| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/01111/И |
| Дугаар | 304/ШШ2026/00054 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2026/00054
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: М Банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 11,045,163.08 /арван нэгэн сая дөчин таван мянга нэг зуун жаран гурван төгрөг найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М Банк ХК-ийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...6000344419 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 6,841,812.38 төгрөг, 6000308668 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 3,194,722.30 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 11,045,163.08 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М банкны нэхэмжилсэн 11,045,163.08 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М Банк ХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан 11,045,163.08 /арван нэгэн сая дөчин таван мянга нэг зуун жаран гурван төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М Банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б*******д холбогдох 11,045,163.08 /арван нэгэн сая дөчин таван мянга нэг зуун жаран гурван төгрөг найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,673 /нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун далан гурав/ төгрөгөөс 95,836.5 /ерэн таван мянга найман зуун гучин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 95,836.5 /ерэн таван мянга найман зуун гучин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.Б*******гээс 95,836.5 /ерэн таван мянга найман зуун гучин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ