Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 304/ШШ2026/00008

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, Ж******* г*******, **** тоотод байрлах М******* Ю******* к******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар: *****, регистрийн дугаар: ****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, ****дугаар баг, М******* *** дугаар г*******ны ***тоотод оршин суух, Д От холбогдох,

Нийт ***** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Д.О нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Төрийн банкны ******тоот дансанд *****төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Д.От удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ***** дугаараар холбогдож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд **** төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: М******* Ю******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.От холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Д.От холбогдуулан нийт 213,868.71 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О нь М******* Ю******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 213,868.71 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс **** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан М******* Ю******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.От холбогдох 213,868.71 /хоёр зуун арван гурван мянга найман зуун жаран найман төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.О биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,066.07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 3,533 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА