Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 304/ШШ2026/00103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Д.Г*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/01120/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.Г******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Булган аймгийн Ардын боловсролын хэлтэст 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал нярав, Өлзийт тосгон болон Булган аймгийн Гал унтраах албанд 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дуустал гал сөнөөгчөөр ажиллаж байсан. Ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Д.Г*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-6-р хуудас/,

-Булган аймгийн АХ-ын гүйцэтгэх захиргааны гал түймэртэй тэмцэх албаны даргын 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай улирагч нарт цол шинэчлэн олгох тухай тушаал /хэргийн 7-р хуудас/,

-Булган аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 99 дугаартай ажилд томилох тухай тушаал, хавсралтын хуулбар /хэргийн 8-10-р хуудас/,

-Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай лаборант-няраваар томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/,

-Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа /хэргийн 24-р хуудас/,

-Булган аймгийн Онцгой байдлын газарт Д.Г*******ийн авч байсан 1991-1994 оны цалингийн тооцооны хуулбар /хэргийн 25-29-р хуудас/.

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.У*******, С.Н*******, Н.Б*******, Г.С******* нараас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.Г*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч Д.Г******* нь архиваас ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал *******охгүй, цалингийн цэс гарахгүй байгаа тул Булган аймгийн Ардын боловсролын хэлтэст 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал нярав, Өлзийт тосгон болон Булган аймгийн Гал унтраах албанд 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дуустал гал сөнөөгчөөр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Д.Г******* нь Булган аймгийн Ардын боловсролын хэлтэст 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал нярав, Өлзийт тосгон болон Булган аймгийн Гал унтраах албанд 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дуустал гал сөнөөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь Д.Г*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Булган аймгийн АХ-ын гүйцэтгэх захиргааны гал түймэртэй тэмцэх албаны даргын 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай улирагч нарт цол шинэчлэн олгох тухай тушаал, Булган аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 99 дугаартай ажилд томилох тухай тушаал, хавсралтын хуулбар, Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай лаборант-няраваар томилох тухай тушаалын хуулбар, Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа, Булган аймгийн Онцгой байдлын газарт Д.Г*******ийн авч байсан 1991-1994 оны цалингийн тооцооны хуулбар болон гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Г*******ийг Булган аймгийн Ардын боловсролын хэлтэст 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал нярав, Өлзийт тосгон болон Булган аймгийн Гал унтраах албанд 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дуустал гал сөнөөгчөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Г-г Булган аймгийн Ардын боловсролын хэлтэст 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал нярав, Өлзийт тосгон болон Булган аймгийн Гал унтраах албанд 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дуустал гал сөнөөгчөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ