Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/800

 

     2025          07            01                                        2025/ДШМ/800

                                                                 

Б.Ц-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Батзаяа,

шүүгдэгч Б.Ц- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Долго**үрэн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, шүүгч Д.Доржсүрэн, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/988 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц-ий давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн түүнд  холбогдох 2305 03872 0534  дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Б-ийн Ц, **** оны 3 дугаар сарын 26-ны өдөр ****** хотод тө**өн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, хүргэн ах, дүү нарын хамт ****** дүүргийн 2 дугаар хороо, * дугаар байр *-** тоотод оршин суух,

Урьд: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1099 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 06 сарын хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 808 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09- ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 01 сар 05 хоногийн хугацаагаар тогтоож,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 711 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:**********/.

Б.Ц- нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ****** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” дэлгүүр ажиллуулж байсан Ө.У-ын эзэмшлийн “Iphone-12 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,615,600 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ****** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Л.Н-ийн өмчлөлийн “Samsung-S20” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 180,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр Хас банкин дахь Л.Н-ийн эзэмшлийн ******* дугаартай данснаас 2 удаагийн гүйлгээгээр 1,300,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкин дахь Ц.Э-ын эзэмшлийн ******** тоот данс руу өмлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан,

2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ****** дүүргийн 13 дугаар хороо, “********” худалдааны төвийн лангуун дээр байсан “Lenovo thinkpad” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч Г.Э-ад 4,799,900 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” гэх нэртэй цахилгаан барааны дэлгүүрээс хохирогч Ж.Б-н өмчлөлийн “Asus” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,290,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” худалдааны төвийн лангуун дээрээс иргэн О.М-ийн өмчлөлийн “Samsung-A51” загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 325,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар уг гар утсыг ашиглан хохирогчийн кибер орчинд хууль бусаар халдаж түүний эзэмшлийн Хаан банкны *********дугаартай харилцах данснаас 6,945,000 төгрөгийг авч хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах *-*** дугаартай лангуун дээрээс иргэн Н.Н-ийн өмчлөлийн “Samsung-A51” загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 335,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар уг гар утсыг ашиглан хохирогчийн кибер орчинд хууль бусаар халдаж түүний эзэмшлийн Хаан банкны .......... дугаартай харилцах данснаас 3,160,000 төгрөгийг хулгайлж авсан,

2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны хонгилд байх оёдлын газарт Ж.Г-тай хувцас оёулах нэрийдлээр ярилцаж байгаад гарахдаа түүний өмчлөлийн “Samsung-S10” загварын гар утсыг хулгайлан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ****** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” худалдааны төвийн 7 дугаар давхрын **** дугаартай лангуун дээр байсан хохирогч Н.Ү- эзэмшлийн “Iphone-14 pro mах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,322,500 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “********” нэртэй бичиг хэргийн дэлгүүрээс хохирогч Л.Э-ын эзэмшлийн “Samsung-A71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 425,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” дэлгүүрийн лангуунаас “НР-13” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,599,900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвийн 1 давхарт байрлах “*******” дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Б.Б- өмчлөлийн “Apple” брэндийн 2 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 8.799.800 төгрөгийн хохирол учруулсан

2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н- Хайпермаркет” ХХК-ийн яармаг дахь салбарын лангуун дээрээс “Aser-17” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,050,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед ********-Уул аймгийн ******** сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” их дэлгүүрийн 2 давхарт байрлах “********” дэлгүүрээс “Dell insprion-5310” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,399,900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ****** дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 142 дугаар байрны гадна байрлалтай “*** ***” гэх нэртэй нарийн ногооны бөөний төвд худалдагчаар ажиллаж байсан хохирогч Ц.А-гийн өмчлөлийн “Samsung Galaxy-A53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Хаан банкны интернэт банк руу нь нэвтэрч ******** дугаарын данснаас нь 18,500,000 төгрөгийг бусдын Хаан банкны ******** дугаарын дансаар шилжүүлэн авч бусдад нийт 19,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл эх” худалдааны төвийн 67 дугаартай лангуун дээрээс хохирогч Ц.З-гийн өмчлөлийн “Samsing-A53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар гар утсыг ашиглан түүний зөвшөөрөлгүй Хаан банкны ******** дугаартай харилцах дансны интернэт банкаар 11,990,000 төгрөгийн зээл авч иргэн С.Ү, Д.Д нарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн,

2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” их дэлгүүрийн 4 давхрын “*******” гэх лангуун дээрээс хохирогч Г.О-гийн өмчлөлийн “Samsung-A4” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360,700 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвийн 1 давхарт байрлах “***********” дэлгүүрийн лангуун дээрээс 2 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.Н-д 4,799,800 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н- хайпермаркет” дэлгүүрийн ** давхарт байрлах электрон барааны тасгаас “HP” загварын компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ****** дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар хорин” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах *** дугаартай лангуунаас хохирогчийн өмчлөлийн “Samsung-A33” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 475,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар гар утсыг ашиглан түүний зөвшөөрөлгүйгээр харилцах дансанд нь байршиж байсан мөнгөн хөрөнгөөс нууцаар, хууль бусаар 351,000 төгрөгийг иргэн М.Б-гийн харилцах дансаар шилжүүлэн авсан,

2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ****** дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******-2” худалдааны төвийн 3 давхрын 3031 тоот лангуунаас иргэн 3.С-гийн эзэмшлийн 1,600,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ****** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” худалдааны төвийн 6 давхрын ** тоот лангуунаас хохирогч О.А-өмчлөлийн “Huawei Y-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 659,400 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” худалдааны төвийн *** дугаартай лангуун дээрээс хохирогч 3.А-гийн өмчлөлийн “Iphone-14 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,350,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар хохирогчийн гар утсыг ашиглан Хаан банкны интернэт банканд нэвтэрч 910,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 4,260,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “********” дэлгүүрээс “Dell-G15” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 5,962,900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвд байрлах “********” ХХК-н лангуунаас иргэн Э.Б-ийн өмчлөлийн 2 ширхэг үнэртэй усыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 476,900 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвөөс хохирогч Г.А-ийн өмчлөлийн “Iphone-13 рго” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,850,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвөөс “******” ХХК-ийн эзэмшлийн “Dell” загварын 1 ширхэг зөөврийн компьютерыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “******” дэлгүүрээс хохирогч Н.П-ын өмчлөлийн “Iрhоnе-15” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3,125,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар хохирогчийн гар утсанд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч Хаан банкны харилцах данснаас 70,000 төгрөгийг 200......100 дугаартай дансаар, 346,000 төгрөгийг Хаан банкны **********дугаартай дансаар тус тус шилүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн,

2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******”-ын 3 давхрын *** тоотод үйл ажиллагаа явуулах лангуунаас мини проекторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “**********” ХХК-д 1,100,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрийн 3 давхарт гутлын тасагт Б.З-гийн "Iphone-12 pro mах" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,440,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвийн 6 дугаар давхарт байрлах **** дугаартай лангуун дээрээс иргэн Б.Б-ийн өмчлөлийн “Iphone-14 pro mах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,825,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 6 дугаар сарын 16-ны өдер Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” дэлгүүрээс хохирогч Ч.Б-ын өмчлөлийн “Apple Iwatch-59” загварын цагийг нууцаар, хууль бусаар авч 1,649,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “** Mall” худалдааны төвийн “******” худалдааны лангуунаас “Samsung-S24 Ultra” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.А-эд 4,799,900 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ****** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**** электроникс” дэлгүүрээс “Aser” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,399,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ****** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” гэх нэртэй цахилгаан барааны дэлгүүрээс хохирогч Г.М-ын эзэмшлийн “Redmi-13 pro” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1,199,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” дэлгүүрээс “I watch-9” загварын ухаалаг бугуйн цагийг нууцаар, хууль бусаар авч 1,649,900 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” их дэлгүүрээс хохирогч Б.Н-гийн өмчлөлийн “Samsung-S22” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” хорооллын Америк барааны дэлгүүрээс хохирогч Д.Б-ийн өмчлөлийн “Samsung-S24” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 4,849,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрийн 1 дүгээр давхраас хохирогч Э.Б-ын өмчлөлийн “Iphone-13 mini” загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” их дэлгүүрийн 2 давхарт байрлах “**********” ХХК-н цахилгаан барааны дэлгүүрээс “Dell” загварын зөөврийн компьютерыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 2,575,400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах "*******" дэлгүүрийн лангуун дээрээс “I watch-9C” загварын 2 ширхэг ухаалаг цагийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,299,800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвийн 2 давхарт байрлах “******ХХК-ийн эзэмшлийн таблетыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,499,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “**” tower-н 2 дугаар давхарт байрлах “******” гар утас, цахилгаан бараа, гар утасны дагалдах хэрэгслийн дэлгүүрээс үзүүлэн дээр байсан “Redmi Note-13 Pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 1,080,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” центрийн 1 давхарт байрлах “** Mall” цахилгаан барааны дэлгүүрээс “Huawei matebook” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,999,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” дэлгүүрээс хохирогчийн өмчлөлийн “НР -R0222TX-16” загварын 1 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,999,999 төгрөгийн хохирол учруулсны улмаас бусдад нийт 150,938,299 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 5 дугаар орцны В1 давхарт байрлах оёдол засварын газраас хохирогч Ж.Г-гийн өмчлөлийн гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаа улмаар хохирогчийн гар утсыг ашиглан түүний Г- гэх фейсбүүк хаягаас 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” их дэлгүүрийн 4 давхарт байрлах “Н-” Супермаркет дэлгүүр дотор байхдаа хохирогч Ж.О- рүү “мөнгө зээлээч” гэх чат илгээж 350,000 төгрөгийг Г.Э-ийн эзэмшлийн Хаан банкны **********дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк цахим орчинд “1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож зарын дагуу холбогдсон хохирогч Г.М-ээс 3,000,000 төгрөгийг бэлнээр авч залилсны улмаас бусдад нийт 3,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ****** дүүргийн 01 дүгээр хороо, 142 дугаар байрны гадна байрлалтай “*******” гэх нэртэй нарийн ногооны бөөний төвд худалдагчаар ажиллаж байсан хохирогч Ц.А-гийн өмчлөлийн “Самсунг-А53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар хохирогч Ц.А-гийн гар утсыг ашиглаж кибер орчинд хууль бусаар халдаж Хаан банкин дахь ******* дугаартай харилцах дансны интернэт үйлчилгээний гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,

үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ****** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Л.Н-ийн өмчлөлийн “Самсунг Эс-20” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн Л.Н-ийн гар утсыг ашиглаж кибер орчинд хууль бусаар халдаж Хас банкин дахь ******* дугаартай харилцах дансны интернэт үйлчилгээний гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” худалдааны төвийн 202 дугаартай лангуун дээрээс хохирогч Э.А-гийн өмчлөлийн “Iphone-14 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар хохирогчийн гар утсыг ашиглан Хаан банкны *******дугаартай харилцах дансны интернэт банканд нэвтэрч гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,

2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” худалдааны төвийн лангуун дээрээс иргэн О.М-ийн өмчлөлийн “Самсунг-А51” загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар уг гар утсыг ашиглан хохирогчийн кибер орчинд хууль бусаар халдаж түүний эзэмшлийн Хаан банкны *********дугаартай харилцах дансны интернэт банканд нэвтэрч гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,

2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” дэлгүүрээс хохирогч Н.П-ын өмчлөлийн “iPhone-15 про” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч улмаар хохирогчийн гар утсанд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч Хаан банкны **********дугаартай харилцах дансны интернэт банканд нэвтэрч гүйлгээний нууц үгийг өөрчилсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

****** дүүргийн прокурорын газраас: Б.Ц-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Б овогт Б-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дах хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ий үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 11 (арван нэг) жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ий 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 216 (хоёр зуун арван зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц-ээс нийт 145,567,699 төгрөгийг гаргуулж, хохирогч Ө.У-д 3,615,000 төгрөгийг, хохирогч Л.Н-д 1,300,000 төгрөгийг, хохирогч Г.Э-ад 4,799,900 төгрөгийг, хохирогч Ж.Б-д 1,290,000 төгрөгийг, хохирогч О.М-т 6,775,000 төгрөгийг, хохирогч Н.Н-т 3,495,000 төгрөгийг, хохирогч Н.Ү-д 4,322,500 төгрөгийг, хохирогч “*******” ХХК-д 3,599,900 төгрөгийг, хохирогч “*******” ХХК-д 8,799,800 төгрөгийг, хохирогч “Н- хайпермаркет” ХХК-д 2,050,000 төгрөгийг, хохирогч “*******” ХХК-д 3,999,900 төгрөгийг, хохирогч Ц.А-д 19,100,000 төгрөгийг, хохирогч Ц.З-ад 12,390,000 төгрөгийг, хохирогч Г.О-д 360,700 төгрөгийг, хохирогч “*******” ХХК-д 4,799,800 төгрөгийг, хохирогч Ж.Ч-д 826,000 төгрөгийг, хохирогч Э.С-д 1,600,000 төгрөгийг, хохирогч О.А-д 659,400 төгрөгийг, хохирогч Э.А-д 4,260,000 төгрөгийг, хохирогч “А-” ХХК-д 5,962,900 төгрөгийг, хохирогч “********” ХХК-д 476,900 төгрөгийг, хохирогч Г.А-т 1,850,000 төгрөгийг, хохирогч “******” ХХК-д 2,900,000 төгрөгийг, хохирогч Н.П-д 3,541,000 төгрөгийг, хохирогч “**********” ХХК-д 1,100,000 төгрөгийг, хохирогч Б.З-д 1,440,000 төгрөгийг, хохирогч Б.Б-т 2,825,000 төгрөгийг, хохирогч “********” ХХК-д 1,649,000 төгрөгийг, хохирогч “********”ХХК-д 4,799,900 төгрөгийг, хохирогч “********” ХХК-д 2,399,000 төгрөгийг, хохирогч Г.М-т 1,199,000 төгрөгийг, хохирогч “********” ХХК-д 1,649,900 төгрөгийг, хохирогч Б.Н-д 1,000,000 төгрөгийг, хохирогч Д.Б-д 4,849,000 төгрөгийг, хохирогч Э.Б-ад 1,000,000 төгрөгийг, хохирогч “*******” ХХК-д 2,575,400 төгрөгийг, хохирогч “********” ХХК-д 1,099,800 төгрөгийг, хохирогч “******ХХК-д 1,499,000 төгрөгийг, хохирогч “******” ХХК-д 1,080,000 төгрөгийг, хохирогч “********” ХХК-д 5,999,000 төгрөгийг, хохирогч “**********” ХХК-д 5,999,999 төгрөгийг, хохирогч Ж.О-т 350,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Х-д 300,000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан и**эн сиди 33 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан и**эн нярайн бээлий 1 хосыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц- би гэм буруугийн талаар болон зүйлчлэлтэй ямар нэг байдлаар маргаагүй зүйл заалтыг хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй үнэн зөвөөр мэдүүлэг өгч, өөрийн нийт үйлдлийн 16 гэмт үйлдлийг тус хорих ангийн цагдаагийн төлөөлөгч ахмад Ж.Дагвадоржид бичгээр болон амаар хүсэлт гаргаж уулзаж өөрөө өөрийгөө гэрчилсэн мэдүүлэг өгсөн. Эрүүгийн төлөөлөгч Ж.Дагвадорж 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлэг авч хохирогч М- нь 10 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлэг өгсөн гэх зэргээс харж болно. Нийт хохирол 3.350.000, 3.000.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан . Миний бие тус хэргийг тохиолдлын чанартай анх удаа үйлдэж гэмт хэргээс үүссэн хохирол хор уршгийг арилгасан гэх зэргийг минь харгалзан үзэж өмгөөлөгчийн гаргасан ялын саналыг хүлээн авахыг хүсэж байна. Мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг анх удаа үйлдэхдээ гэмт үйлдлийн хор уршгийг ухамсарлаагүй алдсандаа маш их харамсаж гэмшиж байна. Улсын яллагч эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 9 жил хорих ял мөн хуулийн 17.3 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг нэмж нэгтгээд 12 жил буюу хорих ялын дээд санкцыг анхан шатны шүүхэд санал гаргаж анхан шатны шүүх тус саналыг хэвэр үлдээж нийт биечлэн эдлэх хорих ялыг 11 жил болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралд гаргасан хүсэлт болон өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан үзэж, өөрөө өөрийгөө илчсэн, зарим үйлдэл тохиолдлын чанартай анх удаа үйлдсэн тэр даруй хохирлоо барагдуулсан, үлдэгдэл хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруу болон зүйлчлэлтэй маргаагүй, үнэн зөв мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй гэх зэргийг харгалзан үзэж боломжит хорих ялын доод хэмжээ өгөхийг хүсэж байна... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долго**үрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгчийн хувьд хүсэж буй зүйл нь оногдуулсан ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилсан. Шүүгдэгчид олон жилийн ял шийтгэл оногдуулахгүйгээр хохирол төлбөрийг нөхөн төлөх боломжоор хангаж өгнө үү. Би анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон. Тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор М.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ц-ий хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн гэж үзсэн. Анхан шатны шүүхээс түүнд 11 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 9 жил, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байсан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан ялыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгайлах гэмт хэрэгт 5 жилийн хорих ял, залилах гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ялыг тус тус оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Ц-ий хувьд нийт 8 удаагийн ял шийтгэлтэй. Удаа дараа нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ялыг тус тус авч байсан. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг удаа дараа үйлдэж байсан. 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэл авсан. Сарын дараа дахин гэмт хэрэг үйлдэж байсан нөхцөл байдалтай байдаг. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Ц-ий гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хулгайлах гэмт хэргийн тухайд:

1. Шүүгдэгч Б.Ц- нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ****** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” дэлгүүр ажиллуулж байсан Ө.У-ын эзэмшлийн “Iphone-12 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,615,600 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш учруулсан болох нь: “...2хх 194, 202-204, 212-224, 225-227, 243-249, 89-90...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

2. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ****** дүүргийн 13 дугаар хороо, “********” худалдааны төвийн лангуун дээр байсан “Lenovo thinkpad” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч Г.Э-ад 4,799,900 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: “...-1хх 111, 112-118, 127-129, 133, 130, 139-140, 143-149, 151-152, 1хх 89-90, 176-177...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

3. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” гэх нэртэй цахилгаан барааны дэлгүүрээс хохирогч Ж.Б-н өмчлөлийн “Asus” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,290,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: “...9хх 131, 132-133, 137-138, 146-147, 155-156...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

4. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны хонгилд байх оёдлын газарт Ж.Г-тай хувцас оёулах нэрийдлээр ярилцаж байгаад гарахдаа түүний өмчлөлийн “Samsung-S10” загварын гар утсыг хулгайлан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...5хх 101, 102, 107-108, 111-112, 117-122, 123-124, 132, 133...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

5. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ****** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” худалдааны төвийн 7 дугаар давхрын 7001 дугаартай лангуун дээр байсан хохирогч Н.Ү- эзэмшлийн “Iphone-14 pro mах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,322,500 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш учруулсан болох нь: “...3хх 25, 30-31, 39-43, 3хх 55-56, 1хх 89-90, 3хх 82-83...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

6. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “********” нэртэй бичиг хэргийн дэлгүүрээс хохирогч Л.Э-ын эзэмшлийн “Samsung-A71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 425,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: “...6хх 141, 142, 146, 151-152, 153, 158, 159, 166-167, 168, 169, 183-184, 190, 212...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

7. 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” дэлгүүрийн лангуунаас “НР-13” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,599,900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: “...6хх 231-232, 233, 241-244, 250, 7хх 01, 6, 10-11, 35-36...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

8. 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвийн 1 давхарт байрлах “*******” дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Б.Б- өмчлөлийн “Apple” брэндийн 2 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 8.799.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...4хх 51, 52, 64-65, 56, 58, 67-68, 71-73/ хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

9. 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н- Хайпермаркет” ХХК-ийн яармаг дахь салбарын лангуун дээрээс “Aser-17” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,050,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...11хх 58, 62, 59-61, 68, 80-81, 10...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

10. 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед ********-Уул аймгийн ******** сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” их дэлгүүрийн 2 давхарт байрлах “********” дэлгүүрээс “Dell insprion-5310” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,399,900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: “...5хх 244, 248, 250, 6хх 8-9,17...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

11. 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” их дэлгүүрийн 4 давхрын “Тод торго” гэх лангуун дээрээс хохирогч Г.О-гийн өмчлөлийн “Samsung-A4” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360,700 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...3хх 243, 244, 247, 4хх 4-5, 13-14, 18-22, 30...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

12. 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвийн 1 давхарт байрлах “*******” дэлгүүрийн лангуун дээрээс 2 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.Н-д 4,799,800 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...4хх 117, 124, 118-119, 127, 132-133, 140-141...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

13. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н- хайпермаркет” дэлгүүрийн В1 давхарт байрлах электрон барааны тасгаас “HP” загварын компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...5хх 38-39, 44-45, 48, 47, 54-55, 67-69, 72, 83-84...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

14. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ****** дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******-2” худалдааны төвийн 3 давхрын 3031 тоот лангуунаас иргэн 3.С-гийн эзэмшлийн 1,600,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: “...3хх 93-94, 95, 100-101, 108-109, 114-115, 116-122, 125-127, 154-155...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

15. 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ****** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” худалдааны төвийн 6 давхрын 25 тоот лангуунаас хохирогч О.А-өмчлөлийн “Huawei Y-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 659,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...7хх 104, 106, 105, 113-114, 120-121, 124-126, 134-137, 144-150...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

16. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “********” дэлгүүрээс “Dell-G15” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 5,962,900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: “...6хх 77-78, 83, 118, 90-91, 93-94, 119-121, 129...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

17. 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвд байрлах “********” ХХК-н лангуунаас иргэн Э.Б-ийн өмчлөлийн 2 ширхэг үнэртэй усыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 476,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...7хх 161, 167-168, 176-178, 193...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

18. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвөөс “******” ХХК-ийн эзэмшлийн “Dell” загварын 1 ширхэг зөөврийн компьютерыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...10хх 14, 19-23, 28, 32-34...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

19. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвөөс хохирогч Г.А-ийн өмчлөлийн “Iphone-13 рго” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,850,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: “...9хх 223, 225, 228-229, 233-235...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

20. 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******”-ын 3 давхрын 301 тоотод үйл ажиллагаа явуулах лангуунаас мини проекторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “**********” ХХК-д 1,100,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...10хх 151-152, 155, 158-159, 164-166, 167-169...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

21. 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрийн 3 давхарт гутлын тасагт Б.З-гийн "Iphone-12 pro mах" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,440,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...10хх 183, 187, 194-195, 199-200, 201-203...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

22. 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвийн 6 дугаар давхарт байрлах 9003 дугаартай лангуун дээрээс иргэн Б.Б-ийн өмчлөлийн “Iphone-14 pro mах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,825,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...8хх 196, 200, 210-212, 219, 231...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

23. 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдер Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” дэлгүүрээс хохирогч Ч.Б-ын өмчлөлийн “Apple Iwatch-9” загварын цагийг нууцаар, хууль бусаар авч 1,649,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...12хх 173-174, 176-177, 181-182, 187-189...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

24. 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “** Mall” худалдааны төвийн “********” худалдааны лангуунаас “Samsung-S24 Ultra” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.А-эд 4,799,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...10хх 97-98, 102, 109-112, 113-120, 123-125...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

25. 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ****** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” дэлгүүрээс “Aser” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,399,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...13хх 50, 57-58, 70-76, 77-80, 84-86, 93-96...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

26. 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ****** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” гэх нэртэй цахилгаан барааны дэлгүүрээс хохирогч Г.М-ын эзэмшлийн “Redmi-13 pro” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1,199,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...12хх 19, 20, 25-26, 34-37, 41-46...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

27. 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” дэлгүүрээс “I watch-9” загварын ухаалаг бугуйн цагийг нууцаар, хууль бусаар авч 1,649,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...12хх 117-118, 126-127, 133-135, 136-139, 141-143...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

28. 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрийн 1 дүгээр давхраас хохирогч Э.Б-ын өмчлөлийн “iphone-13 mini” загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: “...13хх 6-7, 11-12, 18-20, 23-26, 38-39...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

29. 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” их дэлгүүрээс хохирогч Б.Н-гийн өмчлөлийн “Samsung-S22” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...9хх 175, 179-180, 183-184, 190-191...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

30. 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” хорооллын Америк барааны дэлгүүрээс хохирогч Д.Б-ийн өмчлөлийн “Samsung-S24” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 4,849,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...11хх 201-202, 205-207, 211, 223-225, 240-241...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

31. 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” их дэлгүүрийн 2 давхарт байрлах “**********” ХХК-н цахилгаан барааны дэлгүүрээс Dell загварын зөөврийн компьютерыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 2,575,400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: “...8хх 243, 245, 249, 9хх 6-7...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

32. 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах "*******" дэлгүүрийн лангуун дээрээс “Ай Воч сер 9 болон Си” загварын 2 ширхэг ухаалаг цагийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,299,800 /1.099.800/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан болох нь: “ ...11хх 5-6, 9, 39, 23-25, 44...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

33. 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны төвийн 2 давхарт байрлах “******ХХК-ийн эзэмшлийн таблетыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,499,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: “...12хх 75-76, 12хх 80, 12хх 83-84, 94, 101...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

34. 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “**” tower-н 2 дугаар давхарт байрлах “******” гар утас, цахилгаан бараа, гар утасны дагалдах хэрэгслийн дэлгүүрээс үзүүлэн дээр байсан “Redmi Note 13 Pro Plus” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 1,080,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...10хх 217-218, 222-223, 230-232, 234-236...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

35. 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “АВ” центрийн 1 давхарт байрлах “** Mall” цахилгаан барааны дэлгүүрээс “Huawei matebook” загварын төгрөгийн өртөг бүхий зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,999,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: “...9хх 79, 80-83, 87-88, 97-98...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

36. 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” дэлгүүрээс хохирогчийн өмчлөлийн “НР брэндийн R0222TX-16” загварын 1 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,999,999 төгрөгийн хохирол учруулсны улмаас бусдад нийт 150,938,299 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...10хх 62, 66-67, 69-70...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

Залилах гэмт хэргийн тухайд:

37. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны хонгилд байх оёдлын газарт Ж.Г-тай хувцас оёулах нэрийдлээр ярилцаж байгаад гарахдаа түүний өмчлөлийн “Samsung-S10” загварын гар утсыг хулгайлан авч, улмаар түүний фейсбүүк цахим сүлжээг ашиглаж “Г-” гэх фейсбүүк хаягнаас хохирогч Ж.О-ийг “мөнгө зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 350,000 төгрөгийг Г.Э-ийн эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт цугла**ан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох нь: “...4хх 240, 246-247, 4хх 249, 5хх 9, 5хх 12, 5хх 4...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

38. 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк цахим орчинд “Нэг өрөө байр түрээслүүлнэ" гэсэн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож зарын дагуу холбогдсон хохирогч Г.М-ээс 3,000,000 төгрөгийг бэлнээр авч залилсны улмаас бусдад нийт 3,350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...5хх 170, 171, 176-178, 181-182, 185-186, 191-196, 207, 208...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн тухайд:

39. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ****** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” дэлгүүрээс хохирогч Л.Н-ийн эзэмшлийн “Samsung S20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн гар утсыг нь ашиглан түүний эзэмшлийн Хас банкны ********** дугаартай дансанд хууль бусаар халдаж, улмаар банкны бүртгэлийн системд бүртгэгдсэн гүйлгээний нууц үгийг өөрчилж, 2 удаагийн гүйлгээгээр 1,300,000 төгрөгийг Ц.Э-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ********* дугаартай данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, нийт 2,180,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “... 2хх 40, 41, 42, 44-45, 53-54, 56-57, 59-60, 62-63, 66-67, 72-81, 84-86, 100-104, 89-90, 91, 92, 94-96, 1хх 89-90, 2хх 169-170...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

 40. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” худалдааны төвөөс хохирогч О.М-ийн эзэмшлийн “Samsung A51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 365,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн гар утсыг нь ашиглан түүний эзэмшлийн Хас банкны ****** дугаартай дансанд хууль бусаар халдаж, улмаар банкны бүртгэлийн системд бүртгэгдсэн гүйлгээний нууц үгийг өөрчилж, 6,390,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль, бусаар шилжүүлэн авч, нийт 6,755,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...7хх 221-222, 224, 226-227, 240-243, 246-250, 8хх 1-5, 8хх 16-17, 8хх 58-59...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

41. 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” худалдааны төвийн 2-05 дугаартай лангуунаас хохирогч Н.Н-ийн эзэмшлийн “Samsung A52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 335,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн гар утсыг нь ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансанд хууль бусаар халдаж, улмаар банкны бүртгэлийн системд бүртгэгдсэн гүйлгээний нууц үгийг өөрчилж, 3,160,000 төгрөгийг Н.Т-ийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, нийт 3,495,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...8хх 105-106, 110-111, 113, 115, 117, 123-133, 135-136, 138, 140, 139, 141, 147, 150, 154, 183-184...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

42. 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ****** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нарийн ногооны бөөний төвөөс хохирогч Ц.А-гийн эзэмшлийн “Samsung Galaxy A53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн гар утсыг нь ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансанд хууль бусаар халдаж, улмаар банкны бүртгэлийн системд бүртгэгдсэн гүйлгээний нууц үгийг өөрчилж, 18,500,000 төгрөгийг Ц.Э-гийн эзэмшлийн Хаан банкны Э-дугаартай данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, нийт 19,100,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...1хх 193, 201-205,  210-212, 215-216, 222-223, 227, 230-233, 235, 246-248, 249, 90-91, 2хх 21-22...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

43. 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах “Хөвсгөл эх” худалдааны төвөөс хохирогч Ц.З-агийн эзэмшлийн “Samsung A53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн гар утсыг нь ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай дансанд хууль бусаар халдаж, улмаар банкны бүртгэлийн системд бүртгэгдсэн гүйлгээний нууц үгийг өөрчилж, 11,990,000 төгрөгийг С.Ү-гийн эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай данс, Д.Дийн эзэмшлийн ********** дугаартай данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, нийт 12,390,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...11хх 138, 139, 143-144, 147-148, 149-156, 157, 166-168, 191-192...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

44. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ****** дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвийн *** дугаар лангуунаас хохирогч Ж.Ч-ын эзэмшлийн “Samsung A33” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 475,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн гар утсыг нь ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай дансанд хууль бусаар халдаж, улмаар банкны бүртгэлийн системд бүртгэгдсэн гүйлгээний нууц үгийг нь өөрчилж, 351,000 төгрөгийг М.Б-гийн эзэмшлийн Хаан банкны **********дугаартай данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, нийт 826,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...1хх 7-8, 12-13, 16-17, 22-23, 24-30,  31-32, 33, 34-36, 37, 42-44, 90-91...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

45. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” худалдааны төвөөс хохирогч Э.А-гийн эзэмшлийн “iphone 14 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн гар утсыг нь ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай дансанд хууль бусаар халдаж, улмаар банкны бүртгэлийн системд бүртгэгдсэн гүйлгээний нууц үгийг өөрчилж, 910,000 төгрөгийг Н.Ж-гийн эзэмшлийн Хаан банкны *********дугаартай данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, нийт 4,260,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...4хх 182-183, 188-189, 191, 196-197, 209, 212, 207-208...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар,

46. 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” дэлгүүрээс хохирогч Н.П-ын эзэмшлийн “iphone 15 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,125,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн гар утсыг нь ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны дансанд хууль бусаар халдаж, улмаар банкны бүртгэлийн системд бүртгэгдсэн гүйлгээний нууц үгийг өөрчилж, 70,000 төгрөгийг Д.Д-ийн эзэмшлийн Төрийн банкны   дугаартай данс руу, Голомт банкны данснаас 346,000 төгрөгийг Хаан банкны **********дугаартай данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, нийт 3,541,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...9хх 22, 25-26, 38-45, 47, 48, 60-61...” хуудаст авагдсан нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Ц-ийг “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөлгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”, “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Ц-ий 2022-2024 онуудад 46 удаагийн үйлдлээр ...хохирогч Ө.У-(1), “********” Г.Э-(2), Ж.Б-(3), Ж.Г-(4), Н.Ү-(5), Л.Э-(6), “*******” ХХК Н.Т, Г.Х7), “*******” ХХК , Ж.Б(8), “Н- хайпермаркет” ХХК Ш.Б М.Б(9), “**********” ХХК Б.Э(10), Г.О-(11), “*******” Э.Н-(12), “Н- хайпермаркет” ХХК Н.Б(13), Э.С-(14), О.А-(15), “********” Т.М(16), “***********” ХХК Э.Б(17), “******” Ш.М18), Г.А-(19), “**********” ХХК Б.Ж-(20), Б.З-(21), Б.Б-(22), “******” ХХК Ч.Б-а(23), “********” ХХК Э.А-(24), “*************” ХХК Д.З(25), Г.М-(26), “********” ХХК А.Н(27), Э.Б-(28), Б.Н-(29), Д.Б-(30), “**********” ХХК Б.А31), “********” ХХК М.С(32), “******ХХК А.О(33), “  О(34), “********” ХХКТ. Б(35), “**********” ХХК Г.Ц(36)…гэх аж ахуйн нэгж болон иргэдийн эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

...үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ж.О-(1), Г.М-(2)... нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...үйлдэлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

...гар утас ашиглан хохирогч Л.Н-(1), О.М-(2), Н.Н-(3), Ц.А-(4), Ц.З-(5), Ж.Ч-(6), Э.А-(7), Н.П-(8) нарын банкны дансны мэдээлэлд нэвтэрч гүйлгээний нууц үг өөрчлөн, бусдын дансанд хууль бусаар халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 11 (арван нэг) жилийн хугацаагаар тогтоосон нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохи**он байна гэж үзэв.

Шүүгдэгч Б..Ц-ээс “...мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, хэргээ сайн дураараа хүлээн зөвшөө**өн, хохирлоо төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг хувийн байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг доод хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь: Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учи**ан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учи**ан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар тус бүрт ял оногдуулан нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 11 жилийн хугацаагаар тогтоосныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.

Тодруулбал, шүүгдэгч Б.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөө**өн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, гэм буруутай үйлдэлээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч урьд 8 удаагийн хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан боловч энэхүү үйлдлүүддээ дүгнэлт хийлгүйгээр дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Анхан шатны шүүхээс хохирогч нарт учи**ан хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс хохирогч нэг бүрээр хэргийг хянаж үзэхэд зарим хохирогч нарын хохирлын тооцоонд зөрүү га**ан байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, Б.Ц- нь ...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “********” цахилгаан барааны дэлгүүрээс хохирогч Ж.Б-н эзэмшлийн “Asus” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан...үйлдэлд хэрэгт авагдсан байх бөгөөд “Asus” загварын зөөврийн компьютер нь “********” цахилгаан барааны дэлгүүрийн бараа байх тул “********” цахилгаан барааны дэлгүүрт 1.290.000 төгрөг,

- 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ****** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*************” ХХК-с “Aser 515-7138” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.399.000 төгрөгийн хохирол учруулсан...үйлдэлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З- нь дээрх учи**ан хохирлыг цалингаасаа суутгуулж төлсөн байх тул Д.З-т 2.399.000 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ****** дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” худалдааны төвөөс “Lenovo thinkpad” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Э-ад 4,799,900 төгрөгийн хохирол учруулсан...үйлдэлд Г.Э- нь өөрийн цалингаасаа 6.399.000 төгрөгийг суутгуулсан байх тул Г.Э-ад 6.399.000 төгрөг...гэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Тодруулбал, хохирогч Г.Э- нь гэмт хэргийн улмаас учи**ан хохирол, хор уршгийг нийт 6.399.000 төгрөгөөр тооцож ********” худалдааны төвд урьдчилан төлсөн байх тул тухайн хохирлын нийт дүнгээр шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-ий гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хохирол, хор уршигт дээр дурьдсан өөрчлөлтийг оруулан тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Ц-ий шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 82 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/988 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын:

“...шүүгдэгч Б.Ц-ээс нийт 145,567,699 (нэг зуун дөчин таван сая таван зуун жаран долоон мянга зургаан зуун ерэн ес) төгрөгийг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч Б.Ц-ээс нийт 147,186,799 /нэг зуун дөчин долоон сая нэг зуун наян зургаан мянга долоон зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж...” гэж, “... хохирогч Г.Э-ад 4,799,900 (дөрвөн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуу) төгрөг...” гэснийг “...хохирогч Г.Э-ад 6,399,000 төгрөг...” гэж, “...Ж.Б-д 1.290.000 төгрөг ...” гэснийг “...********” цахилгаан барааны дэлгүүрт 1.290.000 төгрөг...” гэж, “...********” ХХК-д 2.399.000 төгрөг...” гэснийг “...Д.З-т 2.399.900 төгрөг...” гэж  тус тус өрчилж,  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Шүүгдэгч Б.Ц-ий гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ий шийтгэх тогтоол га**наас энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ