| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2102004590084 |
| Дугаар | 2025/ДШМ/866 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/866
2025 07 22 2025/ДШМ/866
О.О, О.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор Н.Нямдорж,
шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1137 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.О, О.Э- нарт холбогдох 2102 00459 0084 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
В- овгийн О-ын О, **** оны 8 дугаар сарын 18-ны өдөр ****** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ********** ******* **** **** ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ***** дүүргийн 15 дугаар хороо, ****** хотхон 1 дүгээр байрны ** тоотод оршин суух суух, ял шийтгэлгүй, /РД: **********/,
Б овгийн О-ийн Э, **** оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ***** аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****** ХХК”-ийн ерөнхий менежер ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдүүдийн хамт ****** дүүргийн 13 дугаар хороо, ****** тоотод оршин суух, /РД: ********/,
шүүгдэгч О.О нь:
- Нийслэлийн Улсын бүртгэлийн газар болон ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил үйлчилгээ буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд О.Э-д түүний төрсөн дүү О.Э-ын овог, нэр, регистрийн дугаар бүхий О.Э-гийн зурагтай ******* дугаартай үндэсний гадаад паспортыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж өгсний хариуд түүнээс 500.000 төгрөгийн хахууль авсан,
Т.О-т түүний төрсөн ах Т.И-ийн овог, нэр, регистрийн дугаар бүхий Т.О-ын зурагтай ****** дугаартай үндэсний гадаад паспортыг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргаж өгөхийн тулд О.Э-гоор дамжуулан 500.000 төгрөгийн хахууль авсан,
Т.О-т 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дахин төрсөн ах Т.И-ийн овог, нэр, регистрийн дугаар бүхий Т.О-ын зурагтай ****** дугаартай үндэсний гадаад паспортыг гаргаж өгөхийн тулд О.Э-гоор дамжуулан 500.000 төгрөгийн хахууль авсан,
Нийслэлийн ******дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хууль, журмаар олгогдсон эрх, үүргээ урвуулан ашиглаж, албан тушаалын тодорхойлолтын “дүүргийн хэмжээнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хүлээнэ”, зорилт “хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хэрэгжүүлэх, улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу эрхлэх”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл “улсын бүртгэлийн зарчим”-ийн 4.1 дэх хэсэг “улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”-ийн 4.1.5 дахь заалт “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 19 дүгээр зүйл “Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг”-ийн 19.4 дэх хэсэг “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”- ийн 19.4.3 дахь заалт “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчиж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй” тохиолдолд зүйл мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үүргийг”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1 дэх заалт “өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг”-ийг хавсаргаж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх үүргийг”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Журам батлах тухай” 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.6 дахь хэсэг “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 10.6.1-д заасны дагуу дараах баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана”, 5.6.2 дахь заалт “хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулсан, эсхүл хоёр болон түүнээс олон захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл”-ийг хавсаргах үүргийг тус тус хэрэгжүүлэлгүй хөрөнгө оруулагч ******-н ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр “******” ХХК-с гаргасан мэдүүлэг, хавсралт баримтуудыг үндэслэж:
- ******дүүргийн 3 дугаар хороо ****** хотхоны *** байрны 1 тоотод байрлах 44,91 м.кв талбай бүхий орон сууцыг “******” ХХК-н өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн *-***********дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж, **********дугаартай,
- ******дүүргийн 3 дугаар хороо ****** хотхоны *** байрны * тоотод байрлах 68,8 м.кв талбай бүхий орон сууцыг “******” ХХК-н өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн **********дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж, ********** дугаартай,
- ******дүүргийн 3 дугаар хороо ****** хотхоны *** байрны * тоотод байрлах 44,91 м.кв талбай бүхий орон сууцыг “******” ХХК-н өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн **********дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж, ********* дугаартай,
- ******дүүргийн 3 дугаар хороо ****** хотхоны *** байрны ** тоотод байрлах 244,5 м.кв талбай бүхий орон сууцыг “******” ХХК-н өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн **********дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж, ********* дугаартай гэрчилгээг тус тус олгосны улмаас “******” ХХК нь *** ****наас 500 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэх, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээ байгуулахдаа дээрх 1, 5, 6 тоот орон сууцуудыг 341 сая 40 мянган төгрөгийн үнэлгээгээр барьцаалан зээл авах боломжийг бүрдүүлж, “******” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон эд хөрөнгө өмчлөгч ******д их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,
шүүгдэгч О.Э- нь:
- Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн дүү О.Э-ын овог, нэр, регистрийн дугаар бүхий өөрийн зурагтай хуурамч гадаад паспорт гаргуулан авч, Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр ажиллаж байсан О.О-ийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний төлөө, гадаад паспорт гаргаж өгсний төлөө 500.000 төгрөгийн хахууль өгсөн,
- мөн Т.О-т давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр түүний төрсөн ах Т.И-ийн овог, нэр, регистрийн дугаар бүхий Т.О-ын зурагтай ****** дугаартай, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр түүний төрсөн ах Т.И-ийн овог, нэр, регистрийн дугаар бүхий Т.О-ын зурагтай ****** дугаартай энгийн гадаад паспорт гаргаж өгсний хариуд ******дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан О.О-ийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний төлөө буюу гадаад паспорт гаргаж өгсний хариуд 2 удаагийн үйлдлээр тус бүр 500.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгийн хахууль өгөхөд хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: О.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
О.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...шүүгдэгч В- овогт О-ын О-ийг үргэлжилсэн үйлдлээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт О-ийн Э-г үргэлжилсэн үйлдлээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл буюу мөнгө өгсөн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр болон хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан нийтийн албан томилогдох эрх хасах ялуудыг нэмж нэгтэн нийт 8 жилийн хугацаагаар нийтийн албан томилогдох эрх хасах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ийг ******дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч О.Од оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Од мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-, О.О нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О, О.Э- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг торгох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оээс 1,500,000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн **********, **********, **********, ********** дугаартай үндэсний энгийн гадаад паспортуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.О, О.Э- нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгчээр БНХАУ-ын иргэн ******ийг тогтоож, түүний хууль ёсны төлөөлөгчөөр Ч.М-ийг тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэсэн. Улмаар энэ дүгнэлтдээ тулгуурлан хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд сахих заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт дурдсанаар О.Оийн ******дүүргийн 3 дугаар хороо ****** хотхоны 41В байрны 1, 5, 6, 51 тоот орон сууцны бүртгэл хийсэн үйлдлийг БНХАУ-ын иргэн ******-ийн өмчлөх эрхэд шууд халдаж хохирол учруулсан ба хохирогч нь ****** гэсэн дүгнэлт хийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасны дагуу ******-ийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгын хүрээнд түүнийг хохирогч гэж үзэн түүний өмчлөлийн орон сууцуудын өмчлөх эрхийг “******” ХХК-д давуу байдал олгон шилжүүлсэн гэж дүгнэн “******” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах ажиллагаа хийсэн. Гэсэн хэдий ч яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн 11 хавтас бүхий хэрэгт БНХАУ-ын иргэн ******-ийг хохирогчоор тогтоож түүнээс гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг авах ажиллагааг хуулийн дагуу явагдсан талаар ямар ч баримт байхгүй өөрөөр хэлбэл ******-ийн өмчлөх эрхэд халдаж “******” ХХК-д давуу байдал олгосон гэж дүгнэсэн ч хохирсон гэх хүнээсээ мэдүүлэг авсан, хохирогч нь “би хохирсон би энэ байрнуудын өмчлөгч, ****** ХХК-нь эдгээр байрны хууль ёсны өмчлөгч биш болохыг нотолсон ганц ч үг өгүүлбэр, нотлох баримт байхгүй байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхээс хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, үйл баримт, ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх талаар прокуророос дараах тодруулгыг хийсэн байдаг. Үүнд, ******-ийн ямар эрх ашиг зөрчигдсөн бэ? ****** одоо “миний эрх ашиг зөрчигдөөгүй гэвэл” шүүгдэгч нарыг яах вэ? ****** 4370 орчим м.кв-ыг өмчлөх ёстой юм шиг байна. ****** ХХК-нь 5000 гаруй м.кв барилга барьсан байна. Барилга хүлээлцсэн актаар асуудлыг шийдэж болохгүй юу? зэрэг үйл баримтыг тодруулахаар прокуророос асуусан ч үндэслэл бүхий хариулт өгч чадаагүй.
Дээрх баримтаас гэмт хэргийн нотлогдвол зохих байдлын хүрээнд давж заалдах шатны шүүхээс зайлшгүй тогтоох нөхцөл байдлыг нотолсон эсэхийг, хохирогчийн зөрчигдсөн гэх эрх ашиг сэргээх талаар мөрдөн шалгах ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуульд заасан зорилттой нийцсэн эсэхийг тодруулсан нь тодорхой харагдаж байна. Дурдсаны дагуу уг 11 хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч болон иргэний нэхэмжлэгчийг тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгдээгүй ба үүний улмаас О.Оийн үйлдэлд алдаатай дүгнэлт хийсэн. Тодруулбал хавтаст хэрэгт хохирогчоор тогтоох тухай хуульд заасан шаардлагыг хангасан нэг шийдвэр, тогтоол байхгүй, харин 5 дугаар хавтаст хэргийн 230 дугаар талд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” гэх нэр бүхий тогтоол үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн тогтоох нь “... хэрэгт ******ийн хууль ёсны төлөөлөгчөөр Т овогт Ч-гийн М-ийг тогтоосугай” гэсэн бөгөөд мөрдөгчийн уг тогтоол нь хохирогчоор тогтоох нэртэй боловч хохирогчоор тогтоосон талаар үг үсэг байхгүй бөгөөд процессын хуулийг ноцтой зөрчсөн прокурор, шүүхийг төөрөгдүүлсэн баримт юм. Улмаар хохирогчоор тогтоох тухай гэх нэртэй тогтоох хэсэгтээ хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй хохирогчоор тогтоосугай гэх агуулгагүй баримтаар халхавч хийн гэмт хэрэгт огт хамааралгүй, оролцогч биш ашиг сонирхлын зөрчилтэй хүнд хохирогчийн эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа гэх баримтыг үндэслэн мэдүүлэг авч уг баримтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд сахих, уг хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг ноцтой зөрсөн үйлдэл юм.
Дээр дурдсаны дагуу ****** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг ч удаа оролцоогүй мэдүүлэг өгөөгүй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байдлыг нотолж байна. Ийнхүү хохирогчоор тогтоох ажиллагааг хууль зөрчиж хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн заалтыг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж байгаа ба Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 24 дугаартай 2023 оны 05-р сарын 08-ны тогтоолыг тус тус зөрчсөн байна хэмээн үзэж байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчиж авагдсан нотлох баримтыг үндэслэж шүүх дүгнэлт хийсэн, хохирогчоор тогтоох ажиллагаа хууль ёсны болж чадаагүй байдал нь гэмт хэргийг нотлогдвол зохих байдлыг тогтоож чадаагүй болохыг тус тус тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон О.О миний биед холбогдох шийдвэрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгчийн зүгээс шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулах тухай гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг бүрэн танилцуулсан тул 3 зүйлийг дэлгэрэнгүй авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр энэхүү хэргийг давж заалдах шатны журмаар хэлэлцэж, шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Тухайн хурлын үеэр ямар асуудал яригдсан талаар сая дэлгэрэнгүй танилцуулсан. Хохирогчоор тогтоогдоод байгаа БНХАУ-ын иргэн ****** хэрэв өнөөдөр ирээд, "Энэ байр бол манай ****** ХХК-ийн өмч байсан. Бид хамтран ажиллах гэрээний хүрээнд 4373 м² талбайг би өөртөө авах байсан, үлдэгдэл байр нь ****** ХХК-ийн мэдэлд үлдэх ёстой" гэх асуудлаар албан ёсоор мэдүүлэг өгөхийг хүссэн нөхцөлд, өнөөг хүртэл явагдаж байгаа хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ талаар зайлшгүй ажиллагаа хийх ёстой талаар хуралдаанаар яригдсан. Уг асуудлын тухайд давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр хөндсөн боловч, улмаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцэхээр буцаагдсан. Гэвч давж заалдах шатны шүүхийн хуралдаанд яригдсан асуудлууд одоог хүртэл шийдэгдээгүй, тодорхой бус хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ******-ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх зөрчигдөж, ****** ХХК-д шилжсэн гэх үйлдлийг "хууль бусаар давуу байдал олгосон" гэж үзэж байгаа нөхцөлд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хохирогчоос заавал мэдүүлэг авах ёстой байсан. Гэтэл мөрдөн шалгах болон шүүхийн шатанд уг хохирогчоос огт мэдүүлэг аваагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтыг бүрдүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэг үүсэхдээ анх ****** болон ** ***ХХК-ийн захирал нар гомдол гаргаснаар хэрэг бүртгэгдсэн. Ажиллагааны явцад ** ***ХХК-ийн захирал нар хохирогчоор тогтоогдоогүй. Улмаар ******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар итгэмжлэгдсэн төлөөлөгч нар солигдон ажиллагаанд оролцож байсан. Гэтэл өнөөдөр хохирогч байхгүй, хохирол барагдсан гэж үзэж байгаа боловч анх гомдол гаргасан этгээдүүд нь хэргийн оролцогч биш, тэдний ашиг сонирхол нь огтхон ч хөндөгдөөгүй байна гэж үзсэн 2 иргэний өмчлөлд уг байрууд шилжсэн. Хэрэв хохирогч гэж үзсэн этгээд нь хэрэгт шууд оролцох боломжгүй бол, түүний хууль ёсны төлөөлөгчийг томилох ёстой. Өөрөөр хэлбэл, хохирогч нь нас барсан, эрх зүйн чадамжгүй, эсвэл хуулийн этгээд бол тэр тохиолдолд түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой. Гэвч энэ хэрэгт “зөрчигдсөн” гэж үзээд байгаа хохирогч ****** гэх иргэний ганц ч мэдүүлэг авагдаагүй. Энэ талаар бид удаа дараа урьдчилсан хэлэлцүүлэгт болон анхан шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргаж байсан. Мөн анхан шатны шүүхийн хоёр удаагийн мэтгэлцээний явцад ч энэхүү зөрчлийн талаар маш тодорхой дурдаж, тайлбарласан боловч, энэ бүх асуудалд шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй. Тухайн үед, анхан болон давж заалдах шатны шүүх ****** хохирогч мөн эсэхийг иргэд хоорондын харилцааны мессеж дээр үндэслэн дүгнэж, “энэ үл хөдлөх хөрөнгө бол ******-ийн өмч байсан эсэх нь хамаагүй, ийм мессеж бичсэн байна” гэх байдлаар дүгнэлт хийсэн. Гэтэл энэ нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, бодит баримтаар нотлогдоогүй, зөвхөн нэг талаас гарсан харилцаа холбооны мессежинд тулгуурласан дүгнэлт байжээ. Ийм нөхцөл байдал хавтаст хэрэгт тодорхой тэмдэглэгдсэн, баримтаар нотлогдсон байгаа бөгөөд хэрэг бүрэн, бодитоор тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Ч.М-э гэх иргэнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон тухай мөрдөгчийн тогтоол үйлдэгдсэн. Гэвч уг тогтоолын агуулга, хууль зүйн үндэслэлд анхаарал хандуулахад, хохирогчоор тогтоох тухай үг, нэр томьёо огт тусгагдаагүй бөгөөд зөвхөн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохтой холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг эш татсан байдаг. Харин тогтоолын толгой хэсэгт “хохирогчоор тогтоох тухай” гэх агуулгатай боловч, тухайн этгээдийг хохирогчоор тогтоох хууль зүйн үндэслэл, нотолгоо огт дурдагдаагүй. Иймд уг ажиллагаа нь хуулийн шаардлагыг хангаагүй, хууль ёсны дагуу хийгдээгүй гэж үзэж байна. Учир нь энэхүү хэрэгт эд хөрөнгийн эрх зөрчигдөж, хохирол учирсан гэж зүйлчилсэн учраас хохирогчийг заавал хуульд нийцүүлэн, эргэлзээгүй тогтоох, түүний эрх зүйн байдлыг нотлох нь зайлшгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтаар баталгаажсан хууль зүйн шаардлага юм. Мөн уг этгээд анх гомдол гаргахдаа, өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан "ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад ирэх боломжгүй" гэсэн шалтгааныг дурдсан. Гэвч өнөөдрийг хүртэл таван жилийн хугацаанд Монгол Улсад ирээгүй бөгөөд энэ нь шүүх, прокуророос хийх ёстой ажиллагааг хойшлуулах хууль ёсны үндэслэл болохгүй. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны үеэр прокурорын зүгээс О.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ингэснээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож, тус тусдаа шийтгэх тогтоол үйлдэж, ял оноох нөхцөл бүрдээд байгаа юм. Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэгт авагдсан яллах дүгнэлт, яллагчаар татсан тогтоол, тэдгээрийн хууль зүйн үндэслэл, мөн хохирогчийн хууль ёсны байдлыг тогтоох ажиллагааны зөрчлийг анхаарч үзнэ үү...” гэв.
Прокурор Н.Нямдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмнөх шүүх хуралдаан болон эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолд зөв ойлголт өгье гэж бодож байна. 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр болсон шүүх хуралдааны үеэр прокуророос тусгайлан санал гаргасан. Уг саналд дурдсанаар, О.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй бөгөөд ижил агуулгатай өөр нэг хэрэг буюу 17 давхар барилгын 17 давхарт техникийн давхардал бүхий барилгын гэрчилгээ олгосон үйлдэлтэй холбоотой яллах дүгнэлт аль хэдийн гарсан, прокурорын хяналтын шатанд байгаа гэдгийг онцолсон. Тиймээс уг ижил шинжтэй хэргүүдийг нэгтгэхгүйгээр шийдвэрлэвэл О.Оийн эрх зүйн байдал дордож болзошгүй байна. Энэ шалтгаанаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, мөн эдгээр хэргүүдийг нэгтгэн шалгуулах талаар прокуророос албан ёсны хүсэлт гаргасан. Гэтэл өмгөөлөгч Д.Нямдорж болон өмгөөлөгч А.Энхтүвшин нар прокурорын дээрх саналыг няцааж, “энэ нь манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй” гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналаа тусгайлан гаргасан. Шүүх дээрх асуудлыг хэлэлцээд, хэргийг нэгтгэх ажиллагаа нь шүүхийн шатанд хийгдэхгүй, мөн 60 хоногийн дотор багтах боломжгүй, тус тусдаа шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж, прокурорын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Улмаар шүүх хуралдаан үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл, 2024 оны 12 дугаар сард прокуророос Батзориг прокурорын нэр дээр яллах дүгнэлт үйлдэж, О.О болон О.Э-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч тухайн шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 46.5 дахь заалтын үндэслэлээр хойшлогдож, хэрэг нэгдэх эсэх асуудлыг дахин авч үзэх болсноос хойш 4 сарын турш хүлээгдсэн. Гэвч шүүх хуралдаан явагдаж эхэлмэгц, өмгөөлөгч нар прокурорын саналын эсрэг байр суурь илэрхийлж, “энэ хүсэлт бол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй” хэмээн миний эсрэг байр суурьтай байж, шүүх хүсэлтийг дахин хүлээн аваагүй. Би тухайн үед шүүхэд хандан “Миний зорилго бол О.О-ийн эрх зүйн байдлыг сайжруулах. Энэ бол нэгтгэх шаардлагатай ижил төрлийн хэрэг. Өмгөөлөгч нарын байр суурийг сонсъё,” гэж хүссэн. Гэвч өмгөөлөгч нарын зүгээс бүхэлдээ “эрх зүйн байдлыг дордуулах гэж байна” гэсэн байр суурьтай байв. Үүнтэй холбоотой шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа бөгөөд шүүхээс энэ асуудлыг үндэслэлтэйгээр хэлэлцэн шийдвэрлэсэн. Мөн урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдсан талаар нөгөөдөр энэ асуудлыг хэлэлцэхээр зарлагдсан. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хохирол болон хор уршигтай холбоотой асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан. Ингээд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн асуудал шийдэгдсэн. Дараа нь шүүх анхан шатанд хэрэг хянан хэлэлцээд, О.О болон О.Э- нарыг хахууль өгөх, авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Харин “давуу байдал олгосон”, “эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан” гэх үйлдлүүдийг цагаатгасан. Үүнд прокуророос эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж, анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ингээд дахин явагдсан шүүх хуралдаанд, шүүхээс О.Э-г хахууль өгөх, харин О.Оийг хахууль авсан, мөн давуу байдал олгосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Энэ шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын зүгээс хөндсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчтэй холбоотой асуудал-ын талаар шүүхээс дараах байдлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хавтаст хэргийн 5 дугаар хавтасны 228 дугаар хуудаст итгэмжлэл, мөн хавтасны 226–227 дугаар хуудсуудад хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоосон мөрдөгчийн тогтоол байдаг. Тус тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн. Мөн 5 дугаар хавтасны 237 дугаар хуудсанд ч хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоосон өөр нэг мөрдөгчийн тогтоол бий. Шүүхийн дүгнэлтээр эдгээр ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөгч талаас ноцтой зөрчил гаргаагүй гэж үзсэн. Хэрвээ шүүх ийм зөрчил байгаа гэж үзсэн бол хуулийн дагуу шийдвэрлэх бүрэн эрхтэй байсан. Тиймээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан бөгөөд прокурор болон өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, тайлбар, гомдлуудыг тухай бүрд нь шийдвэрлэж, ял, шийтгэлийг гэмт хэргийн шинж, нөхцөл байдалтай нь уялдуулан үндэслэлтэйгээр оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангасан, үндэслэл бүхий тул уг тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
1. Хахууль авах, өгөх гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Ш.О нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газар болон ******дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил үйлчилгээ буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд О.Э-д түүний төрсөн дүү О.Э-ын овог, нэр, регистрийн дугаар бүхий О.Э-гийн зурагтай ******* дугаартай үндэсний гадаад паспортыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж өгсний хариуд түүнээс 500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг,
- Т.О-т түүний төрсөн ах Т.И-ийн овог, нэр, регистрийн дугаар бүхий Т.О-ын зурагтай ****** дугаартай үндэсний гадаад паспортыг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргаж өгөхийн тулд О.Э-гоор дамжуулан 500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг,
Т.О-т 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дахин төрсөн ах Т.И-ийн овог, нэр, регистрийн дугаар бүхий Т.О-ын зурагтай ****** дугаартай үндэсний гадаад паспортыг гаргаж өгөхийн тулд О.Э-гоор дамжуулан 500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг,
Шүүгдэгч О.Э- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн дүү О.Э-ын овог, нэр, регистрийн дугаар бүхий өөрийн зурагтай хуурамч гадаад паспорт гаргуулан авч, Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр ажиллаж байсан О.Оийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний төлөө, гадаад паспорт гаргаж өгсний төлөө 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг,
- Т.О-т давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр түүний төрсөн ах Т.И-ийн овог, нэр, регистрийн дугаар бүхий Т.О-ын зурагтай ****** дугаартай, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр түүний төрсөн ах Т.И-ийн овог, нэр, регистрийн дугаар бүхий Т.О-ын зурагтай ****** дугаартай энгийн гадаад паспорт гаргаж өгсний хариуд ******дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан О.Оийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний төлөө буюу гадаад паспорт гаргаж өгсний хариуд 2 удаагийн үйлдлээр тус бүр 500.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгийн хахууль өгөхөд хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- ******* ******* **** ****** тагнуулын газрын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ** ***дугаартай албан тоот /6хх 7/,
- бичиг баримт, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх 12-31/,
- гэрч Х.У-ийн “...Би О-оогийн О гэх хүнийг танина. ******дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч хийдэг хүн байдаг. Хамт ажилладаг О.Оийн гуйлгаар Т.И- гэх хүнд гадаад паспорт гаргаж өгч байсан санагдаж байна. Т.О-ын 2020.07.21, 2021.03.29-ний өдөр гаргасан хүсэлтийг онлайн системд би бүртгээд оруулсан. ...О.О И- гэдэг хүний нэрээр гадаад паспорт гаргуулахдаа надад шан харамж өгөөгүй. О.О тухайн материалыг цаасаар өгсөн. Угаасаа гадаад паспортын цээж зураг, төлбөрийн баримтыг цаасаар нь өгдөг. Миний гар утсан дээр энэ хүний зураг, гадаад паспорт гаргуулах талаар бусадтай харьцсан мессеж, яриа байхгүй...” /6хх 76-80, 82/,
- гэрч Т.О-ын “...Би 2012 онд эхнэр Б-ийн хамт Турк улс руу ажиллаж амьдрахаар явсан. Намайг Турк улсын хилээр гарахад манай улсад оршин суух хугацаа хэтрүүлсэн байна гээд 1.866 туркийн мөнгөн дэвсгэрт лирээр торгосон. ...Туркт танилцаж байсан Санчир гэдэг залуутай холбогдож...би 2 удаа гадаад паспорт гаргуулахдаа Санчирын ********** дугаартай Хаан банкны данс руу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 960 мянган төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 420 мянган төгрөг тус тус шилжүүлсэн байсан. Энэ мөнгөнүүд бол гадаад паспорт гаргуулсны мөнгө. С тэр мөнгөнөөс хэнд хэдийг өгснийг мэдэхгүй. Би нэг л удаа С-ыг 500 мянган төгрөг аваачаад өгчих гэхээр нь өгсөн. 2 удаа тэр хүүхэнд мөнгө өгч байгаагүй...” /6хх 95, 96/,
- гэрч А.М-ийн “...Т.И-өд үндэсний гадаад паспорт олгосон бүртгэлийг хянахад Д овгийн Т-ийн И-ийн нэр дээр түүний төрсөн дүү Д овгийн Т-ийн О-ын зурагтай ****** дугаартай үндэсний гадаад паспорт олгогдсон байна. ...Албан тушаалтнуудаас тайлбар авч тодруулахад Х.У- нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч О.Оийн гуйлтаар түүнээс дээрх хүний цээж зураг, төлбөрийн баримт зэргийг нь хүлээн авч бүртгэлийг нь хийсэн гэж тайлбарласан. ...Зөрчилтэй гэж огт мэдээгүй гэсэн тайлбарыг өгсөн...О.Э-од үндэсний энгийн гадаад паспорт олгосон бүртгэлийг хянахад Б овгийн О-ийн Э-ын нэр дээр төрсөн эгч О-ийн Э-гийн зургаар нь ******* дугаартай үндэсний гадаад паспорт олгосон нь тогтоогдсон. ...Т.Э-, М.М- нар ...уг гадаад паспортыг гаргуулахаар гуйсан зүйл байхгүй гэж тайлбарлаж байсан. ... О.Э-ыг өөрийн биеэр ирсэн байна гэж үзсэн. Д овгийн Т-ийн И-ийн нэр дээр түүний төрсөн дүү Д овгийн Т-ийн О-ын зурагтай ****** дугаартай үндэсний гадаад паспортаас гадна түүнд өмнө нь дээрх байдалтай адилаар үндэсний энгийн гадаад паспорт олгосон байсан...” /6хх 101-103/,
- гэрч О.Э-ын “...Миний хувьд үндэсний энгийн гадаад паспорт авахаар 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ****** дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж байгаагүй...” /6хх 105/,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *****дугаартай албан тоотын хавсралт, танилцуулга /6хх 115-116/,
- О.Э-, Т.И- нарын үндэсний гадаад паспортын бүртгэлтэй холбоотой архивын баримтад үзлэг хийж, хуулбарлан авсан тэмдэглэл /6хх 120-129/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,
2. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн тухайд:
- Нийслэлийн ******дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2, 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 10 дугаар зүйлийн 10.6.1, 5.6.2, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.6-д заасныг тус тус хэрэгжүүлэлгүй Хөрөнгө оруулагч, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн ********* дугаартай 4373 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй эд хөрөнгийн өмчлөгч БНХАУ-ын иргэн ******ийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр “******” ХХК-аас гаргасан мэдүүлэг, хавсралт баримтуудыг үндэслэн:
-******дүүргийн 3 дугаар хороо ****** хотхоны *** байрны 1 тоотод байрлах 44,91 м.кв талбай бүхий орон сууцыг “******” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн *-***********дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж, **********дугаартай,
- ******дүүргийн 3 дугаар хороо ****** хотхоны *** байрны 5 тоотод байрлах 68,8 м.кв талбай бүхий орон сууцыг “******” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн **********дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж, ********** дугаартай,
- ******дүүргийн 3 дугаар хороо ****** хотхоны *** байрны 6 тоотод байрлах 44,91 м.кв талбай бүхий орон сууцыг “******” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн **********дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж, ********* дугаартай,
- ******дүүргийн 3 дугаар хороо ****** хотхоны *** байрны 51 тоотод байрлах 244,5 м.кв талбай бүхий орон сууцыг “******” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн **********дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж, ********* дугаартай гэрчилгээг тус тус олгосны улмаас “******” ХХК нь *** ****наас 500 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэх, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээ байгуулахдаа дээрх 1, 5, 6 тоот орон сууцуудыг 341 сая 40 мянган төгрөгийн үнэлгээгээр барьцаалан зээл авах боломжийг бүрдүүлж, “******” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгон эд хөрөнгө өмчлөгч ******-д их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- гэрч Д.Т-ын “...Ч.М- ах бид 2 хамтарч БНХАУ-ын иргэн ******-д 2014 онд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан, ****** нь цаашаа “******” ХХК-д 4,3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ******дүүргийн 3 дугаар хороо ****** хотхоны 3 блок байрны в корпус буюу *** байрыг бүтнээр авахаар гэрээ байгуулсан байдаг. Ч.М- ах бид хоёр *** байрнаас 26 ширхэг орон сууцыг нь авахаар тохиролцож байсан, гэрээ байгуулсан зүйл бол байхгүй. Тэгээд ****** гэрээнийхээ дагуу 2015 онд *** байрны гэрчилгээгээ нэр дээрээ гаргуулж аваад, 2017 онд байр нь ашиглалтад орсноос хойш Ч.М- бид хоёр авах ёстой 26 байрнаасаа худалдсан хүмүүсийнхээ нэр дээр шилжүүлж эхлээд 4 байр буюу 1, 5, 6, 51 тоот байрууд нь үлдсэн. 2019 онд ****** нь урагшаа яваад ковидоос болоод буцаж чадахгүй гацчихсан одоог хүртэл ирээгүй байгаа. Дээрх 4 байрнаас 51 тоотын гэрчилгээ нь “******” ХХК-ийн нэр дээр гарчихсан, амьдарч байсан хүмүүсийг нь хөөж гаргаад өөр хүмүүс орох үед нь буюу энэ оны 8-р сард мэдсэн. Судлаад үзэхэд дээрх 4 байрны гэрчилгээ нь “******” ХХК-ийн нэр дээр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарчихсан байсан. Дээрх 4 байрны 2 нь буюу 5, 51 тоот нь минийх, нөгөө 2 нь Ч.М- ахын байр юм. ...БНХАУ-ын иргэн ****** нь тэндээсээ элчнээр дамжуулж Ц.Н гэх хүнд итгэмжлэл хийж өгсөн, өмгөөлөгч хүн байдаг. ...*** ****дээрх 4 байрыг барьцаалсан тухай нэг баримт байсан. ...Өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар эд хөрөнгө шилжүүлсэн...” /1хх 39-41/,
- гэрч Ч.М-ын “...2008 оноос “** ***” ХХК-ийг үүсгэн байгуулаад одоог хүртэл салбар хэд хэдэн компанитайгаар хөрс, уул уурхайн боловсруулалт, гаалийн хяналтын талбай, нүүрс баяжуулах үйлдвэр, махны үйлдвэр, дулааны тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. ...2014 онд манай хөрс хуулалтын компанид сэлбэг материал нийлүүлдэг байсан өвөр монгол ****** /*****/, “******” ХХК-ийн захирал **********тай барилга эхлүүлэхээр болоод...5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд нэг корпусыг нь 36 машины зогсоолтой нь авахаар болсон. ...би 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нь хийе гээд 500 сая төгрөгийг нь үеэл дүү Д.Т- гаргасан. ... байруудаа шилжүүлж явсаар хамгийн сүүлд Д.Т- бид хоёрын 2, 2 буюу 4 байр үлдсэн байтал 2019 онд ***** урагшаагаа явчихаад ирье гэж яваад ковидоос болоод буцаж ирж чадаагүй. ...О нь дээрх 4 байрны цорын ганц өмчлөгч нь манайх гэж яриад хударгагүй зан гаргаж эхэлсэн. ...гэрчилгээг нь шилжүүлээд авчихсан байсныг нь огт мэдээгүй...О.Отэй уулзаж байгаагүй, барааг нь ч хараагүй, сонсоо ч үгүй. Сүүлд нь л тийм хүн шилжүүлсэн байна гэж сонссон...” /1хх 44-45/,
- шүүгдэгч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******дүүрэгт байрлах ****** хотхоны *** байрны 1, 5, 6, 51 тоотод байрлах орон сууцуудыг “******” ХХК-ийн өмчлөлд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлж, гэрчилгээ олгосон талаар зөндөө хяналт шалгалт хийгдсэн. ...эрх бүхий этгээд нь “******” ХХК байсан ба тэдний эзэмшлийн газар дээрээ өөрсдөө барьсан, комисст хүлээлгэж өгсөн байр байсан. “******” ХХК-ийн талаар болон захирал Х.**********, түүний охин Ц.О нарыг би огт таньдаггүй. “******” ХХК-тай БНХАУ-ын иргэн ****** 2013 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээгээр ****** 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх байснаас 4.373.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хариуд нь *** байрны 4373 м.кв 70 хувийн гүйцэтгэлтэй талбайг 2015 онд өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр ******-д шилжүүлж, хамтран ажиллах гэрээнийхээ үүргийг дуусгавар болгосон байдаг. *** байр нь нийт 58 айлтай, 5.616 м.кв талбайтай. 2017 онд комисст хүлээн авахад 5.616 м.кв талбайг хүлээж авсан байдаг. Мөн 2016 онд ****** нь өөрөө нийт 4373 м.кв талбайгаасаа 4-р давхраас 13-р давхар хүртэлх нийт 39 айлын 3280 м.кв хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан байдаг. Энгийнээр тайлбарлахад нийт 58 айлын орон сууцны талбай нь 5.616 м.кв, үүнээс 4373 м.кв талбай нь 49-өөс 50 айл бүртгэхэд болж байгаа, үлдсэн талбай болон айлууд нь “******” ХХК-ийнх гэсэн үг. Тэгээд 1, 5, 6, 51 тоотууд нь ******-н 4373 м.кв талбайд орохгүй байгаа юм. ...орон сууцуудаас 1, 5, 6, 51 тоотоос бусад орон сууцуудын нийт талбай нь ******-н авах ёстой 4373 м.кв талбайгаас илүү гардаг. Үүгээрээ 1, 5, 6, 51 тоотууд нь ******-нх биш гэдэг нь нотлогдоод
байдаг юм. Тэгээд 1, 5, 6, 51 тоотууд л ******-н нэр дээр
гэрчилгээ нь гараагүй, бусад нь ******-н нэр дээр гарсан байна. ...нотлох баримтуудын хүрээнд 1, 5, 6, 51 тоотуудыг “******” ХХК авах ёстой юм
байна гээд гэрчилгээ олгож байсан. *********** дугаар 2006 оноос манай нөхрийн нэр дээр байж байгаад 2014 оны үед миний нэр дээр шилжсэн, би 2014 оноос ашиглаж эхэлсэн. 2014 оноос хойш одоог хүртэл энэ дугаараа өөр хүнд хэрэглүүлж, ашиглуулж байсан удаа байхгүй...” /1хх 52-56/,
- гэрч Д.Ч-ын “...Улсын бүртгэлийн тухайд Ц.Н 7 улсын бүртгэлд гомдол гаргасан байдаг. Энэ дагуу шалгахаар 4 улсын бүртгэлийг “******” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн байсан. Үлдсэн 3 бүртгэлийг нь шалгаагүй. Шалгалтаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.5 дахь хэсэгт заасныг зөрчиж улсын бүртгэлийг давхардуулж бүртгэсэн байсан нь тогтоогдсон, мөн өмчлөгчийг тогтоосон баримт гэж хуульд заасан баримтыг аваагүй. Энэ нь мөн сүүлийн 10.6.1 дэх хэсэгт өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэж заасан байгаа. Надад өмчлөгчийг хэн нь болохыг тогтоох эрх байхгүй, хууль тогтоомжид заасан хийгдсэн бүртгэл нь хуульд заасны дагуу хийж үү үгүй юу гэдгийг л шалгах эрхтэй. Тэгээд дээрх нөхцөл байдал тогтоогдсон учир тусгай тэмдэглэл хийж, оролцогч нарт мэдэгдээд ажиллагаа дууссан. 2015 онд “******” ХХК болон ****** нарын хооронд байгуулагдсан 4.374 м.кв-ыг ******-д шилжүүлсэн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь уг нь дэлгэрэнгүй буюу хэд хэдэн тоотуудыг шилжүүлж байгаа болох нь тодорхой тусгагдсан байсан бол ямар нэгэн асуудалгүй байсан байгаа юм. Гэтэл тийм зүйл байхгүй сүүлд нь хүнийг төөрөгдөлд оруулахаар байгуулчихсан гэрээ болсон байсан. Тэгэхээр миний хувьд таны тавьсан асуултын дагуу О.О нь нэг талаас гаргаж өгсөн баримтуудыг үндэслээд бүртгэл хийсэн нь буруу гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.1 дэх хэсэг “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох", 19.4.2 дахь хэсэг “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”-т зааснаар бол О.О нь нөгөө тал болох ******-с холбогдох баримт, тайлбарыг гаргуулж авах ёстой байсан. Тэгээд мөн хуулийн 19.4.3 дахь хэсэг “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”-т зааснаар татгалзах эрхтэй байсан. Тэгээд би О.Од өмчлөгч болох чинь тогтоогдохгүй байна гээд татгалзчихгүй яасан юм бэ гэхэд “наадуул чинь хэл ам гаргаад орилоод яваад байдаг” гэх зэрэг зүйлс ярьж байсан. Тухайн гүйцэтгэгч хуулийн этгээд, иргэнээс гаргасан өргөдөл, хүсэлтээр л тогтоож байгаа, тэрнээс ямар нэгэн үнэлгээ хийгээд тэд гэж тогтоосон бодит зүйл орж ирдэггүй...” /1хх 74-76/,
- гэрч Ц.Огийн “...******дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст очиход прокурорын хоригтой байна гээд 39 тоотын Г-тай очиж уулзаад чиний асуудалд 39 тооттой холбоотой юм байна, бусад хоригийг цуцалж өгнө үү гэх хэлээд прокурорын хориг цуцлагдсан. Ер нь бол 1,5,6,51 тоот орон сууцуудад хүмүүс амьдарч байгааг нь бол мэдэж байсан. Ямар ч байсан манай авах ёстой байрууд учир юу ч гэсэн бүртгэлээр нь авчихъя, дараа нь ******ийг ирэхээр нь амьдарч байгаа хүмүүс учруу олъё гэж байсан юм. *** байрны тоот бүрийн гэрчилгээ нэг нэгээрээ гарсан гэдгийг 2020 оны 8-н сард албан ёсоор сууц өмчлөгчдийн холбоо байгуулахдаа мэдэж байсан. Түүнээс өмнө ****** нийтээр нь авсан, гэрчилгээгээ барьцаанд тавьчихсан гэж тайлбарлаад байдаг байсан. Отэй бичиг баримт бүрдүүлж явахдаа танилцсан. О хориг цуцлагдсан, танай гэрчилгээ гарч байгаа шүү гэж хэлж байсан...” /4хх 186-190/,
- гэрч Д.Ч-ын мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 7/956 дугаартай албан бичиг /1хх 77-78/,
- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1хх 130-131/,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 5456 дугаартай “Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх тухай” улсын байцаагчийн дүгнэлт /1хх 233-235/,
- ******дүүргийн 3 дугаар хороо ****** хотхоны *** байрны 1, 5, 6, 51 тоот үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, хувийн хэргийн хуулбарууд /2хх 95, 3хх 1-13/,
- шүүгдэгч О.Оийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд, албан тушаалын тодорхойлолт /3хх 16-35/,
- **** ******ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 126-153/,
- Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай шийдвэр /5хх 161-174/,
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн **** дугаартай магадлал /8хх 225-231/,
- Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоол /8хх 223/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
3. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.Оийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил үйлчилгээ буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж “хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн “албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч О.Э-г үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор О.Оийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд хоёр удаагийн үйлдлээр нийт 1.000.000 төгрөгийн “хахууль өгөх” гэмт хэрэгт гүйцэтгэгч болон “хамжигчаар” оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч О.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албан томилогдох эрхийг нийт 8 жилийн хугацаагаар хасаж, торгох ял болон ******дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарласан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
5. Шүүгдэгч О.О-ээс ...хохирогч, иргэний нэхэмжлэгчээр ******ийг тогтоож, түүний хууль ёсны төлөөлөгчөөр Ч.М-ийг тогтоосон нь хууль ёсны болж чадаагүй, мөн хэргийн нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй тул эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
А. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч ... Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” хэмээн заасан бөгөөд Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нийтлэг эрх, үүргийг тодорхойлсноос гадна Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон билээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулах зохицуулалттай.
2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.
Хэрэгт авагдсан гэрч Д.Т- /1хх 38-39/, Ч.М- /1хх 44-45/, гэрч Ц.О /4хх 186-190/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-а /1хх 74-75/, иргэний хариуцагч “******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О /4хх 186-188/, гэрч Э.Х /4хх 201/, ******дүүргийн 3 дугаар хороо, “******” хотхоны *** байрны 1, 5, 6, 51 тоот үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг /2хх 95, 3хх 13/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх тухай” **** дугаар дүгнэлт /1хх 233-235/, гэрч Д.Ч-ын мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 7/956 дугаартай албан бичиг /1хх 77-78/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1хх 130-131/, **** ******ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 126-153/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2022/618 дугаар магадлалаар шүүгдэгч О.Оийг бүртгэлийг хийхдээ хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, маргаанд хамаарахгүй заалтыг хэрэглэж, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйг тогтоож, ийнхүү бүртгэсэн бүртгэлүүд, “******” ХХК болон “*** ****” ХХК хооронд байгуулсан барьцаат зээлийг гэрээний барьцаанд бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 471 дүгээр тогтоолоор дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч гаргасан “******” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэрүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.О нь улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч ******ийн өмчлөл дэх ******дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, “******” хотхоны *** байрны 1, 5, 6, 51 тоот орон сууцуудыг “******” ХХК-ийн нэрээр эрхийн улсын бүртгэлд хууль бусаар бүртгэж, “******” ХХК-д давуу байдал бий болгосон буюу тус орон сууцуудыг барьцаалж, зээл авах боломж бүрдүүлэн эдийн засгийн давуу байдал бий болгон эд хөрөнгө өмчлөгч ******-д их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.О нь өөрийн албан тушаалын тодорхойлолт заасан албан үүргээ гүйцэтгэх явцдаа буюу “******” хотхоны *** байрны 1, 5, 6, 51 тоот орон сууцуудыг “******” ХХК-ийн нэр дээр бүртгэхдээ ...материалыг шалгасан, мэдээгүй, компаниас ирүүлсэн баримтын хүрээнд бүртгэсэн... гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан дээрх баримтууд болон гэрч Ц.Огийн ...Ер нь бол 1,5,6,51 тоот орон сууцуудад хүмүүс амьдарч байгааг нь бол мэдэж байсан. Ямар ч байсан манай авах ёстой байрууд учир юу ч гэсэн бүртгэлээр нь авчихъя, дараа нь ******ийг ирэхээр нь амьдарч байгаа хүмүүс учруу олъё гэж байсан юм. *** байрны тоот бүрийн гэрчилгээ нэг нэгээрээ гарсан гэдгийг 2020 оны 8-н сард албан ёсоор сууц өмчлөгчдийн холбоо байгуулахдаа мэдэж байсан. Түүнээс өмнө ****** нийтээр нь авсан, гэрчилгээгээ барьцаанд тавьчихсан гэж тайлбарлаад байдаг байсан. Отэй бичиг баримт бүрдүүлж явахдаа танилцсан. О хориг цуцлагдсан, танай гэрчилгээ гарч байгаа шүү гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг, О.Оийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон Ц.Отай харилцан facebook messenjer chat ...жишээ нь, *** байрны тэд тэдэн тоотын хоригийг хэвээр үлдээлээ гэсэн утгатай өгүүлбэр баймаар байна, бичиг баримтыг ороод ирэхээр аль боломжтой гаргалгаагаар нь тусална, гаргалгаа бодож байна. бүх бичиг баримтыг хараад хяналтынхаа хүнтэй нэг ойлголттой болох хэрэгтэй байна, санаа зоволтгүй би болох талаас нь зүтгүүлнэ..., гол нь гэрчилгээ нь хаана байгаа бол иймээ, тиймээ барьцаанд тавиагүй байгаад байна тиймээ, зөрүү гэж тайлбарлахаасаа илүүтэйгээр ****** ХХК-нв 2017 онд ашиглалтанд оруулсан орон сууцаа компаныхаа нэр дээр бүртгүүлсэн гэвэл яадын... /1хх 132-191/ зэрэг баримтуудаар үгүйсгэгдэн, няцаагдаж байгаа бөгөөд шүүгдэгчийн гаргасан энэхүү идэвхитэй үйлдэл нь төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тодруулбал, шүүгдэгч О.Оийн хийсэн бүртгэлийн үйлдэлтэй холбогдуулан Улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 5456 дугаар дүгнэлт “...Эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Y-*******, Y-**********, Y- ********** дугаартай бүртгэлд тусгай тэмдэглэл хийх, албан үүрэгтээ хайнга хандаж, улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэсэн улсын бүртгэгч О.Од Төрийн албаны тухай хуулийн дагуу арга хэмжээ авах асуудлыг шийдвэрлүүлэхээр Тамгын газарт энэхүү дүгнэлтийн хувийг хүргүүлэх, энэ дүгнэлтийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт дотоод албан бичгээр хүргүүлж, холбогдох бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн талаар оролцогч нарт Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсүгэй...”, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 382 дугаар шийдвэр “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.8, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т заасныг тус тус баримтлан БНХАУ-ын иргэн ******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, эрхийн улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэгдсэн ******дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж хаягт байрлах *** байрнаас 1, 5, 6, 51 тоот орон сууцыг салгаж "******" ХХК-ийн нэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Y- *******, Y-**********, Y-********** дугаарт бүртгэсэн бүртгэлүүд, ... *** байрны 1, 5, 6 тоот орон сууцуудыг "******" ХХК болон "*** ****" ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийг гэрээний барьцаанд бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгосугай...”, магадлал “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны 382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй...”, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол “...хэлэлцүүлэхээс татгалзсугай...” гэсэн дүгнэлт, шийдвэрийг шүүх гаргасан байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Б. Хэрэгт ******* дугаарын гадаад паспорттай БНХАУ-ын иргэн ******-г хохирогчоор тогтоож, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.М-эд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарласан мөрдөгчийн тогтоол /5хх 226/, *******-с итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.М-ийг томилсон итгэмжлэл /5хх 228/ зэрэг баримт авагдсан байх бөгөөд тус тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”-ийн 1.2 дахь заалтад “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;” гэж тус тус заасан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдал, эдлэх эрх, хүлээх үүргийг тус хуулиар зохицуулсан байна.
Иймд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч О.О нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байх ба энэхүү үйлдэл болон зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим хэргийг тусгаарлаж болно” гэж, 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх…эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг…үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч О.Од холбогдох нэг төрлийн гэмт хэргүүдийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд хамтатган шийдвэрлээгүй нь хэргийн бодит байдлыг тогтоох, түүний гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийхэд нөлөөлөхөөргүй байна.
Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт дахин холбогдсон, энэхүү хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдэж, хэрэг анхан шатны шүүхэд шилжсэн гэх боловч энэ талаарх баримт эрүүгийн 2102004590084 дугаартай хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэж, шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Оээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.500.000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан, хэрэглэсэн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч О.Оийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1137 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц. ОЧ