Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 311/ШШ2026/00054

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Завхан, *******, *******-р баг, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн *******,*******т холбогдох, 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон холбогдох санд нөхөн төлүүлж, цалингийн 20%-ын нэмэгдэл 1,200,000 төгрөг, 202******* оны 09, 10 дугаар сарын цалин 2,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 202******* оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Завхан аймгийн *******,т анх 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр жижүүрийн үндсэн ажлын байранд орж хуульд заасан журмын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Би үүрэгт ажлаа зохих ёсоор хариуцлагатай гүйцэтгэж явсан. 2024 оны 10-р сарын 1*******-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байран дээрээ биеийн байдал муудаж түргэн тусламж дуудан аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн яаралтай тусламж аван улмаар өвчний байдлаас шалтгаалан хот руу яаралтай тусламжийн тэргээр 3 дугаар эмнэлэгт хүрэгдэн эмчилгээнд орсон. Тус эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлж гараад байнгын хяналтад байх шаардлагатай гээд тэнд удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учир байгууллагадаа хандан эмнэлэгт хүргэгдсэн өдрөөсөө тооцон 6 сарын чөлөө хүссэн бөгөөд байгууллага надад 6 сарын хугацаатай чөлөө өгсөн. хотод 3 дугаар эмнэлэгт 202******* оны 3 сарын 2******* хүртэл хяналтад байж эмчлүүлсэн. Миний чөлөөний хугацаа 202******* оны 3-р сарын 1*******-нд дуусах байсан ч эмчилгээ дуусахааргүй байсан учир байгууллагын даргадаа /өмнөх дарга ид/ би 4 сарын 1-нд ажилдаа оръё гэсэн хүсэлт тавихад дарга зөвшөөрсөн юм. Ингээд 202******* оны 4-р сарын 1-нд ажилдаа орохоор ирэхэд дарга өөрчлөгдөж Ш. дарга болсон байсан учир би даргын өрөөнд орж уулзан ажилдаа оръё гэхэд манайх камержуулалтын систем тавих гэж байгаа учир жижүүрээр хүн ажиллуулах шаардлага байхгүй болно, гэхдээ та ажилд орох хүсэлтээ бичгээр өг гэсний дагуу би хүсэлтээ бичгээр гаргаж хүний нөөцөд өгсөн. Гэтэл намайг ажилд маань авахгүй, ямар нэгэн хариу өгөхгүй хүлээлгээд байсан учир би дахин бичгээр хүсэлт гаргаж 6-р сарын 1-нд даргын нарийн бичгийн даргад өгсөн. Миний хүсэлтийн хариуг өгөхгүй, ажилд минь оруулахгүй болохоор нь хүний нөөцтэй уулзахад одоо нэг хэсэг тушаал гаргана, тэгэхээр гаргах байх гэсэн. Тэгэхээр нь би хүлээж байтал мөн л надад ямар ч хариу өгөхгүй болохоор нь би дахин даргатай биечлэн уулзахад та хүнд ажил хийх/цас арилгах, пар өргөх гэх мэт/ хийж чадахгүй учир ажилд авах боломжгүй, тантай хамтарч ажиллахгүй, хоёулаа хуулийн байгууллагаар л асуудлаа шийдвэрлүүлье гэсэн хариу өгсөн. Тэгэхээр би хүний нөөцөд хандаж чөлөөлөгдсөн тушаалаа авъя гэхэд одоо Засгийн газраас төрийн албан хаагчдыг цомхотгох шийдвэр ирчхээд чөлөөлөгдөх хүмүүсийн тушаалыг гаргана тэгэхээр хамт гаргана гэж надад хэлсэн. Намайг чөлөө авахад миний ажлын байранд миний оронд хүн авч ажиллуулсан тэр хүн нь одоо ч ажиллаж байгаа. Би чөлөө авсан болохоор миний ажлын байр хэвээр хадгалагдаж намайг ажилдаа орохоор ирэхэд миний оронд ажиллаж байсан хүн чөлөөлөгдөж би ажилдаа орох ёстой байсан. Гэтэл элдэв шалтгаан/камержуулна, та хүнд ажил хийж чадахгүй гэх мэтээр/ хэлж намайг хөдөлмөрийн чадвар алдалтын байдлыг минь далимдуулан ялгаварлан гадуурхаж хөдөлмөр эрхлэх эрхийг минь ноцтой зөрчиж байгаа. Би ажилдаа орж чадахгүй байгаагаас шалтгаалан ******* сар ажилгүй байж цалин хөлсөөрөө хохирч байна. Байгууллага намайг ажилд эргүүлэн ажиллуулахгүй гэсэн ам шийдвэрийг өгсөн учир ******* сум дахь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж энэ хорооноос тэмдэглэл гаргасны дагуу танай шүүхэд хандаж байна. Иймд ,ийн ажилд эргүүлэн тогтоож миний ******* сарын цалин хөлсийг миний ажиллаж байхдаа гар дээрээ авч байсан сарын 1,200,000 төгрөгөөр тооцож 7,200,000 төгрөгийг ******* халамж үйлчилгээний газраас гаргуулж надад олгож миний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон холбогдох санд нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...жижүүр Д. нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлын байран дээрээ бие муудаж дуудлагаар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд улмаар хотод эмчилгээнд явах шаардлагатай болсон тул чөлөө олгож өгөх хүсэлт ирүүлсний дагуу 202******* оны 10 сарын 1*******-ны өдрийн Б/60 тушаалаар ******* сарын хугацаатай чөлөө олгосон. Улмаар 202******* оны 04 дүгээр сарын 1-ний өдөр ажилдаа оръё гэж байгууллагын удирдлагатай /өнө нь ажиллаж байсан Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш./ уулзсан байдаг.

...удирдлагаас таны явж байгаа байдлыг харахад одоо ажил хийх боломжгүй байгаа нь харагдаж байна. Энэ ажил үүрэг /жижүүр/ нь байгууллагын эд хогшил дулаан цахилгааны эвдрэл гэмтлийг тухай бүр засаж сайжруулах гадна талбайн цас хог хаягдлыг цэвэрлэх зөөх ачих зэрэг биеийн хүчний ажлуудыг хийдэг. Та энэ үйлдлийг хийх байтугай байгууллагын шат руу буухад хэцүү байгаа нь харагдаж байна. .../би тухай бүрд өөр хүн авч ирж хийлгэж байя/ гэснийг хүлээн зөшөөрөхгүй. Байгууллагын ажлыг хөндлөнгийн хүн авч ирж хийлгэнэ гэж байхгүй цаашид байгууллага нэгдсэн камержуулалт хийж жижүүргүй болгохоор тооцоолол юмаа хийж байгаа. Үүнээс өмнө засвар үйлчилгээний ажлууд хийгдэнэ ...тийм учраас одоо бол таныг ажиллуулах боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Мөн Д. нь биеийн байдлын улмаас 2024 оны 12 сарын *******-наас эмнэлэг хяналтын комиссоос байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохыг тогтоон 202******* оны 06 дугаар сарын *******-ныг хүртэл хугацаанд нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагдаж байсан болно. ...энэ нь тухайн хугацаанд ажиллах боломжгүй болохыг нотолж байна. ...Д. нь 2021 оноос эхлэн ажиллаж ажиллах хугацаандаа өөрийн биеийн байдал өвчний улсаас удаа дараа чөлөө авч явах тохиолдол их гарч манай байгууллагын жижүүр тулж гарах нөхцөл үүсэж байснаас гадна зарим ажил үйлчилгээнд өөрийн ээж, эхнэр, хүү танил зэрэг хүмүүсийг авч ирж байсан нь байгууллагын хувьд хүндрэлтэй байсан. Ийм учир зуны сард албан хаагчдын ээлжийн амралт эхэлдэг жижүүрүүд ээлжлэн амрах учир 2 ээлж тулж ажиллах, засвар үйлчилгээний ажилтай тул ачаалалтай гэж түр хугацаанд хүлээлгэж байсан. Ингээд 9 сараас ажилдаа орох талаар санал болгосон боловч би шүүхэд хандсан асуудлаа шийдэж байж болно гэсэн хариу өгсөн байдаг.

Мөн байгууллагын орон тоо 9 хувь цомхотгох талаар чиглэлийн дагуу 202******* оны шинэ бүтэц батлагдах санхүүгийн асуудал шийдэгдэх хүртэл хугацаанд камержуулалт хийх ажлыг түр хүлээгдэж байсан. ...жижүүр Д. нь 2024 онд ажиллаж байх хугацаанд түүний албан тушаалын үндсэн цалин ТҮ-1 буюу 900,000 төгрөгөөр тооцон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 8%, өдрийн хоол унааны нэмэгдэл 20,000 төгрөг, ур чадварын нэмэгдлийг сард 10-2******* хувиар тооцон үүнээс ХБИргэний журмаар нийгмийн даатгалын суутгал тооцон цалинг олгож байсан болно. Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолоор 202******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн албан тушаалын үндсэн цалин ТҮ-1 цалингийн шатлалаар 9*******4,000 болж өссөн байгаа. Мөн 2024 онд Д.той *******ийн гэрээг шинэчлэн байгуулж тухайн үеийн удирдлагуудын зүгээс гэрээний хугацааг “нэг жилээр” байгуулж байсан бөгөөд хугацаа дуусгавар болсон байна. Д.ийг удирдлагын зүгээс ...ажилдаа ор гэсэн боловч орох боломжгүй шүүхээр эцэслэн шийдвэрлүүлнэ гэж татгалзсан тул *******ийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул 202******* оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш манай байгууллага цалин мөнгөтэй холбогдсон маргаан байхгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөрийн шүүх хуралдаанд Д.*******ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Д.******* нь Завхан аймгийн *******,т анх 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр жижүүрийн үндсэн ажлын байранд орж хуульд заасан журмын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2024 оны 10-р сарын 1*******-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байран дээрээ биеийн байдал муудаж түргэн тусламж дуудан аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн яаралтай тусламж аван улмаар өвчний байдлаас шалтгаалан хот руу яаралтай тусламжийн тэргээр 3 дугаар эмнэлэгт хүрэгдэн эмчилгээнд орсон. Тус эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлж гараад байнгын хяналтад байх шаардлагатай гээд тэнд удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учир байгууллагадаа хандан эмнэлэгт хүргэгдсэн өдрөөсөө тооцон 6 сарын чөлөө хүссэн байдаг. Хүсэлтийн дагуу 6 сарын хугацаатай чөлөө өгсөн. Д.*******ийн чөлөөний хугацаа 202******* оны 4 сарын 1-нд дуусч ажилдаа оръё гэсэн хүсэлт тавихад дарга өөрчлөгдөж Ш. дарга болсон бөгөөд миний үйлчлүүлэгчийг ажилд нь оруулахгүй, ямар нэгэн хариу өгөхгүй, түүнчлэн та хүнд ажил хийх/цас арилгах, пар өргөх гэх мэт/ хийж чадахгүй учир ажилд авах боломжгүй, тантай хамтарч ажиллахгүй, хоёулаа хуулийн байгууллагаар л асуудлаа шийдвэрлүүлье гэсэн хариу өгсөн байдаг. Иймд Д.*******ийг хөдөлмөрийн чадвар алдалтын байдлыг нь далимдуулан ялгаварлан гадуурхаж хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтой зөрчиж ******* сар ажилгүй байж цалин хөлсөөрөө хохирч байна. Ажил олгогчоос 202******* оны 8 сард Д.*******ийг ажилд эргүүлэн ажиллуулахгүй гэсэн ам шийдвэрийг өгсөн учир ******* сум дахь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч эвлэрээгүй учир шүүхэд хандаж байна. Иймд Д.*******ийг ,ийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулж, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон холбогдох санд нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг гаргаж байна.

Мөн нэхэмжлэгч нь Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай тогтоолын дагуу миний цалин 20%-ийн нэмэгдэхээр тооцоход 1,200,000 /240,000х*******/ төгрөгийг, 202******* оны 09, 10 дугаар сарын цалин 2,880,000 төгрөг гаргуулах, цаашид иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэл хугацааны цалинг гаргуулж, уг олговороос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг зохих санд нөхөн төлүүлэх, жижүүрийн албан тушаалд томилуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаарлдалгаа нэмэгдүүлсэн боловч энэхүү шаардлагаа татгалзаж, хариуцагч байгууллагатай эвлэрсэн учир энэ талаар тайлбар хэлэх зүйлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Завхан аймгийн ******* сумын *******ийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хорооны хуралдааны тэмдэглэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагч тал нотлох баримтаар: ******* халамж үйлчигээний ерөнхий газрын даргын 202******* оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/113 дугаартай тушаал, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хариу тайлбар, Завхан аймгийн *******, даргын 2024 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн Б/60 дугаартай” Д.*******ид чөлөө олгох тухай” тушаал, Д.*******ийн өргөдөл, комиссын шийдвэр, Завхан аймгийн ******* сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ, Д.ийн өргөдөл зэргийг хуулбарлаж, тус байгууллын хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримтууд гаргаж өгсөн байна.

Зохигчид зарим нэхэмжлэлийн шаардлагад эвлэрсэн эвлэрийн гэрээг бичгээр байгуулж гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ,т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7,200,000 төгрөг гаргуулж, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон холбогдох санд нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

Улмаар нэхэмжлэгч нь Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай тогтоолын дагуу миний цалин 20%-ийн нэмэгдэхээр тооцоход 1,200,000 /240,000х*******/ төгрөгийг, 202******* оны 09, 10 дугаар сарын цалин 2,880,000 төгрөг гаргуулах, цаашид иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэл хугацааны цалинг гаргуулж, уг олговороос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг зохих санд нөхөн төлүүлэх, жижүүрийн албан тушаалд томилуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаарлдалгаа нэмэгдүүлжээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 311/ШЗ202*******/02202 дугаартай шүүгчийн захирамж 202******* оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр гарч хуралдааныг 202******* оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1******* цаг 00 минутад хэлэлцэхээр товлож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т. нарт хуульд заасан журмын дагуу хурлын тов мэдэгдэж баримтжуулсан байх бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс өмгөөлөгч авах хүсэлтийг гаргасны дагуу шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.

Улмаар хариуцагч байгууллага нь Д.ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон ба хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. мөн өмгөөлөгч авахаар шүүх хурлдааныг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшуулсан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Завхан аймгийн *******, халамжийн үйлчилгээний газраас 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай албан тоотоор шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч уг албан тоотыг шүүхэд төлөөлөх итгэмжлэлгүй этгээд гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн *******,*******т 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн жижүүрийн үүрэгт ажилд түр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан болох нь тус газрын даргын 2022 оны 06- дугаар сарын 20-ны өдрийн Б/2******* дугаартай “Д.ийг ажилд түр томилох тухай” тушаалаар нотлогдож байна.

Улмаар нэхэмжлэгчийг жинхлэн томилсон болох нь Завхан аймгийн *******, даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ын өдрийн Б/63 дугаартай “Д.*******ийг ажилд жинхлэн томилох тухай” тушаалаар тогтоогдож байх бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан “захиргаа хяналтын хэлтэст жижүүр”-ээр ажилласан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь биеийн байдлын улмаас 2024 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрөөс эхлэн 6 сарын чөлөөг авсан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ үйл явдлын талаар болон 202******* оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орох байсныг хариуцагч үгүйсгээгүй, талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Харин нэхэмжлэгчийг 202******* оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  202******* оны 08 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд “та хүнд ажил хийж чадахгүй, ...биеийн байдлаас болж ажилд авах боломжгүй” гэсэн шалтгаанаар ажиллуулаагүй, ажлаас халах тушаал гаргаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч “…Д. нь биеийн байдлын улмаас 2024 оны 12 сарын *******-наас эмнэлэг хяналтын комиссоос байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохыг тогтоон 202******* оны 06 дугаар сарын *******-ныг хүртэл хугацаанд нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагдаж байсан болно. ...энэ нь тухайн хугацаанд ажиллах боломжгүй болохыг нотолж байна. ...Д. нь 2021 оноос эхлэн ажиллаж ажиллах хугацаандаа өөрийн биеийн байдал өвчний улсаас удаа дараа чөлөө авч явах тохиолдол их гарч манай байгууллагын жижүүр тулж гарах нөхцөл үүсэж байснаас ...байгууллагын хувьд хүндрэлтэй байсан. ...мөн 2024 онд Д.той *******ийн гэрээг шинэчлэн байгуулж тухайн үеийн удирдлагуудын зүгээс гэрээний хугацааг “Нэг жилээр” байгуулж байсан бөгөөд хугацаа дуусгавар болсон байна. ...*******ийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул 202******* оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш манай байгууллага цалин мөнгөтэй холбогдсон маргаан байхгүй гэж үзэж байна...” гэж тайлбарлан маргаж байна.

Дээрх нөхцөл байдлаас үзхэд ажил олгогч Завхан аймгийн *******, ий газраас Д.той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй атлаа ажилтныг ажиллуулахгүй байгаа байдлыг ажлаас халсантай адилтган үзнэ.

Тодруулбал, *******ийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ ажилтанд тайлбарлаж танилцуулах үүрэгтэй байна.

Мөн *******ийн тухай хулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд *******ийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана, 84.4-т ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцанд тооцно гэж заажээ.

Дээрхээс ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд энэ тухай шийдвэрээ бичгээр гаргаж, ажилтанд танилцуулан, шийдвэрийн 1 хувийг хүлээлгэн өгөх үүрэгтэй, ажилтан уг шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд оршин суугаа хаягаар нь шуудангаар хүргүүлснээр ажилтныг шийдвэртэй танилцсанд тооцохоор тус тус зохицуулсан байх тул энэ нөхцөл байдлаа нотлоогүй, *******ийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар гэрээг дуусгавар болгох талаар эрхийн акт гаргаагүй хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь *******ийн тухай хуулийн 1*******4 дүгээр зүйлийн 1*******4.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. 1*******4.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг  үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах эрхтэй, 1*******4.8-д сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 1*******4.2-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 1*******4.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.*******ийг *******ийн тухай хуулийн 1*******4 дүгээр зүйлийн 1*******4.2, 1*******4.2.1-т зааснаар 30 хоногийн дотор шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх төдийгүй тэрээр 202******* оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр өвчний улмаас 202******* оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар эмчлэгдэн, Завхан аймгийн *******,*******т урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “…Д. нь биеийн байдлын улмаас 2024 оны 12 сарын *******-наас эмнэлэг хяналтын комиссоос байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохыг тогтоон 202******* оны 06 дугаар сарын *******-ныг хүртэл хугацаанд нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагдаж байсан болно. ...энэ нь тухайн хугацаанд ажиллах боломжгүй болохыг нотолж байна...” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2*******, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарласан тайлбарынхаа үндсэлэл болгож ирүүлсэн Завхан аймгийн *******, даргын 2024 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн Б/60 дугаартай “Д.*******ид чөлөө олгох тухай” тушаал, Д.*******ийн хувийн өргөдөл, Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт, комиссын шийдвэр, Завхан аймгийн ******* сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ, *******ийн гэрээ, *******ийн дотоод журам зэрэг холбогдох баримтуудыг өөрийн байгууллагын “архив, хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулан хэрэгт хавсарган ирүүлсэн боловч эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүх эдгээр баримтанд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу танилцуулж, мэдэгдээгүй, тодруулбал уг мэдэгдлээ бичгээр гарган, тайлбарлаж, гардуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг хуулийн дагуу дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Д.*******ийг урьд эрхэлж байсан жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгч Д.******* нь 2024 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байхдаа биеийн байдал муудаж, улмаар 202******* оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд эмчилгээ хийлгэж, улмаар Завхан аймгийн *******,*******т ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал аваагүй, ажиллуулах боломжоор хангуулж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар Завхан аймгийн ******* сумын *******ийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч маргалдагч талууд эвлэрч тохиролцоонд хүрээгүй, хуралдаан дуусгавар болсон байна.

*******ийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж хуульчилсан.

Ажилтны урьд эрхэлж байсан дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 200******* оны ************** дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлсийг бодож, 202******* оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн *******, жижүүрийн ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговор олгохыг, мөн хугацаагаар тооцож, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Завхан аймгийн *******,******* даалгах нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай тогтоолын дагуу миний цалин 20%-ийн нэмэгдэхээр тооцоход 1,200,000 /240,000х*******/ төгрөгийг, 202******* оны 09, 10 дугаар сарын цалин 2,880,000 төгрөг гаргуулах, цаашид иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэл хугацааны цалинг гаргуулж, уг олговороос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг зохих санд нөхөн төлүүлэх, жижүүрийн албан тушаалд томилуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаарлдалгаа нэмэгдүүлж гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч дээрх нэмэгдүүлсэн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч байгууллага нь 202******* оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр Д.*******ийн ажлыг орон тооны цомхтголд хамрагдуулж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, орон тооны цомхтголд орсонтой холбогдуулж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор эвлэрсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 11******* ДУГААР ЗҮЙЛИЙН 11*******.1, 11*******.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. *******ийн тухай хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ийг Завхан аймгийн *******, жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. *******ийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан Д.*******ийн өмнө авч байсан дундаж цалин хөлсийг бодож, 202******* оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн *******, жижүүрийн ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговор олгохыг, мөн хугацаагаар тооцож, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Завхан аймгийн *******,*******т даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.*******-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай тогтоолын дагуу миний цалин 20%-ийн нэмэгдэхээр тооцоход 1,200,000 /240,000х*******/ төгрөгийг, 202******* оны 09, 10 дугаар сарын цалин 2,880,000 төгрөг гаргуулах, цаашид иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэл хугацааны цалинг гаргуулж, уг олговороос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг зохих санд нөхөн төлүүлэх, жижүүрийн албан тушаалд томилуулахыг даалгуулах тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч байгууллага нь 202******* оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр Д.*******ийн ажлыг орон тооны цомхтголд хамрагдуулж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, орон тооны цомхтголд орсонтой холбогдуулж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******.-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., *******6 дугаар зүйлийн *******6.1.-д зааснаар хариуцагч Завхан аймгийн ******* халамж үйлчилгээний газраас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАЛЖИННЯМ