| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 23070012510343 |
| Дугаар | 2025/ДШМ/773 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/773
2025 06 24 2025/ДШМ/773
Б.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, Б.Ариунхишиг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй ийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.С- /томилолтоор/,
шүүгдэгч Б.М- /цахимаар/, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2025/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн Б.М-д холбогдох 23070012510343 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н овгийн Б-ийн М-, **** оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт ***** дүүргийн * дугаар хороо, ****** **-***тоотод оршин суух,
Урьд: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2022 оны 7 дугаар сарын 01-нд уг ялыг эдэлж дууссан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2022 оны 8 дугаар сарын 25-нд уг ялыг эдэлж дууссан /РД:************/,
Шүүгдэгч Б.М- нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух үедээ 2022 оны 06 дугаар сараас 2024 оны 4 дүгээр саруудын хооронд фейсбүүк цахим орчинд өөрийн ашигладаг олон хаягаас “эд зүйл, бараа материал худалдана, хүргэлтээр үйлчилнэ” гэх төрөл бүрийн заруудыг байршуулж, улмаар зарын дагуу холбогдон тохиролцсон хохирогч Х.Н-аас 280.000 төгрөг, Х.Ж-аас 200,000 төгрөг, Ц.М-аас 45,000 төгрөг, Б.Н-аас 45,000 төгрөг, Н.Х-ээс 200,000 төгрөг, Г.Б-аас 300,000 төгрөг, Э.О-ээс 110,000 төгрөг, Я.А-аас 110,000 төгрөг, Г.Б-ээс 45,000 төгрөг, Л.У-аас 45,000 төгрөг, Б.Б-ээс 45,000 төгрөг, А.Г-ээс 45,000 төгрөг, Б.М-ээс 365,000 төгрөг, М.С-эс 50,000 төгрөг, Б.А-ээс 50,000 төгрөг, Х.М-ээс 100,000 төгрөг, Э.Ү-аас 95,000 төгрөг, З.Ц-аас 50,000 төгрөг, М.Т-аас 120,000 төгрөг, Б.Т-өөс 110,000 төгрөг, хохирогч Г.Н-аас 360,000 төгрөг, Б.Б-эс 120,000 төгрөг, З.А-ээс 402,000 төгрөг, Т.Н-ээс 175,000 төгрөг, Д.У-аас 180,000 төгрөг, Б.Б-аас 716,000 төгрөг, Т.Г-ээс 130,000 төгрөг, Э.А-иас 100,000 төгрөг, Б.А-иас 50,000 төгрөг, М.Ц-аас 120,000 төгрөг, М.Х-аас 95,000 төгрөг, М.А-ээс 25,000 төгрөг, Н.З-ээс 140,000 төгрөг, П.З-аас 120,000 төгрөг, Ц.Я--аас 250,000 төгрөг, Д.М-аас 300,000 төгрөг, Н.Т-оос 139,000 төгрөг, Б.З-ээс 23,000 төгрөг, У.О-ээс 80,000 төгрөг, Ц.Э-аас 540,000 төгрөг, Д.Э-ээс 45,000 төгрөг, Н.М-ээс 25,000 төгрөг, Ц.Г-аас 90,000 төгрөг, Б.Э-ээс 120,000 төгрөг, Д.С-оос 13,000 төгрөг, Ж.Б-гээс 13,000 төгрөг, Б.О-гаас 58,000 төгрөг, Б.Н-гаас 80,000 төгрөг, Г.Г-ээс 571,000 төгрөг, Р.Г-аас 205,000 төгрөг, Я.У-аас 310,000 төгрөг, Б.С-эс 800,000 төгрөг, Ж.Т-ээс 40,000 төгрөг, С.С-аас 150,000 төгрөг, Б.Г-ээс 150,000 төгрөг, Б.С-аас 150,000 төгрөг, Ц.А-аас 100,000 төгрөг, Б.Э-ээс 100,000 төгрөг,
О.М-аас 5 удаагийн үйлдлээр нийт 1,000,000 төгрөгийг, Г.О-аас 70,000 төгрөгийг, Э.Х-гээс 385,000 төгрөгийг, Д.Э-өөс 80,000 төгрөгийг, С.М-ээс 350,000 төгрөгийг, Д.Б-ээс 150,000 төгрөгийг, Б.З-гаас 250,000 төгрөгийг, Э.М-аас 195,000 төгрөгийг, З.П-аас 230,000 төгрөгийг, Ж.А-ээс 180,000 төгрөгийг, Б.А-аас 150,000 төгрөгийг, Ц.Б-ээс 172,000 төгрөгийг, Д.Э-аас 250,000 төгрөгийг, М.Э-аас 100,000 төгрөгийг, Э.Ц-оос 272,000 төгрөгийг, Ц.Д-гээс 60,000 төгрөгийг, Х.Э-ээс 90,000 төгрөгийг, Б.Х-аас 150,000 төгрөгийг, Б.Н 125,000 төгрөгийг, Э.Б-аас 200,000 төгрөгийг, Д.Э-ээс 100,000 төгрөгийг, Б.А-аас 520,000 төгрөгийг, Э.Б-ээс 120,000 төгрөгийг, Э.М-аас 155,000 төгрөгийг, Н.У-аас 150,000 төгрөгийг, Ц.Э-ээс 150,000 төгрөгийг, С.Б-иас 100,000 төгрөгийг, Б.Т-аас 40,000 төгрөгийг, Г.Ц-оос 180,000 төгрөгийг, А.М-аас 56,000 төгрөгийг, Э.М-аас 150,000 төгрөгийг, Ш.Н-аас 200,000 төгрөгийг, Б.О-ээс 100,000 төгрөгийг, Б.Ө-аас 200,000 төгрөгийг, Д.Х-аас 700,000 төгрөгийг, А.А-аас 200,000 төгрөгийг, Н.О-аас 150,000 төгрөгийг, Д.Н-гаас 4 удаагийн үйлдлээр 720,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,
Мөн Б.С-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан мөнгө зээлж байгаа мэтээр хуурч, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг Хаан банкны *********** тоот дансаар, “манай нөхөр бөө болох гээд хуяг, дуулга авах гэсэн юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сард 1,500,000 төгрөгийг бэлнээр, нийт 1,600,000 төгрөг,
С.Т-аас 2,491,000 төгрөг, Д.О-ээс 400,000 төгрөг, Г.Г-ээс 75,000 төгрөг, А.Б-аас 750,000 төгрөг, Д.Г-ээс 350,000 төгрөг, Д.Н-д 300,000 төгрөг, Г.С”д 400,000 төгрөг, Э.Б-од 150,000 төгрөг, Э.М-д 500,000 төгрөг, Г.Э-т 607,000 төгрөг, Л.Б-д 800,000 төгрөг, З.Б-д 150,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлүүлэн авч, захиран зарцуулах эрх үүссэн боловч худалдахаар тохиролцсон эд зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх идэвхтэй үйлдэл хийгээгүй атлаа худалдаж авсан эд зүйл нь “хүргэгдэж байгаа, удахгүй очно” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан худалдахаар тохиролцсон эд зүйл нь өөрт байгаа мэтээр бусдад итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, дээрх нэр бүхий 109 хохирогчид нийт 26,518,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Б-ийн М-г “цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.М-г 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б. М-д оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б. М-гийн цагдан хоригдсон 175 /нэг зуун далан тав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-гаас нийт 24,933,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-д 280,000 төгрөг, Х.Ж-ад 200,000 төгрөг, Ц.М-д 45,000 төгрөг, Б.Н-т 45,000 төгрөг, Н.Х-т 200,000 төгрөг, Г.Б-д 300,000 төгрөг, Э.О-т 110,000 төгрөг, Я.А-д 110,000 төгрөг, Г.Б-д 45,000 төгрөг, Л.У-ад 45,000 төгрөг, Б.Б-д 45,000 төгрөг, А.Гансүрэнд 45,000 төгрөг, М.С-д 50,000 төгрөг, Б.А-эд 50,000 төгрөгний Х.М-т 100,000 төгрөг, 3.Ц-д 50,000 төгрөг, М.Т-д 120,000 төгрөг, Б.Т-т 110,000 төгрөг, Г.Н-д 360,000 төгрөг, Б.Б-д 120,000 төгрөг, 3.А-д 402,000 төгрer. Т.Н-д 175,000 төгрөг, Д.У-ад 180,000 төгрөг, Б.Б-ид 716,000 төгрөг, Т.Г-т 130,000 төгрөг, Э.А-ьд 100,000 төгрөг, Б.А-ьд 50,000 төгрөг, М.Ц-д 120,000 төгрөг, М.Х-д 95,000 төгрөг, М.А-эд 25,000 төгрөг, Н.З-д 140,000 төгрөг, П.З-д 120,000 төгрөг, Ц.Я-уланд 250,000 төгрөг, Д.М-д 300.000 Төгрөг, Н. Т-д 139,000 төгрөг, Б.З-т 23,000 төгрөг, У.О-д 80,000 төгрөг, Ц.Э-д 540,000 төгрөг, Д.Э-т 45,000 төгрөг, Н.М-т 25,000 төгрөг, Ц.Г-д 90,000 төгрөг, Б.Э-т 120,000 төгрөг, Д.С-од 13,000 төгрөг, Ж.Б-д 13,000 төгрөг Б.О-д 58,000 төгрөг, Б.Н-д 80,000 төгрөг, Г.Г-т 271,000 төгрөг, Р.Г-т 205,000 төгрөг. Я.У-ад 310,000 төгрөг, Б.С-д 700,000 төгрөг, Ж.Т-д 40,000 төгрөг, С.С-д 150,000 төгрөг, Б. Г-д 150,000 төгрөг, Б.С-т 150,000 төгрөг, Б.Э-т 100,000 төгрөг, О.М-д 1,000,000 төгрөг, Э.Х-д 385,000 төгрөг, Д.Э-өд 80,000 төгрөг, С.М-т 350,000 төгрөг, Д.Б-эд 150,000 төгрөг, Б.З-д 250,000 төгрөг, Э.М-д 195,000 төгрөг, 3. П-д 230,000 төгрөг, Ж.А-т 180,000 төгрөг, Б.А-ад 150,000 төгрөг, Ц.Б-т 172,000 төгрөг, Д.Э-ад 250,000 төгрөг, М.Э-т 100,000 төгрөг, Э.Ц-д 272,000 төгрөг, Ц.Д-д 60,000 төгрөг, Х.Э-т 90,000 төгрөг, Б.Х-д 150,000 төгрөг, Б.С-т 1,600,000 төгрөг, Э.Б-д 200,000 төгрөг, Д.Э-т 100,000 төгрөг, Б.А-т 290,000 төгрөг, Э.Б-т 120,000 төгрөг, Э.М-д 155,000 төгрөг, Н.У-д 150,000 төгрөг, Ц.Э-д 150,000 төгрөг, С.Б-ьд 100,000 төгрөг, Б.Т-т 40,000 төгрөг, Г.Ц-т 180,000 төгрөг, А.М-д 56,000 төгрөг, Э.Мөнхзаяад 150,000 төгрөг, Б.О-т 100,000 төгрөг, Б.Ө-д 200,000 төгрөг, Д.Х-д 700,000 төгрөг, А.А-д 200,000 төгрөг, Н.О-д 150,000 төгрөг, Д.Н-д 720,000 төгрөr, С.Т-т 2,491,000 төгрөг, Д.О-т 400,000 төгрөг, Г.Г-т 75,000 төгрөг, А.Б-т 750,000 төгрөг, Д.Г-т 350,000 төгрөг, Д.Н-д 300,000 төгрөг, Г.С”д 400,000 төгрөг, Э.Б-од 150,000 төгрөг, Э.М-д 500,000 төгрөг, Г.Э-т 607,000 төгрөг, Л.Б-эд 800,000 төгрөг, 3.Б-д 150,000 төгрөгийг тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар Налайх дүүрэг, 3 дугаар хороо, *********тоотод оршин суух шүүгдэгч Б-ийн М- /РД:************/-ийн хүүхдүүд болох М.М /РД:*********/, Э.У- /РД:**********/, Э.У /РД:**********/ нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгаж, эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-г Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хийсэн хэрэгтэйгээ маргахгүй, шүүх хуралд орсон, миний хувьд их хэмжээнээс доогуур хохиролтой гэж явдаг. Иймд миний зүйлчлэлийг хөнгөрүүлж, 6.7 дугаар зүйлийг ашиглаж өгнө үү. М- миний бие 10 нас, 1 нас, 3 сар гэж 3 бага насны хүүхэдтэй бие өөрөө бага наснаасаа өнчин өрөөсөн өссөн тул үр хүүхдүүдээ өөр шигээ өнчрөл, хагацал, үзүүлэхгүй. Шүүгч та бүхэн минь нялх үр хүүхдүүдийг минь бодож үнэн зөв шийдэж өгнө үү. Миний бие хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.М- нь бага насны 3 хүүхэдтэй. 109 хохирогчид нийт 26.518.000 төгрөг гээд олон хохирогчийг хамруулсан, хугацааны хувьд 2 жил дамнан үргэлжилсэн хэрэг боловч 26.518.000 төгрөгийн хохирол нь их хэмжээнд хүрэхгүй. Б.М-гийн хувьд ар гэрийн зүгээс 26.518.000 төгрөгийг төлж барагдуулах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан. Хохирол бүрэн төлөгдөж дуусаагүй нөхцөл байдал байгаа. Гэхдээ амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй эсэхэд давж заалдах шатны шүүх шүүх бүрэлдэхүүн дүгнэлт өгөх байх. Нэгдүгээрт, олон хохирогчтой. Хоёрдугаарт, удаан хугацаагаар үргэлжилсэн учраас байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн байгаа. Гэвч учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ 1 хохирогчид 20.000 төгрөг, 30.000 төгрөг гэсэн байдлаар явсаар байгаад ийм зүйл болсон. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд хязгаарлагдахгүй давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон эсэх асуудалд дүгнэлт хийж өгнө үү...” гэв.
Прокурор М.С- тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.М-гийн учруулсан хохирол 26.518.000 төгрөг буюу их хэмжээнээс доогуур байгаа боловч үйлдлийнх нь шинж чанар, амьжиргааны эх үүсвэр болгосон байдал, өдөр тутмын ахуй амьдралдаа ашигласан нөхцөл байдал нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тиймээс прокурорын зүгээс байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Б.М- нь гэмт хэрэг үйлдэж байгаадаа гэмшдэггүй. 2022 оноос эхэлсэн үйлдэл дээр 2024 оны 12 дугаар сар хүртэл залилах гэмт хэрэг үйлдсээр байсан. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс хэргийг нэгтгүүлэхээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд бас залилах гэмт хэрэг үйлдсээр байсан нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа гэсэн агуулгыг харуулахгүй байгаа. Улмаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож ахуй амьдралдаа зарцуулсан нь дансны хуулгаар нотлогдож байгаа юм. Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял оногдуулсан гэж үзэж байгаа тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос “...шүүгдэгч Б.М-г цахим орчин ашиглан үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 109 хохирогчид нийт 26.518.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлжээ.
Улсын Их хурлаас 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ хууль, Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн нэр, тэдгээрийн байршил, харьяалах нутаг дэвсгэрийг хуульчлан өөрчилсөний дагуу шинээр байгуулагдсан Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 2025/ЕШЗ/47 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Чинзоригт хуваарилагдсаныг албажуулсан байна. /19хх 18/
Ийнхүү хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг хуульд зааснаар томилж, албажуулаагүй атлаа “...шүүгч Д.Чинзориг даргалж, ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал...“ нарын бүрэлдэхүүнтэйгээр 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан...шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол... гаргасан, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.
Иймд дээрх үндэслэлээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2025/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2025/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ