| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00453/и |
| Дугаар | 150/ШШ2026/00026 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 150/ШШ2026/00026
2026 01 16 150/ШШ2026/00026
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: *******” ХК (РД:****)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****аймгийн ******сумын 1-р баг, ****тоотод оршин суух, ******(РД:******)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,593,477.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*****” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…*******нь харилцагч ******цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүний зөвшөөрлийн дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421,1 даж хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 42.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хучин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 7 сарын 24-ны өдөр 2010110618 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 12,847,853.06 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7,923,064.32 төгрөгийг төлсөн. *****зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банканд бүртгэлтэй утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч 2025 оны 9 сарын 2-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн талах хугацааг хэтрүүлж, гаргасан үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаас 69 хоног хугацаа хэтрүүлэн 1,564,111.30 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010110618 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*****” ХК нь хариуцагч *****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,593,477.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч *****нь 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч ****миний бие ******ХК-ийн нэхэмжлэл болох 7,593,477.71 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш нийт 2,116,743 төгрөг хийсэн. Одоо үлдэгдэл 5,567,403.14 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэхэд төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлд дурдсан 94021718 дугаар луу тус өдөр холбогдож ярихад дээрх тайлбарыг хэлэхэд 01 дүгээр сарын 31-ний өдөр гэхэд барагдуулаад над руу хэлчих би нэхэмжлэлээ буцаагаад цуцлаад өгнө гэж хэлсэн ...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…Хариуцагч *****хариу тайлбартай танилцаж зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч…” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*****” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,593,477.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,446 төгрөгийн 68,223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 68,223 төгрөгийг хариуцагч******, улсын орлогоос 68,223 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *****ХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 7,593,477.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *****нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *****ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,446 төгрөгийн 68,223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 68,223 төгрөгийг хариуцагч******, улсын орлогоос 68,223 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА