Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2026/00014

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,

Нэхэмжлэгч: У******* хот, Х******* дү, *** дугаар хороо, **** у******* ц*******, *** б*******, **** тоотод оршин суух А******* А******* овогт Д******* Б******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, С сум, **** дугаар баг, Х оршин суух Б овогт Г Ч холбогдох

Нийт **** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Батс миний эхнэр Д.П нь *** оны 01 дүгээр сард хариуцагч, иргэн Г.Чойжамцтай харилцан тохиролцож, өөрийн *** хувь хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь Д.П, Д.Батс бидний хүү Б.Т ажилладаг "С" ХХК /РД:***/-ийн эзэмшлийн Төв аймгийн аргалант сумын нутаг дэвсгэрт б*******лах 30 га талбайтай газар, тус газар дээрх Д.Пгийн өмчлөлийн**** м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдл эд хөрөнгийг хамтад нь ****төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулж, бидний зүгээс газар болон үл хөдл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгсөн байдаг. Талууд харилцан тохиролцсоны дагуу хариуцагч Г.Чойжамц нь өөрийн 100 хувь хувьцаа эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажилладаг "Х Үүр агро" ХХК-ийн ажилтан Г овогтой М олгогдсон итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулуулсан ба 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө 100 хувь төлж бараг*******лахаар тохирсон. Гэтэл Г.Чойжамцын зүгээс бизнесийн үйл ажил*******аатай холбоотой санхүүгийн хүндрэл учирсан тул төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд энэ талаар удаа дараа амлалт, баталгаа гаргаж, төлбөрийг хэсэгчлэн төлсөөр 2022 оны 12 дугаар сарын байдлаар Г.Чойжамц нь үл хөдл эд хөрөнгө болон газрын төлбөрийн үлдэгдэл 200,000,000 төгрөгийг төлөөгүй тооцоотой гарсан. Энэ үед Г.Чойжамцын зүгээс миний эхнэр Д.Пд үлдэх төлбөрийг төл нцөлд өөрчлөлт оруулж, 100,000,000 төгрөгийг нь Зээлийн гэрээний ү болгон өөрчл, үлдэх **** төгрөгийг хөрөнгө оруулалтын гэрээ болгон Г.Чойжамцын 100 хувь хувьцаа эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг "Х С" ХХК-тай "Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах саналыг тавьсан ба эхнэр бид хоёр ярилцаж байгаад дээрх саналыг хүлээн зөвшөөрч, "С" ХХК болон Д.Пгийн зөвшөөрлийн дагуу **** төгрөгийн төлбөр авах эрхийг Д.Батс надад шилжүүлж .Чойжамц нь Д.Батс надтай 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай Зээлийн гэрээг байгуулж, тус гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Д.Батс миний бие 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Г.Чойжамцтай гэрээ байгуулахдаа түүнд 100,000,000 төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй бөгөөд нэхэмжлэлд дээр дурдагдсан үндэслэл журмын дагуу, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдл эд хөрөнгө болон газрыг худалдан борлуулсны төлбөр төл үүргийг "Зээлийн гэрээ"-ний ү болгон өөрчилж, өмн үүргийг *******сгавар болгосон юм. Хариуцагч Г.Чойжамц нь нэхэмжлэгч Д.Батс надтай байгуулсан Зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрийг 1 жилийн дараа бүрэн төл, зээлийн гэрээнд заасан хугацаанаас тооцож, 4 дэх сараас эхлэн сар бүр 2 хувийн хүү төл, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үүргээ гүйцэтгээгүй хоног тутам үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож алданги төл үүргийг хүлээсэн боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байна. Хариуцагч Г.Чойжамц нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №1544 дугаартай Зээлийн гэрээний үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон хүү *** төгрөг буюу гэрээний дагуу төл төлбөрийн үт 118,000,000 төгрөг төлөөс 2024 оны 02 дугаар сард Г.Чойжамц **** төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг өгсөн ба 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дансаар ****төгрөг өгснийг тус тус хасахад нийт *** төгрөгийн ү үлдэж байх бөгөөд энэхүү дүнгээс хууль, гэрээнд заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байна. Иймд хариуцагчаас Зээлийн гэрээний үндсэн төлбөрт *** төгрөг, алдангид *** төгрөгийн хамт нийт 139,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Батс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Дарамбазар овогтой Батс /РД:****/ миний бие нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №1544 дугаартай Зээлийн гэрээг Г.Чойжамцтай байгуулсан бөгөөд үндсэн төлбөрт 93,000,000 төгрөг, алдангид **** төгрөгийг буюу нийт 139,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах талаар тус шүүхэд нэхэмжлэл өгсөн. Гэвч хариуцагч Ганбат овогтой Чойжамц нь У******* хот, Б дү *** дугаар хороо, ***дугаар хороолол, нарны гудамж ***б******* ***тоотод оршин суудаг тул миний бие нь Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан тул, тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг минь хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Батс нь хариуцагч Г.Ч холбог*******лан 139,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаард*******ыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажил*******ааны явцад нэхэмжлэгч Д.Батс нь Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б******* зүгээс нэхэмжлэлийн шаард*******аасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаа*******дсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаард*******аасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 427,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Батсд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирд*******а болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Б******* нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ч холбогдох нийт 139,500,000 /нэг зуун гучин есөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаард*******аасаа нэхэмжлэгч Д.Батс татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 855,450 төгрөгөөс 427,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 427,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Батсд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА