| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00059/И |
| Дугаар | 157/ШШ2026/00078 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 157/ШШ2026/00078
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Г******* б*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.М*******т холбогдох “5,026,534.87 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г******* б*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч О******* овогтой М******* /РД:******* / нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Г******* б*******тай 3Г/R001371665 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000.00 /Арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгчийн ЗГ/ R001371665 дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох бөгөөд эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэгт:
Зээлийн үндсэн төлбөр: 4,632,520.90 төгрөг
Зээлийн хүү: 382,479.93 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү: 11,534.05 төгрөг
Нийт: 5,026,534.87 төгрөг
3Г/R001371665 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 5,026,534.87 /Таван сая хорин зургаан мянга таван зуун гучин дөрвөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг О******* овогтой М*******ээс гаргуулж өгнө үү.” гэжээ
Хариуцагч Х******* овогт О******* М******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэлийг хүлээн авсан. 2026 оны 02 сарын 15-ны цалингаас 4 хувааж төлөх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлэн авна уу” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Г******* б*******” ХК нь хариуцагч О.М*******ээс зээлийн гэрээний үүрэгт 5,026,534.87 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.М******* нь 5,026,534.87 төгрөгийг Г******* б******* ХК-нд төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3Г/R001371665 дугаартай Дижитал зээлийн гэрээ, мөн өдрийн R001371665 дугаартай б*******ны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.М******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,026,534.87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,026,534.87 (таван сая хорин зургаан мянга таван зуун гучин дөрвөн төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,375 төгрөгийн тавин хувь 47,687 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 47,687 төгрөгийг, хариуцагч О.М*******ээс улсын тэмдэгтийн хураамж 47,687 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г******* б*******” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Г******* б*******” ХК-ийн нэхэмжилсэн 5,026,534.87 (таван сая хорин зургаан мянга таван зуун гучин дөрвөн төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг хариуцагч О.М******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,375 төгрөгийн тавин хувь 47,687 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 47,687 төгрөгийг, хариуцагч О.М*******ээс улсын тэмдэгтийн хураамж 47,687 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г******* б*******” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.М******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР