2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 193/ШШ2026/00074

 

2026             01          08                                   193/ШШ2026/00074

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, *******гийн *******ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******од оршин суух, гийн д холбогдох,

 

Зээл 11,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчаас 11,540,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Хариуцагч Н. шүүхэд гаргасан тайлбартаа: 11,540,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, хүү 5,540,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч шаардлагаасаа 5,540,000 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэгдэл 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч Н.гаас зээл 11,540,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч шаардлагаас хүүнд тооцсон 5,540,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөгийг гаргуулахаар зохигч эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ё.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.д холбогдох зээл 11,540,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч шаардлагаасаа 5,540,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж  199,590 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 99,795 төгрөгийг улсын төсвөөс, 99,795 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Ё.*******ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            З.ГАНЧИМЭГ