| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/01026/И |
| Дугаар | 304/ШШ2025/00807 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 304/ШШ2025/00807
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Хариуцагч: Б**** аймаг, Б******* сум, ** дүгээр баг, Ө*******, ** айл, ** гудамж, ** тоотод оршин суух Б.Г*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 486,833 /дөрвөн зуун наян зургаан мянга найман зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай 304/2025/01026/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч О******* к******* ББСБ ХХК нь Б.Г*******тэй 2024-11-07-ны өдөр 84342 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 12 сарын 26-ны өдөр 315,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.25 хувийн хүүтэй Z000795088 тоот зээлийг Төрийн банк дахь 120200029662 тоот дансанд зээлдэгч Б.Г******* нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Б.Г******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-10-28-ны өдрийн байдлаар:
1.Z000795088 тоот зээл 2025 оны 1 сарын 25-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 315,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 306 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 276 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 168,683 төгрөг + шимтгэл 3,150 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 168,683, нийт дүн 486,833 төгрөг, нийт үндсэн зээл 315,000 төгрөг, нийт хүү 168,683 төгрөг , шимтгэл нийлбэр 3,150 төгрөг бүгд нийлээд 486,833 /дөрвөн зуун наян зургаан мянга найман зуун гучин гурав / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Г*******т холбогдох 486,833 /дөрвөн зуун наян зургаан мянга найман зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Г******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Г*******т холбогдох 486,833 /дөрвөн зуун наян зургаан мянга найман зуун гучин гурав/ төгрөгийг хариуцагч Б.Г******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 7,628 /долоон мянга зургаан зуун хорин найм/ төгрөг, хариуцагч Б.Г*******ээс 7,628 /долоон мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА