| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0008/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 18
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718003300203 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дугуйт ачигчийн оператор мэргэжилтэй, *******ХХК-д дугуйт ачигчийн оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг, *******тоотод оршин суух хаягтай, ******* /*******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт ажлын байран дээрээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-т заасан “Өөрийгөө болон бусдын аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэх заалтыг зөрчиж тус компанийн ээлжийн ахлагч ажилтай *******ын дээрээс шороо асгаж эрүүл мэндэнд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт ажлын байран дээрээ алт олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн “өөрийгөө болон бусдын аюул, эрсдэлд учруулахгүй байх, ачигчаар шороо асгахдаа асгах талбайд хүн байгаа эсэхийг шалгах” үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн ээлжийн ахлагч ажилтай *******ын дээрээс шороо асгаж эрүүл мэндэнд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч *******ын “...2017 оны 9 дүгээр сарын 9-ний шөнө ажил дээрээ ээлжтэй пүнкер дээр гарч чулуу нүдэж байхад*******нь миний дээрээс ковштой шороо асгаж би урагшаа шороонд түлхэгдэн төмөр хашлага мөргөж унасан. Тэр үед миний шүд хөдөлж, ууруулаас цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,
... Намайг пүнкер дээр чулуу лантуугаар цохиод байж байхад *******ковшоор усан бууны хаягдал чулуу буюу гааль авахаар явсан. *******гааль авч дуусчаад усан бууны хажууд баяжмалтай шороо хутгаж хүрч ирээд намайг дохио өгөөгүй байхад хүрч ирээд миний дээрээс шороо хийсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “...*******ын биед бүсэлхий нурууны 1-2 дугаар нугаламын хугарал, доод уруулын зулгаралт, 1 шүдний хугарал, 4 шүдний хөдөлгөөнтэй байдал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ГЗТ Журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 100/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ий өдрийн №05/092/27 дугаартай “...*******болон ******* нар нь аюулгүй ажиллааны дүрэмд заасны дагуу сатанцаар хоорондоо холбогдолгүй ажил үүрэг гүйцэтгэсэн нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-т заасан “Өөрийгөө болон бусдын аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэх заалтыг” гэх заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105/,
Гэрч *******ийн “...үүрэг гүйцэтгэж байхдаа орой 23 цагийн орчим ******* нь ковшоор пүнкерт шороо хийхдээ анхаарал, болгоомжгүйн улмаас ээлжийн ахлахаар ажиллаж байсан *******ын дээрээс шороо хийж биед нь гэмтэл учруулсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 147/,
Гэрч*******ын “...******* ковшийн шанагаар шороо пүнкерт хийхэд ******* орилоод элхэсэн. Би ковшийн хажууд зогсож байгаад ******* руу “хүн байна” гэж орилоод хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 23:00 цагийн үед шөнийн ээлжид гарсан. Тухайн өдөр ******* гарч байгаад дараа нь ******* ээлжид гарсан. Би тухайн үед гаалиа аваад гарч ирээд баяжмалаа хутгахдаа өөрийн анхааралгүй байдлаас болж хохирогчийн дээрээс шороо асгасан. Намайг шанагаа өргөхөд харагдах орчин хаагдсан байсан” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ******* нь “хохирол төлбөр 2,400,000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******оос гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн шинж, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг*******од сануулсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД