| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/01092/И |
| Дугаар | 304/ШШ2026/00093 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2026/00093
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б****** аймгийн Б****** сумын ** дугаар баг, А******* **-**** тоотод оршин суух Б.Б*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/01092/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч Б.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Би 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн харьяа Шинэ тэнгис ХХК-д ажиллаж байсан юм. Аймгийн Архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. 1988 онд хүнсний үйлдвэрт ажиллаж байсан. 1991 оны 12 дугаар сард Хүнсний үйлдвэр хувьчлагдсан. Шинэ тэнгис компани болсон. Би үргэлжлүүлээд 1999 он хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болоод ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан. Архивт бичиг баримт байхгүй. Тухайн үед цалин авдаг байсан. Шинэ тэнгис компанид 1999 оны 03 дугаар сар хүртэл ажилласан. 1985 оноос 1988 он хүртэл цэрэгт явсан. Хөдөлмөрийн дэвтэрээ алга болгоод тэгээд архиваас нөхөж авсан гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:
-Иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн тодорхойлолт,
-Б.Б*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР 1 маягтын хуулбар,
-Нийгмийн даатгалын газрын лавлагаа, тодорхойлолт зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн харьяа Шинэ тэнгис ХК-д 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн цалин, тушаал архиваас гараагүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 31 тоот Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн харьяа Шинэ тэнгис ХК-ны баримт архивд шилжиж ирээгүй болохыг тодорхойлов гэх тодорхойлолтоор,
3.2.Б*******гийн Б*******т 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар,
3.3.Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Булган аймгийн Булган сумын иргэн Б.Б******* нь ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдаагүй ба Булган сумын Шинэ тэнгис ХК-ний 1995-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг хавсралтаар хүргүүлэв гэх,
3.4.Булган сумын Шинэ тэнгис ХК-ий нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа Шимтгэл төлөлтийн (НД-16)-аар 1995-2000 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлсөн баримт байгаа боловч НД-8 тайлангаар Б******* овогтой Б*******тай холбогдох баримт байхгүй тул лавлагаа гаргах боломжгүй болно.,
3.5.Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 сарын 08-ны өдрийн 12/10 тоот Иргэн Б.Б*******ын анх иргэний үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1, Маягт-1 лавлагаа кэрэг болно.
4.Мөн хүсэлт гаргагч нь Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн харьяа Шинэ тэнгис ХК-д 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
5.Иймд хүсэлт гаргагч Б.Б*******ын Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн харьяа Шинэ тэнгис ХК-д 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г******* овогт Б*******гийн Б*******ыг Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн харьяа Шинэ тэнгис ХК-д 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА