| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/00321/И |
| Дугаар | 197/ШШ2026/00122 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2026/00122
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,,,,ын -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, *******,*******, *********************-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,833,333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тус төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,305,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,305,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,305,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,305,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,305,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,308,333 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Талуудын эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч **************-д холбогдуулан 7,833,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигч эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Шүүх зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.4-д хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, 106.5-д энэ хуулийн 106.4-т зааснаар зохигч эвлэрлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана. Эдгээр захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигч эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хариуцуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.ын нэхэмжлэлийн шаардлага 7,833,333 төгрөгийг хариуцагч ************** нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,305,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,305,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,305,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,305,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,305,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,308,333 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **************-аас улсын тэмдэгтийн хураамж 52,142 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ