| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00072/И |
| Дугаар | 157/ШШ2026/00080 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 157/ШШ2026/00080
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Э******* м******* д******* е******* г******* нэхэмжлэлтэй хариуцагч О.Ц*******т холбогдох “80,535 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч О.Ц******* нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим Н.Б уруул хэсэгт 3 удаа, чих рүү 2 удаа, шанаа руу 3 удаа цохих, номхон зогс, аав ээждээ хэлэх юм бол өөрөөр ярина, жинхэнэ ална гэх зэргээр хүүхдийн бие махбодод халдаж танхайрсан зөрчил үйлдсэн.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/4008/ЭХ/ЗШ/000018 дугаартай шийтгэврээр холбогдогч О.Ц*******т Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар 2025 оны 08 дугаар сарын 21-ний үйлдэлд 100 нэгж буюу 10,000 төгрөгийн, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үйлдэлд 100 нэгж буюу 10,000 төгрөгийн торгох шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн.
Дээрх зөрчлийн хэргийн хохирогч Н.Б нь О.Ц*******т зодуулсны улмаас Э******* м******* д******* сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг Хэнтий аймгийн э******* м******* д******* хэлтсээс гаргуулан авахад хохирогч нь 2025 оны 09 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 80,535 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Э******* м******* д******* е******* газраас 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 01/445 дугаартай албан бичигт "...Иймд танай п******* газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд э******* мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн э******* м******* тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, э******* м******* д******* санд нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд манай байгууллагыг төлөөлөн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, төрд учирсан хохирлыг нөхөн барагдуулах нэхэмжлэгчээр оролцож өгнө үү" гэх хүсэлтийг тус п******* газарт и*******сэн байна.
Э******* м******* д******* сан гэж даатгуулагчид э******* м******* улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ.
Э******* м******* д******* тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас э******* мэнд нь хохирсон даатгуулагчийн э******* м******* тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас э******* мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно",
П******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно."
Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул О.Ц*******аас Э******* м******* д******* санд учруулсан хохирол болох 80,535 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, П******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Хэнтий аймгийн Э******* м******* д******* хэлтсээс иргэний эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлыг гэмт хэрэг зөрчлийн гэж тухай бүр ялгаж шүүлт хийх боломжгүй бөгөөд тус сум дундын п******* газраас хийгдсэн судалгааны хүрээнд э******* м******* д******* санд учирсан хохирлыг тодорхойлсон болно.
Нэхэмжлэлийн шаардлага:
“Хариуцагч О.Ц*******аас Э******* м******* д******* санд учруулсан хохирол болох 80,535 төгрөгийг гаргуулан, Э******* м******* д******* е******* г******* Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.
П******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б******* овогт О******* Ц******* нь нэхэмжлэлийн шаардлага 80,535 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Э******* м******* д******* сан болох Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан тухай баримтыг шүүхэд и*******сэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* газар нь хариуцагч О.Ц*******т холбогдуулан “Э******* м******* д******* санд учруулсан хохирол болох 80,535 (наян мянга таван зуун гучин тав) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Э******* м******* д******* тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т гэмт хэрэг, зөрчлийн улмаас э******* мэнд нь хохирсон даатгуулагчийн э******* м******* тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр э******* м******* д******* байгууллагад нөхөн төлүүлэхээр заажээ. Хариуцагч О.Ц******* нь Н.Б эмнэлгийн байгууллагаас авсан тусламж, үйлчилгээний зардал болох 80,535 төгрөгийг Э******* м******* д******* е******* газарт төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэл, тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэвэр, Хэнтий аймгийн э******* м******* д******* хэлтсийн албан тоот, гэмт хэрэг зөрчлийн улмаас э******* мэнд нь хохирч, э******* м******* д******* сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ц******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 80,535 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд и*******сэн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 80,535 (наян мянга таван зуун гучин тав) төгрөгийг төлж биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Ц*******аас 80,535 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийн тавин хувь 2,275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э******* м******* д******* е******* г******* нэхэмжилсэн 80,535 (наян мянга таван зуун гучин тав) төгрөгийг хариуцагч О.Ц******* нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э******* м******* д******* е******* газар нь улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч О.Ц*******аас улсын тэмдэгтийн хураамж 2,227 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР