 тоотод 0.1040 грамм цэвэр жинтэй, “Мөс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Мethamphetamin/-ны агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Мethamphetamin/ агууламжтай, мөс гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,1393 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн биедээ хадгалсан,
- 2018 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-т “шаргал өнгийн ээмэг, бөгж, ээмэгний түгжээ” зэрэг металл эд зүйлсийг “өвөө та алтан ээмэг бөгж сонирхох уу, манай хойд ээж намайг их гадуурхдаг баян хүн байдаг, дургүй хүргээд байхаар нь аваад зарж байгаа юм. 1,000,000 төгрөгөөр зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 480,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,
- 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүннү Молл” худалдааны төвийн 2 давхарт байрлах “Time Shop” бугуйн цагны дэлгүүрийн лангуунд байсан Б.Т-ий “G Shock” хар өнгийн бугуйн цагийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 407,550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,
2. Шүүгдэгч Г-ын Г нь:
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Мethamphetamin/ агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.7411 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн биедээ хадгалсан,
- 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Мethamphetamin/ агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.1393 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б-ийн Б-д өгсөн,
- 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Мethamphetamin/ агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.1690 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б-ийн Б-д 50,000 төгрөгөөр худалдсан гэмт хэргүүдэд,
3. Шүүгдэгч Б.Б нь:
- НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Мethamphetamin/ агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.1690 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б-ийн Б-ийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г-ын Гийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б-ийн Б-ийг тус тус холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:
1. Шүүгдэгч А овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан", Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар” авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Б-ийн баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б-ийн Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялыг биечлэн эдэлж дууссан үеэс тусад нь эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б-ийн Бэс 407,550 төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Т-д олгохоор,
2. Шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Г.Гоос 50,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар,
3. Шүүгдэгч Е овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, бусдад төлөх төлбөргүйг дурдаж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэднийг цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, мөнгөн дэвсгэртүүдийг Монгол банкинд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б-ийн Б-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний үйлчлүүлэгч үйлдэлдээ анхнаасаа маргаагүй, үнэн зөвөөр мэдүүлэг өгч оролцсон. Үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон үйлчлүүлэгчийн биедээ хадгалж байсан бодисын хэмжээ маш бага байгаа зэргээс үзэхэд үйлчлүүлэгчид шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь хэт хатуу шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны, хууль ёсны зарчмыг үндэслэлээ болголгүй шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
2. Шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэл болох 1 жилийн хорих ялын шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 болон 6.1-д заасан үндэслэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасан хууль зүйн үндэслэлээр 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн боломжтой байсан.
3. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санкцын хувьд 5 хүртэлх жилээр зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэж шийтгэж болох байсаар атал бусад шүүгдэгч нарын эрх зүйн байдалтай дүйцүүлж, жишиж ял шийтгэл оногдуулсан нь үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Ийм ял хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдолдоо: “...Би мөс гэх нэршилтэй бодисыг хэн нэгэнд худалдаагүй. Уг хэрэгт ямар ч хамааралгүй, миний дансаар хийгдсэн 50,000 төгрөгийн гүйлгээ нь баримтаар нотлогдоогүй байхад хэрэгт хамааруулан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэсэнд гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүү үүсгээд явж байтал зөвхөн миний мэдүүлснээр /өмгөөлөгч надад хэргээ хүлээвэл бага ял оногдуулна гэхээр нь би хүнд өгсөн гэдгээ хэлсэн/ явсан. Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн Б.Б-ийг нэгжээд малгайнаас юм гараагүй, зүүн талын халааснаас 0.3 грамм гарсан, жиндээр тавьж жинлэсэн байдаг. 0.03 гэх тоог гаргаж ирээд шууд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Хар тамхитай тэмцэх газрын гаргасан дүгнэлтээр биш, зөвхөн хэлсэн үгэнд үндэслэн надад ял оногдуулсанд гомдолтой байна. Түүнчлэн Б.Б шүүх хуралдаанд надад 90.000 төгрөгийн өртэй байсан. Уг өрнийхөө 50.000 төгрөгийг өгсөн, түүнээс Г.Г худалдаагүй гэж мэдүүлсээр байхад түүний мэдүүлгийг харгалзан үзээгүй. ...” гэв.
Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Г-ийн хувьд Б.Б-д тухайн бодисыг ямар нэгэн байдлаар борлуулаагүй, зөвхөн өгсөн гэх үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Б.Б-д худалдсан гэх үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсанг шүүгдэгч Г.Г-ийн хувьд хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь, би худалдаагүй, Б.Б-д би 90.000 төгрөг зээлсэн байсан. Тухайн өдөр мөнгөө авъя гэхэд надад байгаа мөнгө нь гээд миний данс руу 50.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгийг намайг худалдсан гэж үзсэн гэдэг.
Шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдаанд н.Т, н.Б гэх хоёр гэрчийг оролцуулах тухай хүсэлтийг удаа дараа тавьж байсан юм билээ. Уг хүсэлтийг нь бид шүүх хуралдааны үед тавьсан боловч шүүх хүлээж аваагүй. Дээрх 2 гэрчийг асуулгах тухай хүсэлтийг хүлээн авсан бол зарж борлуулаагүй, зөвхөн өгсөн үйлдэл нь нотлогдож, тухайн зүйл анги надад нэмэгдэхгүй гэж шүүгдэгч Г.Г-ийн зүгээс үздэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэнг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн тухайн бодисыг хадгалж байгаад, өгсөн үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээхэд гомдолгүй гэж тайлбарладаг. Иймд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б-ийн Б-ийн өмгөөлөгч Ө.Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Чулуунгэрэл өмгөөлөгчийн гаргасан гомдлыг агуулгын хувьд дэмжиж оролцож байна. Миний хувьд анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг дүгнэсэн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэрэгтэй маргаагүй. Гагцхүү шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч гэж гуйж оролцож байна. Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдлын хувьд “Дэлхийн шилдэг технологи” ХХК-д, үүнээс өмнө “Тийс монгол” ХХК-д ажилладаг байсан. Эдгээр компаниуд нь “Оюу толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компани юм. Одоог хүртэл шүүгдэгч нь тус компанидаа ажилладаг, ял шийтгэлгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэх гомдлыг дэмжиж оролцож байна. Иймд шүүгдэгч Б.Б-д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Г-ийн гаргасан гомдлын тухайд, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүгдэгч Г.Г нь өөрийн биедээ сэтгэцэд нөлөөт бодис буюу Метамфетамин /Мethamphetamin/ агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, бодисыг хадгалж байсан.
Мөн тухайн өдөр Б.Б-д 50.000 төгрөгөөр худалдсан үйлдлийн тухайд, хэдий шүүгдэгч Г.Г нь Б.Б-эс 90.000 төгрөгийн авлагатай байсан, түүнийхээ 50.000 төгрөгийг авсан гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч Г.Г болон Б.Б нарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр өмнө нь мөнгө төгрөг авч, өгөлцсөн асуудал тогтоогддоггүй. Зөвхөн хэрэг үйлдэгдсэн өдөр 50.000 төгрөгийг өөр өөрсдийнхөө нэрийн дансаар шилжүүлсэн нөхцөл байдал байдаг. Уг 50.000 төгрөгийг шилжүүлсэн нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бтэй хамт явж байсан гэрч н.Төрболд мэдүүлэхдээ “Б.Б зээлсэн мөнгөө авъя гэхэд Г.Г нэмээд 50.000 төгрөг өгчих, тэгээд юм өгье гэж ярьсан..” гэж хэлдэг. Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай гэмт хэргийн талаарх мэдүүлгийг өгсөн тул шүүх хуралдаанд гэрчийг оролцуулах шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан.
Б.Б-д сэтгэцэд нөлөөлөх бодисыг өгсөн гэх үйлдлийн тухайд, гэрч н.А, н.Б нарын мэдүүлэгт “..тээврийн хэрэгслээрээ тухайн өдөр зорчиж явахдаа Г.Г нь өөрөө сэтгэцэд нөлөөт бодисыг гаргаж ирээд хэрэглэж байсан. Мөн тухайн хүмүүст хэрэглүүлсэн. Ба.Бат-Эрдэнийг бодис өгөөч гэж хэлэхэд нь өгсөн...” гэдэг. Б.Б-д ямар нэгэн хариу төлбөргүйгээр өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, Б.Бд 50.000 төгрөгөөр худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.
Шүүгдэгч Б.Б өмнө нь ял шийтгэлгүй эдэлж байгаагүй, гэм буруу дээрээ маргадаггүй. Гэвч шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээ буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Г болон Б.Б-ийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Б, Г.Г, Б.Б нарт холбогдох 2202001290348 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б-ийн Б, Г-ын Г, Б.Б нарт холбогдох гэмт хэргүүдийг эцэслэн хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээ хангалттай байсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үнэлэн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;
1. Шүүгдэгч Б-ийн Б нь:
1.1. 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 220 тоотод 0.1040 грамм цэвэр жинтэй, “Мөс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Мethamphetamin/-ны агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,
- мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Мethamphetamin/ агууламжтай, мөс гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,1393 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн биедээ хадгалсан болох нь:
2022 оны 2 дугаар сарын 6-ны шөнө “Б гэх иргэн хар тамхи биедээ авч явсныг илрүүлсэн” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 20),
Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 220 тоотод хийсэн үзлэгээр “... урт 3,7см, өргөн нь 2,5см хэмжээтэй жижиг гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл”-ийг эд мөрийн баримтаар хураан авсан (1-р хх-ийн 22-28, 48), тус хураагдсан бодисыг шинжилсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1031 дугаартай “1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “С-3-0971 СХДЦХ- III “Бодис” гэж хаягласан цагаан цаасанд хийж ирүүлсэн талст хэлбэрийн цагаан өнгийн нунтаг дээжнээс Метамфетамин /Мethamphetamin/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. 4.5. “С-3-0971 СХДЦХ-III “Бодис” гэж хаягласан цагаан цаасанд хийж ирүүлсэн талст хэлбэрийн цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 0,1040 грамм байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд (1-р хх-ийн 52-54),
Б-ийн Б-ийн биеэс шинжилгээнд зориулж авсан биологийн дээж /шээс/ (1-р хх-ийн 31, 3-р хх-ийн 162-163), тус биологийн дээжийг шинжилсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1032 дугаартай “...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Б 22.2.6” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс Метамфетамин /Мethamphetamin/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно” (1-р хх-ийн 57-59), 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5870 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Батсүрэн овогтой Б” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /Мethamphetaminе/ илэрсэн. Метамфетамин /Мethamphetaminе/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад хамаарна” (4-р хх-ийн 70-72) гэсэн шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургууд,
Б-ийн Б-ийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...тээврийн хэрэгслийн дотор талаас үзлэгийг эхлүүлж тээврийн хэрэгслээс хуйлсан 20-тын дэвсгэрт 1 ширхэг, хуванцар соруул мэт зүйл 3 ширхэг, цахилгаан жин 1 ширхэг, өнгөгүй хуванцар савнаас гуурс мэт зүйл холбосон хэрэглүүр 1 ширхэг эд зүйл гарч ирснийг хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд (3-р хх-ийн 97-98), тээврийн хэрэгслээс хураагдсан эд зүйлсэд шинжилгээ хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5859 дугаартай “...“Санитас” гэх бичиглэлтэй хуванцар саванд гуурс болон шилэн гаанс мэт зүйл холбосон шилэн хэрэглүүр мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, цагаан соруул мэт зүйл, өнгөгүй резинэн соруул мэт зүйл, хар өнгийн жин мэт зүйл, Монгол Улсын АР4295414 серийн дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт тус бүрээс Метамфетамин /Мethamphetaminе/ илэрсэн. ...Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүрээс арчдас авч дээж бэлтгэсэн тул цэвэр жинг авах боломжгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд үзүүлэлт (4-р хх-ийн 109-112),
Б-ийн Б-ийн биед үзлэг хийж “...хар куртикны зүүн талын халааснаас зиплок түгжээтэй ууттай цагаан өнгийн нунтаг зүйл гарч ирснийг №1 гэж дугаарлан албаны цахилгаан жингээр жинлэхэд 0,3 грамм байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа. ...уг куртикны баруун халааснаас цагаан өнгийн гуурс 1ш, ногоон өнгийн соруул 1ш, хуванцар сав 1ш, ягаан өнгийн цоолсон хуванцар таглаа 1ш гарсныг №2 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд (3-р хх-ийн 157-161),
Б.Б-гийн биед үзлэг хийн хураан авсан нунтаг зүйл, эд зүйлд шинжилгээ хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5868 дугаартай “...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээж, “2” гэж дугаарласан зиплок ууттай ногоон өнгийн шилэн гаанс мэт зүйл, ягаан өнгийн хуванцар савны таг, цагаан өнгийн соруул мэт зүйл, өнгөгүй хуванцар сав, 2 ширхэг резинэн гуурс тус бүрээс метамфетамин /Мethamphetaminе/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. 4.5. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 0,1393 грамм байна” (4-р хх-ийн 135-138), 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5868 дугаартай “...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээж, “2” гэж дугаарласан зиплок ууттай ногоон өнгийн шилэн гаанс мэт зүйл, ягаан өнгийн хуванцар савны таг, цагаан өнгийн соруул мэт зүйл, өнгөгүй хуванцар сав, 2 ширхэг резинэн гуурс тус бүрээс метамфетамин /Мethamphetaminе/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. 4.5. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 0,1393 грамм байна” (4-р хх-ийн 135-138) гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 327 дугаартай “...3.Б.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. Б.Б нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна” (1-р хх-ийн 63-64), 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 24 дугаартай “...5. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Б.Б нь мансууруулах сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна” (4-р хх-ийн 152-153) гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээр,
1.2. 2018 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-т “өөрт байсан шаргал өнгийн ээмэг, бөгж, ээмэгний түгжээ” зэргийг алт биш гэдгийг мэдсээр байж “өвөө та алтан ээмэг бөгж сонирхох уу, манай хойд ээж намайг их гадуурхдаг баян хүн байдаг, дургүй хүргээд байхаар нь аваад зарж байгаа юм. 1,000,000 төгрөгөөр зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 480,000 төгрөгийг авч залилсан болох нь:
хохирогч Д.Б-ын: “...автобусанд суух гэж байтал зүс үл таних дунд зэргийн намхан нуруутай шаргалдуу царайтай залуу ирээд өвөө та энийг сонирхох уу гээд хуучны гэмээр сүүжин хэлбэртэй оюу шигтгээтэй ээмэг бөгж зарна гэхээр нь чи одоо хаанахын хүний алтан ээмэг бөгж хулгай хийгээд ирэв ээ гэтэл нөгөө зүс үл таних залуу манай хойд ээж намайг их гадуурхдаг баян хүн байдаг бөгөөд би дургүй хүрээд байхаар нь аваад зарж байгаа юм гэхээр нь үнэмшсэн. ...Тэгээд нутгийн айлаасаа 480,000 төгрөг зээлж аваад ломбардаас алт мөнгө шалгаж авдаг дусаадаг шингэнээс нь аваад нөгөө алтан ээмэг бөгж дээр дусаах гэтэл хориглоод бараг булаагаад авах шиг болсон, би тухайн үед ээмэг бөгж дээр нь дусаачихсан ногоорохгүй болохоор нь бүүр үнэмшээд, мөн байна гэж бодсон. Тэгээд гэр рүүгээ дагуулж яваад надад 480,000 төгрөг байна гэж хэлтэл нөгөө зүс үл таних залуу за тэг тэг гээд надаас мөнгөө тоолж аваад бушуухан аваад л зугтах шахуу яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 25-26),
хохирогч Д.Б-аар өөрийг нь залилсан хүнийг таниулсан “...Хохирогч Д овогтой Б 2018 оны 5 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шуудангийн 21 дүгээр салбарын өмнө зүс үл таних 25 орчим насны залуугаас хуурамч сүүжин хэлбэртэй алтан ээмэг, бөгжийг худалдан авч залилуулсан гэх эрэгтэй, эмэгтэйн зураг дараах 16 хүний зурагт байна уу гэхэд ...9 дугаарын зураг дээр байгаа эрэгтэй мөн байна, аймхайдуу бөөрөнхий цагаан шаргал царайтай 25 орчим насны залуу мөн байна” гэсэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрэл зургаар хийсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд (2-р хх-ийн 46-48), 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр таньж олуулах ажиллагааны “...хохирогч Д.Б- нь 2 дугаартай хүн мөн байна. Гадаад төрх, биеийн өндөр, жин, нүүр царай мөн байна. Би шууд хараад таньж байна” гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд (2-р хх-ийн 91-93),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2476 дугаартай “...1. ...шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн бөгжийг зэсийн металлаар хийсэн байна. Алтны металлаар бүрсэн байх боломжтой байна. 2. ...шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн ээмгийг зэсийн металлаар хийсэн байна. Алтны металлаар бүрсэн байх боломжтой байна. 3. ...Шинжилгээнд ирүүлсэн нарийхан төмөр утасны гол элементийн найрлагад алт (Аu-3.5%, зэс Сu-91.8%) зэрэг элементүүд илэрч байгаа тул шинжилгээнд ирүүлсэн нарийхан төмөр утсыг зэсийн металлаар хийсэн байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд (2-р хх-ийн 130-133),
шинжээч Б.Д-ын “...Дээрх шинжилгээнд ирүүлсэн эдлэлүүд нь зэсийн металлаар хийгдсэн эдлэл байна. Яагаад гэвэл элементийн агууламжийн 50 хувиас дээш буюу дийлэнх хувийн зэсийн агууламж эзэлж байгаа учир зэсийн металлаар хийгдсэн эдлэл байх үндэслэлтэй байна. ...Хамгийн багадаа 41.7%-аас дээш байж алтны сорьцтой эдлэл гэж үзнэ” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 136-137) зэргээр,
1.3. 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүннү Молл” худалдааны төвийн 2 давхарт байрлах “Time Shop” бугуйн цагны дэлгүүрийн лангуунд байсан Б.Т-ий “G Shock” хар өнгийн бугуйн цагийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 407,550 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүннү молл худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2023 оны 3 дугаар сарын 29-ний 16 цаг 15 минут 09 секундэд бугуйн цагны дэлгүүрээс цагаан подволктай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн гуталтай, баруун гаран дээрээ шивээстэй, баруун гартаа хувцас барьсан 25-30 орчим насны эрэгтэй лангуун дээрээс зүүн гараараа эд зүйл авч аваад баруун гарын хувцас доогуур хийж байгааг харуулав” гэх тэмдэглэл, гэрэл зургууд (2-р хх-ийн 225-227),
хохирогч Б.Т-ий: “...бугуйн цагны дэлгүүрт 15 цагийн үед ажлаа хийж байхад 2 залуу орж ирээд манай лангуун дээрээс бугуйн цаг үзэж байхад нь би өөр үйлчлүүлэгчид үйлчилж байсан. Нөгөө 2 залуу лангуун дээрээс бугуйн цаг авсан байсныг дараа нь мэдээд Хүннү молл худалдааны төвийн мэдээллийн ажилтанд камер шүүлгэж үзэх гээд хүсэлтээ бичиж өгсөн боловч надад цагдаад хандах хэрэгтэй гэсэн. ...2023 оны 1 сард Араб улсаас захиалгаар авсан, 750,000 төгрөгийг хар дөрвөлжин G Shock гэх загварын бугуйн цаг байсан. ...” (2-р хх-ийн 229),
гэрч Г.Т-ийн: “...Би тухайн өдөр Хүннү молл худалдааны төвийн малгай зардаг тасгаас би өөртөө малгай аваад, цааш явж байгаад бугуйн цаг зардаг газраас очоод би цаг сонирхож үзэж байгаад тэндээсээ найз Б-ийн хамт худалдааны төвөөс гараад өөрийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суухад найз Б надад би ийм цаг авсан гэдгээ хэлээд үзүүлж байсан. ...” (2-р хх-ийн 231) гэх мэдүүлгүүд,
Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн ХУ2-23-316 дугаартай үнэлгээ: “Бугуйн цаг 407,550 төгрөг” (2-р хх-ийн 235-236) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Шүүгдэгч Г-ын Г нь:
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Мethamphetamin/ агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.7411 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн биедээ хадгалсан,
- 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Мethamphetamin/ агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.1393 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б-ийн Б-д өгсөн,
- 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Мethamphetamin/ агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.1690 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б-ийн Б-д 50,000 төгрөгөөр худалдсан болох нь:
Г.Г-ийн биед үзлэг хийсэн “...саарал өнгийн юүдэнтэй цамцны халааснаас цагаан өнгийн нунтаг зүйл гарсныг албаны цахилгаан жингээр жинлэхэд 0,5 грамм байлаа, түүнийг зиплок уутанд хийж №2 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. ...түүний саарал өнгийн даавуун саравчтай малгай дотроос шаргал өнгийн төмөр жижиг ягаан өнгийн тагтай сав гарч ирэв. Түүн дотроос зиплок ууттай цагаан өнгийн нунтаг зүйл гарсныг 1 гэж дугаарлан албаны цахилгаан жингээр жинлэхэд 0,7 грамм байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа. Мөн уг хайрцаг дотроос цагаан өнгийн соруул 1ш, 2ш хоосон зиплок уутай зүйл гарч ирснийг №3 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. ...Үзлэгээр илэрсэн 20,000 төгрөгийн дэвсгэрт 20ш, 10,000 төгрөгийн дэвсгэрт 1ш, 5,000 төгрөгийн дэвсгэрт 1ш, 1,000 төгрөгийн дэвсгэрт 2ш, 500 төгрөгийн дэвсгэрт 1ш, 100 төгрөгийн дэвсгэрт 6ш, 50 төгрөгийн дэвсгэрт 1ш, 10 төгрөгийн дэвсгэрт 1ш, Япон улсын 1000 иен 1ш, Самсунг эс-23 ултра загварын хар өнгийн гар утас 1ш, Самсунг гэсэн бичигтэй эвхэгддэг хар шаргал өнгө алагласан гар утас 1ш зэрэг эд зүйлийг түр хураан авсан болно” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд (3-р хх-ийн 164-169),
2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Г.Г-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, Зээлийн ... дүгээр гудамжны .... тоот хашаанд байх байранд нэгжлэг хийсэн “...улаан өнгийн хуванцар савтай цагаан өнгийн гуурс мэт зүйлийг “1” гэж дугаарлан, ...хуйлсан 50 төгрөг 1 ширхэг, 20 төгрөг 2 ширхгийг “2” гэж дугаарлан, ...хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртийг “3” гэж дугаарлан, ...хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртийг “4” гэж дугаарлан, мөн хөгжим дээр байсан зиплок уутнуудыг “5” гэж дугаарлан, Г.Гийн 2 ширхэг гадаад паспортыг “6” гэж дугаарлан тус тус түр хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд (3-р хх-ийн 102-110),
“...Г-ын Гийн биед үзлэг хийж хурааж авсан Цагаан өнгийн нунтаг бодис 1 дугаартай, 5867 дүгнэлтээр метамфетамин илэрсэн. Грамм жин 0,7877 грамм, 2. Цагаан өнгийн нунтаг бодис 2 дугаартай, 5867 дүгнэлтээр метамфетамин илэрсэн. Грамм жин 0,3163 грамм, 3. Яю гэх бичиглэлтэй төмөр сав, цагаан өнгийн соруул, 5867 дүгнэлтээр метамфетамин илэрсэн. Грамм жин тогтоогдоогүй” гэсэн мөрдөгчийн тогтоол (3-р хх-ийн 174-175),
Г.Г-оос хурааж авсан эд зүйлүүдэд шинжилгээ хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5857 дугаартай “...Улаан өнгийн хуванцар сав, цагаан өнгийн хуванцар соруул, АТ0262907 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэртээс Метамфетамин /Мethamphetaminе/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. АТ4504842 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, АV2601248 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, АN8305994 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, АN8305977 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” (4-р хх-ийн 116-118), 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5867 дугаартай “...“3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн Rio гэсэн бичиглэлтэй төмөр сав, хуванцар соруул, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг бодис, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг бодис зэргээс Метамфетамин /Мethamphetaminе/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Гялгар уутнаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг бодисын гялгар ууттай үеийн жин 0,7877г, цэвэр жин 0,4248г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг бодисын гялгар ууттай үеийн жин 0,5080г, цэвэр жин 0,3163г байна. ...” (4-р хх-ийн 122-125) гэсэн шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургууд,
гэрч Г.А-ийн: “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны орой манай нөхөр Б над руу “Г ах утсаар ярилаа, машин байна уу нэг газар хүргээд өгөөч гэж байна” гэхээр нь би “хамт явъя” гээд нөхрийн хамт гэрээсээ гарсан. Г ах нөхөр бид хоёрыг машинаараа яваад өгөөч гэж гуйсан ба замд явж байх үедээ биеэсээ бонго хэрэглүүртэй мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодис гаргаж ирсэн ба бид дөрөв хуваагаад 2-3 удаа хэрэглэсэн. Гийг 2022 онд анх таньж мэддэг болсон. Манай нөхрийг Ж гэж дууддаг ба манай нөхөр Г-ийг таньж мэддэг байсан... Гоос мөс огт авч байгаагүй ба мөс хэрэглэдэг гэдгийг сонсож байсан...” (4-р хх-ийн 15-16),
гэрч А.Б-ийн: “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед гэртээ байхад Г над руу залгаад “би 2 дүүтэйгээ хороололд явж байна, очоод авъя” гэсэн. Тэгээд удалгүй Г нь цэнхэр өнгийн Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй А, Б нарын хамт ирээд бид дөрөв Гийн Сонгинохайрхан дүүргийн Баруун салаанд байрлах түрээсийн хашаа байшингийнх нь гадна машин дотор мөс гэх нэршилтэй бодис хэрэглэсэн. ...” (4-р хх-ийн 25-30) гэх мэдүүлгүүд,
гэрч Э.Т-ын: “...Намайг гэртээ байхад манай найз Б өөрийн цагаан өнгийн чейзер загварын машинтай ганцаараа ирсэн. Тэгээд Б нь миний хажууд Г гэдэг хүн рүү утсаараа залгаад “зээлсэн 50,000 төгрөгөө авъя” гээд ярьсан. Б нь Г-той утсаар ярьж дуусахад Г нь найз Б рүү дансаа мессежээр явуулсан. Б нь надад хэлэхдээ “Г 50,000 төгрөг нэмээд өгчих, тэгээд 1 дүгээр хороололд ирээд жаахан юм буюу мөс ав гэж байна” гэж хэлээд Гийн явуулсан данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Б бид 2 түүний машинтай 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны машины зогсоол дээр очсон. ...” (4-р хх-ийн 1-6) гэх мэдүүлэг, тус мэдүүлгийг нотолж буй Г-ын Гийн эзэмшлийн Хаан банкны 501ххххххх тоот дансанд “...Б-ийн Б-ийн Хаан банкны 505хххххххх дугаартай данснаас 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 50,000 төгрөгийн орлого орсон...” дансны хуулга (3-р хх-ийн 223-248),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1007 дугаартай “..5. Г.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Г.Г нь мансууруулах сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн дүгнэлт (4-р хх-ийн 147-148) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3. Шүүгдэгч Б.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Мethamphetamin/ агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.1690 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ хадгалсан болох нь:
Б-ийн Б-ийн биед үзлэг хийсэн “...Б.Б нь миний өмсөж яваа саравчтай малгай дотор мөс гэх нэршилтэй мансууруулах бодис байгаа, би өөрөө сайн дураараа гаргаж өгье гэснээр Б.Б өөрийн өмсөж явсан хар өнгийн малгайны дотор талаас зиплок уутан дотор хийсэн цагаан өнгийн нунтаг талстархаг бодис байх ба “1” гэж дугаараар тэмдэглэж хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд (3-р хх-ийн 130-132),
Б-ийн Б-ийн биеэс биологийн дээж авч тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургууд (3-р хх-ийн 133-134),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 5858 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б НХХХХХХХ 2023.11.23” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /Мethamphetaminе/ болон МDМА илэрсэн. МDМА нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын I жагсаалтад багтана. Метамфетамин /Мethamphetaminе/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын II жагсаалтад багтана” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд (4-р хх-ийн 64-66),
Б-ийн Б-ийн мэдүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр газар дээр нь шалгасан “...Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамж дагуу 58 дугаар байрны гаднах автомашины ил зогсоолыг заах ба би энд авсан гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлж 1 дугаараар тэмдэглэв. ...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал орчмыг заах ба уг автобусны буудал орчимд Г ахын тоёота кроун маркийн автомашин дотор авсан гэснийг заалгуулан гэрэл зургаар бэхжүүлж 2 дугаараар тэмдэглэв. ...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн 4 замын уулзвар орчим байсныг Б.Б-эр заалгуулан гэрэл зургаар бэхжүүлж 3 дугаараар тэмдэглэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 179-181),
Б-ийн Б-ийн эзэмшлийн Хаан банкны 505хххххххх тоот дансны хуулгад үзлэг хийсэн “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цаг 41 минутад Г.Гийн Хаан банкны 501ххххххх тоот данс руу 50,000 төгрөгийн “V” гэсэн утгатай гүйлгээ хийгдсэн байв. ...” гэсэн тэмдэглэл, дансны хуулга (3-р хх-ийн 182-222),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5862 дугаартай “...1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б биеэс (малгай) д/ч Б.Мөнхжин 2023.11.23” гэж хаягласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлээс метамфетамин /Мethamphetaminе/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. 3.4. Шинжилгээнд ирүүлсэн зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0,1690 грамм байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд (4-р хх-ийн 129-131),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1008 дугаартай “...5.Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Б.Б нь мансуурах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэсэн дүгнэлт (4-р хх-ийн 142-143) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Б-ийн Б, Б.Б, Г.Г нарын үйлдсэн үйлдлийн талаар үйл баримтын дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцүүлэн хийж,
шүүгдэгч Б-ийн Б-ийг үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан...” гэмт хэргээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө шилжүүлэн авсан” гэмт хэргээр тус тус зүйлчилж,
шүүгдэгч Г-ын Гийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, олж авсан...” гэмт хэргээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан...” гэмт хэргээр тус тус зүйлчилж,
шүүгдэгч Б-ийн Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан...” гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Гийн гаргасан “...би сэтгэцэд нөлөөт бодисыг хэн нэгэнд худалдаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэрэг шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц, нийгмийн хор аюул ихтэй тул энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлж, энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон.
Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэхэд, анхан шатны шүүхийн шүүгдэгч Ба.Б, Б.Б, Г.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргүүдэд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын төрлийг сонгон оногдуулсан нь тэдний үйлдсэн тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангасан байна.
Ба.Б, Г.Г нарын урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдлыг харгалзан үзэхэд шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь их биш байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний мансууруулах бодис хэрэглэдэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна гэж дүгнээд, шүүгдэгч Б-ийн Б-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан “...ял хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Анхан шатны шүүх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” журмыг баримтлан
Б-ийн Б, Г.Г нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэсэн нь,
Б-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.
Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хууль хэрэглээний хувьд тодруулан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хорих ялыг биечлэн эдэлж дууссан үеэс тусад нь эдлүүлсүгэй. ...” гэж өөрчлөхөөр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б-ийн Б, Г-ын Г, Б.Б нарын шийтгэх тогтоолоос хойш цагдан хоригдсон 50 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/1248 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хорих ялыг биечлэн эдэлж дууссан үеэс тусад нь эдлүүлсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б-ийн Б-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүгдэгч Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Б, Г-ын Г, Б.Б нарын тус тус 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ