Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2026/00040

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, М******* сум, ****дугаар баг, Б******* оршин суух Х******* овогт С******* Б******* хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч С.Батмэнд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Батмэнд нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Би **** онд С******* аймгийн А******* дахь ХААТ-д мал зүйч мэргэжлээр элсэн суралцаад **** оны 6 сард төгсөж, **** оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн М******* сумын **** мал зүйчээр ажиллаж эхэлсэн. *** жил 3 сар ажиллаж байгаад *** оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд Булган аймгийн М******* сумын ОЧ нэгдэлд 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мал зүйчээр ажилласан 2 жил 3 сар 5 хоногийн минь тогтоож өгнө үү. Би 1992 оноос хойш өдийг хүртэл мал маллаж амьдарч байна гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн М******* сумын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Комисс байгуулах тухай 37 дугаар захирамж, захирамжийн хавсралт,

-Булган аймгийн М******* сумын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сумын ****-ны ажилтан, албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай *** дугаар захирамж, захирамжийн хавсралт,

-С******* Батмэндэд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

-С******* Б******* иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч С.Б******* хүсэлтээр М.Э*******, Д.О******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ***** дугаартай албан тоотоор ирүүлсэн Даатгуулагч С.Батмэнд /***/-ийн холбогдох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хавсралтаар хүргүүлэв гэсэн лавлагаа,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаар ...Сэрээтэр овогтой Батмэнд нь **** онд, тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан... лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Батмэнд 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн М******* сумын Оч нэгдэлд мал зүйчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг анх шүүхэд гаргасан.

2.Хүсэлт гаргагч С.Батмэнд нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Булган аймгийн М******* сумын Оч нэгдлийн 1992 оны цалин байгаа боловч Сэрээтэр овогтой Батмэнд баримт архивт байхгүй болохыг тодорхойлов. гэсэн №07 дугаар тодорхойлолт,

- Булган аймгийн М******* сумын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Комисс байгуулах тухай 37 тоот захирамж /хавсралт нэрсийн жагсаалтад: 2-р багт 7.С.Батмэнд/ гэсэн,

- Булган аймгийн М******* сумын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сумын АХГЗ-ны ажилтан, албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай 02 тоот захирамж /хавсралт нэрсийн жагсаалтад: овог нэр-Сэрээтэр Батмэнд, албан тушаал-мал зүйч/ гэсэн,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын Сэрээтэр овогтой Батмэнд нь 1991-1993 онд М******* сумын Оч нэгдэлд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан гэсэн зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Д.О*******ийн: Би анх 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн М******* сумын Оч нэгдэлд үржлийн мал зүйчээр ажилд орж байсан. 1990 оноос сумын Ерөнхий мал зүйч болсон. Намайг сумын Ерөнхий мал зүйч байхад Сэрээтэр овогтой Батмэнд нь С******* аймгийн А*******ийн техникомыг мал зүйч мэргэжлээр төгсөж ирээд тухайн Оч нэгдэлд дундын мал зүйчээр ажилласан эхэлсэн. 1992 онд мал хувьчлагдаад Оч нэгдэл тарах хүртэл хамт ажилласан гэх,

Гэрч М.Э*******ийн: Би анх 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн М******* сумын Оч нэгдэлд зоо техникчээр ажилд орж байсан. С.Батмэнд болохоор 1990 оны 07 дугаар сард С******* аймгийн А*******ийн техникомыг төгсөж ирээд тухайн Оч нэгдэлд зоо техникчээр ажилд орж байсан. С.Батмэндтэй 1992 оныг дуустал мал хувьчлагдах хүртэл хамт ажиллаж байсан. Мал хувьчлагдаад Оч нэгдэл маань тараад бүгдээрээ ажиллахаа больсон гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

5.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

6.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орл******* хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х******* овогт С******* Б******* Булган аймгийн М******* сумын Оч нэгдэлд 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мал зүйчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орл******* хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА