Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 28

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Өсвөр насны шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 1718002540193 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, ах, эгч нарын хамтаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо,*******тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай,******* ******* /УХ*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь БНСУ-д оршин суух иргэн ******* аас 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөгийг иргэн ******* ын /фэйсбүүк аккаунт/ цахим хаягийг ашиглан түүний өмнөөс “ахаа надад мөнгөний хэрэг гараад байна, та надад мөнгө шилжүүлээч удахгүй буцаагаад өгье” гэх зурвас илгээн хуурч, залилан авч 150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь БНСУ-д оршин суух иргэн ******* аас түүний дүү болох иргэн ******* ын /фэйсбүүк аккаунт/ цахим хаягийг ашиглан түүний өмнөөс “ахаа надад мөнгөний хэрэг гараад байна, та надад мөнгө шилжүүлээч удахгүй буцаагаад өгье” гэх зурвас илгээн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол бариудаар бий болгон залилан 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 8 дугаайдлыг зор сарын 25-ны өдөр 100,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, бага хэмжээний хохирол учруулсан  болох нь:

Хохирогч ******* ын “... ******* гэх Солонгос улсад байгаа ах над руу залгаад “чи надаас 150,000 төгрөг авсан шүүдээ” гэж хэлсэн. Тэгээд би миний фэйсбүүк хаягийг ашиглаад таниас мөнгө авсан байна гэсэн. Тэгтэл ах чи над руу ингэж бичсэн байсан гээд над руу бичиж харьцсан зүйлүүдээ явуулсан. Би ямар дансаар явуулсан бэ гэхэд ******* гэх данс руу 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг 2 удаа шилжүүлсэн банкны хуулга над руу явуулсан.  Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,

 

Гэрч******* ийн “... Миний хүү ******* нь “Баараа ах мөнгө хийсэн аваад өг гэж хэлээд надаар авхуулсан эхлээд 50,000 төгрөг орохоор нь авч өгсөн. Хэд хоногийн дараа 100,000 төгрөг орохоор нь ******* залгаад Баараа ах мөнгө хийсэн аваад өгөөч гэхээр нь би авч өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,

 

Гэрч ******* “...Дүү маань надад цагдаад баригдсаныхаа дараа “аниа би хүний фэйсбүүк хаяг ашиглаад Солонгост байгаа хүнээс тэр хүний нэрийг бариад эхлээд 50,000 төгрөг, дараа нь 100,000 төгрөг авсан. Тэр мөнгийг ээжийн данс руу шилжүүлж авсан. Хэрэгт орчихлоо одоо яах вэ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,

 

Өсвөр насны шүүгдэгч ******* н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж байна” гэх мэдүүлэг зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас 300,000 төгрөгөөс бага буюу “бага хэмжээний хохирол” учирсан байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлд гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээнээс үл хамааран “залилах” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч ******* т мөрдөн байцаалтын шатанд 150,000 төгрөг төлсөн байх тул өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэргээ чин шударгаар хүлээн мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18,2, 18.7, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******г хуурч, цахим хэрэгсэл ашиглан төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бага хэмжээний хохирол учруулан залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч ******* , түүний хууль ёсны төлөөлөгч ******* нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* г хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч******* н Уянга /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, сурагчийн *******тоот, *******/-д даалгаж, ******* д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД