Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2026/02044

 

                        Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                          баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

Нэхэмжлэгч: *******,,,,,,, “” /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******,*******,*******,*******, *******ын ******* *******-д холбогдох,

5,554,057.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 08 сарын 28-ны өдөр ******* дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний үндсэн зээлийн үлдэгдэл 4,092,017.72 төгрөг, үндсэн хүү 1,314,014.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 137,524.76 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 10,500 төгрөг, нийт 5,554,057.41 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “”-ийн нэхэмжлэлтэй ******* овогтой *******д холбогдох иргэний хэрэгт Х.Очиргэрэл би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 5,554,057.41 төгрөгийг төлж барагдуулсан тул миний бие нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” нь хариуцагч Г.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 5,554,057.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь 5,554,057.41 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч “” нь хариуцагч Г.*******эс 5,554,057.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “”-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох, 5,554,057.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан улсын орлогоос 51,907.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “”олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,815 төгрөгөөс үлдэх 51,907.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ж.АЗБАЯР