Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 321/ШЗ2026/00326

 

 

 

 

 

 

2026 1 27 321/ШЗ2026/00326

 

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,

Нэхэмжлэгч: * байрлах, * ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * оршин суух, * т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 472,967.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч * ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч * аас зээлийн гэрээний үүрэгт 472,967.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 472,967.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2026 оны 01 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч, 2026 оны 01 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

Хариуцагч * ыг шүүхэд дуудахаар нэхэмжлэлд дурдсан * дугаарын утсаар залгахад дуудлага хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн, нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суух * тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч нь хаягтаа байгаагүй, тус багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь * даргын 2026 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д ...энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасан байна.

Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрыг тодорхой болгосны дараа уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч * аас зээлийн гэрээний үүрэгт 472,967.57 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч * ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,839.03 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суух хаягаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  нь шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  А.МӨНХСАЙХАН