Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 150/ШШ2026/00013

 

 

  2026          01             07                                        150/ШШ2026/00013

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: ******байрлах “****” ХК (РД:*****)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****аймгийн *** сумын **-р баг, ****дугаар хэсэг **** тоотод оршин суух, ******(РД:******)-д холбогдох,

     Зээлийн гэрээний үүрэгт 11,216,354.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг

2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “****” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000351954 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 11,192,354.42 төгрөг, Нотариатын төлбөрт 24,000 төгрөг, нийт 11,216,354.42 төгрөгийг хариуцагч ******гаргуулах...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “****” ХК нь хариуцагч ******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,216,354.42 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч ******нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...****ХК-ийн 11,216,354.42 төгрөгийг авсан нь үнэн. Төлбөрийг төлнө. 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр**** банктай ярилцаж тохиролцоод хуримтлагдсан хүү болох 1,183,000 төгрөгийг 11 дүгээр сарын 12-ны өдөр **** Банкны 8001122104 тоот дансанд шилжүүлсэн. Эдийн засагч нь нийгмийн даатгалын тодорхойлолт, гар өргөдөл зэргийг мэйл хаягаар авсан. Хурлаар оруулж дахин гэрээ хийж төлөлтийг багасгаж өгөх талаар хурлаар оруулж шийдвэрлүүлж өгөхийг санал болгосон удахгүй хариу өгнө гэж хэлсэн. Нэхэмжлэгч талтай ярилцаад шинэчлэгдсэн гэрээгээ шүүхэд авчирч өгнө…” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “..."****" ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****(*****)-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч *******хүсэлтээр зээлийн нөхцөл өөрчилж, цахим зээлийн гэрээг шинээр байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна…” гэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд  нэхэмжлэгч “*****” ХК нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,216,354.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар нэхэмжлэгч  “******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Нэхэмжлэгч  “*****” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,216,354.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар нэхэмжлэгч  “*****” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                           ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА