| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2026/00066/И |
| Дугаар | 193/ШШ2026/00111 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 193/ШШ2026/00111
2026 01 13 193/ШШ2026/00111
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, *******ын д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 24,747,834.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 24,747,834.57 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 24,747,834.57 төгрөгөөс 3,713,639.01 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан гэх үндэслэлээр татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 21,034,195.56 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна. Уг төлбөрөө 8 хувааж,
1. 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг
2. 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг,
3. 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг,
4. 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг,
5. 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг,
6. 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг,
7. 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг,
8. 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөгөөр төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.ээс зээлийн гэрээний үүрэгт 24,747,834.57 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 3,713,639.01 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, хариуцагч С.Ариунболд нэхэмжлэлийн шаардлага 21,034,195.56 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, уг төлбөрөө 8 хувааж, 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөгөөр төлж дуусгахаар зохигч хугацаа тогтоон эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,747,834.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 3,713,639.01 төгрөгийг хасч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 21,034,195.56 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч уг төлбөрөө 8 хувааж, 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 2,629,274.445 төгрөгөөр төлж дуусгахаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 281,689 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 140,844.5 төгрөгийг улсын төсвөөс, 140,844.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ