| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00948/И |
| Дугаар | 304/ШШ2026/00007 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2026/00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, *** дүгээр баг, З******* түр*******ий ***** тоотод оршин суух, Б******* овогт Д******* Э******* нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.Эрхэмбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Эрхэмбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Д.Эрхэмбаяр миний бие Булган аймгийн Ө******* дахь А******* б******* ***** оны **** дүгээр сараас 30-ны өдрөөс ***** оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн А******* баазын баримт бичиг архивт байхгүй байна. Д.Эрхэмбаяр миний бие өндөр насныхаа тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үеийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал мөн цалингийн цэс архивт байхгүй байна. Иймд Д.Эрхэмбаяр намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Д******* Э******* иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн **** дугаар тодорхойлолт,
-Д.Эрхэмбаярын Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Д.Эрхэмбаярын хүсэлтээр Н.Ц*******ийг асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаартай албан тоотоор ирүүлсэн Д.Эрхэмбаяр нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулинд хамрагдаагүй гэсэн лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар ...Д******* Эрхэмбаяр нь 1992 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. ... гэсэн лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Эрхэмбаярын Булган аймгийн Ө******* дахь А******* б******* *** оны *** дүгээр сарын ***-ны өдрөөс *** оны*** дугаар сарын ****ны өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Д.Эрхэмбаяр нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар т*******ий ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Булган аймгийн Ө******* дэхь А******* баазын 1990, 1993 оны баримт архивт байхгүй болохыг тодорхойлов. гэсэн ****тоот лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн*** дугаартай албан тоотоор ирүүлсэн Д.Эрхэмбаяр нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулинд хамрагдаагүй гэсэн лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ***дугаар ...Д******* Эрхэмбаяр нь 1992 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. ... гэсэн лавлагаа зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Н.Ц*******: Би 1989 онд Булган аймгийн 8 дугаар б******* жолоочоор анх ажилд орсон. Д.Эрхэмбаяр нь 1989 онд цуг жолоочоор ажилд орж байсан. Д.Эрхэмбаяр нь 1994 он хүртэл засварын машины жолооч, засварчнаар ажилладаг байсан. Би 2002 он хүртэл тус б******* жолоочоор ажилласан. Д.Эрхэмбаяр нь 1994 оноос Ө******* тосгоны орон сууцны хогийн машины жолоочоор ажилд орсон гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Д******* Э******* Булган аймгийн Ө******* дахь А******* б******* 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА