| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00439/и |
| Дугаар | 150/шш2026/00014 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 150/шш2026/00014
2026 01 07 150/ШШ2026/00014
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: *****хот *****дүүрэг, ** дугаар хороо, *****байрлах*****” ХХК (****)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *****аймгийн *****сумын ** дүгээр баг, *****тоотод оршин суух, *****овогт *****(РД:******)-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,828,568.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ******нь манай "***** ББСБ" ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин худалдан авахтай холбогдуулан 9,500,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч ******нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч *****зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.4, 3.5, 3.6, 3.13 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч ******9,828,568.98 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 172,207 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү... гэжээ.
Хариуцагч ******нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…*****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын дүн 9,828,568.98 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ирэх жилийн 1 сард /2026 оны/ цалингийн зээл авч нэхэмжлэлийн дүнг бүрэн барагдуулна…” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *****ХХК нь хариуцагч ******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,828,568.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Хариуцагч *****нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын дүн 9,828,568.98 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ирэх жилийн 1 сард /2026 оны/ цалингийн зээл авч нэхэмжлэлийн дүнг бүрэн барагдуулна...” гэх тайлбарыг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч*****” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,828,568.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,207 төгрөгийн 86,103.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 86,103.5 төгрөгийг хариуцагч*****, улсын орлогоос 86,103.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч*****” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,828,568.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,207 төгрөгийн 86,103.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 86,103.5 төгрөгийг хариуцагч******, улсын орлогоос 86,103.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА