| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0293/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/313 |
| Огноо | 2018-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/313
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******** холбогдох эрүүгийн 1818005460341 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ******** , 1961 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******** мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг Барилгачдын 1 дүгээр гудамжинд иргэн ******** маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн чихний ар, дагзны хэсгийн шархнууд, нуруу ба зүүн мөрний өмнө хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан
- ...бид хоёр хоорондоо маргалдаад би нэлээн согтчихсон байсан. Нэг мэдэхэд ******** намайг цохиод би газарт унахдаа чулуун дээр толгойгоороо унасан. Миний толгойноос цус гараад хэвтэж байхад цагдаа нар ирээд эмнэлгийн түргэн тусламж дуудсан гэх хохирогч ******** ын мэдүүлэг /хх-ийн 5-6, 9-10/,
- ...би яваад очиход ******** ын толгойноос цус гарчихсан нэлээн согтолттой байсан. Хажууд нь ******** мөн согтуу байсан ба над руу утсаар ярьсан танихгүй залуу бас байсан гэх гэрч ******** мэдүүлэг /хх-ийн 13/,
- ...миний уур хүрээд ******** ын нүүр лүү цохиход ******** хойшоо газарт унахдаа гудамжинд дэвссэн байсан жижиг чулуун дээр унасан гэх шүүгдэгч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12, 22-23/,
- ******** ын биед зүүн чихний ар, дагзны хэсгийн шархнууд, нуруу ба зүүн мөрний өмнө хэсгийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ******** ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 705 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/,
- ******** ын зүүн чихний ар хэсэгт 5 см шархтай, дээд хэсэгт 0.5 см язарсан шархтай, нуруугаар зулгарсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 14/,
- ******** нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны 00:10 цагт эрүүлжүүлэгдсэн гэх 2216 дугаартай бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******** гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******** ын биед зүүн чихний ар, дагзны хэсгийн шархнууд, нуруу ба зүүн мөрний өмнө хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч ******** ын бичсэн “******** эмчилгээний төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал хүсэлт байхгүй” гэх баталгаа /хх-ийн 36/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******** нь өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь хэрэгт авагдсан ******** дугаартай тэтгэврийн дэвтэр /хх-ийн 27-28/, ******** ХААН банк дахь******** дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29/-аар тус тус тогтоогдож байх бөгөөд түүний тэтгэвэр, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР