| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0292/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/314 |
| Огноо | 2018-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/314
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирогч ******** ,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******** холбогдох эрүүгийн 1818005270328 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******** , 1976 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ ******** ” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Орхон сум,******** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймгийн ******** тоотод оршин суух гэх, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, 1998 оны 4 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 70.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараа голын гүүрэн дээр цуг согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн ******** ыг ямар нэг шалтгаангүйгээр цохиж, өшиглөж, чирснээр эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, хамрын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан
- ...би ******** битгий орилоод бай гэж хэлтэл ******** эргэж хараад намайг өшиглөөд, нүүр лүү гараараа цохисон. Мөн намайг гүүрнээс унагаана гээд чирсэн гэх хохирогч ******** ы мэдүүлэг /хх-ийн 4-6/,
- ...Би архи уугаад нэлээн согтсон учраас ******** тай юунаас болоод маргалдсаныг санахгүй байна. ******** д хохирол төлбөрт 160.000 төгрөг бэлнээр өгсөн. 9 дүгээр сарын эхээр цалингаа буухаар 800.000 төгрөг нэмж өгнө гэх шүүгдэгч******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18/,
- ******** ы биед хамар ясны битүү хугарал, хамрын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 698 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/,
- ******** ы хамрын хэлбэр бага зэрэг муруй, хамар баруун талд бага зэрэг цөмөрсөн, хамар баруун талд язарсан оёдол тавиулсан. Хамрын таславч баруун тийш муруй. 2 шүд хөхөрч хавдсан. Баруун хэнгэрэг цоорхой /хуучин/ бага зэрэг үрэвсэлтэй гэх нүүр амны их эмч ******** тодорхойлолт /хх-ийн 8/,
- ******** ы хамарт 1.5 см ˂ хэлбэрийн шархтай оёдол тавигдсан. Цээжний зүүн хажуу хэсгээр эмзэглэнэ. Хамар хавдсан, хэлбэр алдагдсан. 2 гар шуу, 2 хөл шилбээр хавдсан, зулгарсан гэх нүүр амны их эмч З.Лхагварагчаагийн тодорхойлолт /хх-ийн 9/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******** гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******** ы биед хамар ясны битүү хугарал, хамрын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрт 350.000 төгрөг төлсөн, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500.000 төгрөг нэмж төлөхөөр хохирогчтой харилцан тохирсон болох нь хэрэгт авагдсан хохирогч ******** ы бичсэн “2018 оны 7 дугаар сарын 02-нд 150.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 200.000 төгрөг авсан нь үнэн. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500.000 төгрөг авна. Миний бие гомдол саналгүй” гэх баталгаа /хх-ийн 51/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрч хохирол төлбөрийн зарим хэсэг болох 350.000 төгрөгийг төлсөн, 500.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч ******** д олгож, шүүгдэгч нь 500.000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцож эвлэрснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******** нь урьд 1998 оны 4 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 70.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа нь шүүгдэгчийн хувийн байдлыг тогтооход ач холбогдолтой боловч ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм.
Шүүгдэгч ******** т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******** нь “ ******** ” ХХК-нд жолооч ажилтай болох нь хэрэгт авагдсан “ ******** ” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 43/-оор тогтоогдож байх бөгөөд түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч ******** д олгож, шүүгдэгч нь 500.000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцож эвлэрснийг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР