Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/774

 

 

 

     2025           06            24                                       2025/ДШМ/774

                                                                 

Н.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, Б.Ариунхишиг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурал***ны танхимд нээлттэй ийсэн шүүх хурал***нд:

прокурор Ц.Ганцэцэг /цахимаар/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С,

иргэний нэхэмжлэгч С.Б,

иргэний хариуцагч “**** ***” ХХК-ийн захирал А.А,

шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

*********, *********, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хурал***ны 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/911 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн Н.Б-д холбогдох 2403 00927 0130 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

М овгийн Н-гийн Б, **** оны 02 дугаар сарын 25-ны өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** ****инженер мэргэжилтэй, “**** ***” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ********* дүүрэг 2 дугаар хороо, ** дүгээр хороолол, * дугаар байрны, *** тоот хаягт бүртгэлтэй боловч ********* дүүрэг 24 дүгээр хороо, 4а байрны 60 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*********/,

 Шүүгдэгч Н.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 10:17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байрны хойд зам, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр, “***” загварын **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1-д заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”; 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хур*** хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 64 настай, эмэгтэй М.А-ийг мөргөж, амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*********, *********, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...М овогт Н-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Б-ас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж...” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол шүүх хурал***нд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн хэрэгтээ маш ихээр харамсаж, хүний алтан амь хохироосон, тэдний ар гэрт хүнд гарз хохирол учруулсан*** өнөөдрийг хүртэл туйлын ихээр харамсаж сууна. Насан турш*** хэзээ ч үл мартагдах үйл явдал болсон гэж өөртөө дүгнэлт хийж гэмшиж байна. ...Гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй, тийм учраас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардал болон тэдний сэтгэл санааны зардалд нийт 48 сая төгрөгийг мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд төлж барагдуулсан болно. Цаашид гэрээний дагуу төлөх 20 сая төгрөгийг би 2025.06.01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Миний үйлдсэн хэргийн хор хэзээ ч нөхөгдөхгүй гэдгийг миний бие гүнээ ойлгож байна. Би анхан шатны шүүх хурал дээр үйлдсэн хэрэгтээ харамсаж, тухайн зам тээврийн осол болсон үйл явдал нүдэнд харагдаж, маш ихээр биеэ барьж сандарч, айж балмагдсанаас шүүх хуралд ослын талаар болсон зүйлийг зөвөөр хариулж ча***гүйдээ өөртөө маш их гомдож байна. Миний бие тулуй өвчтэй байнгын эмнэлгийн хяналтад байдаг, хоригдсоноос хойш биеийн жин 10 гаруй кг турж, тулуй өвчин хүндэрсэн мөн миний ээж Н- 75 настай, Сүхбаатар дүүрэгт ганцаараа амьдардаг, ходоодны хорт хавдартай, миний төрсөн эгчийн нөхөр хүнд өвчнөөр олон жил өвдөж түүнийг эгч маань байнга асарч байдаг. Миний ээж өндөр настай, ходоодны хорт хавдартай тул миний бие ээжийгээ байнга эмчлүүлж асарч байсан. Мөн хохирогчийн төлбөрийг барагдуулах, миний эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуу***с гадна уг хэргийн талаар насан турш*** хамгийн том харуусал боллоо гэж ойлгож байгааг минь анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн оногдуулсан биечлэн эдлэх 2 жилийн ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр сольж, хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хурал***нд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Н.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо бүрэн нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д энэ тогтоолоор шүүгдэгч Н.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай гэсэн атлаа түүнд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтыг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлыг мэдсээр байж хөдөлгөөнд оролцсон гэж дүгнэлт хийж, Н.Б-д ял шийтгэл оногдуулсныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4-р зүйлийн 2-т зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, түүний өгсөн мэдүүлэг нь хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан байдаг. Гэтэл шүүх түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг өөрийнх эсрэг ашиглаж нотлох баримтаар үнэлж, анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдалд тохирохгүй байна. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Н.Б-ын ээж Л.Н- нь 75 настай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт ганцаараа амьдардаг, ээж нь ходоодны хавдар өвчний оноштой байнгын эмнэлгийн хяналтад байдаг, төрсөн 1 эгчтэй боловч эгчийнх нь нөхөр хүнд өвчнөөр олон жил өвдөж, түүнийг эгч нь байнга асарч байдаг. Мөн Н.Б- нь тулуй өвчтэй, байнгын эмнэлгийн хяналтад байдаг, хоригдсоноос хойш биеийн жин 10 гаруй кг-аар турж, тулуй өвчин хүндэрсэн байдалтай байна. Иймд түүний ээж өндөр настай, ходоодны хавдартай тул Н.Б- ээжийгээ байнга эмчлүүлж, асарч байсан. Хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах, түүний өөрийнх нь эрүүл мэндийн байдал, өөрөө үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан биечлэн эдлэх 2 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С шүүх хурал***нд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүхээс хамгийн бага шийтгэлийг оногдуулсан гэж бодож байсан. Гэтэл шүүгдэгч ял шийтгэлээ багасгахаар гомдол гаргасан байна. Хүний алтан амь эрсэдсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Иргэний нэхэмжлэгч С.Б шүүх хурал***нд гаргасан тайлбартаа: “...М.Стай ижил байр суурьтай байна. Би анхан шатны шүүх хурал***н дээр дотроо анх у*** учраас 5 жилийн хугацаагаар хорих ял битгий өгөөсэй гэж бодож байсан. Анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хамгийн бага ял гэж бодож байна...” гэв.

Иргэний хариуцагч А.А шүүх хурал***нд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй. Хохирлыг төлж байгаа...” гэв.

Прокурор А.А тус шүүх хурал***нд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуу***р тогтоогдсон. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, техникийн бүрэн бус байдал осол гарахад нөлөөлсөн тул тодорхой төрлийн хохирол төлбөрийг төлүүлэхээр хуулийн этгээдийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан. Хохирогч талаас 28.784.900 төгрөгийн хохирлын баримт гаргаж, шүүгдэгч Н.Б- 25.000.000 төгрөг төлсөн буюу шүүхийн шатанд нийт 48.000.000 төгрөг төлж барагдуулсан. Мөн шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нартай сэтгэцийн хор уршгийг 30.000.000 төгрөгөөр тохиролцон шүүхийн шатанд 10.000.000 төгрөг төлж, үлдсэн 20.000.000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр хэлцэл хийсэн. Хэдийгээр эрдэнэт хүний амь насыг сэргээх боломжгүй нөхцөл байдал байгаа ч бодит хохирол төлбөрийг төлсөн, цаашид гарах хохирол төлбөрийг төлүүлэх үүднээс улсын яллагчийн зүгээс санал дүгнэлтээ гаргасан. Хууль ёсны төлөөлөгчийн хувьд амь хохирогчтой хамтран амьдарч байсан С.Б энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр татагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хавтас хэргийн материалтай танилцах болон хэргийн газрын зураг, задлан, дүгнэлт зэрэг баримтуудтай танилцахад биеийн эрүүл мэндийн байдал, сэтгэл санааны хувьд эдгээрийг ачаалах чадваргүй байхгүй гэсэн нөхцөл байдлын талаар мөрдөгчид хэлсэн учраас амь хохирогчийн төрсөн дүүг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Сэтгэцийн хор уршгийн тухайд тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-д зааснаар тогтоодог байсан бөгөөд “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүхээс тогтоохоор заасан учраас дүгнэлт гаргаагүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, иргэний хариуцагч нарын хооронд харилцан тохиролцсон гэрээ хэлцэл байгуулагдсан байсан...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Шүүгдэгч Н.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 10:17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байрны хойд зам, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр, “***” загварын **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” /Тоормосны систем. 1.1.Ажлын тоормосны идэвхжил нь MNS4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх/; 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хур*** хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч болох 64 настай, эмэгтэй М.А-ийг мөргөж, амь насыг хохироосон болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, жолооч Н.Б-ас спиртийн агууламжийг баталгаажуулсан баримт /1хх 5-22/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон М.Сын “...бид эцэг, эхээс зургуулаа, талийгаач маань айлын том охин. Эгч маань С.Б ахтай хамт амьдраад 20 гаран жил болж байна...ах дүү нар сэтгэл санааны маш их хохирол амсаж байна...” /1хх 32-33, 34-38/,

- иргэний нэхэмжлэгч С.Бын: “...би талийгаач эхнэртэйгээ хамт тэр өдөр 10 цагийн үед 21 дүгээр хорооллоос гараад 3 дугаар эмнэлэг рүү очих гээд явган хүний гарцаар хойноос урагшаа гарч байсан талаараа санаж байна. Юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг анзаарсан чинь шороо үнэртээд би доошоо хараад замын урд талд шороон дээр хэвтэж байсан. Хөдлөх гэсэн чинь хөдөлж болохгүй байсан хэсэг хугацааны дараа боссон. Босоод хартал эхнэр маань том машины дугуйн доор хөдөлгөөнгүй доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Машины жолооч бололтой нэг залуу “Би хүн дайрчихлаа ш дээ” гэж хэлээд орилоод байсан. Эмчилгээний зардал нэхэмжилнэ, сэтгэл санаа маш хүнд байна. Шөнө унтаж чадахгүй байгаа...” /1хх 41/,

- иргэний хариуцагч А.А-ын: “...Би осол болох үед нь байгаагүй. Манай компанийн *** загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч осол гаргасан. Н.Б- нь жолооны С ангиллын эрхийн үнэмлэхтэй 2024 оны 10 дугаар сарын эхээр санаж байна тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод Хэнтий аймаг руу ажлаар яваад ирсэн. Тухайн өдөр Орбитод байх аж ахуйн хашаа руу ачаа буулгах гэж миний заавраар явж байсан. “Машин жижиг гэмтэл араан*** орохгүй хүчээр ороод байна” гэж Н.Б- надад Хэнтий аймагт ажлаар явж ирээд хэлж байсан. Хаанаа ямар гэмтэлтэй талаар сайн мэдээгүй. “***” загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай компанийн тээврийн хэрэгсэл тул бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” /1хх 50/,

- гэрч Т.Б-ийн: “...Б- ах машиныг асаагаад би хажууд нь суугаад би хотын замыг сайн мэдэхгүй кемпээс гараад баруун тийшээ шороон замаар яваад 1 дүгээр хорооллын хойд талаас төв зам руу нийлэх гээд явж байсан. Тэр үед засмал замаар зүүнээс баруун тийшээ явж байхад баруун зүүн салсан засмал гараад ирсэн. Б- ах баруун гар тал руугаа эргэх гэтэл тэр зам дээшээ өгсүүр байхаар нь болиод зүүн гар тийш эргэсэн. Зүүн гар тийш эргээд уруу***д явж байх үед Б- ах гэнэт “Машин тоормосгүй болчихлоо яах вэ? тоормос барихгүй байна ш дээ” гэж хэлж байсан. Тэгээд Б- ах замын баруун талд байсан замын боржуур дайраад урагшаа яваад гүүрээр гарсан. Тэгээд замын уулзвараар зүүн гар тийшээ эргэж байх*** “Тоормос барихгүй байна ш дээ, сигналаа дараад ажиллахгүй байна. Хүн гараад ирлээ ш дээ” гэж хэлж байсан, тэр хэсэг хугацаанд асар хурдан зүйл болоод өнгөрсөн. Машин зүүн гар тийш эргээд зогссон. Харсан эрэгтэй, эмэгтэй хоёр бид хоёрыг зүүн гар тийш эргэж байхад хойд зүгээс урд зүг рүү явган хүний гарцаар зам гарч байсан. Би машинаас буулгүйгээр баруун талын толиндоо харахад нэг хүн хойд дугуйны тэр хавьд цус болсон байдалтай хэвтэж байсан... Тормос ажиллахгүй байгааг гэр хорооллын засмал замаар зүүнээс баруун тийшээ явж байх*** мэдсэн...” /1хх 54-55/,

- гэрч Х.М-н: “...2024 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Өргөний Монцемент дээр ажилд явж байх*** үзлэг оношилгоонд орсон... Өмнө нь барьж байсан жолооч “Тоормос барих*** муу байгаад байна” гэхээр нь сольсон...” /1хх 62-63/ гэх мэдүүлгүүд,  

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14683 дугаар дүгнэлт: “...С.Бын биед баруун алга, 1-р хуруунд няцарсан шарх, зүүн чихэнд няцарсан шарх, цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон у***гийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” /1хх 66-67/,

 - Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3741 дугаар дүгнэлт: “...Амь хохирогчийн цогцост дух, чамархай, зулай, суурь, дагз, баруун, зүүн нүдний ухархай, хамар яс, гайморын хөндийн хана, хоншоор, баруун, зүүн хацар, эрүү ясны үйрч бяцарсан хугарал, цус хуралт, их, бага тархины эдийн гоожилт, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, баруун, зүүн нүдний алимны гоожилт, баруун 6-11, зүүн 3-5-р хавирганы хугарал, цус хуралт, цээжний баруун хөндийд цус хуралдалт /200мл/, умдаг, зүүн дунд чөмөгт ясны ил, баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, цус хуралт, 1 шүдний булгарал, зулайн хуйх, зүүн хацар, буйл, зүүн гуя, зүүн шилбэнд шарх, зулгаралт, зулайн хуйх, дух, зүүн ташаа, цээж, баруун суга, баруун бугалга, цавинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон у***гийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэнэ. Дух, чамархай, зулай, суурь, дагз, баруун, зүүн нүдний ухархай, хамар яс, гайморын хөндийн хана, хоншоор, баруун, зүүн хацар, эрүү ясны үйрч бяцарсан хугарал, цус хуралт, их, бага тархины эдийн гоожилт, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, баруун, зүүн нүдний алимны гоожилт, баруун 6-11, зүүн 3-5-р хавирганы хугарал, цус хуралт, цээжний баруун хөндийд цус хуралдалт /200мл/, умдаг, зүүн дунд чөмөгт ясны ил хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.12, 4.1.17, 4.5.1, 4.5.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, цус хуралт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд амь хохирогчийг шууд үхэлд хүргэсэн шинэ гэмтэл байна. Амь хохирогч нь дээрх гавал тархи, цээж, аарцаг, доод мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. 2024.11.06-ны өдрийн 19:00 минутын цогцсын гадна үзлэгээр амь хохирогч нь нас бараад 9-10 орчим цаг болсон байжээ. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжгүй. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. А (ІІ) бүлгийн цустай байна. Амь хохирогчид биеэ хамгаалаж тэмцэлдсэн ул мөр тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед дайрагдах, мөргөгдөх, дугуйн доогуур орох үед үүсэх боломжтой. Амь хохирогчийн цусанд спиртийн зүйл илрээгүй...” /73-83/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6379 дугаар дүгнэлт: “...Шинжилгээнд "Н.Б-” гэж хаяглан ирүүлсэн "001374081, 002203825" хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй...” /1хх 121-123/,

- Автотээврийн үндэсний төв, ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1000421 дугаар дүгнэлт: “... *** маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь өнгө үзэмж муу, баруун талын их гэрэл (хол ойрын гэрэл, оврын гэрэл, дохио) асахгүй, зүүн талын их гэрэл стандартын шаардлага хангахгүй, 1-р тэнхлэгийн баруун талын дугуйн тоормоз барихгүй, 2-р тэнхлэгийн баруун талын дугуйн тоормоз барихгүй, 3-р тэнхлэгийн баруун зүүн талын дугуйн тоормоз барихгүй, зогсоолын тоормоз зогсоогүй, дуут дохио ажиллахгүй жолооны хүрдний сул эргэлт 26 градус буюу стандартаас давсан зэрэг эвдрэл гэмтэл нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь өнгө үзэмж муу, баруун талын их гэрэл (хол ойрын гэрэл, оврын гэрэл, дохио) асахгүй, зүүн талын их гэрэл стандартын шаардлага хангахгүй, 1-р тэнхлэгийн баруун талын дугуйн тоормоз барихгүй, 2-р тэнхлэгийн баруун талын дугуйн тоормоз барихгүй, 3-р тэнхлэгийн баруун, зүүн талын дугуйн тоормоз барихгүй, зогсоолын тоормоз зогсоогүй, дуут дохио ажиллахгүй жолооны хүрдний сул эргэлт 26 градус буюу стандартаас давсан зэрэг эвдрэл гэмтэлтэй. Дээрх гэмтлүүд нь ашиглалтын үед үүссэн хуучин гэмтлүүд гэж үзэж байна. Хийн дамжуулгатай тоормозны системтэй тоормозны стенд дээр шалгахад 1- р тэнхлэгийн баруун талын дугуйн тоормоз барихгүй, 2-р тэнхлэгийн баруун талын дугуйн тоормоз барихгүй, 3-р тэнхлэгийн баруун, зүүн талын дугуйн тоормоз барихгүй тоормозны ажиллагаа алдагдсан байна. Тоормозны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, ABS бол дээрх системүүд тоормоз гишгэх үед зам дээр дугуйн тасалдсан мөр үүснэ. *** маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрдний сул явалт 26 градус байна. MNS4598:2020 "Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартын 5,8-д шингэн хүчлүүртэй ачааны машины хүрдний сул явалт 10 градус гэж заасан байдаг. *** маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормозны идэвхжил нь 1-р тэнхлэгийн дугуйн тоормозны хүч зүүн тал*** 10,63 кН, баруун тал*** 5,02 кН зөрүү нь 53% (стандарт<20%) баруун талын дугуй зогсоогүй, 2-р тэнхлэгийн тоормозны хүч зүүн тал*** 11,3 кН, баруун тал*** 4,58 кН, зөрүү нь 59 % (стандарт<30%) баруун талын дугуй зогсоогүй, 3-р тэнхлэгийн тоормозны хүч зүүн тал*** 3,67% баруун тал*** 2,27% баруун, зүүн талын дугуй тоормозны стенд дээр зогсоогүй, зогсоолын тоормоз зогсоогүй нийтдээ тоормозны ажиллагаа алдагдсан байна. Урд их гэрэл нь: баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0 cd, хол дээрээ 0 cd асахгүй, зүүн талын их гэрэл ойр дээрээ 600 cd, хол дээрээ 1200 cd (стандарт 10.000-225.000cd) стандартын шаардлага хангахгүй зэрэг үзүүлэлттэй байна. Уг тээврийн хэрэгсэл 2023-оны 6-р сарын 30-нд Дар********* аймгийн ТХҮТөвд, 2024-оны 4-р сарын 26-нд Дорноговь аймгийн ТХҮТөвд техникийн хяналтын үзлэгт орсон байна...” /1хх 130-140/,

- Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0000091 дүгээр магадлагаа: “...А. Явган зорчигч М.А-, С.Б нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Б. *** маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Б- нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хур*** хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: / Монгол улсын замны хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Нэг. Тоормосны систем. 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино: гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /1хх 145-148/,

- шүүгдэгч Н.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн: “...би машиныг асаахаас өмнө захирал Атай утсаар холбогдоод Золоо өглөө утсаар яриад энэ машиныг Орбитод хүргээд өгчих гэсэн юм, би машин дээр ирсэн байна гэхэд "захирал чи наад машинаа бариад орбитод очоод дээр нь байгаа ачааг нь буулгаад дараа нь засварын газар хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд болгоомжтой яваарай наад машины чинь араа нь орохгүй байгаа шүү гэж надад анхааруулсан...хашаанаас гараад 1 дүгээр хорооллын хойд талд буюу 32-н гүүрээр 300-400 метр хиртэй явж байгаад тоормос гишгэхэд тоормос барихгүй шахуу хурд саарахгүй байсан. Тэгээд би тоормосоо дахин дахин гишгэхэд бас ажиллахгүй тэгээд рулээрээ залаад доошоо уруу***д төв зам руу ороод зүүн гар тийш дараад эргэтэл замын голд хоёр явган зорчигч зам хөндлөн явган хүний гарцаар хойд зүгээс урд зүг рүү гарч байсан. Зүүн гар тийш эргэж байх агшинд би тоормос гишгээд суудал дээрээсээ босоод зогссон байсан. Хажуугаар нь сигнал дарахад ажиллахгүй байхаар нь тоормосгүй болчихлоо ш дээ яанаа, сигнал бас ажиллахгүй байна ш дээ гэж орилж байсан. Тэр үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хоёр хүний нэг нь машины баруун урд талын буферт мөргөгдөөд баруун гар тал руу шидэгдээд унаж байгаа харагдсан. Нөгөө хүн нь машин дор орчих шиг болсон... ” /1хх 164-166/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа,тээврийн хэрэгсэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн ***тгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1хх 169-179/,

- хохирлын баримтууд /1хх 18-202/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1хх 214/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Саас “...Н.Б- надад зам тээврийн ослын улмаас учирсан оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулсан. Иймд цаашид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх хүсэлт /1хх 247/, иргэний хариуцагчаас Н.Сын данс руу нийт 48.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх 248-250, 2хх 01, 02/,

- хохирол хор уршгийн нөхөн төлбөрийг төлсөн болон төлөх тухай гэрээ “...Эрүүгийн 2403009270130 дугаартай хэргийн шүүгдэгч Н.Б- болон уг хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С бид нар харилцан ярилцан тохиролцож, гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл "санааны хохиролд 30 сая төгрөгийг өгөх /авахаар/ тохиролцсоноос өнөөдөр /одоо/ 10 сая төгрөгийг авч, үлдэгдэл 20 сая төгрөгийг 2025-06-01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар энэхүү гэрээг хийв...” /2хх 3/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуу***р нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хурал***наар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Н.Б-ыг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлж заагаагүй тул Н.Б-ын үйлдсэн авто тээврийн хэрэгсэл жолоодох үедээ бусдыг мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Мөн шүүгдэгч Н.Б-ын “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч М.А-ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

4. Шүүгдэгч Н.Б- болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн нар “... өндөр настай эхтэйгээ хамт амьдардаг. Ээж маань хорт хавдартай, байнгын асаргаа шаарддаг. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авахгүй үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.

Анхан шатны шүүхийн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар хийсэн “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилах боломжгүй буюу хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлыг мэдсээр байж хөдөлгөөнд оролцсон байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх санал хүсэлтийг шүүх хурал***ны аль үед гаргах эрхтэй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал, хүсэлт зэргийг харгалзан  шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэв...” гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Дээрх байдлаас үзэхэд, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид хохироос өөр төрлийн ял оногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэхүү ослын улмаас хөнгөн хохирол хүлээсэн С.Быг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх бөгөөд С.Б нь “Амь хохирогчтой 20 гаран жил хамт амьдарсан боловч гэрлэлтийн баталгаа байхгүй, мөн биеийн байдлаасаа шалтгаалан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр М.Сыг тогтоохыг зөвшөөрсөн” талаар хүсэлтээ бичгээр илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байна.

Давж заалдах шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч С.Бын ослын улмаас хохирсон, гэр бүлийн хүн болох хань нь нас барсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С, иргэний нэхэмжлэгч С.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Б-, иргэний хариуцагч А.А нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж...” гэсэн зохих өөрлөлтийг оруулахаар шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заажээ.

Уг зохицуулалтын “…хууль ёсоор хариуцвал зохих хүн…” гэдэгт гэмт хэрэг үйлдээгүй, энэ хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүргийг хуулиар хүлээсэн этгээд хамаарна.

Шүүгдэгч Н.Б- “**** ***" ХХК-д ажилладаг бөгөөд тус хуулийн этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох **-*****улсын дугаартай “***” загварын автомашиныг жолоодож явах*** бусдад гэм хор учруулсан тул энэхүү үүргээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

6. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байдаг.

Хэргээс үзэхэд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С нь “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг /1хх 214/ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хэдий ч хохирол хор уршгийн нөхөн төлбөрийг төлсөн болон төлөх тухай гэрээг шүүгдэгч Н.Б- болон иргэний хариуцагч А.А нартай байгуулсан.

Энэхүү гэрээнд “...шүүгдэгч Н.Б- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С нар харилцан ярилцан тохиролцож, гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл  санааны хохиролд 30 сая төгрөгийг өгөх /авахаар/ тохиролцсоноос өнөөдөр /одоо/ 10 сая төгрөгийг авч, үлдэгдэл 20 сая төгрөгийг 2025 оны 6 дугаар 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар энэхүү гэрээг хийв...” /2хх 3/ гэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх хурал***нд … гэрээний дагуу 2025 оны оны 5 дугаар сарын 31-нд үлдэгдэл 20.000.000 /хорин сая/ төгрөгийг барагдуулсан...” гэх нотариатчаар баталгаажуулсан баримтыг гарган өгөв.

Анхан шатны шүүхээс хохирол, хор уршгийг нэг мөр шийдвэрлэсэн дээрх асуудлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, иргэний хариуцагч нар зөвшилцөн энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг харилцан тохиролцож төлсөн байгааг буруутгах үндэслэлгүй байна.  

 Иймд дээрх үндэслэл бүхий өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн нарын гаргасан “Хорихоос өөр төрлийн ялаар өөрчлүүлэх” талаарх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б-ын шийтгэх тогтоол гарснаас хойш энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *********, *********, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/911 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С, иргэний нэхэмжлэгч С.Б нар нь нотлох баримтаа бүрдүүлэн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын шийтгэх тогтоол гарснаас энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ