Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2025/00818

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа д*******лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт г*******гч: Б**** аймаг, Б*******-******* сум, ** дүгээр баг, Ш******* багт оршин суух Д******* овогт П*******гийн У*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/01033/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт г*******гч П.У*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн д******* Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт г*******гч П.У******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт г*******сан. Хүсэлт г*******гч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдэлд барилгачнаар тасралтгүй ажилласан. Ингээд би 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 1990 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлээд барилга дээрээ ажилласан. Тухайн үед намайг ажлаас халж чөлөөлсөн даргын тушаал байхгүй гэсэн зөрчилтэй тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн байгаа. Ийм учраас дээр хугацаанд тасралтгүй барилгачнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт г*******гчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг г*******ж өгсөн. Үүнд:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-Хүсэлт г*******гчийн иргэний үнэмлэхийн хуулбар

-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаартай тушаал, хавсралт,

-Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай ажилд томилох тухай тушаал, хавсралт,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаартай тушаал,

-Батлан хамгаалахын төв архивын 02/39 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэдээлэл,

-Улсын бүртгэлийн хэлтсийн 12/807 дугаартай албан бичиг, уг албан бичгийн хавсралтууд зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт г*******гчийн хүсэлтийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Хүсэлт г*******гч нь Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт г*******гч П.У******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт г*******сан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаартай тушаал, хавсралт,

-Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай ажилд томилох тухай тушаал, хавсралт,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаартай тушаал,

-Батлан хамгаалахын төв архивын 02/39 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэдээлэл,

-Улсын бүртгэлийн хэлтсийн 12/807 дугаартай албан бичиг, уг албан бичгийн хавсралтууд зэрэг болно.

4.Иймд хүсэлт г*******гч П.У*******ын Д******* овогт П*******гийн У*******ыг Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт г*******гчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д******* овогт П*******гийн У*******ыг Булган аймгийн Б*******-******* сумын Их ирээдүй нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол г*******х хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол г*******х эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА