| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2026/03115/И |
| Дугаар | 197/ШШ2026/02475 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2026/02475
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: , Сүхбаатар дүүрэг,*******, ,,, -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , *******,*******,*******,*******, *******ын **************-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,463,121.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******ын ******* нь *******-тай 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр № ******* тоот Барьцаат зээлийн гэрээ"-г байгуулан 2,500,000 төгрөгийг жилийн 46.8%, сарын 3.9 хувийн хүүтэй 4 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний үүрэгт 2,286,613.49 төгрөг, зээлийн хүү 3,545,513.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 630,994.19 төгрөг, нийт 6,463,121.43 төгрөгийг Инвест-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.... гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* овогтой ******* миний бие -ийн нэхэмжилсэн 6,463,121.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 сарын 30-ны өдрөөс 2026 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл, нийт 6 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр, нэг сарын төлөлт 1,077,186.90 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаанмонгол нь хариуцагч Б.*******д холбогдуулан 6,463,121.43 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,463,121.43 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 сарын 30-ны өдрөөс 2026 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл, нийт 6 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр, нэг сарын төлөлт 1,077,186.90 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,463,121.43 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 сарын 30-ны өдрөөс 2026 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл, нийт 6 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр, нэг сарын төлөлт 1,077,186.90 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,400 төгрөгөөс 59,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 59,200 төгрөг, улсын төсвийн данснаас 59,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаанмонгол -д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР