Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2026/00019

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дугаар хороо, С******* Т*******, *** давхар ****тоот хаягт байрлах О******* К******* ББСБ ХХК-ийн /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, О******* сум, **** дугаар баг, М*******, д******* *** дугаар гудамж,*** тоотод оршин суух Ч овогт С Ш /ИБД:****/-д холбогдох

Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О******* к******* ББСБ ХХК нь Самдан овогтой Штэй 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр *** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,188,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.15 хувийн хүүтэй***тоот зээлийг ХААН банк дахь*** тоот дансанд зээлдэгч С.Ш нь шилжүүлэн авсан. Хариуцагч С.Ш нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар: ***тоот зээл 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусч үндсэн зээлээс *** төгрөгийг хасаж үлдэгдэл дүн *** төгрөг, нийт идэвхтэй ашигласан 233 хоног /зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 173+ 1 удаагийн сунг*******аар 30 хоног/-ийн хүү *** төгрөг, тэрнээс хүүнд төлсөн **** төгрөгийг хасаж нийт хүү ***, нийт дүн *** төгрөг болсон тул нийт үндсэн зээл *** төгрөг, нийт хүү *** төгрөг, бүгд нийлээд **** төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК нь хариуцагч С.Шэд холбогдуулан нийт 1,214,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ш нь холбогдох хуулийн зохицуул*******, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 1,214,201 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч С.Шийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс 16,846 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Шээс 16,846 төгрөгийг, улсын орлогоос *** төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 1,214,201 /нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга хоёр зуун нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ш хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,691 төгрөгөөс 16,846 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Шээс 16,846 төгрөгийг, улсын орлогоос 16,846 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.Ш сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хян*******ын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА