Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2025/00815

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б****** аймаг, Т******* сум, ** дугаар баг, Д******* багт оршин суух Г******* овогт Л*******гийн Б*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/01052/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч Л.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Л.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх Булган аймгийн Барилга угсралтын конторт барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан. Тэтгэвэрт гарах гэтэл овог, нэр зөрүүтэй гээд тэтгэвэр тогтоох боломжгүй тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед миний овгийг Мягмаа, Чүлтэм зэргээр бичсэн байна. Чүлтэм гэдэг нь манай ээжийн аав юм. Л******* гэдэг нь миний ээж юм. Мягмаа нь миний төрсөн аав бөгөөд намайг ухаан ороогүй байхад аав маань нас барсан гэдэг. Үүнээс болж миний бие ээжээрээ овоглох болсон. Иймд Л*******гийн Б******* намайг 1983-1985 онд Булган аймгийн Барилга угсралтын конторт барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

-Булган аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай тушаал,

-Булган аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаартай тушаал,

-Булган аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт,

-Булган аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 161 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт,

-Булган аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 166 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дугаартай цалингийн цэсний тодорхойлолт,

-Нас барсны бүртгэлийн лавлагаа,

-Төрсний бүртгэлийн лавлагаа,

-070670 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн барилга угсралтын конторт 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч Л.Б******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн барилга угсралтын конторт 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай тушаал,

-Булган аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаартай тушаал,

-Булган аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт,

-Булган аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 161 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт,

-Булган аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 166 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дугаартай цалингийн цэсний тодорхойлолт,

-Нас барсны бүртгэлийн лавлагаа,

-Төрсний бүртгэлийн лавлагаа,

-070670 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

3.2.Хүсэлт гаргагчийн эх Л*******гийн нас барсаны бүртгэлийн лавлагаанд Чүлтэмийн Л******* гэж бичигдсэн байгаа нь түүнийг өвөө Чүлтэм болон насбарсан эцэг Мягмараар овоглож овгийг янз бүрээр баримтад бичсэн гэх тайлбар үндэслэлтэй байна.

4.Иймд хүсэлт гаргагч Л.Б*******ыг Булган аймгийн барилга угсралтын конторт 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г******* овогт Л*******гийн Б*******ыг Булган аймгийн барилга угсралтын конторт 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /д******* мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА