Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2026/00025

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Булган аймаг, О******* сум, М******* **** дүг******* баг, Д******* голд оршин суух С******* овогт Я******* З******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, О******* сум, М******* 4 дүг******* баг, Д******* голд оршин суух Х******* А******* овогт Х******* З холбогдох,

 

Гэм хорын хохирол, нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Я.Зоригтбаатар,

Хариуцагч Х.Золбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Зоригтбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Я.Зоригтбаатар нь *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Х.З зодуулж биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Тухайн эрүүгийн хэргийг хэлэлцэж байх үед цаашид гарах эмчилгээний зардал болон хагал******* зардлыг төлнө гэж байсан бөгөөд түүнээс хойш миний бие духны дунд, баруун нүдний доод хэсэгт шарх, зүүн талын нүдний ухархайн дотор хана дотогш, баруун талын ухархайн дотор хана дотогш цөмөрсөн хугарлаас үүдэж давтан эмчилгээ эм тан авч хэрэглэсэн байдаг. Тухай бүрт нь зардал гарч байна гэхэд чи бид хоёр нэгэнт шүүх******* асуудлаа шийдсэн, одоо өгч чадахгүй, шүүхдээ ханд гэсэн. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолд Я.Зоригтбаатар нь 3 сарын хугацаанд эмчийн хяналтад байж дахин хагалгаанд орохоор болсон тиймээс цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх ба шүүгдэгч Х.Золбаяр нь түүний хагалгаанд орох зардлыг төлөхөө илэрхийлж байх тул хохирогч Я.Зоригтбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх******* шийдвэрлэв гэсэн байдаг боловч хэлж ярьсандаа хүрээгүй. Миний бие тухайн гэмтлээс тархи толгой өвдөх, даралт ихсэж, ажил хийх боломжгүй болсон учраас эмнэлг******* удаа дараа явж биеэ үзүүлсэн. 2025 оны 01 дүг******* сард БНХАУ-ын Хөх хотын улсын төв эмнэлэгт очиж тархины MRI-д харуулсан, 2024 оны 02 дугаар сард Улаанбаатар хотруу явж тархины зураг авахуулсан, мөн тухайн үед мал маллаж болохгүй гэсэн учраас хөлсний малчин авч малаа маллуулсан. Тухайн үед малчиндаа*** төгрөгийг өгсөн бөгөөд Золбаяраас би *** төгрөгөө мөн нэхэмжилж байна. Иймд миний бие тухайн хэрэг шийдэгдсний дараагаар гарсан эмчилгээний зардал, түүнтэй холбогдон гарсан зардал, малчны хөлс зэрэгт 2,128,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасны дагуу буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Золбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Золбаяр миний бие нэхэмжлэгч Я.З******* нэхэмжлэлийг хүлээн авлаа. Эмчилгээний зардал болох 2,128,000 төгрөгийг төлнө. Үүнээс хойш дахин төлбөр мөнгө нэхэхгүй дуусгавар болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Я.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тайлбар байхгүй гэв.

 

Хариуцагч Х.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Зоригтбаатар нь хариуцагч Х.З холбогдуулан гэм хорын хохирол, нийт 2,128,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан д******* хариуцагч Х.Золбаяр нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 2,128,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа гаргасан.

 

Хариуцагч Х.Золбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүг******* зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Я.З******* нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.Золбаяраас *** төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Я.З******* нэхэмжилсэн гэм хорын хохирол, нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Золбаяр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүг******* зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Я.З******* нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.Золбаяраас 24,499 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Х.Золбаяр энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүг******* зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх******* гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА