Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2026/00071

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-**, ** цогцолборт байрлах, М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** аймаг, ************ сум, *** дүгээр баг, бумбат ** тоотод оршин суух Ү.Г*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 148,490 /нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М******* ББСБ ХХК нь Ү.Г*******тай 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 140000420387 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. Уг гэрээний дагуу Ү.Г******* нь "М******* ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99629986 дугаарыг ашиглан 2019 оны 11 сарын 02-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй зээлээр авсан ба зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй. "М******* ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдож талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрэх арга хэмжээ авахаар удаа дараа оролдсон ч дээрх дугаарууд "холбогдох боломжгүй, ашиглалтад байхгүй", "орох ярианы эрх хаалттай" гэж зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. М******* ББСБ ХХК нь Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулах журмын дагуу 2022 оны 09 сарын 02-ны өдрийн байдлаар зээлийг эрсдлийн сангаас хааж, авлага үүсгэн хүү тооцолтыг зогсоосон бөгөөд мөн өдрөөр Ү.Г*******гийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 50,000 төгрөг, зээлийн хүү 82,305 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,184 төгрөг нийт 148,490 төгрөг байна. Иймд Ү.Г******* нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчин төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 148,490 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч Ү.Г******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 148,490 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Ү.Г*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 148,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ү.Г******* нь нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 148,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ү.Г*******д холбогдох 148,490 /нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ү.Г******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,105 /таван мянга нэг зуун тав/ төгрөгөөс 2,552,5 /хоёр мянга таван зуун тавин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 2,552,5 /хоёр мянга таван зуун тавин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ү.Г*******гаас 2,552,5 /хоёр мянга таван зуун тавин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ