Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2026/00079

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  Г******* и******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.У*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 765,874 /долоон зуун жаран таван мянга найман зуун далан дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* и******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г******* и******* ББСБ ХХК нь Ж.У*******ийн хүсэлтээр 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ГЖ90122508 тоот Зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 70,000 төгрөгийг тус тус 30 хоногийн 5% хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч нь манай Г******* и******* ББСБ ХХК-аас зээл авах хүсэлтийг хаан банкны 5285048859 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваа******* дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш удаа дараа залган, тогтмол бүртгэлтэй утасны дугаар руу сардаа 2-4 удаагийн давтамжтайгаар зээлийн эргэн төлөлтийн талаарх мессэж илгээн, зээлийн талаар сануулсан боловч зээл авснаасаа хойш ямар ч зээлийн төлөлт болон сунгалт хийлгүй итгэл эвдэн өдий хүрсэн болно

Иймд үндсэн зээл 242,959 төгрөг, зээлийн хүү 437,043 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,873 төгрөг, нийт 765,874 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.У******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г******* и******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 765,874 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* и******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.У*******т холбогдуулан 765,874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.У******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Г******* и******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.У*******т холбогдох 765,874 /долоон зуун жаран таван мянга найман зуун далан дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.У******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,931 /хорин хоёр мянга есөн зуун гучин нэг/ төгрөгөөс 11,465.5 /арван нэгэн мянга дөрвөн зуун жаран таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг Тө******* санд үлдээж, Тө******* сангаас 11,465.5 /арван нэгэн мянга дөрвөн зуун жаран таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ж.У*******ээс 11,465.5 /арван нэгэн мянга дөрвөн зуун жаран таван төгрөг таван мөнгө/төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэ******* нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ