| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/40406/И |
| Дугаар | 197/ШШ2026/02039 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2026/02039
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: , Сүхбаатар дүүрэг,,,,,, -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , *******,*******,*******,*******,*******,, ,
Хариуцагч: , *******,*******,*******,*******,*******,, *******ын ******* ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,468,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д., Э.******* нар нь -тай ******* дугаар гэрээг байгуулж 8,000,000 төгрөгийг 3,1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас үндсэн зээл 7,470,266 төгрөг, зээлийн хүү 819,545 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,909 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг, нийт 8,468,220 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д., Э.******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 8,468,220 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл, нийт 11 сарын хугацаанд, 705,680 төгрөгөөр, 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 705,740 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д., Э.******* нарт холбогдуулан 8,468,220 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Д., Э.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,468,220 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл, нийт 11 сарын хугацаанд, 705,680 төгрөгөөр, 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 705,740 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д., Э.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,468,220 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл, нийт 11 сарын хугацаанд, 705,680 төгрөгөөр, 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 705,740 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,450 төгрөгөөс 75,225 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д., Э.******* нараас 75,225 төгрөг, улсын төсвийн данснаас 75,225 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д., Э.******* нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР