Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 19

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч*******

Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1703000010133 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Булган аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Герман Монголын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурын ангийн оюутан, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхит 3 дугаар баг, ******* тоотод байнга оршин суух хаягтай, Улаанбаатар хотод Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгат ******* тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* /РД: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 5-ны 23:10 цаг орчим Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр Дархан өртөөний байранд насанд хүрээгүй хохирогч *******ийн “Самсунг эс 6” маркийн гар утсыг халааснаас нь хулгайлан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 5-ны 23:10 цаг орчимд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр Дархан өртөөний байранд насанд хүрээгүй хохирогч *******ийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч *******ийн “...2017 оны 11 дүгээр сарын 5-ны орой 20:35 минутын үед Сэлэнгээс Улаанбаатар явах галт тэргэнд суух гээд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд байдаг гэрээсээ 20 цаг гээд ганцаараа гараад шууд Сүхбаатар өртөөн дээр очсон. Вагон хөдлөөд явж байхад ******* манай вагонд орж ирээд “аан, чи энд байгаа юм уу, юу хийж суугаа юм, *******руу хамт явах уу” гэхээр нь цугтаа ******* дээр очсон. ******* хаанаас ч юм гарч ирээд юм ярьж зогсож байснаа гэнэт явчихсан. *******ыг явснаас хойш удалгүй халааснаасаа гар утсаа гаргаж үзэх гэтэл байхгүй байсан. Утсаа алдчихлаа гээд өртөөний цагдаа руу орж би "надтай хамт явж байгаа хүүхдүүдийг сэжиглэж байна, энэ хэдийн нэг л авсан байх" гэсэн, цагдаа нар “хамт яваа хүүхдүүдээ дагуулаад ир гэсэн. Цагдаа нар бүгдийнх нь хувцсыг шалгаж үзэхэд *******ын баруун хөлний оймсны түрийнээс миний гар утас гараад ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77/,

 

Гэрч *******ийн “...Сэжиглэж байсан ******* нэртэй залуугийн биед үзлэг хийхэд баруун хөлийн оймсны шуумгаас нь хар хөх өнгийн Самсунг эс-6 маркийн гар утас унтраалттайгаар гарч ирсэн. Уг гар утсыг баруун хөлнийхөө оймсны дотуур хийж гадуур нь оймс, өмдөөр дарж нуусан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16/,

 

Насанд хүрээгүй гэрч *******гийн “... ******* манай багт оршин суудаг. Сайн танихгүй,. *******нь 6 дугаар вагонд явж байсан. Дархан өртөөнд галт тэрэг ирсэн байхад ******* гар утсаа алдчихлаа гэсэн. Тэгээд цагдаагийн хэсэг рүү би *******тай хамт орсон. Дараа нь *******орж ирсэн. Цагдаа *******ын биед үзлэг хийхэд баруун талын хөлний оймсноос нь *******ийн гар утас гарч ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 28/,

 

Мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Самсунг эс-6 маркийн гар утасны зах зээлийн ханш нь 300,000-310,000 төгрөгийн хооронд ханштай байгаа нь тогтоогдож байна” гэх магадлагаа /хавтаст хэргийн 32-39/,

 

Өсвөр насны шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад мөнгөний хэрэг болчихсон байсан болохоор утсыг нь зарж мөнгөтэй болох гэж л авсан. Өөр зорилго байхгүй. Цагдаа нар энэ хүүхэд утсаа алдсан байна. Та нар хамт явсан болохоор бүгдэнд чинь үзлэг хийж үзнэ гээд бид нарын бүгдийнх нь биед үзлэг хийгээд миний оймсны түрийнд байсан Банзрагчийн утсыг гаргаж ирээд*******ид үзүүлсэн. Тэр утас угаасаа *******ийн утас болохоор би авсан гэдгээ цагдаа нарт хэлсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Мөрдөн байцаалтын шатанд хулгайд алдагдсан гэх Самсунг эс-6 маркийн гар утсыг хохирогч *******ид хүлээлгэн өгсөн байх тул  шүүгдэгч *******аас гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан сургалт-хүмүүжлийн тусгай байгааллагад хорих ял шийтгэж, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч*******ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч бага бус хэмжээний хохирол учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Өсвөр насны шүүгдэгч болон иргэний хариуцагчаас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, эдлэх ялыг 2 /хоёр/ дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар уг хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр сүүлийн тогтоолоор оногдуулсан ялыг нэмж биечлэн эдлэх ялыг тогтоох болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД