| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0122/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/285 |
| Огноо | 2018-08-16 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/285
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгч *******өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* нарт холбогдох эрүүгийн 1718003520133 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, *******1994 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой, ******* дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймаг,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, ******* 1988 оны 08 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, у*******мэргэжилтэй, Дархан, *******” ХК-нд*******ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн*******т “гар утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлэн 180.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөт-2 маркийн гар утсыг нь авангуутаа зугтсан, улмаар******* нь *******г араас нь хөөж барьж аваад “гар утас өг” гэж хэлэхэд түүний духанд нь цохиж эрүүл мэндэд нь духны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шөнө 03 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******г гар утсыг нь авч зугтаалаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зулайн хуйхны шарх, дух, хамар, хацар, доод эрүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******өгсөн: Тухайн үед хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэх мэдүүлэг,
Шүүгдэгч*******ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч ******* өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найз *******тэй хамт “Сатурн” нэртэй бааранд орчхоод гарсан. Тэгээд 16-н давхар байрны гадна том савтай шар айраг нэгийг хувааж уусан. Шар айргаа ууж дуусаад гэр рүүгээ харих гэж байтал ******* 17 дугаар байрны хажуугийн замаар өөдөөс ирж байсан 2 хүнийг харчхаад надад “би утсаар ярьчхаад ирье” гэж хэлээд тэр 2 хүнтэй очиж уулзсан. ******* тэр 2 хүнээс гар утсыг нь аваад ярьж байх шиг байсан. Тэгснээ ******* гэнэт зугтаарай гэсэн. Тэгээд би зугтаад хуучин хорооллын 18 дугаар байрны ард, “Ану” кафены орчимд *******тэй таарсан. ******* хүнд зодуулсан байдалтай “энд утсаа хаячихсан чинь байхгүй байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч*******өгсөн: ...би *******араас хөөгөөд хуучин хорооллын 18 дугаар байрны ард барьсан. Араас******* ирээд гар утас өг гээд *******нүүр лүү нь 2-3 удаа цохиод авсан. Тэгсэн ******* “би утсыг чинь аваагүй шүү дээ” гэхэд******* “чи аваад зугтаасан биз дээ” гэж хэлээд *******халаасыг нь ухах гэтэл **************ыг мөргөсөн. Тэгтэл******* ёо ёо гээд толгойгоо барьсан. Тэгээд ******* зугтаад явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 19, 79/,
Гэрч ******* өгсөн: ...******* бид 2 шинэ хорооллын 17 дугаар байрны орчимд явж байсан чинь бид хоёроос бага зэрэг өндөр нуруутай нэг залуу таарсан. Тэр залуу “гар утсаа өгч байгаач” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу*******ын утсыг аваад зугтаасан.******* араас нь гүйсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Гэрч******* өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Дархан-Уул аймгийн ******* дүгээр байр буюу гэрийнхээ гадна тамхи татаад зогсож байтал******* найз ******* манай байрны хажуугаар гүйж байхаар нь юу болсон талаар асуусан. Тэгэхэд ******* “*******ын гар утсыг танихгүй хүн аваад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд би *******ын араас гүйгээд 18 дугаар байрны ард очиход ************** хоёр зогсож байсан. ******* бид хоёрыг яваад очиход*******ын нүүр нь цус болчихсон байсан. Гар утсыг нь авч зугтаасан хүнийг барьж авсан боловч алдчихлаа гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23, 78/,
Гэрч******* өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн албанд мэдээлэл хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед нийт 35 дуудлага ирсэн ба 2017 оны 11 дүгээр сарын 01-ний 03 цагт ******* дугаараас “хуучин хорооллын 18 дугаар байрны ард байдаг “Ану” кафены хажууд миний гар утсыг булаагаад зугтаасан хүнийг барьчихсан байна” гэсэн дуудлага ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Шүүгдэгч*******ын өгсөн: ...******* бид хоёр 2017 оны 11 дүгээр сарын 01-ний 03 цагийн үед 16 дугаар багийн 14 дүгээр байраас гараад “Дархан-50” цогцолбороор гарч 16-н давхар байр луу чиглэн алхаж байсан. Тэгэхэд ******* бид хоёр дээр ирээд “гар утас байна уу? Утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлэхээр нь би өөрийнхөө Самсунг нөт-2 загварын гар утсыг өгсөн. ******* миний гар утсаар нэг дугаар луу залгаж байгаад буцааж өгөлгүй аваад “Дархан-50” цогцолборын зүгт зугтсан. Тэгэхээр нь би *******ын ******* дугаарын утсаар ******* дугаар луу залгаад “саарал юүдэнтэй цамцтай нэг залуу миний гар утсыг аваад “Дархан-50” цогцолборын зүгт зугтчихлаа. Чи өмнөөс тосоод барьж аваад байж бай” гэж хэлсэн. Тэгээд араас нь “Дархан-50” цогцолбор луу явахад*******, ******* хоёр хамт зогсож байхаар нь би “наад хүнээ бариад байж байгаарай” гээд орилсон. Тэгтэл ******* цаашаа хуучин хорооллын 18 дугаар байрны зүгт зугтсан. Тэгээд******* араас нь хөөгөөд “Ану” кафены орчимд *******г барьж авсан. Би очоод гар утас өг гэж хэлэхэд ******* юун гар утас гэхээр нь би түүнийг 2-3 удаа нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд*******гийн 88000441 дугаарын утсаар Цагдаагийн газарт “миний гар утсыг булаасан хүнийг хуучин хорооллын 18 дугаар байрны орчимд бариад авчихлаа” гэсэн дуудлага өгсөн. Тэгээд би *******гээс гар утсаа авах санаатай халаасыг нь ухах гэтэл ******* намайг толгойгоороо мөргөчхөөд зугтаасан. Тэр үед миний духнаас цус гарч эхэлсэн. Тэгэхэд *******тэй маргалдаж байсан газар миний гар утас унасан байхаар нь би авсан гэх мэдүүлэг /хх-ийн 128-131/,
Шүүгдэгч *******өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 03 цагийн үед найз Бавуржаны хамт 17 дугаар байрны орчим явж байхад 2 согтуу залуу урдаас ирж явсан. Би тэр залуус дээр очоод “гар утас байна уу? ганц ярьчхаад өгье” гэхэд******* утсаа гаргаж өгсөн. Тэгээд би гар утсаар нь ээж рүүгээ залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд би гар утсыг нь буцааж өгөлгүй зугтаасан. Би “Дархан-50” цогцолбороор гараад эмнэлгийн зүг гүйж байтал хуучин хорооллын ******* дүгээр байрны орчимд нэг залуу гал өгөөч гээд намайг саатуулсан. Тэгтэл араас гар утасны эзэн гүйцэж ирээд утас өг гээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Би “ямар гар утас вэ?” гээд маргаж байхдаа*******ын нүүр лүү нэг удаа гараараа цохиод зугтаасан. Тэгээд хуучин хорооллын 18 дугаар байрны “Ану” цайны газрын орчимд******* ахин намайг цохисон.*******ын миний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 117-120/,
Шинжээч эмч******* өгсөн:*******ын биед духны шарх үүсгэгдсэн нь хүний гараар болон толгойгоор мөргөх, цохигдох үеийн аль алинаас нь үүсгэгдсэн байх боломжтой. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дээрх шарх үүсгэгдсэн байж болно гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч ******* 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Гэрч******* 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Тэгээд нөгөө залуу дээр очоод халаасанд нь гар утас байна уу гээд үзэх гэсэн чинь тэр залуу намайг мөргөчихсөн үү эсвэл цохисон уу тэрийг сайн мэдэхгүй байна, миний толгойноос цус гараад эхэлсэн юм” гэсний дагуу түүний толгойд үзлэг хийхэд түүний духанд баруун хөмсөгний дээр 1 см хэмжээтэй босоо зүсэгдсэн, эдгэж буй шархтай байлаа. Үзлэгийн явц байдлыг 2 кадр гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэлд хавсаргав” гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1104 дугаартай “*******ын биед духны шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.*******т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1087 дугаартай “*******биед зулайн хуйхны шарх, дух, хамар, хацар, доод эрүүний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүүр амны их эмч******* “*******толгойн оройн хэсэгт 1.5 см шархтай, баруун дух, хацар зулгарсан, хөхөрсөн, хүзүү, цээж баруун хэсгээр эмзэглэнэ” гэх тэмдэглэл /хх-ийн 104/
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “*******ын эзэмшлийн Самсунг нөт-2 загварын хуучин гар утас 180.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-110/,
Шүүгдэгч *******яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 121-125/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болох шүүгдэгч *******гийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ*******т “гар утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлэн 180.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөт-2 загварын гар утсыг нь авангуутаа зугтсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг,******* нь *******г араас нь хөөж барьж аваад “гар утас өг” гэж хэлэхэд ******* нь*******ын духанд нь цохиж эрүүл мэндэд нь духны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч*******ын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ *******г гар утас нь авч зугтаалаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зулайн хуйхны шарх, дух, хамар, хацар, доод эрүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч*******ын гэм буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч *******биед зулайн хуйхны шарх, дух, хамар, хацар, доод эрүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол хохирол, шүүгдэгч *******гэм буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч*******ын биед духны шарх бүхий хөнгөн хохирол тус учирсан боловч шүүгдэгч нар нь бие биеэсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Мөн шүүгдэгч ******* нь*******ын Самсунг нөт-2 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан боловч хэрэг болсон өдөр шүүгдэгч******* нь өөрийн гар утсыг шүүгдэгч *******тэй маргалдсан гэх Хуучин хорооллын 18 дугаар байрны ард газраас олж авсан болох нь*******ын “...Тэгэхэд *******тэй маргалдаж байсан газар миний гар утас унасан байхаар нь би авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 128-131/, гэрч ******* “...сүүлд нь бүх зүйл дууссан хойно тэр шөнө нь******* өөрийнхөө утсаар миний утас руу залгаж ярихад гар утсаа авсныг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 69/, гэрч ******* “**************, ******* бид 4 манайд орж ирээд сууж байхад*******ын утас куртикний халаасанд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78/, ************** дугаарт 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд орсон, гарсан дуудлагын жагсаалтыг хавсаргасан “Юнител” ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05-01/029 дугаарын албан бичиг /хх-ийн 56-60/,*******ын******* дугаараас 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд гарсан дуудлагын жагсаалтыг хавсаргасан “Мобиком корпорац” ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18/219 дугаартай албан бичиг /хх-ийн 61, 64-65/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч******* нь шүүгдэгч *******хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч******* нь “*******” хувьцаат компанид ******* ажилладаг болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-33/, “*******” хувьцаат компанийн тодорхойлолт /хх-ийн 136/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээ болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар түүнд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч******* нь “*******” хувьцаат компанид ашиглалт засварын монтёроор ажилладаг бөгөөд түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан тул түүнд оногдуулсан торгох ялыг хорих ял эдэлж дууссанаас хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгч *******өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******нарт холбогдох эрүүгийн 1718003520133 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, *******, 1994 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой,*******дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймаг, *******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, *******/, 1988 оны 08 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******” ХК-нд а****** ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн*******т “гар утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлэн 180.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөт-2 маркийн гар утсыг нь авангуутаа зугтсан, улмаар******* нь *******г араас нь хөөж барьж аваад “гар утас өг” гэж хэлэхэд түүний духанд нь цохиж эрүүл мэндэд нь духны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шөнө 03 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******г гар утсыг нь авч зугтаалаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зулайн хуйхны шарх, дух, хамар, хацар, доод эрүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******өгсөн: Тухайн үед хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэх мэдүүлэг,
Шүүгдэгч*******ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч *******өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найз *******тэй хамт “Сатурн” нэртэй бааранд орчхоод гарсан. Тэгээд 16-н давхар байрны гадна том савтай шар айраг нэгийг хувааж уусан. Шар айргаа ууж дуусаад гэр рүүгээ харих гэж байтал ******* 17 дугаар байрны хажуугийн замаар өөдөөс ирж байсан 2 хүнийг харчхаад надад “би утсаар ярьчхаад ирье” гэж хэлээд тэр 2 хүнтэй очиж уулзсан. ******* тэр 2 хүнээс гар утсыг нь аваад ярьж байх шиг байсан. Тэгснээ ******* гэнэт зугтаарай гэсэн. Тэгээд би зугтаад хуучин хорооллын 18 дугаар байрны ард, “Ану” кафены орчимд *******тэй таарсан. ******* хүнд зодуулсан байдалтай “энд утсаа хаячихсан чинь байхгүй байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч *******өгсөн: ...би *******араас хөөгөөд хуучин хорооллын 18 дугаар байрны ард барьсан. Араас******* ирээд гар утас өг гээд *******нүүр лүү нь 2-3 удаа цохиод авсан. Тэгсэн ******* “би утсыг чинь аваагүй шүү дээ” гэхэд******* “чи аваад зугтаасан биз дээ” гэж хэлээд *******халаасыг нь ухах гэтэл **************ыг мөргөсөн. Тэгтэл******* ёо ёо гээд толгойгоо барьсан. Тэгээд ******* зугтаад явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 19, 79/,
Гэрч *******ын өгсөн: ...******* бид 2 шинэ хорооллын 17 дугаар байрны орчимд явж байсан чинь бид хоёроос бага зэрэг өндөр нуруутай нэг залуу таарсан. Тэр залуу “гар утсаа өгч байгаач” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу*******ын утсыг аваад зугтаасан.******* араас нь гүйсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Гэрч******* өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 14 дүгээр байр буюу гэрийнхээ гадна тамхи татаад зогсож байтал******* найз ******* манай байрны хажуугаар гүйж байхаар нь юу болсон талаар асуусан. Тэгэхэд ******* “*******ын гар утсыг танихгүй хүн аваад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд би *******ын араас гүйгээд 18 дугаар байрны ард очиход ************** хоёр зогсож байсан. ******* бид хоёрыг яваад очиход*******ын нүүр нь цус болчихсон байсан. Гар утсыг нь авч зугтаасан хүнийг барьж авсан боловч алдчихлаа гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23, 78/,
Гэрч******* өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн албанд мэдээлэл хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед нийт 35 дуудлага ирсэн ба 2017 оны 11 дүгээр сарын 01-ний 03 цагт ******* дугаараас “хуучин хорооллын 18 дугаар байрны ард байдаг “Ану” кафены хажууд миний гар утсыг булаагаад зугтаасан хүнийг барьчихсан байна” гэсэн дуудлага ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Шүүгдэгч*******ын өгсөн: ...******* бид хоёр 2017 оны 11 дүгээр сарын 01-ний 03 цагийн үед 16 дугаар багийн 14 дүгээр байраас гараад “Дархан-50” цогцолбороор гарч 16-н давхар байр луу чиглэн алхаж байсан. Тэгэхэд ******* бид хоёр дээр ирээд “гар утас байна уу? Утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлэхээр нь би өөрийнхөө Самсунг нөт-2 загварын гар утсыг өгсөн. ******* миний гар утсаар нэг дугаар луу залгаж байгаад буцааж өгөлгүй аваад “Дархан-50” цогцолборын зүгт зугтсан. Тэгэхээр нь би *******ын*******дугаарын утсаар*******ий ******* дугаар луу залгаад “саарал юүдэнтэй цамцтай нэг залуу миний гар утсыг аваад “Дархан-50” цогцолборын зүгт зугтчихлаа. Чи өмнөөс тосоод барьж аваад байж бай” гэж хэлсэн. Тэгээд араас нь “Дархан-50” цогцолбор луу явахад*******, ******* хоёр хамт зогсож байхаар нь би “наад хүнээ бариад байж байгаарай” гээд орилсон. Тэгтэл ******* цаашаа хуучин хорооллын 18 дугаар байрны зүгт зугтсан. Тэгээд******* араас нь хөөгөөд “Ану” кафены орчимд *******г барьж авсан. Би очоод гар утас өг гэж хэлэхэд ******* юун гар утас гэхээр нь би түүнийг 2-3 удаа нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд*******гийн 88000441 дугаарын утсаар Цагдаагийн газарт “миний гар утсыг булаасан хүнийг хуучин хорооллын 18 дугаар байрны орчимд бариад авчихлаа” гэсэн дуудлага өгсөн. Тэгээд би *******гээс гар утсаа авах санаатай халаасыг нь ухах гэтэл ******* намайг толгойгоороо мөргөчхөөд зугтаасан. Тэр үед миний духнаас цус гарч эхэлсэн. Тэгэхэд *******тэй маргалдаж байсан газар миний гар утас унасан байхаар нь би авсан гэх мэдүүлэг /хх-ийн 128-131/,
Шүүгдэгч *******өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 03 цагийн үед найз ******* хамт 17 дугаар байрны орчим явж байхад 2 согтуу залуу урдаас ирж явсан. Би тэр залуус дээр очоод “гар утас байна уу? ганц ярьчхаад өгье” гэхэд******* утсаа гаргаж өгсөн. Тэгээд би гар утсаар нь ээж рүүгээ залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд би гар утсыг нь буцааж өгөлгүй зугтаасан. Би “Дархан-50” цогцолбороор гараад эмнэлгийн зүг гүйж байтал хуучин хорооллын 14 дүгээр байрны орчимд нэг залуу гал өгөөч гээд намайг саатуулсан. Тэгтэл араас гар утасны эзэн гүйцэж ирээд утас өг гээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Би “ямар гар утас вэ?” гээд маргаж байхдаа*******ын нүүр лүү нэг удаа гараараа цохиод зугтаасан. Тэгээд хуучин хорооллын 18 дугаар байрны “Ану” цайны газрын орчимд******* ахин намайг цохисон.*******ын миний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 117-120/,
Шинжээч эмч Д.Туяагийн өгсөн:*******ын биед духны шарх үүсгэгдсэн нь хүний гараар болон толгойгоор мөргөх, цохигдох үеийн аль алинаас нь үүсгэгдсэн байх боломжтой. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дээрх шарх үүсгэгдсэн байж болно гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ө.Амарсанаагийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Гэрч******* 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Тэгээд нөгөө залуу дээр очоод халаасанд нь гар утас байна уу гээд үзэх гэсэн чинь тэр залуу намайг мөргөчихсөн үү эсвэл цохисон уу тэрийг сайн мэдэхгүй байна, миний толгойноос цус гараад эхэлсэн юм” гэсний дагуу түүний толгойд үзлэг хийхэд түүний духанд баруун хөмсөгний дээр 1 см хэмжээтэй босоо зүсэгдсэн, эдгэж буй шархтай байлаа. Үзлэгийн явц байдлыг 2 кадр гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэлд хавсаргав” гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1104 дугаартай “*******ын биед духны шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.*******т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1087 дугаартай “*******биед зулайн хуйхны шарх, дух, хамар, хацар, доод эрүүний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүүр амны их эмч З.Лхагварагчаагийн “*******толгойн оройн хэсэгт 1.5 см шархтай, баруун дух, хацар зулгарсан, хөхөрсөн, хүзүү, цээж баруун хэсгээр эмзэглэнэ” гэх тэмдэглэл /хх-ийн 104/
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “*******ын эзэмшлийн Самсунг нөт-2 загварын хуучин гар утас 180.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-110/,
Шүүгдэгч *******яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 121-125/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болох шүүгдэгч *******гийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ*******т “гар утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлэн 180.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөт-2 загварын гар утсыг нь авангуутаа зугтсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг,******* нь *******г араас нь хөөж барьж аваад “гар утас өг” гэж хэлэхэд ******* нь*******ын духанд нь цохиж эрүүл мэндэд нь духны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч*******ын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ *******г гар утас нь авч зугтаалаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зулайн хуйхны шарх, дух, хамар, хацар, доод эрүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч*******ын гэм буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч *******биед зулайн хуйхны шарх, дух, хамар, хацар, доод эрүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол хохирол, шүүгдэгч *******гэм буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч*******ын биед духны шарх бүхий хөнгөн хохирол тус учирсан боловч шүүгдэгч нар нь бие биеэсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Мөн шүүгдэгч ******* нь*******ын Самсунг нөт-2 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан боловч хэрэг болсон өдөр шүүгдэгч******* нь өөрийн гар утсыг шүүгдэгч *******тэй маргалдсан гэх Хуучин хорооллын 18 дугаар байрны ард газраас олж авсан болох нь*******ын “...Тэгэхэд *******тэй маргалдаж байсан газар миний гар утас унасан байхаар нь би авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 128-131/, гэрч******* “...сүүлд нь бүх зүйл дууссан хойно тэр шөнө нь******* өөрийнхөө утсаар миний утас руу залгаж ярихад гар утсаа авсныг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 69/, гэрч ******* “**************, ******* бид 4 манайд орж ирээд сууж байхад*******ын утас куртикний халаасанд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78/,******* *******дугаарт 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд орсон, гарсан дуудлагын жагсаалтыг хавсаргасан “Юнител” ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05-01/029 дугаарын албан бичиг /хх-ийн 56-60/,*******ын ******* дугаараас 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд гарсан дуудлагын жагсаалтыг хавсаргасан “Мобиком корпорац” ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18/219 дугаартай албан бичиг /хх-ийн 61, 64-65/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч******* нь шүүгдэгч *******хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч******* нь “*******” хувьцаат компанид ашиглалт засварын монтёроор ажилладаг болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-33/, “*******” хувьцаат компанийн тодорхойлолт /хх-ийн 136/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээ болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар түүнд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч******* нь “*******” хувьцаат компанид ашиглалт засварын монтёроор ажилладаг бөгөөд түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан тул түүнд оногдуулсан торгох ялыг хорих ял эдэлж дууссанаас хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд, *******д оногдуулсан торгох ялыг хорих ял эдэлж дууссанаас хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч *******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР