| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0036/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 44
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1718004310016 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* , РД: *******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, *******тоотод******* той үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар хутгаар зүүн гарын шуу хэсэгт нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтууурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Цантын 3-12 тоотод******* той маргалдан улмаар хутгаар зүүн гарын шуу хэсэгт нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч******* ийн “... Бид нар архи уусан байсан. Миний санаж байгаагаар бид хоёр сүртэй маргасан зүйл гараагүй. Хоол ид гэсэн чинь гэнэт л махан дээр байсан хутгыг аваад миний зүүн гар луу нэг удаа хутгалсан. Тэр нь нэвтэрч хоёр талд нь шарх үүссэн байгаа. Би ******* гаас хохирлын 100,000 төгрөгийг хүлээн авлаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13/,
Гэрч ******* гийн “... Би орон дээр унтаж байтал гэнэт дуу чимээ гарахаар нь босоод ирэхэд ******* ийн гар луу манай нөхөр ******* хутгалсан гээд ******* ийн зүүн гарнаас нь цус гарч байсан. Тэгээд би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-4/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай “...Ц.******* ийн биед зүүн шууны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22/,
Шүүгдэгч ******* гийн “...Тэр өдөр гэртээ байж байтал манай эхнэр******* бид хоёрыг ******* гэрт юм хийгээд өгөөч гээд би эхнэр******* гийн хамтаар очсон, очоод юм хийх зуураа архи уусан. Тэгээд байж байтал оройхон болоод хоол хийж идэж байгаад ******* бид хоёр хоорондоо маргалдаад би хоол идэж байсан хутгыг аваад ******* ийн гар луу хатгасан” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч******* нь мөрдөн байцаалтын шатанд “хохирол төлбөр 100,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгч ******* гаас гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай, ажлын хэсэг нь 16 см урттай, нийт 27 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай, ажлын хэсэг нь 16 см урттай, нийт 27 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД