Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/747

    2025           06            17                                        2025/ДШМ/747

Л.Д, Х.Н, Б.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч Л.Д-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

шүүгдэгч Б.Х /цахимаар/, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/1019 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Л.Д-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг үндэслэн Л.Д-, Х.Н-, Б.Х- нарт холбогдох 2302 00000 0249 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Б овгийн Л-ийн Д, **** оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 1, ******* дүүргийн 22 дугаар хороо, *******гудамж *** тоотод оршин суух хаягтай боловч ********** дүүргийн * дугаар хороо, **********тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**********/,

2. Б овгийн Х-ийн Н, **** оны 12 дугаар сарын 25-ны өдөр  ****** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**********” худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт ****** дүүргийн ** дугаар хороо**********байр, *** тоотод оршин суух,

- урьд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 728 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн/РД:************4/,

3. Д овгийн Б-ы Х, **** оны 7 дугаар сарын 12-ны өдөр ******* аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “*****” зоогийн газарт тогооч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт ********** дүүргийн 18 дугаар хороо, *****дугаар гудамжны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:************/,

Шүүгдэгч Л.Д-, Х.Н- нар нь бүлэглэн “************” гэх хочтой Г.Э-ын Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй нийт 239,4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улс руу ирсэн агаарын тээврийн хөлөг онгоцонд дайвар ачаа байдлаар илгээсэн 2 ширхэг цүнхний төмөр бариулын хэсэгт далдалж, нуух байдлаар Монгол Улсын хилээр 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хууль бусаар нэвтрүүлж илгээснийг мөн өдөр ***** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүлээн авч, хууль бусаар олж авсан, улмаар **-****** улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Л.Д-, Б.Х- нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,1092 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Л.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар,

Х.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Х-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б овогт Л-ийн Д-г "бүлэглэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан", мөн "бүлэглэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан" гэмт хэрэгт, шүүгдэгч Б овогт Х-ийн Н-г "бүлэглэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан" гэмт хэрэгт, шүүгдэгч Д овогт Б-ы Х-ыг "бүлэглэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Л.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-гийн цагдан хоригдсон 60 /жар/ хоног, шүүгдэгч Х.Н-гийн цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Д-д оногдуулсан 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Н-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

шүүгдэгч Б.Х- цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж...” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Х- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022, 2023 онд савны гадуурх жирэмслэлтийн улмаас баруун талын умайн хоолой тайрах хагалгаа, зүүн талын өндгөвч авахуулах хагалгаанд тус тус орсон. Хагалгааны улмаас бие байдал сайжрахгүй, бага хэмжээний цус алдалтай, өвдөлт байсаар байгаа. Мөн миний ээж Эрдэнэтуяа нь бэртлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж ажил хийх боломжгүй эмчилгээ тасралтгүй хийлгэдэг, өрх толгойлсон эх юм. Миний 2 дүү сургуулийн сурагчид, манай гэрт надаас өөр хөдөлмөр хийж, ар гэрийн амьдралаа залгуулах боломжтой хүн байхгүй. Миний нэг удаагийн алдаа нь өнөөдрийн ийм байдалд хүргэсэн болгоомжгүй үйлдэл байлаа. Би өөрийн хийсэн энэ буруутай үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Би амьдралдаа дахин ийм алдаа гаргахгүй, гэр бүл, ээж, дүү, нарынхаа төлөө ажил хөдөлмөр эрхэлж, зөв амьдралын хэвшлээр амьдрах болно. Эрхэм шүүгч нар миний ар гэрийн болон хувийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Х-аагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Б.Х- гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргаангүй бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Х-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцээгүй, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэх заалттай нийцээгүй, ял хүндэдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана”, 3.1.шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгана гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс яагаад хамгийн хүнд буюу хорих ялыг сонгож оногдуулсан, хорихоос өөр төрлийн ялыг ямар учраас сонгон оногдуулаагүй талаараа дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасанчлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Миний үйлчлүүлэгч Б.Х- нь 25 настай, тогооч мэргэжилтэй, өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүй, төрсөн эх болон насанд хүрээгүй 2 дүүгийн хамт тогтсон хаягтаа байнгын оршин суудаг, анх удаагаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа талаараа мэдүүлсэн байдаг. Түүний хувьд 2023 оны 8 дугаар сард хэвлийн доогуур хүчтэй хатгуулж өвдөх, толгой эргэх, доогуур цус алдах зэрэг шинж тэмдэг байнга илэрч, онош тодруулах, нарийвчилсан шинжилгээгээр ур дамжуулах хоолойн жирэмсэн гэх онош тогтоогдож 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр яаралтай хагалгаанд орсон байдаг. Хагалгааны дараа эмнэлгийн зүгээс өвчтөнийг цаашид хүйтэн сэрүүн орчинд байхыг хязгаарлаж, гам барих шаардлагатай талаар сануулдаг. Анхан шатны шүүхээс Б.Х-д нь хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хоригдож эхэлснээс хойш эмчилгээний гамаа барьж чадахгүй нөхцөл үүсч улмаар түүний эрүүл мэндэд эрсдэл үүсч болох нөхцөл байдалд хүрээд байна. Мөн шүүгдэгч Б.Х- нь хориглосон мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийнхээ гэм бурууг маш сайн ойлгож ухамсарлан, мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, хэргийн бодит байдлыг тогтооход дэмжлэг үзүүлж, өөрт байсан мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа гарган өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хорихоос өөр төрлийн ял оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг ч хэрэглэх боломжтой байгаа юм. Иймд миний үйлчлүүлэгч Б.Х-ыг анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, 50 настай өрх толгойлсон ээждээ тусалж “*****” гэх зоогийн газарт тогоочоор ажиллаж насанд хүрээгүй 2 дүүгээ тэжээн тэтгэдэг зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн, миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл ногдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Л.Д-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоол нь хуульд нийцээгүй, хэт нэг талыг барьж прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд эрүүгийн хуулийн зүйл хэсгийг зөв хэрэглэсэн гэж буруу дүгнэлт хийсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэмт хэргийн хамтран оролцогчийн зохион байгуулагчийг хэн болох, тухайн гэмт хэргийн гүйцэтгэгч болох нь ямар үйл баримтаар, мөрдөх ажиллагааны явцад бэхжүүлж, цуглуулж авсан ямар шууд нотлох баримтаар тогтоосон болох эсэх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг өгч чадаагүй болохоос гадна хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн талаар хөтөлбөргүйгээр бүрэн тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна. Иймд миний үйлчлүүлэгч Л.Д-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж гэмт хэрэг үйлдсэн байдал, оролцогчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулж нийгмээс тусгаарлахгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлүүлэхээр өмгөөлөгчийн гомдол гаргаж байна. Шүүгдэгч Л.Д- нь өрх толгойлсон насанд хүрээгүй хүүхэдтэй мөн жирэмсэн болохыг анхаарч үзнэ үү...” гэв.

Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэгдүгээрт, “************” гэх хочтой Гомбосүрэнгийн Э-тай бүлэглэж үйлдсэн хэргийг буруу тусгаарласан гэсэн гомдлын үндэслэлийн тухайд Л.Д-, Х.Н- нарыг бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан гэж зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. “************” гэх хочтой Г.Э-тай бүлэглэсэн гэж үзээгүй. “************” гэх хочтой Г.Э-ын илгээсэн бодисыг Монгол Улсын хилээр орж ирсний дараа олж авч хадгалсан гэдэг үндэслэлээр зүйлчилсэн. Тиймээс өмгөөлөгчийн гаргасан “************” гэх хочтой Г.Э-тай бүлэглэж үйлдсэн гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. “************” гэх хочтой Г.Э-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлан олж тогтоогоод Турк улсад цагдан хоригдсон. Худалдан борлуулах санаа зорилго гэдгийг зөвхөн хэмжээ биш, 239 гр гэх хэмжээнээс гадна 1988 оны Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын конвенцын 3 дугаар зүйлд зааснаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, үйл баримтуудад нэгдсэн байдлаар дүгнэлт хийж тодруулбал, бодисоос гадна шүүгдэгч Х.Н-, Л.Д- нарын хувийн байдал, сэтгэцэд нөлөөт бодисыг авахаар очих явцад тээврийн хэрэгслээс сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий бодис илэрсэн, Л.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж худалдаалах зорилгоор 239 гр бодисыг олж авсан, хадгалсан гэж үзсэн. Энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн байгаа. Гуравдугаарт, шүүгдэгчийн жирэмсэн эсэх талаарх нотлох баримт анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан. Гэхдээ нотлох баримт байгаагүй учраас жирэмсэн гэх нөхцөл байдал нь хувийн байдалд тооцогдоогүй. Мөн шүүгдэгч Б.Х-ы Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн үндэслэлээр гаргасан гомдлын тухайд тус хуулийн заалт нь анхан шатны шүүхэд эрх олгосон зүйл заалт юм. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкцаас хорих ялын төрлийг сонгож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар зэрэгт дүгнэлт хийж түүнд хамгийн бага буюу 1 жилийн хугацаагаар хорих оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Л.Д, Х.Н, Б.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Л.Д-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Л.Д-г “Х.Н-той бүлэглэн ************ гэх хочтой Г.Э-ын ... "Мөс" гэх нэршилтай нийт 239.4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Турк Улсаас Монгол Улс руу ирсэн агаарын хөлөг онгоцонд дайвар ачаа байдлаар илгээсэн 2 ширхэг цүнхний төмөр бариулын хэсэгт далдалж, нуух байдлаар Монгол Улсын хилээр 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хууль бусаар нэвтрүүлж илгээснийг мөн өдөр ... хүлээн авч, хууль бусаар олж авсан, улмаар **-****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  

“Б.Х-тай бүлэглэн 2024 оны оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “******” зочид буудлын 202 тоот өрөөнд "Мөс" гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.1092 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Х.Н-г “Л.Д-тай бүлэглэн  “************” гэх хочтой Г.Э-ын 239.4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Турк Улсаас Монгол Улс руу ирсэн агаарын хөлөг онгоцонд дайвар ачаа байдлаар илгээсэн 2 ширхэг цүнхний төмөр бариулын хэсэгт далдалж, нуух байдлаар Монгол Улсын хилээр 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хууль бусаар нэвтрүүлж илгээснийг хүлээн авч, хууль бусаар олж авсан, улмаар **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Х-ыг “Л.Д-тай бүлэглэн 2024 оны оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “******” зочид буудлын 202 тоот өрөөнд "Мөс" гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.1092 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хадгалсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар тус тус ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2025/ШЦТ/1019 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Х.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Б.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож ял шийтгэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь давж заалдах шатны шүүхээс уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна гэж үзэв. Учир нь:

Хэргээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Н- сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...миний таньдаг Турк улсад амьдардаг гэх Э гэх нэртэй ах Д- руу залгаад ачаа явуулсан Сансарын тэр хавьд очоод авчих гэж хэлэхээр хол байна гээд очиж аваагүй, тэгсэн дахин залгаад “***** ******тэндээс очоод авчих” гээд очсон. Тухайн үед Э ах “Ачаагаа аваад шууд гэртээ хариад байж бай” гэж хэлсэн. Турк улсаас явуулсан ачаанд “мөс” гэх нэртэй мансууруулах бодис нуусан байгаа гэдгийг Э ах өөрөө хэлж өгсөн байсан. Тэгэхдээ ийм их хэмжээгээр байна мэдээгүй. Э ах надтай Б Бгэх фэйсбүүк хаягаар харилцдаг. Э гэх хүнээс үнэгүй бага, бага хэмжээгээр авдаг байсан. Э ахаас мөс байна уу гэхээр нуусан газраа хэлж өгөөд би очиж авдаг байсан. Ихэвчлэн бага, бага хэмжээгээр үлдээчихсэн байдаг байсан...” /1хх 136/… яллагдагчаар өгсөн: “...би тухайн ачаанд хар тамхи байгаа талаар мэдээгүй...” /1хх146-148/…“...Б Бгэх хүнтэй яриад дуусахаар нь Д-гаас асуухад Э ах ярьж байна л гэсэн. Э бол  Д- бид хоёрын найз байгаа юм...” /2хх 97-99/ гэж,

- Л.Д- сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...Ху хочтой Э буюу Э- нь манай найз Этэй өмнө нь үерхэж хамт амьдардаг байсан бөгөөд 2018 онд анх танилцаж байсан. 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 12 цагийн үед над руу Э- Фэйсбүүкийн "Б Б" гэсэн хаягаас миний Фэйсбүүк хаяг руу залгаад "миний хоёр чемодантай миний юм очиж байгаа тосож аваад байж байгаач удахгүй хүн очоод чамаас авна" гэсэн. Тухайн үед дотор нь юу байгаа талаар нь асуухад "Юу байгаа нь хамаагүй, хувцас хунар л байгаа удахгүй хүн очоод авчихна" гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд очиж тосохоор болсон. Би ойрын хэд хоног өөрийн найз Н-той хамт байр, машин түрээсэлж байгаа юм. Э- бас манай найз Н- руу фэйсбүүкээр залгаж хэлсэн байсан. Тэгээд Н- бид хоёр 14 цагийн үед Мишээл экспо төвийн урд талын Лава гэх зочид буудлын хажууд байрлах өндөр байрнаас очиж чемоданыг Болормаа гэгч хүнээс тосож авахаар болсон. Ингээд Н- бид хоёр тус байранд Болормаа гэгч хүнтэй уулзах үед цагдаа нар бид хоёрыг барьж авсан...10 хоногийн өмнө Н- найзаасаа 350.000 төгрөгөөр жоохон мөс худалдан авч бид 2 машин дотроо хэрэглэсэн... /1хх 131-133/, ... яллагдагчаар өгсөн: “...Н- бид хоёр тэр чемоданд хар тамхи байгаа талаар мэдээгүй...” /1хх 160, 2хх 100-102/ гэж,

- гэрч М.Э: “...2022 оны 8 сард Х Э “мөс” гэх бодисыг авч хэрэглэх үү гэж санал болгоход нь зөвшөөрч Зайсан орчмоос 0.5 граммыг авч хэрэглэж байсан. Би 2022 оны 10 сараас хойш 4 удаа Турк улс руу явахад Х Э өөрөө зардлыг гаргадаг байсан. Турк улсад байхад Турк хүмүүс аюултай гээд унтлагын өрөөнөөс гаргадаггүй байсан. Сүүлд арай гайгүй болсон. Эюик гээд Турк залуу ирээд явсны дараа Анхаа гэх залуу ирээд Турк залуугийн үлдээсэн мөсийг аваад явдаг юм шиг санагдсан. Түүнийг карго Анхаа гэдэг байсан. Д-, Э хоёр хоорондоо холбоотой харилцдаг байсан...харилцсан чатаа устгасан байсан...” /2хх 118-119/ гэж тус тус мэдүүлжээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Х.Н-, Л.Д- нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг “Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн” үйлдлийг мэдэж байсан эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн хүндрүүлэх шинжтэй эсэх эсэхэд дүгнэлт өгвөл зохих байдлуудыг хангалттай тодруулаагүй байна.

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй явдалтай нь холбогдуулж тэднээс авсан мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой тул мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгасан байвал зохино.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн  дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зааснаас үзвэл мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг зөвхөн хуулиар эрх олгогдсон албан тушаалтан цуглуулж, бэхжүүлнэ.

            Харин хэргийн оролцогч нарын мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий гэж үзсэн баримтаа мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөх эрхтэй бөгөөд мөрдөгч, прокурор хүлээн авч хэрэгт хавсаргах үүрэгтэй байна. Ийнхүү хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг мөрдөгч, прокурор хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу бэхжүүлэх, эх сурвалжийг магадлах, түүнчлэн тухайн баримтад агуулагдаж буй мэдээлэлтэй холбоотой шинэ нотлох баримт цуглуулах зэрэг хуульд заасан ажиллагаа хийгдэх учиртай.

            Дээрх байдлаар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх явцад хэргийн оролцогчийн оролцоог хангасан нь шударга ёсны зарчимд нийцэх боловч гагцхүү нотлох үүргийн хүрээнд шүүхийн өмнөх шатанд хэрэгжихээр хуульчлагдсан гэж үзнэ.

            Мөн шүүгдэгч Х.Н- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 728 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд уг ялыг биелүүлсэн эсэх талаарх лавлагаа хэрэгт авагдаагүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр хийж, гүйцэтгэх нь зүйтэй болохыг энэхүү магадлалд дурдав.

            Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Л.Д-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт өгөөгүй болохыг дурдан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/1975 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/1019 дүгээр шийтгэх тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

            Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Л.Д-, Х.Н-, Б.Х- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/1975 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/1019 дүгээр шийтгэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Л.Д-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Д-, Х.Н-, Б.Х- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ