| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00015/И |
| Дугаар | 304/ШШ2026/00084 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 304/ШШ2026/00084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: **** аймаг, Х******* сум, **дүгээр багт оршин суух Ц.Б*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ц.А*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00015/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Булган аймгийн Татварын газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/1070 дугаартай улсын тэмдэгтийн хураамж буцаан аваагүй тухай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/,
-Нэхэмжлэгч Ц.Б*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Ч******* дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1313 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/,
-фото зураг /хэргийн 6-р хуудас/,
-депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 7-10-р хуудас/,
-Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 304/ШЗ2025/01810 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хэргийн-11-23-р хуудас/,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12/11 дугаартай хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн-19-21-р хуудас/,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Б*******ийн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь шүүхэд харуицагчаар оролцвол зохих Ц.А*******ыг шүүхээр эрэн сурвалжлуулж, хаягийг нь тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагчийг эрэн сурвалжлах үндэслэлийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж тогтоосон.
Шүүх санаачилгаараа Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцол зохих этгээд Ц.А*******ын албан ёсны хаягийн лавлагааг гаргуулахад Ц.А******* нь РД:*******, гэрийн хаяг: У******* хот, Ч******* дүүрэг, ** дугаар хороо, Согоотын ** гудамж, ** тоот албан ёсны хаягийн бүртгэлийн лавлагаа ирүүлсэн байна.
Хүсэлт гаргагч нь Ц.А*******ын дээрх хаягаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүх иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.А*******ыг эрэн сурвалжлах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Б*******ийн шүүхэд гаргасан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.А*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ