| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0026/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 47
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Хохирогч******* ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Баасансүрэнгийн ******* ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718003900007 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 3 сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 2 дугаар баг, ******* тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 2 сарын 20-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар баг, Хөтөл хорооллын 6-03 тоотод оршин суух иргэн *******ийн гэрт нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг зэргийг хулгайлж 1,680,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар баг, Хөтөл хорооллын 6-03 тоотод оршин суух иргэн******* ийн гэрт нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэгийг хулгайлж 1,680,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч******* ийн “...2017 оны 11 сарын 16-ны өдөр Хөтөл хороолол руу ээжийн хамт явж байшингаа шалгах гээд очиход манай хаалга онгорхой байсан. Гэрт ороод үзэхэд манай эд зүйлийг онгичоод шалаар хаясан байсан, тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2015 оны 1 сарын үед 260,000 төгрөгөөр авч байсан “60 жилийн ойд дурсгав” гэсэн бичигтэй мөнгөн аяга, 1,200,000 төгрөгөөр авч байсан мөнгөн бүс байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,
Шүүгдэгч ******* ын өгсөн “...Би айлууд дундуур явж байгаад нэг эзэнгүй бор хашаатай цайван ногоон өнгийн байшинтай айл байхаар нь халганы цоожийг сүхээр хөшиж онгойлгосон. Уг айлд ороход том өрөөний авдар дээр 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг эрэгтэй хүний мөнгөн бүс зэрэг эд зүйлийг аваад гарсан. Мөн эд зүйлийг аваад ******* гэдэг алт мөнгөний ченжэд 2 ширхэг мөнгөн аягийг 60,000 төгрөгөөр өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,
Гэрч *******ы “... ******* нь Хөтөл хороолол ордог Тэс шатахуун түгээх газар хүргээд өг, би тэнд бууя гэж хэлээд тэндээ буугаад үлдсэн. ... ажил дээр байж байхад ******* нь над руу залгаад Хөтөл хороолол ордог замын салдаг дээр байна, хүрч ирээд намайг авчих гэхээр нь би яваад очтол нэг тортой эд зүйл барьчихсан миний автомашинд суусан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35/,
Гэрч Л.******* гийн “...2017 оны 11 сарын дундуур ******* нь манай ажил дээр ирэхдээ******* тай хамт ирээд хуулсан мөнгөн аяга, мөнгөн бөгж зэрэг 400 граммтай эд зүйл надад авч ирээд бэлэн мөнгө өгөөд би авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36/,
Гэрч *******н “...2017 оны 11 сарын 16-ны өдөр Хөтөл хороолол руу ирэхэд манай хаалга онгорхой байсан. Гэрт ороод эд зүйлээ үзтэл гэрт байсан эд зүйл шалаар тараагаад хаясан байдалтай байсан. Авдранд байсан 2 ширхэг мөнгөн аяга, нэг мөнгөн бүс зэрэг байхгүй болсон байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41/,
“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн “...дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг зэргийн өнөөгийн зах зээлийн үнэ 1,680,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хавтаст хэргийн 46/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 1,680,000 төгрөгийг гаргуулж хохирогч******* т олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь өмнө удаа дараа хорих ял шийтгүүлж байсан байх боловч үйлдсэн хэргийн шинж чанар учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “хохирол нөхөн төлөх” хүсэлтийг хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулах тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ******* т 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ******* ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг хорих ялын 7 /долоо/ хоногоор тооцон эдлэх ялаас хасч тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД