| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/38004/И |
| Дугаар | 197/ШШ2026/02114 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2026/02114
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: *******,,,,,, -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,*******,*******,*******, *******ийн **************-т холбогдох,
1,466,494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: болон Б.******* нар 2023 оны 04 сарын 06-ны өдөр ******* тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу үндсэн зээл 920,000 төгрөг, зээлийн хүү 459,914 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,580 төгрөгийг, нийт 1,466,494 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие нь -иас нэхэмжилсэн 1,466,494 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь, Б.*******т холбогдуулан 1,466,494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч -ийн 1,466,494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч -ийн 1,466,494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 19,207 төгрөг, улсын орлогоос 19,207 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,414 төгрөгөөс үлдэх 19,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР