| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2302000640309 |
| Дугаар | 2025/ДШМ/775 |
| Огноо | 2005-06-24 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2005 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/775
2025 06 24 2025/ДШМ/775
Г.М, Ш.Ч, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Содбаяр /томилолтоор/
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/3203 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Энхтөрийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Г.М, Ш.Ч, Б.Б нарт холбогдох 2302 00064 0309 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Г-гийн М, **** оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ****** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “******” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ****** дүүргийн 32 дугаар хороо ***-*тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:*********/,
Б овогт Ш-ын Ч, **** оны 02 дугаар сарын 21-ний өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлалын багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 24 дүгээр хороо ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:*******/,
С овогт Б-ийн Б, **** оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо ****** *18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:****** */,
Яллагдагч Г.М нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/45 тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.6-д заасан харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 39.1.3-д заасан хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэж, Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6-д заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж албаны ёс зүйг сахина, 6.3 дахь хэсэгт заасан Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна., 6.4 дэх хэсэгт заасан Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ гэж заасныг тус тус зөрчиж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга яллагдагч Ш.Ч, яллагдагч Б.Б нартай үйлдлээрээ бүлэглэн нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2019 онд зарласан “************** *********** ******** * *** ******* ***** ***” тендер сонгон шалгаруулалтын хүрээнд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 01/163 дугаартай “******” ТББ-д, 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 01/164 дугаартай “******” ТББ-д, 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 01/165 дугаартай “******” ТББ-д тус тус хандсан “Тус газраас зарласан 2019/НГБХЗХГ/01 дугаартай ажлын харьцуулсан тендерт оролцох урилга”-ыг бэлтгэж, баталгаажуулсан боловч зохих ёсоор хүргүүлэхийн оронд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чад хүргүүлж “******” ТББ, “******” ТББ-уудыг тендер сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлаж, улмаар харьцуулсан тендер сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу явуулахгүйгээр “******” НҮТББ шалгаруулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/241 дугаартай албан бичгээр “Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НГБХЗХГ/2019/01 тоот ажлын гэрээ байгуулах эрх олгож, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ****** НҮТББ нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлын гэрээ, мөн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаартай Хамтран ажиллах гэрээг байгуулж 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Төрийн сангийн ****** дугаартай данснаас ****** ТББ-ын Хас банк дахь ****** дугаарын дансанд 44.910.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4.990.000 төгрөгийг тус тус шилжүүлэх, Б.Б нь тухайн санхүүжилтээс Г.С-ор дамжуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **************сангийн дэргэдэх авто машины зогсоол дээр 25.000.000 төгрөг бэлнээр авах зэргээр Г.С- болон Б.Бд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Яллагдагч Ш.Ч нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.6-д заасан харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 39.1.3-д заасан хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэж, Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6-д заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж албаны ёс зүйг сахина, 6.3 дахь хэсэгт заасан Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна., 6.4 дэх хэсэгт заасан Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ гэж заасныг тус тус зөрчиж яллагдагч Г.М, Б.Б нартай үйлдлээрээ нэгдэн бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "тендер шалгаруулалтын талаар мэдээлэл авах, аргачилсан зөвлөгөө өгөх" нэрийдлээр тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Г.Мд нөлөөлж, улмаар урилгыг тухайн төрийн бус байгууллагад хүргүүлэлгүй өөртөө хүргүүлэн авч Б.Бгаар дамжуулан "******" ТББ-д хүргүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж, нийтийн албан тушаалтан Г.М нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 онд зарласан "************** *********** ******** * *** ******* ***** ***" тендер сонгон шалгаруулалтын хүрээнд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01/163 дугаартай "******" ТББ-д, 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 01/164 дугаартай "******" ТББ-д, 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 01/165 дугаартай "******" ТББ-д тус тус хандсан "Тус газраас зарласан 2019/НГБХЗХГ/01 дугаартай ажлын харьцуулсан тендерт оролцох урилга"-ыг бэлтгэж, баталгаажуулсан боловч зохих ёсоор хүргүүлэхийн оронд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дараг Ш.Чад хүргүүлж "******" ТББ, "******" ТББ-уудыг тендер сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлаж, улмаар харьцуулсан тендер сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу явуулахгүйгээр "******" НҮТББ шалгаруулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/241 дугаартай албан бичгээр "Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах" НГБХЗХГ/2019/01 тоот ажлын гэрээ байгуулах эрх олгож, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ****** НҮТББ нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлын гэрээ, мөн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаартай Хамтран ажиллах гэрээг байгуулж 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Төрийн сангийн ****** дугаартай данснаас ****** ТББ-ын Хас банк дахь ****** дугаарын дансанд 44.910.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4.990.000 төгрөгийг тус тус шилжүүлэх, Б.Б нь тухайн санхүүжилтээс Г.С-ор дамжуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **************сангийн дэргэдэх авто машины зогсоол дээр 25.000.000 төгрөг бэлнээр авах зэргээр Г.С- болон Б.Бд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
Яллагдагч Б.Б нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Ч, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Г.М нартай үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.С-той тендерийн санхүүжилтийн 50 хувийг авах талаар харилцан тохиролцож, нийтийн албан тушаалтан нийтийн албан тушаалтан Г.М нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 онд зарласан "************** *********** ******** * *** ******* ***** ***" тендер сонгон шалгаруулалтын хүрээнд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 01/163 дугаартай "******" ТББ-д, 2019 оны 7 дугаар сарын 04-ны Өдрийн 01/164 дугаартай "******" ТББ-д, 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 01/165 дугаартай “******" ТББ-д тус тус хандсан "Тус газраас зарласан 2019/НГБХЗХГ/01 дугаартай ажлын харьцуулсан тендерт оролцох урилга"-ыг бэлтгэж, баталгаажуулсан боловч зохих ёсоор хүргүүлэхийн оронд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чад хүргүүлж "******" ТББ, "******" ТББ-уудыг тендер сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлаж, улмаар харьцуулсан тендер сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу явуулахгүйгээр "******" НҮТББ шалгаруулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/241 дугаартай албан бичгээр "Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах" НГБХЗХГ/2019/01 тоот ажлын гэрээ байгуулах эрх олгож, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ****** НҮТББ нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлын гэрээ, мөн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны Алслагдсан өдрийн 155 дугаартай Хамтран ажиллах гэрээг байгуулж 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Төрийн сангийн ****** дугаартай данснаас ****** ТББ-ын Хас банк дахь ****** дугаарын дансанд 44.910.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4.990.000 төгрөгийг тус тус шилжүүлэх, Б.Б нь тухайн санхүүжилтээс Г.С-ор дамжуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **************сангийн дэргэдэх авто машины зогсоол дээр 25.000.000 төгрөг бэлнээр авах зэргээр Г.С- болон Б.Бд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ш.Ч, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Яллагдагч Г.М, Ш.Ч, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2302 00064 0309 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Үүнд: Яллагдагч Г.М, Ш.Ч нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэнд буруутгажээ. Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн Дугаар А/45 тушаалаар байгуулагдсан Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлыг магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагуудаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, тендер шалгаруулалттай холбоотой бүрэн баримт бичгүүд, хурлын тэмдэглэл, үнэлгээний хорооноос гарсан шийдвэрүүд, Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлын үр дүнг дүгнэсэн талаарх баримтууд, үнэлгээ өгсөнтэй холбоотой баримтууд зэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт хавсаргах, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №01/629 албан тоот, хавсралтаар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №240/2021 Ажил гүйцэтгэх гэрээ (8 дахь хавтаст хэргийн 11, 12-16 дахь тал) авагджээ. Гэрээнд зааснаар нийт санхүүжилтийн хэмжээг 14.400.000 төгрөг гэсэн байна. Ямар шалгуураар "******” НҮТББ-д дахин санхүүжилт олгох болсон. Энэхүү санхүүжилтийг дахин олгож байгаа нь хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар А/120 тушаалаар 2022 оны 1 дүгээр сарын 02-ноос эхлэн “******” НҮТББ-тай хамтран ажиллахгүй талаар шийдвэрлэжээ. Гэтэл дээрх гэрээг 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан байна. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн №01/552 албан тоотод "... Тус газар нь 2019 онд ****** төрийн бус байгууллагатай алслагдсан дүүргүүдийн зорилтод бүлгийн гэр бүлд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан. Хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэхдээ гэрээнд тусгагдаагүй өндөр үнэтэй зөөврийн компьютер, камерыг 10.500.000 төгрөгөөр худалдаж авч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. ... төлбөрийн актыг барагдуулах талаар 2020 онд албан бичгээр хандаж удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа болно" (7 дахь хавтаст хэргийн 215 дахь тал) гэсэн байна. Ийнхүү акт тавиулж (7 дахь хавтаст хэргийн 212-213 дахь тал), актыг биелүүлэх талаар 2020 оноос хойш мэдэгдэж байсан байгууллагатай 2021 онд дахин гэрээ байгуулж санхүүжилт олгосон асуудлыг анхаарах нь зүйтэй байна. Нийслэл дэх төрийн Аудитын газрын "НТАГ-2020/577/СТА-ТШЗ" код бүхий Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж (7 дахь хавтаст хэргийн 224-234 дэх тал) зөрчил илрүүлсэн байна. Энэхүү зөрчлүүд дотроос энэ хэрэгт хамаарч буй “******" НҮТББ-тэй холбоотой зөрчлүүдийн талаар аудиторуудаас гэрчийн мэдүүлэг авах, гэрч Г.С- мэдүүлэхдээ "... 2019 оны 8 дугаар сард М гэх хүнтэй гэрээ байгуулсан. ... 2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр 44.910.000 төгрөг орж ирэхээр нь 25.000.000 төгрөгийг бэлнээр аваад **************сангийн хажуу хэсэгт байрлах автомашины зогсоол дээр очиж өгч байсан. Тэр өдөр над руу Б яриад танай данс руу мөнгө орсон. Тэгэхээр 50 хувь болох 25.000.000 төгрөгийг бэлнээр авчирч өгөөрэй гэж байсан" (1 дэх хавтаст хэргийн 65-67 дахь тал) гэх мэдүүлэг авагдсан. Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлыг магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагуудаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж үйлчилгээ үзүүлэх ажлын зардалд 49.900.000 төгрөгөөр тогтоосон байхад 25.000.000 төгрөгийг данснаас бэлнээр авсан талаарх санхүүгийн баримтууд, мөн 25.000.000 төгрөгийг Б.Бд өгсөн талаар гэрч Г.С- мэдүүлжээ. Тэгэхээр анхны төсөвт өртөгийн тал хувь нь тухайн сонгон шалгаруулалтаар шалгаруулсан үйлчилгээнд огт зарцуулагдаагүй байхад үлдсэн хөрөнгийн зарцуулалт болоод Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлын тайланг хэрхэн яаж үнэлж хүлээж авсан, төсвийн хөрөнгийг зарцуулж явуулсан энэхүү үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн зарцуулалт, тайлан зэргийг шалгаж холбогдох этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, шаардлагатай тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулах, улсын төсөвт учирсан хохирлын хэмжээг тогтоох талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, мөн гэрч Г.С- мэдүүлсэн "...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 240/2021 дугаартай гэрээгээр ****** ТББ-ын данс руу 10.080.000 төгрөг орж ирснийг би бэлнээр авч өөрийн Голомт банкны ************ дугаарын данс руу бэлнээр хийж 4.320.000 төгрөгийг Бгийн данс руу шилжүүлсэн. Ингээд би нийтдээ 7.320.000 төгрөг Бгийн данс руу шилжүүлсэн ба үйлдэгдэл 3.180,000 төгрөгийг М өөрөө зохицуулна гэж Б надад хэлсэн" гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65-67 дахь тал) авагдсан байна. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 240/2021 дугаартай гэрээний санхүүжилт мөн гэрээнд заасан буюу ажлын даалгаварт заагдсан ажиллагаанд бус тодорхой хэмжээгээр Б. Бгийн данс руу шилжүүлэгдсэн талаар гэрчийн мэдүүлж байгаа мэдүүлгийг шалгаж, энэхүү гэрээг байгуулах, гэрээний үр дүнг дүгнэхэд холбогдох албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй болоод өөр бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэх талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагтай гэж үзлээ. Мөн улсын төсөвт учирсан хохирлын хэмжээг тогтоож хариуцвал зохих буруутай этгээдийг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй байна...” гэсэн үндэслэлээр яллагдагч Г-гийн М, Ш-ын Ч, Б-ийн Б нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Нэг. Анхан шатны шүүхээс “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/45 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, тендер шалгаруулалттай холбоотой бүрэн баримт бичгүүд, хурлын тэмдэглэл, үнэлгээний хорооноос гарсан шийдвэрүүд, Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлын үр дүнг дүгнэсэн талаарх баримтууд, үнэлгээ өгсөнтэй холбоотой баримтууд зэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт хавсаргах” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээний хорооны үйл ажиллагаа, тендер шалгаруулалттай холбоотой баримт бичгүүд болох Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тендерийн урилгууд (7-р хх-ийн 245-249 дэх тал), Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар болон “******” ТББ хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаартай Хамтран ажиллах тухай гэрээ (1-р хх-ийн 92-94 дэх тал), Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дугаартай тушаал, нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт (2-р хх-ийн 13-14 дэх тал), Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн НГБХЗХ/2019/01 дугаартай гэрээ (2-р хх-ийн 17- 18 дахь тал), “******” НҮТББ-ын улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа (3-р хх-ийн 161-163 дахь тал)-д Үнэлгээний хорооноос гарсан шийдвэр болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/241 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон тухай албан бичиг (7-р хх-ийн 216-217 дахь тал)-д, Ажлын үр дүнг дүгнэсэн талаарх баримтууд болох Нийслэл дэх Төрийн аудитын газрын “Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан” НТАГ- 2020/577/СТА-ТШЗ дугаартай тайлан, 10.500.000 төгрөгийн төлбөрийн акт (2-р хх- ийн 23-33 дахь тал, 7-р хх-ийн 224-234 дэх тал)-д тус тус хэрэгт авагдсан болно.
Харин үнэлгээний хорооны хурал болоогүй тул нэгэнт хийгдээгүй хурлын тэмдэглэлийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хавсаргах боломжгүй бөгөөд энэ үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.У, үнэлгээний хорооны гишүүн П.М нараас үнэлгээний хороо уулзаж, хурал хийгээгүй талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд архивын баримтад хурлын тэмдэглэл хавсаргагдаагүй болох нь Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын архивын баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар тогтоогдсон болно.
Мөн үнэлгээний хорооны дарга Г.М нь холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу харьцуулсан тендер сонгон шалгаруулалтыг явуулаагүйн дээр сонгон шалгаруулсан гэх “******” ТББ-ийн ажлын тайлан хангалтгүй, тайлангаа хугацаанд ирүүлээгүй талаар гэрч Д.М, Ж.О нар мэдүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Нийслэл дэх төрийн аудитын газрын “НТАГ-2020/577/СТА- ТШЗ” код бүхий Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд аудит хийж зөрчил илрүүлж, 10,500,000 төгрөгийн акт тавигдсан үйл баримт тогтоогдсон ба шаардлагатай гэж үзвэл эдгээр гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах бүрэн боломжтой тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарахгүй байна.
Хоёр. Анхан шатны шүүхээс “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №01/629 албан тоот, хавсралтаар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №240/2021 Ажил гүйцэтгэх гэрээ (8 дахь хавтаст хэргийн 11,12-16 дахь тал) авагджээ. Гэрээнд зааснаар нийт санхүүжилтийн хэмжээг 14.400.000 төгрөг гэсэн байна. Ямар шалгуураар "******" НҮТББ-д дахин санхүүжилт олгох болсон. Энэхүү санхүүжилтийг дахин олгож байгаа нь хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, ****** ТББ-тай 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний санхүүжилт мөн гэрээнд заасан буюу ажлын даалгаварт заагдсан ажиллагаанд бус тодорхой хэмжээгээр Б.Бгийн данс руу шилжүүлэгдсэн талаар гэрчийн мэдүүлж байгаа мэдүүлгийг шалгаж, энэхүү гэрээг байгуулах, гэрээний үр дүнг дүгнэхэд холбогдох албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй болоод өөр бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэх талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, улсын төсөвт учирсан хохирлын хэмжээг тогтоож хариуцвал зохих буруутай этгээдийг иргэний хариуцагчаар татах" гэжээ. Прокуророос “Яллагдагч Ш.Ч нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомж зөрчиж, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М, Б.Б нартай үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 онд зарласан “Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх 49,900,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендер сонгон шалгаруулалтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01/163 дугаартай “******" ТББ-д, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01/164 дугаартай “******” ТББ-д, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01/165 дугаартай “******” ТББ-д тус тус хандсан “Тус газраас зарласан 2019/НГБХЗХГ/01 дугаартай ажлын харьцуулсан тендерт оролцох урилга”-ыг бэлтгэж, баталгаажуулсан боловч зохих ёсоор хүргүүлэхийн оронд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чад хүргүүлж, “******” ТББ, “******” ТББ-иудыг тендер сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлаж, Улмаар харьцуулсан тендер сонгон шалгаруулалтыг хуульд тогтоомжид заасны дагуу явуулахгүйгээр “******” НҮТББ шалгаруулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/241 дугаартай албан бичгээр “Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” НГБХЗХГ/2019/01 тоот ажлын гэрээ байгуулах эрх олгож, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “******” НҮТББ-ын нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлын гэрээ”, мөн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаартай Хамтран ажиллах тухай гэрээг байгуулж 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Төрийн сангийн ****** дугаарын данснаас “******” ТББ-ын Хас банк дахь ****** дугаарын дансанд 44,910,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4,990,000 төгрөгийг тус тус шилжүүлэх, Б.Б нь тухайн санхүүжилтээс Г.С-ор дамжуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кристина Ноблын Сангийн дэргэдэх авто машины зогсоол дээр 25,000,000 төгрөгийг бэлнээр авах зэргээр Г.С- болон Б.Бд давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамтран оролцсон” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн болно. Тодруулбал шүүгчийн захирамжид дурдсан “Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “******” НҮТББ-ын нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 240/2021 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, “******” НҮТББ-д 14,400,000 санхүүжилт олгосон” үйл баримтад яллах дүгнэлт үйлдээгүй байна. Гэтэл анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнээс хальж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж, яллагдагч Г.М, Ш.Ч, Б.Б нарын эрх зүйн байдлыг хүндрүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нь анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ... шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
Гурав. Анхан шатны шүүхээс “Нийслэл дэх төрийн аудитын газрын “НТАГ- 2020/577/СТА-ТШЗ” код бүхий Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд аудит хийж зөрчил илрүүлсэн байна. Энэхүү зөрчлүүд тодруулж энэ хэрэгт хамаарч буй “******” НҮТББ-тэй холбоотой зөрчлүүдийн талаар аудиторуудаас гэрчийн мэдүүлэг авах” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын “Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан” НТАГ-2020/577/СТА-ТШЗ дугаартай тайланг бүрэн эхээр нь 2 дугаар хавтаст хэргийн 23-33 дахь тал, 7 дугаар хавтаст хэргийн 224-234 дэх талд, мөн “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/552 дугаартай албан бичгийг 7 дугаар хавтаст хэргийн 215 дахь талд тус тус хавсаргасан нотлох баримтуудаар “...“******” НҮТББ-аас Хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэхдээ гэрээнд тусгагдаагүй өндөр үнэтэй зөөврийн компьютер, камерыг 10,500,000 төгрөгөөр худалдан авч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил...” гаргаж, акт тавигдсан талаар тодорхой дурдсан бөгөөд энэ талаар гэрч Ж.О, Д.М, Г.С- нар дэлгэрэнгүй тодорхой мэдүүлэг өгсөн тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулан аудитаар илэрсэн зөрчлийн талаар дахин мэдүүлэг авах бүрэн боломжтой байна. Өөрөөр хэлбэл 5 жилийн өмнө хийсэн санхүүгийн тайлангийн төсвийн гүйцэтгэлд хийсэн шалгалттай нь холбогдуулан аудиторуудаас гэрчийн мэдүүлэг авснаар аудитын тайланд тодорхой тусгагдсан “үнэтэй зөөврийн компьютер, камерыг 10,500,000 төгрөгөөр худалдан авч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил, тухайн зөрчилд тавигдсан акт огт өөрчлөгдөхгүйн дээр тэдгээрийг гэрчээр дуудаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тодруулах нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Дөрөв.Анхан шатны шүүхээс “Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлыг магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагуудаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж үйлчилгээ үзүүлэх ажлын зардалд 49,900,000 төгрөгийн тогтоосон байхад 25,000,000 төгрөгийг Б.Бд өгсөн талаар гэрч Г.С- мэдүүлсэн буюу анхны төсөвт өртгийн тал хувь нь тухайн сонгон шалгаруулалтаар шалгаруулсан үйлчилгээнд огт зарцуулагдаагүй байхад үлдсэн хөрөнгийн зарцуулалт болоод Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлын тайланг хэрхэн яаж үнэлж, хүлээж авсан, төсвийн хөрөнгийг зарцуулж явуулсан энэхүү үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн зарцуулалт, тайлан зэргийг шалгаж холбогдох этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, шаардлагатай тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулах, улсын төсөвт учирсан хохирлын хэмжээг тогтоох талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах” гэжээ. Хэрэгт мэргэжлийн байгууллага буюу Нийслэл дэх Төрийн аудитын газраас аудит хийж, “Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан” гаргаж, “******” НҮТББ-тай холбоотой 10,500,000 төгрөгийн зөрчлийг илрүүлж, акт тавигдсан болно. Дээрх аудитын дүгнэлт нь “******” НҮТББ-аас гаргаж өгсөн ажлын тайлан, санхүүгийн анхан шатны баримтад тулгуурласан бөгөөд гэрч Г.С- нь 25,000,000 төгрөгийг бэлнээр Б.Бд өгсөн, хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан 10,500,000 төгрөгийн акт тавигдсан талаар тодорхой, тогтвортой мэдүүлдэг бөгөөд энэ нь хохирогч Д.Ц, гэрч Ж.О, Ө.Г, П.М нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтууд болох дансны хуулга, албан бичиг, акт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогддог. Яллагдагч Б.Бгийн хувьд 25,000,000 төгрөгийг бэлнээр авсан 10.500.000 төгрөгийн акт тавигдсан талаар маргадаггүй бөгөөд прокуророос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд ажил үйлчилгээнд зарцуулагдаагүй 25,000,000 төгрөгийг, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт аудитаар тавигдсан акт 10.500.000 төгрөгийг гэж дүгнэн яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хууль бусаар бусдад очсон 25,000,000 төгрөгийг нэхэмжлэх талаар мэдүүлсэн болно. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажилд зарцуулагдахаар төсвөөс олгосон 49,900,000 төгрөг нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас бүрэн хэмжээгээр тухайн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдсон тухайн ажлын үр дүн, тайланг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас дүгнэж үлдэгдэл санхүүжилтийг бүрэн олгосон, тухайн үйл ажиллагааг Нийслэл дэх Төрийн аудитын газраас санхүүгийн аудитын шалгалт хийж, зөрчил илрүүлэн акт тогтоогдсон зэргээс үр дүн нь тодорхойлогдож байна. Түүнчлэн “******” НҮТББ-аас 2019 онд явуулсан алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн талаар хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах зэргээр тогтоох боломжтой бөгөөд тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай гэж үзээгүй болно.
Иймд анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанчлан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх дүгнэлтэд хүргэж байна. Түүнчлэн шүүгчийн захирамжид ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой, ойлгомжтой байдлаар захирамжид тусгах ёстой байсан боловч уг захирамжаар хэрэгт ямар ажиллагааг хэрхэн явуулах талаар тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн З-д "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийг заалтыг зөрчсөн байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийг прокурорт буцаах тухай хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/3203 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив....” гэжээ.
Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, тайлбартаа: “...Нэгдүгээрт, шүүгчийн захирамжид Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас явуулсан тендер сонгон шалгаруулалттай холбоотой хурлын тэмдэглэл, үнэлгээний хорооноос гарсан шийдвэр, ажлын үр дүнг дүгнэсэн талаарх баримтууд, үнэлгээ өгсөнтэй холбоотой баримтууд зэргийг дахин үзлэг хийж хавсаргах гэж нэг заалт болгож оруулсан. Мөрдөгчөөс тендерийн баримт бичигт үзлэг хийж товьёгт авагдсан бүх баримтуудыг хавсаргасан. “******” ТББ-ын явуулсан үйл ажиллагааны тайлантай холбоотой тус хэрэгт ач холбогдолгүй зүйлүүдийг хэрэгт хавсаргаагүй нь үнэн. Тухайлбал, үнэлгээний хорооны шийдвэр буюу Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 01/241 дүгээр гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг 7 дугаар хавтас хэргийн 216 дугаар хуудсанд авагдсан. Мөн хамтран ажиллах гэрээ 1 дүгээр хавтас хэргийн 92-94 дүгээр хуудас авагдсан буюу дээрх байдлаар бүрэн хавсаргагдсан. Шүүгчийн захирамжид хурлын тэмдэглэл хавсаргах гэж заасан боловч үнэлгээний хорооны 2 гишүүн буюу гэрч н.У, н.М нар хурал болоогүй, ямар нэгэн хурал зохион байгуулсан талаар санахгүй байна гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, прокуророос тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан буюу хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлээгүй гэдэг байдлаар яллах дүгнэлт үйлдсэн. Тэгэхээр нэгэнт болоогүй хурлыг тэмдэглэлийг нөхөн хий гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Хэрэв хурлын тэмдэглэлийг нөхөн гүйцэтгэсэн бол хэргийн бодит байдлыг гуйвуулах нөхцөл байдал үүснэ. Мөрдөгчийн зүгээс архивд хадгалагдаж байгаа тендерийн баримт бичигт бүрэн үзлэг хийж тэмдэглэлд бэхжүүлж, үнэлгээ явуулсан 2 гишүүнээс мэдүүлэг авсан бөгөөд тухайн хүмүүс хурал болоогүй талаар мэдүүлсэн. Тиймээс энэ ажиллагааг хийх шаардлагагүй, гэрч нарыг оролцуулан нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзэж байна. Магадгүй хурлын тэмдэглэлийг нөхөж хийлээ гээд тендер сонгон шалгаруулалт хууль ёсны явагдсан гэж дүгнэхэд учир дутагдалтай. Учир нь, Харьцуулсан тендер сонгон шалгаруулалттай холбоотой 3 урилга боловсруулагдсан боловч 3 урилга нь “******” ТББ буюу нэг байгууллагад очсон нөхцөл байдал байдаг. Хоёрдугаарт, 14.400.000 төгрөгийн 2021 оны гэрээтэй холбоотой асуудал дээр яллах дүгнэлт үйлдсэн 3 яллагдагчаас гадна өөр хүмүүс гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг үндэслэлээр шүүгчийн захирамжид дурдаж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, 2021 оны 14.400.000 төгрөгийн гэрээ байгуулсан асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан 20.000.000 төгрөг буюу босго үнээс давахгүй буюу шууд гэрээ байгуулах боломжтой. Мөн акт төлөвлөхтэй холбоотой гэрээ байгуулсан талаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн байна. Гуравдугаарт, аудиторын тайлан бүрэн эхээрээ хэрэгт хавсаргагдсан. Аудиторын тайланд “үнэтэй зөөврийн компьютер, камерыг 10.500.000 төгрөгөөр худалдан авсан нь акт тавигдах үндэслэл болсон. Түүнчлэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой үр дүгнэсэн байгаа. Тэгэхээр үр дүнгийн талаар дахин аудитораас асуух нь ач холбогдолгүй. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын н.О, н.М, н.С- нар тухайн үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдүүлсэн тул эдгээр хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой. 4 дэх үндэслэлийн тухайд анхны төсөвт өртгийн тал хувь нь сонгон шалгаруулалтад зарцуулагдаагүй. Өөрөөр хэлбэл, 49.000.000 төгрөгөөс 25.000.000 төгрөг нь Б.Бд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор хохирол, хор уршгийг дахин тогтоолгохоор шүүгчийн захирамжид заасан. Хохирогч Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 25.000.000 төгрөг буюу хууль бусдад шилжсэн 25.000.000 төгрөгийг хохиролд нэхэмжилнэ гэж мэдүүлсэн. Прокурорын зүгээс 10.500.000 төгрөгийн акт тавигдсан нь гэмт хэргийн хор уршиг гэж үзсэн. Нийт 35.500.000 төгрөгийн гэмт хэргийн хохирол, хор уршиг учирсан гэж дүгнэсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогддог. Б.Б 25.000.000 төгрөгийг юунд зарцуулсан гэдэг асуудлыг шалгах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давуу байдал бий болгосон гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Анх прокурорын зүгээс хахууль өгсөн, хахууль авсан гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Гэвч иргэн Б.Бд 25.000.000 төгрөг шилжсэн, шилжсэний дараа нийтийн албан тушаалтнуудад шилжсэн гэх нөхцөл байдлыг нотлох баримтаар хангалттай тогтоож чадаагүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн болно. Түүнчлэн 25.000.000 төгрөгийн үлдэгдэл нь санхүүгийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулагдсан талаар дүгнэлт гаргах талаар шүүгчийн захирамжид дурдсан. Нэгдүгээрт, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ажлын тайланг дүгнээд үлдэгдэл санхүүжилтийг шилжүүлсэн. Мөн аудитын дүгнэлтээр санхүүгийн баримтад үзлэг хийгээд 10.500.000 төгрөгийн акт тавигдсан нь тогтоогдсон. Гэтэл 24.400.000 төгрөгийг энэ үйл ажиллагаанд зарцуулсан эсэхийг шалгах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, ямар нэгэн хохирол гарах боломжгүй. 49.900.000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн хувьд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас энэ гэрээ байгуулагдсан, сонгон шалгаруулалт явагдаагүй. Өөрөөр хэлбэл, ажлын үр дүн хангалттай хэмжээнд байгаагүй гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Тиймээс гэмт хэргийн хохирол, хор уршиг бодитой гэж үзэж байна. Түүнчлэн шаардлагатай гэж үзвэл шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шинжээч томилох боломжтой. 3 яллагдагчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх, шинээр яллагдагчаар татах, зүйлчлэлтэй холбоотой асуудал байвал шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах боломжтой. Энэ хэргийг зайлшгүй прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн болно...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Г.М, Г.Ч, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурор бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Прокуророос яллагдагч Г.Мг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/45 тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа:...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.6, 37.1.13, 39.1.3 дахь заалтууд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь заалтууд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 дэх хэсэгт заалтуудад заасныг тус тус зөрчиж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга яллагдагч Ш.Ч, яллагдагч Б.Б нартай үйлдлээрээ бүлэглэн нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2019 онд зарласан “************** *********** ******** * *** ******* ***** ***” тендер сонгон шалгаруулалтын хүрээнд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 01/163 дугаартай “******” ТББ-д, 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 01/164 дугаартай “******” ТББ-д, 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 01/165 дугаартай “******” ТББ-д тус тус хандсан “Тус газраас зарласан 2019/НГБХЗХГ/01 дугаартай ажлын харьцуулсан тендерт оролцох урилга”-ыг бэлтгэж, баталгаажуулсан боловч зохих ёсоор хүргүүлэхийн оронд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чад хүргүүлж “******” ТББ, “******” ТББ-уудыг тендер сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлаж, улмаар харьцуулсан тендер сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу явуулахгүйгээр “******” НҮТББ шалгаруулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/241 дугаартай албан бичгээр “Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НГБХЗХГ/2019/01 тоот ажлын гэрээ байгуулах эрх олгож, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ****** НҮТББ нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлын гэрээ, мөн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаартай Хамтран ажиллах гэрээг байгуулж 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Төрийн сангийн ****** дугаартай данснаас ****** ТББ-ын Хас банк дахь ****** дугаарын дансанд 44.910.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4.990.000 төгрөгийг тус тус шилжүүлэх, Б.Б нь тухайн санхүүжилтээс Г.С-ор дамжуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **************сангийн дэргэдэх авто машины зогсоол дээр 25.000.000 төгрөг бэлнээр авах зэргээр Г.С- болон Б.Бд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон... гэмт хэрэгт холбогдуулан, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
яллагдагч Ш.Чыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа дээрх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
яллагдагч Б.Бг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Ч, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Г.М нартай үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.С-той тендерийн санхүүжилтийн 50 хувийг авах талаар харилцан тохиролцож, нийтийн албан тушаалтан нийтийн албан тушаалтан Г.М нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 онд зарласан "************** *********** ******** * *** ******* ***** ***" тендер сонгон шалгаруулалтын хүрээнд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 01/163 дугаартай "******" ТББ-д, 2019 оны 7 дугаар сарын 04-ны Өдрийн 01/164 дугаартай "******" ТББ-д, 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 01/165 дугаартай “******" ТББ-д тус тус хандсан "Тус газраас зарласан 2019/НГБХЗХГ/01 дугаартай ажлын харьцуулсан тендерт оролцох урилга"-ыг бэлтгэж, баталгаажуулсан боловч зохих ёсоор хүргүүлэхийн оронд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чад хүргүүлж "******" ТББ, "******" ТББ-уудыг тендер сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлаж, улмаар харьцуулсан тендер сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу явуулахгүйгээр "******" НҮТББ шалгаруулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/241 дугаартай албан бичгээр "Алслагдсан хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах" НГБХЗХГ/2019/01 тоот ажлын гэрээ байгуулах эрх олгож, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ****** НҮТББ нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хороодын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн төвөөр дамжуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлын гэрээ, мөн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны Алслагдсан өдрийн 155 дугаартай Хамтран ажиллах гэрээг байгуулж 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Төрийн сангийн ****** дугаартай данснаас ****** ТББ-ын Хас банк дахь ****** дугаарын дансанд 44.910.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4.990.000 төгрөгийг тус тус шилжүүлэх, Б.Б нь тухайн санхүүжилтээс Г.С-ор дамжуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **************сангийн дэргэдэх авто машины зогсоол дээр 25.000.000 төгрөг бэлнээр авах зэргээр Г.С- болон Б.Бд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон... гэмт хэрэгт холбогдуулан, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны тойргийн шүүх хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлсон.
Хуулийн энэхүү зохицуулалтаар шүүх нь зөвхөн прокуророос шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэгдсэн шүүгдэгч нарын хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм.
Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагч нарын хувьд шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй болно.
Энэ нь, шүүх хараат бус, бие даасан байх, мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, төвийг сахих зарчмын хэрэгжилттэй зарчмыг талуудад олгож, чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлбэл зохих ажиллагаа юм.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн...гэм буруугийн хэлбэр...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал...-ыг нотлон тогтоох, мөн Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “...нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор” хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулж хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх боломжийг хуулиар олгосон байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шуурхай байх зорилтод нийцнэ.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа ... шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж хуульчилсан тул шүүх шаардлагатай этгээдийг иргэний хариуцагчаар татах боломжтой юм.
4. Гэмт хэрэгт хамтран оролцохын нэг шинж нь гэмт хэргийн объектив талыг хэрэгжүүлэхэд үйлдлээрээ нэгдсэн байхаас гадна субъектив санаа буюу сэдэлт, зорилгоороо нэгдэж, гэмт хэрэг үйлдэж хүрэх үр дүн / үр дагавар/ нь нэг байх явдал юм.
Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд талуудыг бүрэн оролцуулж, талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд, түүний агуулга, яллах, өмгөөлөх талын дүгнэлт, саналд хууль зүйн дүгнэлт хийж яллагдагч нарын хувьд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Дээрх үндэслэлүүдээр прокурор Н.Энхтөрийн бичсэн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаартай “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны тойргийн шүүхийн “хэргийг прокурорт буцаасан” шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч Г.М, Ш.Ч, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор прокурор Н.Энхтөрийн бичсэн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/3203 захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Г.М, Ш.Ч, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ