| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/01051/И |
| Дугаар | 304/ШШ2026/00101 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 304/ШШ2026/00101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б.П*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/01051/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Пүрэдулам,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.П******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би 1988 онд 8 дугаар ангиа төгсөөд Булган аймгийн Х*******-Ө******* сумын Ахуй үйлчилгээний 2 дугаар хэлтсийн 4 дүгээр ээлжинд оёдолчин хийж байсан. Тухайн газарт би Мядагмаа багшийн удирдлага дор ажилласан. Дарга нь А*******гэх хүн байсан. Би ахуй үйлчилгээнд 1988 оны 07 дугаар сараас 1989 оныг дуустал ажилласан. Тэтгэвэрт гарах гэтэл ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд байхгүй учир бичиг баримтын зөрчилтэй гээд нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр орох шаардлагатай гэж хэлсэн. Иймд намайг 1988 оны 07 дугаар сараас 1989 оныг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаартай 1988-1989 оны цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.П*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч Б.П******* нь архиваас ажилд орсон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй, цалингийн цэс дутуу гарсан тул Булган аймгийн Х*******-Ө******* сумын Ахуй үйлчилгээнд 1988 оны 07 дугаар сараас 1989 оныг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Б.П******* нь Булган аймгийн Х*******-Ө******* сумын Ахуй үйлчилгээнд 1988 оны 07 дугаар сараас 1989 оныг дуустал оёдолчноор ажиллаж байсан болох нь Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаартай 1988-1989 оны цалингийн цэсийн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Иймд хүсэлт гаргагч Б.П*******ыг Булган аймгийн Х*******-Ө******* сумын Ахуй үйлчилгээнд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.П-г Булган аймгийн Х*******-Ө******* сумын Ахуй үйлчилгээнд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ