Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/910

 

 

 

 

     2025          07            29                                        2025/ДШМ/910

                                                                 

Б.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Урангоо,

хохирогч И.М-ийн өмгөөлөгч Э.Батжаргал, А.Золзаяа,

иргэний  нэхэмжлэгч Ш.Ч-ын өмгөөлөгч Б.Гантөмөр,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Алтансүх,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б-д холбогдох 2210 02648 1912 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овогт Б-ы Б, **** оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, “********” ХХК, “********” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эмэг эх нарын хамт ******** дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:********/,

 Шүүгдэгч Б.Б- нь “********” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “********” ХХК-ийн захирал И.М-той урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “********” ХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ, төлбөр төлсөн баримт зэргийг ашиглан хохирогч И.М-ийг “...нүүрс тээврийн компанид 20 машин явуулах эрх байна. 10 машин явахад 3.5 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүний 30 хувь буюу 700.000.000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн 2.8 тэрбум төгрөг зээлэх хэрэгтэй...” гэж хуурч, хохирогч И.М-оос 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгө болох *****дүүргийн 4 дүгээр хороо, ********тоот хаягт оршин ***.* *.талбайтай сингл хаус буюу амины орон сууцыг барьцаанд тавьж зээл авах, худалдан борлуулах зэргээр “********” ХХК-аас нүүрс тээврийн машин худалдан авах хөрөнгө оруулалтад зарцуулж, худалдан авсан машинаараа нүүрс тээвэр хийж, үр шимийг нь И.М- 10 жилийн хугацаанд дангаар хүртэнэ гэсэн хүсэл зориг бүхий хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, *****дүүргийн 4 дүгээр хороо, ********тоот хаягт оршин ***.* *.талбай бүхий амины орон сууцыг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ч.О-д худалдан борлуулж олсон 700.000.000 төгрөгийг “хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан нүүрс тээврийн машин худалдан авах үйл ажиллагаанд захиран зарцуулалгүй, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

*****дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б овогт Б-ы Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан,

Шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн ***** ****заслын ажлын зардлын задаргаа 2023 оны 05/24-2024 оны 11/29 гэх 1 хавтас, 278 хуудас, 

- ***** ****заслын ажлын зардлын задаргаа 2023 оны 11/18-2024 оны 05/18 гэх 1 хавтас, 311 хуудас,

- ***** ****заслын ажлын зардлын задаргаа 2023 оны 10/21-2023 оны 11/18 гэх 1 хавтас, 90 хуудас,

- ***** ****заслын ажлын зардлын задаргаа 2023 оны 05/31-2023 оны 10/21 гэх 1 хавтас, 187 хуудас,

- ***** ****заслын ажлын явцын зурагнууд гэх 1 хавтас, 71 хуудас,

- ***** ****заслын ажлын өмнөх зурагнууд гэх 1 хавтас, 29 хуудас материалуудыг хэрэгт хавсаргахаар,

Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 192 дугаар *****дүүргийн 4 дүгээр хороо, ***** ****хотхоны ***.* *.талбай бүхий 2 давхар 3 тоот, Ү-********* дугаар орон сууцны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож, энэ талаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт мэдэгдэж,

******** ХХК-ний 40 хувийн хувьцааг шүүгдэгч Б.Б-д буцаан олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахыг... тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Б.Б-ийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцсон нь бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон. Учир нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед М- нь хоёр хаусыг 2-лаа байгаа мэт итгэлийг Б.Б-д төрүүлсэн байдаг ба энэ 2 хаусын 2 дахь хаус буюу **** ** хаяг дахь 650 м2 талбайтай 2 500 000 000 төгрөгний үл хөдлөх эд хөрөнгө огт бодитоор байгаагүй энэ тухайгаа хохирогч И. М- нь мэдэж байсан ч байгаа гэсэн итгэл төрүүлэн зохиомол үнэ өртөг 2 тэр бум 500 сая төгрөгөөр гэж тогтоон итгүүлэн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан үйлдэл нь Б.Б-г төөрөгдүүлж, гэрээ байгуулахад хүргэсэн нь хэлцлийн хүчин төгөлдөр бус байх нөхцөл бөгөөд энэ нь гэм бурууг тогтооход шууд нөлөөтэй. Гэвч ганцхан *****дүүргийн 4 дүгээр хороо, ***** ****хотхоны 3 тоот хяагт оршин ***.* *.талбай бүхий амины орон сууцыг зарсан асуудалд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан буюу хэт нэг тал болох яллах талыг барьсан нь Эрүүгийн хэрэг хяхан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй хууль зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Б.Б- болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт гомдлыг огт хангахгүй, харин хохирогч гэх И.М-ийн талаас гаргасан хүсэлт гомдлыг бүгдийг хангаж тэдний хүсэл зорилгын дагуу л ажилласан байгаа. Тэгтэл энэ хөрөнгө оруулалтын гэрээ яагаад хэрэгжих боломжгүй болсон нь зөвхөн Б.Б-эс болсон уу гэдгийг шалгаж, эрхийн доголдолгүй 2 дахь хаус М-ийн өмч байсан уу гэдгийг тогтоох ёстой байсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, мөн хуулийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагшаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийг зөрчсөн байна гэж үзэхээр байна. Мөн маргааны зүйл болоод байгаа ганц хаус яагаад зарагдах болов, зарагдсан үнээс газрын төлбөрт хүмүүст яагаад шилжүүлэх болов гэх мэт шалгаж тодруулах асуудлууд байсаар байтал үүнийг огт шалгаагүй зөвхөн л ганц хаус зарагдсан мөнгийг өгөөгүй гэх мэт асуудал л яригдсаар ирсэн ба энэ өнцгөөс ч шийдэгдсэн байгаа. Эндээс юу харагдах вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоохгүйгээр шийдвэрлэсэн байна гэж үзэх үндэслэл бүрдэж байгаа ба Б.Б-ийн гэм бурууд эргэлзээ байна. Бодит байдал дээр 2 дахь хаус нь байгаад ямар ч эрхийн доголдолгүй М-ийн өмч гэдэг нь нотлогдоод гэрээгээр тохирсоноороо Б-д өгөөд явсан бол Хөрөнгө оруулалтын гэрээ гэх энэ гэрээ хэрэгжих боломжтой байсанг үгүйсгэхгүй. Энэ нь хэрэгт авагдсан “********” ХХК-тай хийсэн гэрээний дагуу БНХАУ-аас автомашин техникүүд орж ирсэнг нотлох гаалийн мэдүүлэгүүд орчуулгын хамт өгсөн баримтаас тодорхой байгаа. Үүнд шүүх ямар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа. Тэгтэл нэг хаус яригдсаар түүнийг хохирогч М- нь надад мэдэгдээгүй зарсан гэх ба хөрөнгө оруулалтын гэрээгээр бол захиран зарцуулах эрхийг Б-д олгосон байхад тогтоолын тодорхойлох хэсэгт "... Шүүгдэгч Б.Б- нь хохирогч И.М-той хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн ба тухайн гэрээний дагуу *****дүүргийн 4 дүгээр хороо, ***** ****хотхоны 3 тоот хяагт оршин ***.* *.талбай бүхий амины орон сууцыг захиран зарцуулах эрхгүй зөвхөн барьцаалахаар шүүгдэгч Б.Б-ий нэр дээр шилжүүлсэн байна." Гэтэл шүүгдэгч нь тухайн амины орон сууцны өмчлөгч болох хохирогч И.М-ид мэдэгдэлгүйгээр Ч.О-д зарсан нөхцөл тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Ямар учраас вэ гэхээр М-той холбогдох гэж Б.Б- нь түүнд мессеж бичсэн төдийгүй шууд гэрчлэх амьд гэрчлэх хүмүүс Ч.Б-, Н.Э гэх хүмүүсийн хажууд нотариатын газар М- руу залгаж ярихдаа өөрөөр хэлбэл хаусыг зарж газар авах улмаар урьдчилгаа 200 000 000 төгрөгийг өгөх талаар гар утсаа спикер дээр тавьж байгаад ярьсан асуудал байдаг ч харамсалтай нь бодит үнэнийг тогтоох ажиллагаа огт хийгээгүй юм.

Ийнхүү үнэлж дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадласнаас үүссэн нөхцөл байдлыг үндэслэн тодорхой нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн эсхүл баталсан хууль зүйн болон үйл баримтын дүгнэлтийг хийх шаардлагатай ба энэхүү дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.9 дүгээр зүйлүүдэд заасан хэм хэмжээг зөрчсөн ноцтой зөрчсөн зөрчилд тооцохоор хуульчилжээ" гэжээ.

Бодит байдалд нүүрс тээврийн бизнесийг хэрэгжүүлэх зорилготой байсан. ба гэрээ байгуулах үед Б- М-ийг санаатайгаар хуурах, түүнийг төөрөгдпөлд оруулан, хөрөнгийг ашиглан хувьдаа завших ашиглах зорилго байгаагүй шүү гэдгийг нотолсон баримт байгаа ба захиран зарцуулах эрхгүй байсан гэдэг ч гэрээндээ захиран зарцуулах эрхийг бүрэн олгосон байдаг ба үндэслэл нь залилах гэмт хэрэг мөн гэдгийг хангалттай тогтоохгүй. Хохирлыг 1 500 000 000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгөөр тогтоон хохирол учирсан гэж хохирогч И.М-ид олгохоор шийдвэрлэж түүнийг төлүүлсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно гэсэн. Гэтэл бодитоор учирсан хохирол гэвэл О-д зарсан үнэ 700 000 000 төгрөг, мэргэжлийн үнэлгээгээр 828 853 333 төгрөг байхад хөрөнгө оруулалтын гэрээний үнээр 1 500 000 000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгөөр тооцсон нь хохирлыг үнэн зөв тогтоогоогүй гэж үзэхээр байгаа.

Хэрэв гэрээг үндэслэж байгаа бол 2 талын харилцаа нь иргэний эрх зүйн шинжтэй гэдгийг нотолж байх бөгөөд өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийх, хамтарч ажиллах, бизнесийн зорилгоор зээл авах талаар тохирсон, хууран мэхэлсэн, итгэл эвдсэн бус харин бизнесийн эрсдэлтэй холбоотой тохиролцоо болох юм. Мөн гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй хэмээн УДШ-ийн 2019.10.23-ны өдрийн 538 дугартай тогтоолд тус тус заасан байна.

Б.Б-ийн хувьд анхнаасаа И.М-ийг хууран мэхлэх санаа зорилго байгаагүй байдаг ба түүнд 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 2 хаус байгаагаа хөрөнгө оруулья хамтарч ажиллах тийм учраас тэрээр өөрийн ******** ХХК- ныхаа 40 хувийг шилжүүлсэн үйл баримт хүртэл байдаг. Харин 2 дахь хаус байхгүй, өгөөгүйгээс болж гэрээ хэрэгжих, өөрөөр хэлбэл гэрээгээр тохирсон ажиллагаа бүрэн хийгдээгүй болохоос өөрийн болгох гэсэн улмаар буцааж өгөхгүй байх гэсэн санаа зорилго байгаагүй байхад шүүх түүнийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэхээр байгаа юм.

Энэ хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлтэй оролцогч бид огт танилцаагүй байгаа ба өнөөдрийн өдрийг хүртэл буюу 2025 оны 05 сарын 29-ний өдөр гэсэн үг юм. өмгөөлөгч надад шийтгэх тогтоолыг 2025 оны 05 сарын 19-ний өдөр гаргуудалсан ба хуралдааны тэмдэглэлтэй танилцая гэхэд хуралдааны тэмдэглэл байхгүй гараагүй асуудал болж давж заалдах гомдол гаргах сүүлийн хугацаа буюу хуульд заасан 14 хоног нь 2025 оны 06 сарын 02-ны өдөр дуусаж байгаа юм. Үүнийг бичиж буй нь ЭХХШТХ-ийн 39.8 дугаар зүйлийн 1.7-т заасан хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй танилцуулаагүй нь түүнд хавсаргасан нотлох баримт байхгүй байна гэж үзэж байгаа тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй хориглоно гэж заасан байхад хэргийг шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр нь Б.Б-ийн гэм буруугийн урьдчилан шийдчихсэн байр суурьтай байсан нь энэ хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан нь бараг бүтэн өдрийн турш үргэлжилж байхад шүүгч нь хүний ураманд нэгч асуулт асуулалгүй бүтэн өдөршингөө дуугай дөмбийж сууж байгаад завсарлаад бараг 20 минут хүрэхтэй үгүй хугацаанд зөвлөлдсөн болоод хонх дарж шийдвэрээ уншсан нь дээрхи хууль зөрчигдсөн гэж үзэж байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. Гэсэн тул Б.Б-ийг холбогдуулаад байгаа асуудал нь эрүүгийн хэрэг мөн үү гэдэг нь хэрэгт цугларсан баримтуудар эргэлзээтэй гэж үзэж байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 01-ны өдрийн дугаар 2025/ШЦТ/1200 шийтгэх тогтоолоор Б.Б-ээс хохиролд 1 500 000 000 төгрөг гаргуулсанг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...“захиран зарцуулах эрхгүй зөвхөн барьцаалахаар" Б.Б-д шилжүүлсэн гэх үйл баримт ямар бичгийн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдож байгаа нь ойлгомжгүй. Зөвхөн хохирогч И.М-ийн “би худалдах зөвшөөрөл өгөөгүй харин барьцаалах л зөвшөөрөл өгсөн" гэж мэдүүлэгээр анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхгүйгээр зөвхөн барьцаалахаар шилжүүлсэн гэдгийг нотлохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т "мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй." гэж заасан бөгөөд хохирогчийн дан ганц мэдүүлэг нь өөр бусад ямар ч баримт тогтоогддоггүй.

Мөн Шийтгэх тогтоолын 16 дугаар талд “Гэтэл шүүгдэгч нь тухайн амины орон сууцны өмчлөгч болох хохирогч И.М-ид мэдэгдэлгүйгээр Ч.О-д зарсан нөхцөл байдал тогтоогдсон" гэх илт нотлогдоогүй үйл баримтын талаарх дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн байх ба энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ноцтой нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Б-ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн шинэчилсэн мэдүүлэгт ч энэ талаар дурдагддаг бөгөөд хохирогч гэх И.М-оос шилжүүлэн авсан амины орон сууцыг Ч.О-д худалдахдаа мэдэгдсэн талаар мэдүүлдэг. Шүүгдэгчийн зүгээс И.М-ид мэдэгдсэн учраас амины орон сууцыг худалдан борлуулсан гэж, хохирогч гэх И.М-ийн зүгээс би худалдах эрх олгоогүй гэж үйл баримттай нэгэнт маргаж байгаа тохиолдолд тухайн үйл баримтыг шалгахгүйгээр өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоохгүйгээр хэн алины мэдүүлгийг шууд үнэн гэж үзэх ямар ч боломжгүй юм.

Мөн гэрч Б.У-ын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ 2022 оны 4 дүгээр сард М- нь надаас худалдан авсан байраа Б- гэх хүний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн чинь уг барилгын үндсэн компани болох “*** ***** *****” ХХК-ийн захирал Т гэх хүн Б- гэх хүнд гэрээг шилжүүлэн өгсөн юм. ..." гэж мэдүүлдэг бөгөөд энэхүү мэдүүлгээр амины орон сууцыг утсаар ярьсны үндсэн дээр И.М- зөвшөөрөл олгосны үндсэн дээр Б.Б-д шилжүүлсэн байдаг.

И.М-, Б.Б- нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 2 дахь зааснаар И.М- нь *****дүүргийн 4 дүгээр хороо, ***** **** хотхоны 4 тоот ***.* *.сингли хаусыг захиран зарцуулах эрхийг Б.Б-д олгосон байна. Энэхүү гэрээг И.М-ийн хамтран ажилладаг нотариатч, тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Б-оор батлуулсан байдаг бөгөөд энэхүү гэрээнд хохирогч гэх И.М-, нотариатчийн зүгээс ямар нэгэн хязгаарлалт тавьсан, бусдад худалдахыг хориглосон, эсхүл зөвхөн барьцаанд тавих эрх олгож шилжүүлж байгаа гэх агуулга огтоос байдаггүй. Өөрөөр хэлбэл Б.Б- зөвхөн барьцаанд тавих эрхийг И.М-оос авсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт огт тогтоогддоггүй болно. Харин ч Б.Б- захиран зарцуулах эрхийг И.М-оос шилжүүлэн авсан тохиолдолд талуудын тохиролцсон үнэ болох 1.5 тэрбумаас эрсдэлээ өөрөө 100 хувь хариуцаад бага үнээр эсхүл ашиг олоод 2 тэрбумаар ч зарах эрхтэй байна.

Хэрэв зах зээлийн ханш 2 тэрбум төгрөг байгаад 2 тэрбумаар зарсан байсан тохиолдолд И.М- хохирсон гэж ярих байсан уу зэрэг эргэлзээтэй үйл баримтууд бий болно. Ийм эргэлзээтэй нөхцөл байдалд анхан шатны шүүх хэт хохирогчийн сэтгэл зүйлд хөтлөгдөн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, энэ нь Б.Б-ийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 4-т заасантай огт нийцэхгүй байна.

Хоёр. Хохирлын хэмжээг 1.5 тэрбум төгрөгөөр тогтоон Б.Б-эс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тухай: анхан шатны шүүх Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа тохиолдолд тухай гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг иргэний эрх зүйн харилцаанд оролцсон этгээдүүдийн хийсэн гэрээний үнийн дүнгээр тооцоод байна уу эсхүл гэмт үйлдлийн улмаас учирсан бодит хохирлыг тооцож байна уу гэх асуулгад хариулт хэрэгтэй.

Иргэний эрх зүй харилцаа буюу хөрөнгө оруулалт эсхүл эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж үзвэл "1.5 тэрбум төгрөг” гэж үзэх үндэслэлтэй. Энэ тохиолдолд Б.Б-ийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасан хохирол яригдах учиртай. Өөрөөр хэлбэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хохирол төлбөрт 1.5 тэрбум гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1200 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох Эрүүгийн *********************** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, баримтыг шалгасан боловч түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ." гэснийг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг хоёр үндэслэлээр гаргасан. Нэгдүгээрт гэм буруугийн асуудал. Хоёрдугаарт хохирол төлбөрийн асуудал. Гэм буруугийн тухайд цагаатгах байр суурьтай оролцож байгаа учраас давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд уг байр суурьтай оролцсон. Гэм буруугийн асуудал яригдаж байгаа учраас үүнээс зайлшгүй уншиж сонсгох шаардлагатай. Үүнд 2022 оны 5 дугаар сард И.М-, Б.Б- нарын байгуулсан гэрээ бүтэл муутай байгаа талаар энэ хоёр надад хэлж байсан, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.Б, Ч.Б-гэх хүний хамт ирээд *****дүүргийн нутаг дэвсгэрт орших **** *** уулын дархан цаазат тусгай хамгаалалттай бүсэд орших 4600 м.кв талбай бүхий гэрчилгээтэй газарт барилга барих төсөл 2,800,000,000 төгрөгөөр худалдах авахаар гэрээ байгуулсан. Уг гэрээ байгуулагдмагц 1,000,000,000 төгрөгийг Б.Б-ийн зүгээс Ч.Б-д төлөх, үлдсэн 1,800,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 21 хоногийн дараа төлөхөөр байсан. Энэ гэрээг Б.Б- “********” ХХК-иар байгуулсан. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр И.М- манай ажил дээр ирж Б.Б-тэй байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Б-тэй байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн төсөл хэрэгжүүлэх, компани шилжүүлэх хэлцэл бүтэлгүй болж байгаа учраас би Б.Б-тэй байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний төлбөр тооцоог барагдуулахаар гэрээ байгуулахаар болсон гэж ярьж байхад Б.Б- орж ирээд тэр хооронд ярилцсан. Ингэхдээ 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1026 дугаартай төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулсан. Гэрээг гэрчилсний дараа И.М-ийн зүгээс Б.Б-д хандаж Ч.Б-тэй байгуулсан гэрээний урьдчилгаа болох 1,000,000,000 төгрөгийг чи хэрвээ төлөх юм бол үлдэгдэл 1,800,000,000 төгрөгийг би санхүүжүүлж, уг төслийг хамтран ажиллаж болно гэж хэлсэн хэмээн мэдүүлсэн байдаг. Энэ нь гэрчээр мэдүүлж байгаа нотариатч буюу И.М-ийн байнгын үйлчлүүлэгч гэж нэрлэгдэх н.Ө-байдаг. Гэмт хэрэг гарах болсон шалтгаант нөхцөл, нэг нэгнийгээ залилсан, худал ярьсан гэх зэрэг асуудлуудыг хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд судлахад зөвхөн Б.Б-ийн болон И.М- нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Б-, хохирогч И.М-той хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн ба *****дүүргийн ***** ****хотхоны 3 тоот хаягт орших *** м.кв талбай бүхий захиран зарцуулах эрхгүй, зөвхөн барьцаалахаар шүүгдэгч Б.Б-д шилжүүлсэн гэж дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл энэ үйлдлээр нь залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл н.Ө-ын хэлж буй мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудыг харах юм бол хамгийн анх ***** хорооллын 3 тоот байшинг хэзээ шилжүүлсэн бэ гэдэг талаар шүүх дүгнэлт хийгээгүй. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “*****” ХХК болон Б.Б- нарын хооронд ***** ****хотхоны амины орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө уг гэрээг байгуулсан. Залилах гэрээ буюу хөрөнгө оруулалтын гэрээ 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан гэж анхан шатны шүүх үзсэн. Тухайн гэрээ байгуулагдахаас өмнө талууд хоорондоо тохиролцож, захиран зарцуулах эрхтэй худалдах, худалдан авах гэрээгээр Б.Б-д шилжүүлээд өгсөн үйл баримт тогтоогдож байгаа. Үүний дараа компанийн эрх шилжүүлэх гэрээ 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр н.О- гэх этгээдэд Б.Б- шилжүүлж авсан байрыг худалдсан. Худалдсаны дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр н.Ө-ын мэдүүлэгт дурдагдсан И.М- нь Ч.Б-, н.Э нартай байгуулсан гэрээ бүтэлгүйтсэн гэж ярьсаар орж ирсэн буюу Ч.Б-, И.М- нартай байгуулсан бас нэг хөрөнгө оруулалтын гэрээ, төсөл хэрэгжүүлэх гэрээг хүлээн зөвшөөрсөн үйл баримт гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Эхний байгуулсан гэрээ буюу байр шилжүүлээд нүүрсээр хамтрах ажил бүтэлгүй болсон учраас дараагийн ажил юу байна вэ гэж бодсон. Дараагийн ажил нь *****дүүргийн дархан цаазат газарт орших 4200 м.кв талбай бүхий газрыг худалдаж аваад түүнд барилгын төсөл хэрэгжүүлэх гэрээг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Энэ гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан хүн нь И.М- гэдгийг н.Ө-ын өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоож байгаа. Энэ үйл баримтыг шүүгдэгч Б.Б-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш удаа дараа хэлсэн. Хохирогчийн зүгээс намайг мэдээгүй байхад зарсан байсан гэж тайлбарлаж байгаа. Гэтэл мэдээгүй байх боломжгүй гэх нөхцөл байдал бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл өөрийнх нь байнга үйлчлүүлдэг нотариатч нотолж байгаа. Энэ асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр хөрөнгө оруулалтын гэрээгээр гэмт хэрэг үйлдсэн шалтгаант холбоог тодорхойлж, гэмт хэрэг гэж нэрлэж байна вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Ч.Б-, н.Э нараас авсан гэрчийн мэдүүлэг байхгүй. Хэргийн үйл баримттай талууд маргаж байхад яагаад эдгээр хүмүүсийг гэрчээр асуухгүй байна вэ. Гэрчээр асуулгах хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн үед удаа дараа гаргахад хангаагүй. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, төлбөр төлж барагдуулах гэрээг Б.Б-, И.М- нар байгуулахаар болсон. Үүнийг нь н.Ө-гэх нотариатч гэрээг нь байгуулж өгсөн. Уг гэрээг байгуулахад гэрчүүд байсан ба гэрээнд жич гэж тусгасан хэсэг бий. Үүнд дээрх үл хөдлөх хөрөнгийг А талын зүгээс захиран зарцуулах эрхтэй байсныг Б тал урьдчилан мэдэж, хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан болно гэж тусгасан. Өмнө нь байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ бүтэлгүй болсон. Газар худалдаж аваад түүнд төсөл хэрэгжүүлэх гэрээ бүтэлгүй болсон. Хохирсон зүйл нь тухайн барилгыг 1,500,000,000 төгрөгөөр үнэлээд сар бүр 400,000,000 төгрөг төлөхөөр өмнө нь байгуулсан гэрээний дагуу төлбөр барагдуулах гэрээг 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хийсэн. Иргэний хуулийн 53 дугаар зүйлд заасан эрх олгогдоогүй этгээдийн бүрэн эрхийн талаарх заалт бий. Анхан шатны шүүх Б.Б- И.М-оос зөвшөөрөлгүйгээр байрыг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зарсан гэж үзэж байгаа юм бол 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 06 дугаар сарын 25-ны өдөр хийсэн хэлцлүүд Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т заасан заалтад хамаарч байна гэж үзэж байна. Дараа нь үүнийг хүлээн зөвшөөрөөд гарахад нь чи 1,000,000,000 төгрөг өгч байгаа юм бол дараагийн төсөлд чинь би 1,800,000,000 төгрөг төлөөд хамтарч ажлаа эхлүүлж болно гэж хэлсэн үйл баримтаар хэрхэн шүүгдэгч Б.Б-ийг залилсан гэж үзэх юм бэ. Тухайн бүрт гэрээ хэлцэл амжилтгүй боллоо гэхэд хохирогч И.М- түүнийг нь мэдэж байсан. Түүнээс хөрөнгө мөнгийг нь төлөхгүй алга болсон зүйл байхгүй. Энэ хооронд байнгын холбоотой байсан. Хэрхэн хууран мэхэлж байгаа вэ гэдгийг ямар нотлох баримтаар тогтоож байгаа нь тодорхойгүй. Анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг 1,500,000,000 төгрөг гэж тогтоосон. Яллах дүгнэлтийн хавсралт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг 828,853,333 төгрөг хэмээн тогтоосон. 1 дүгээр хавтаст хэрэгт “****” ХХК-ийн хийсэн үнэлгээний дүгнэлтээр 828,853,333 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл 5 хавтаст хэрэгт хохиролтой холбоотой хэд хэдэн тоо байдаг. Хохирогчийн нэхэмжилж байгаа дүн нь 1,500,000,000 төгрөг, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан 700,000,000 төгрөг, шинжээчийн гаргасан 828,853,333 төгрөг, үүнийг нь үндэслээд прокурорын гаргасан 828,853,333 төгрөг гэх үнэлгий тус тус бий. Анх И.М- маргаан бүхий хаусыг 1,300,000,000 төгрөгөд тооцож, шилжүүлж авсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэтэл эдгээр баримтуудыг хэрхэн үнэлж, яагаад хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнг бодитой гэж үзсэн бэ гэх асуудалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд дурдагдаж буй 1,500,000,000 төгрөгийг хохирол төлбөр гэж үзэх юм бол хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байх гээд байна шүү дээ. Хэрэв хүчин төгөлдөр хэлцэл юм бол иргэний эрх зүйн маргаан болж таарна. Хоёр этгээд гэрээ байгуулж, тухайн гэрээ нь бүтэлгүйдэхэд залилсан болж болохгүй. Хохирогч И.М- 2022 оны 10 дугаар сард гомдлоо гаргасан. Ингэхдээ Б.Б- гэх зүс таних этгээдэд залилуулсан гэж  хэлсэн. Гомдол гаргахаасаа эхлүүлээд худал ярьсан зүйл байна. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан бодитой, шууд учирсан хохирлыг тогтоох ёстой. Гэрчүүлдийн мэдүүлгээр тухайн үеийн ханш нь 850,000,000 төгрөгөөс 900,000,000 төгрөг байсан гэж мэдүүлсэн. Маш их засвартай байсан учраас 700,000,000 төгрөгөөр зарах санал гаргасан үйл баримт бий. Хохирол төлбөрийг шинжээчийн дүгнэлтэд заасан  828,853,333 төгрөгийн хэмжээнд тогтоох ёстой байсан гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Миний хувьд хүн залилах, мэхлэх сэдэлгүй. Өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөөд явж байна. Хохирогч И.М-той холбоотой асуудал энэ хүртэл явсанд харамсаж байна. Хоорондоо гэрээ хийж тохиролцоод хийж бүтээнэ гэж хэлчихээд амалсан зүйлээ өгөөгүй. Үүнээсээ болж хүмүүсээр намайг дарамтлуулсан. Анхан шатны шүүхээс төлбөр барагдуулахтай холбоотой өөрийн аав, ээжийн байрыг 1,000,000 төгрөгөд тооцож өгсөн. Энэ төлбөрт өгсөн байрыг минь хүчээр шөнийн 22 цагаас хойш өмгөөлөгч, цагдаа нар явуулж, хууль зөрчиж, хаалгыг нь эвдсэн үйлдлийг удаа дараа гаргасан. Үүнд нь гомдолтой байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч талаас гэм буруу болон хохиролтой холбоотой маргаж байна гэж ойлгож байна. Ингэхдээ нотлох баримтгүйгээр Б.Б-ийг гэм буруутайд тооцсон гэж тайлбарлаж байна. Гомдлуудыг харахад  "********" ХХК-тай харьцсан харилцааг дурдахгүйгээр зөвхөн **** *** төсөл 2,800,000,000 төгрөг байсан ба үүнээс 1,000,000,000 төгрөгийг өгөх тухай асуудлыг ярьдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүртэл үүнийгээ л тайлбарласаар ирсэн. Гэм буруугийн тухайд гол нотлох баримтууд байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2022 оны 10 дугаар сараас хойш явагдаж, нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлж байх явцад 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр "********" ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсантай холбоотой тухайн өдөр 700,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байна. н.М гэх хүний мэдүүлэг гуйвуулж байгаа. Гэрээ байгуулах үеийн улсын бүртгэлийн гэрчилгээний хавсралтыг харах юм бол түүнээс өмнө гүйцэтгэх удирдлага томилогдсон байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 227 дугаар талаас эхлээд "********" ХХК-тай холбоотой баримтууд бий. Мөн “***** ****” ХХК-ийн данс авагдаад 700,000,000 төгрөг орж, удалгүй буцаж гарсан үйл баримт байдаг. Хохирогч И.М-ийн зүгээс тухайн 700,000,000 төгрөгийг банканд очиж шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд шилжүүлсэн баримт нь бий. И.М-ийн зүгээс мөнгө шилжүүлсэн баримт болон гэрээнүүд байсан учраас тухайн үед итгэсэн гэж тайлбарладаг. Энэ талаарх нотлох баримт бүгд байдаг. **** *** уулын төсөл дараагийн, сүүлд болсон үйл баримт. И.М- хаус зарагдсан гэдгийг 06 дугаар сард олж мэдсэн. Энэ талаар шүүгдэгч Б.Б-эс асуухад 800,000,000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн байдаг. Хохирогчийн зүгээс мөнгөө авах талаар хэлэхэд мөнгө нь байхгүй, хэсэг хугацааны дараа төлнө гэж хэлсэн ба энэ талаарх мэдүүлгүүд байгаа. **** *** гэх төслийн шүүгдэгч Б.Б- санал болгосон байдаг. Тухайн үед хохирогч нэг хаус аваад хулхидуулсан байсан учраас чи эхлээд 1,000,000,000 төгрөгийг нь төлчих хэмээн хэлсэн. Гэтэл шүүгдэгч төлөхгүй алга болсон учраас 2022 оны 10 дугаар сард гомдол гаргасан. Анх хэрэг анхан шатны шүүхэд ирж, урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Гэрээтэй холбоотой асуудал байгаа учраас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Үүний дараа давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжтой гэх шийдвэр гарч байсан. Тиймээс шүүгдэгч талаас нотлох баримтгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хохирол төлбөрийн тухайд 1,500,000,000 төгрөг үндэслэлгүй гэх тайлбарыг хэлж байна. Шүүгдэгч Б.Б- 2022 оны 06 дугаар сард хаусыг худалдсан гэх нөхцөл байдал гарч ирснээс хойш И.М-той худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. И.М- бусдад зарагдсан гэдгийг нь мэдээд надад хэрхэн төлөх юм бэ гэж асуухад гэрээ хийж өгсөн гэж тайлбарласан. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа 1,500,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч И.М-ид төлөх төлбөр байгаа юу гэж асуухад байгаа гэж хариулсан. Хэдэн төгрөг юм бэ гэж асуухад шинжээчийн дүгнэлтээр төлөх дүнг төлнө гэж тайлбарлаж байсан. Гэтэл сая төлөх төлбөргүй буюу төлсөн хэмээн тайлбарлаж байна. Үүнтэй холбогдуулаад бараа материал нийлүүлэх гэрээг холбож тайлбарлаж байна. Гэтэл тухайн гэрээ нь өмнө нь буюу 2020 онд байгуулагдсан. Тухайн гэрээнээс үндэслээд И.М-ийг бизнесс хийдэг тухай мэдэж, урьдын харилцаанд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 03 дугаар сарын 24-ний өдрийн баримтыг үйлдсэн гэдэг нь харагддаг. Хэрэгт эдгээр баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй. Хэрэгт байх 828,853,333 төгрөгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна. Тухайн дүгнэлт гарах үед хаус бүрэн баригдаж дуусаагүй, дотор засалгүй байсан. Түүнийг нь И.М- болон Б.Б- нар мэдэж байсан ба 1,500,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Учир нь засал хийгдэхэд үнэлгээ нэмэгддэг. Иргэний нэхэмжлэгч талаас засвар хийхэд гарсан зардлын баримтыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд 1,500,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан. Үүнтэй холбоотой гэрээ, гэрчилгээнүүдийг шийтгэх тогтоолд хавсаргасан. 500,000,000 төгрөгөд 3 ширхэг автомашин нэмж 230,000,000 төгрөгөд тооцож өгөөд, 270,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 1,000,000,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч өгөөгүй. Шүүгдэгч талаас 5 хоногийн завсарлага авсан бөгөөд гэнэт шийдвэр гарсан учраас бид нарт хоёр сарын хугацаа өгчих гэж хэлсэн. Манайд гэрчилгээг өгсөн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй. Бид нарын зүгээс мэдэгдэл өгсөн. Үүнийг шөнө ирж, хаалга үүд тогшсон мэтээр тайлбарлаж байна. Иргэний хуульд заасан өөртөө туслах арга хэмжээг авсан...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.Золзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруу, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Гэм буруугийн тухайд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээнээс хойш гэрээнүүдийг анх талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээд үүнийгээ дүгнээд, гэрээний харилцааг өөрчилж байгаа мэтээр тайлбарлаж байна. Гэвч гэмт хэрэг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдаж байгаа нөхцөл болох машинууд өгнө гэх нөхцөл байдалтай холбоотой "********" ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, 700,000,000 төгрөгийг шилжүүлээд тухайн өдрөө буцааж авсан. Мөнгөө буцааж авсан гэдэг талаараа хохирогч И.М-ид хэлээгүй. Мөнгийг шилжүүлсэн баримт, гэрээ зэргийг үзүүлээд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ийм байдлаар хөрөнгө оруулалт хийгээч гэх утгаар гэрээ байгуулсан. "********" ХХК-тай тухайн өдөр гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулах урьчилгаанд өгсөн мөнгөө хүртэл буцаагаад авсан. Энэ үеээс эхлээд шүүгдэгчийн гэмт хэргийн сэдэл, зорилго хэрэгжээд явсан. Өнөөдрийг хүртэл энэ байдлаараа явж байгаа. 1,000,000,000 төгрөгтэй холбоотой асуудалд 06 дугаар сарын 30-ны өдөр гэхэд эзэмшилд нь хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд хэзээнийх гэдэг нь мэдэхгүй 400,000,000 төгрөгийн баримт гаргаж өгч байна. И.М- гэх хүний барилгын материал, түүний тээвэрт зарцуулсан гэж тайлбарлаж байна. 5 дугаар хавтаст хэргийн 98 дугаар талаас 179 дүгээр талд авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй, орчуулсан баримтуудыг хавсаргасан. Эдгээр баримтууд нь И.М- болон Б.Б- хооронд өмнө нь хийгдэж байсан 1,100,000,000 төгрөгтэй холбоотой барилгын материалын асуудал. Түүнээс офиссыг зарж олсон 700,000,000 төгрөгтэй холбоотой асуудал биш. Гэмт хэргийн санаа сэдэл, зорилгоо 2022 оны 03 дугаар сараас эхэлж хэрэгжүүлээд өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байна. Үүнээс хойш байгуулсан гэрээнүүд нь хийсэн гэмт хэргээ хэлцлүүдээ халхавчилж байгаа үйлдэл. Хохирлын тухайд хохирогч И.М- бусдаад уг үл хөдлөхийг 1,300,000,000 төгрөгийн төлбөрт тооцож авсан. Тиймээс энэ нь энэ хүний хувьд шууд хохирол. Тиймээс бид 1,500,000,000 төгрөгийг дэмжиж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй холбоотой тайлбар хэлж байна. Үнэхээр шүүх хуралдааны тэмдэглэл хугацаандаа гараагүй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар оролцогч тухайн хурлын дуу, дүрсний бичлэгтэй танилцах хүсэлтийг гаргах боломжтой. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гарсан гэж үзэхгүй байна...” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатын шүүхээс иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Энэ хэрэгт гомдол гаргах эртэй этгээдүүдээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тухайлан гомдол гаргаагүй. Тийм учраас тайлбаргүй. Бид хүний 1,500,000,000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг 700,000,000 төгрөгөөр хямд авсан мэт ойлголт төрүүлж байна. Гэвч тийм зүйл байхгүй. 1,500,000,000 төгрөг гэдэг нь түлхүүр гардуулах нөхцөлтэй буюу тавилга, эд зүйлсээ барьж ороход бэлэн байрны үнэлгээ. Би нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхой тусгасан. Гуравдагч гэрээгээр н.О-д ирсэн байдаг. Гурван гэрээ бүрт түлхүүр гардуулах нөхцөл гэж бий. Хэн нэгэн бидний дотор засалд гаргасан 600,000,000 гаруй төгрөгөөр зардлаа хэмнэсэн. Хоёр байгууллага гэрээгээ дүгнэж авлага, орлогоо тооцох асуудал байна. Тэгснээр хохирлын хэмжээ бодитой гарна. Бид 600 гаруй хуудас баримтыг гаргаж өгсөн. 600,000,000 гаруй төгрөгийн засал хийж тухайн хаусанд орж амьдарсан...” гэв.

Прокурор Д.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагыг тухайн анхан шатны шийтгэх тогтоол гэм буруугийн хувьд үндэслэлтэй гарсан. Харин хохирлыг 1,500,000,000 төгрөгөөр тогоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шинжээчийн дүгнэлтээр 828,853,333 төгрөгөөр тогтоогдсон. Энэ дүнгээр хохирогчид учирсан хохирлын хэмжээг тогтоох ёстой. Хор уршигийн тухайд хохирогч өөрөө тухайн үл хөдлөх хөрөнгийг 1,300,000,000 төгрөгөөр бусдаад худалдаж авсан. Тиймээс 1,300,000,000 төгрөгөөс хохиролд тогтоогдсон 828,853,333 төгрөгийг тооцож хор уршигийг тооцох ёстой гэж үзсэн. Эрүүгийн хариуцлагын зүгээс анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь 5 хоногийн завсарлага авч үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө, тээврийн хэрэгсэлүүдийг өгсөн боловч одоогоор 1,000,000,000 төгрөгийг өгөөгүй. Үүнийг өгсөн мэтээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын хохирол төлсөн гэж хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол тогтоосон болон эрүүгийн хариуцлага тогтоосон хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой. Бусад хэсгүүдийн тухайд гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б- нь “********” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хохирогч И.М-той урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “...Нүүрс тээврийн компанид 20 машин явуулах эрх байна. 10 машин явахад 3.5 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүний 30 хувь буюу 700.000.000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн 2.8 тэрбум төгрөг зээлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулаач...” гэж хуурч И.М-оос 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгө болох *****дүүргийн 4 дүгээр хороо, ********тоот хаягт оршин ***.* *.талбайтай амины орон сууцыг Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бусдад худалдан борлуулж олсон 700.000.000 төгрөгийг “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан үйл ажиллагаанд захиран зарцуулалгүй, өөртөө авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн болох нь:

- ҮҮХ худалдах, төлбөр тооцоог төлж барагдуулах гэрээ /1хх 10/,

- хөрөнгө оруулалтын гэрээ /1хх 11/,

- компанийн эрх шилжүүлэх гэрээ /1хх 12-13/,

- компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /1хх 14-16/,

- хохирогч И.М-ийн: “...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ...бусдад худалдан борлуулахгүй барьцаанд тавих зорилгоор эрхээ шилжүүлэн өгсөн байсан. ...мөнгөний хэрэг гараад 700.000.0000 сая төгрөгөөр зарсан гэсэн. ...Б.Б-д би хаус зарсан 700 сая төгрөг дээрээ мөнгө нэмж олоод 1 тэрбум болгоод 2,8 тэрбум төгрөгийн газар худалдан авахаар болгоод хамтран барилга барихаар болоод гэрээ байгуулсан. Тэгсэн Б.Б- 1 тэрбум төгрөгөө өгөхгүй байхаар нь юу болоод мөнгө өгөхгүй байна гэхэд надаас зугтаад маргааш, нөгөөдөр 7 хоногийн дараа уулзъя гээд уулзахгүй байхаар нь би цагдаад хандсан юм. ...Б.Б- надад анх хэлэхдээ би 3,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 20 ширхэг чиргүүлтэй 10 ширхэг том оврын автомашин оруулж ирэх гэж байгаа, 700.000.000 сая төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг зээл аваад өгчихмөөр байна. Танд барьцаанд тавих эд хөрөнгө байна уу гэхээр нь би хоёр ширхэг хаус санал болгоод нэг хаусыг барьцаанд тавихын тулд худалдан борлуулахгүйгээр захиран зарцуулах эрхийг нь өгсөн юм. Би “***** ****” ХХК-аас 1.3 тэрбум төгрөгөөр бодож авсан. Б.Б-д 1.5 тэрбум төгрөгөөр бодож гэрээ байгуулсан юм. ...2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээг хүчингүй болгож “***** ****” ХХК-иас газар худалдан авахаар болж шинээр дахин хөрөнгө оруулалт яригдаж 4600м2 талбай бүхий газрыг 2,5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаа 1 тэрбум төгрөгийг Б.Б- төлөх ёстой байсан боловч өгөөгүй. ...Хөрөнгө оруулалтын гэрээ хийж анхнаасаа авах зорилгоор намайг хуурч гэрээ хийсэн байсан.../хх 1 21-22, 23-24, 26-27/... Б- надад хэлэхдээ “********” ХХК-аас 10 автомашин авах гэж гэрээ үзүүлсэн юм. Би үүнд нь итгээд хаусаа нэр дээр нь шилжүүлж өгсөн юм. Б нь хэлэхдээ ********ээс зээл авах гэж байна, зээл авахад хаус миний нэр дээр байх хэрэгтэй байна гэхээр нь би шилжүүлж өгсөн юм. “********” ХХК-аас зээл гарахгүй гэсэн хариу өгсөн. Үүнээс болоод мөн 10 машины асуудал бүтэхгүй болчихлоо гэж 2022 оны 6 дугаар сарын эхээр хэлсэн юм. Тэгэхээр нь би тэгвэл хаусаа буцааж авъя гэж хэлсэн чинь би зарчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэн чамайг зар гэж хэлсэн юм бэ, чи хэдэн төгрөгөөр зарсан юм бэ гэхэд 800.000.000 төгрөгөөр зарсан гэхээр нь би энэ хаусыг 1.500.000.000 төгрөгд бодож авсан яахаараа чи миний зөвшөөрөлгүйгээр зарж байгаа юм. Мөн яасан хямдхан зарсан юм. Чи анх барьцаанд тавина гэж хэлээ биз дээ гэж хэлсэн чинь зөрүү мөнгөтэй нь хамт нь би өгнө, би ногоон тэжээл тарьж байгаа гэж хэлсэн. Үүнээс болж маргаан үүссэн бөгөөд мөнгө өгөхийг нь хүлээгээд өгөхгүй болохоор нь цагдаад хандсан юм. Үүний дараа ***** **** ХХК-тай байгуулсан гэрээ үзүүлээд энэ газарт барилга барья гэж хэлсэн. Зураг төсөл нь бэлэн юм байна гэж хэлсэн. 1 тэрбум төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг цувуулж өгөх боломжтой гэж хэлсэн. ...Б- хэлэхдээ ***** **** ХХК-ийн захирал нь Э, Б-гэх хүмүүс байдаг гэж хэлж байсан санаж байна. Хосбаяр гэж би зургийн компанийн хүн бол танина. Гэхдээ тухайн барилга барих гэж байсан газар барилгын зураг төсөл нь гарчихсан байсан. Энэ газрыг авахын тулд Б- 1 тэрбум төгрөгийг төлөх ёстой байсан боловч төлбөрийг төлөөгүй би хоёр дахь хаусаа өгөөгүй юм. ...энэ бол батлагдаагүй скиз зураг юм. Барилгын төсөл зураг бол биш байна, би үүнийг бол мэдэж байна. Учир нь урьдчилж төсөөлж, гаргасан эскиз зураг байгаа юм. Хэрэв Б- 1 тэрбум төгрөгөө төлсөн бол эхний хаусын төлбөрөөр хэрэгжих байсан. Мөн Б- хадам ааваасаа 200.000.000 төгрөг зээлж өгнө гэж байсан юм. Гомдолтой байна, хаусаа авмаар байна. 1.5 тэрбум төгрөгөөр авмаар байна. Мөн үүн дээр Б- өмнө нь бараа материал оруулж ирнэ гээд 1 тэрбум гаран төгрөгийн 100 хувийн бартерын гэрээ байгуулаад үлдэгдэл 308.964.400 төгрөгийн бараа материал өгөөгүй байгаа...” /хх 3-н 88/,

- гэрч Б.Ө-ийн: “...2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр И.М- нь Б-ы Б- гэх хүний хамт орж ирээд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.  ...2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Б- нь Ч.Б-гэх хүний хамт ирээд *****дүүргийн нутаг дэвсгэрт орших **** ***-Уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсэд орших 4.600м2 талбай бүхий 0201542 гэрчилгээний дугаартай газар дээр барилга барих төслийг 2,8 тэрбум төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод гэрээ байгуулсан юм. ...2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр И.М- нь манай ажил дээр ирээд Б.Б-тэй байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ, Б-тэй байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн болон төсөл хэрэгжүүлэх компани шилжүүлэх хэлцэл бүтэлгүй болоод байна. Учир нь Б.Б- нь надаас авсан 1,5 тэрбум төгрөгийн хаусыг 800.000.000 төгрөгөөр зарсан сураг байна, машинууд нь ч орж ирээгүй, орж ирэх нь худлаа болсон юм шиг байна. Тэгээд би Б.Б-тэй байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний төлбөр тооцоог барагдуулахаар гэрээ байгуулахаар боллоо гээд ярьж байхад Б.Б- орж ирээд тэр 2 хоорондоо ярилцаад 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1026 дугаартай төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулсан юм. Гэрээг гэрчилсний дараа М-ийн зүгээс Б-д хандан Б-тэй байгуулсан гэрээний урьдчилгаа болох 1 тэрбум төгрөгийг чи хэрвээ төлөх юм бол үлдэгдэл 1,8 тэрбум төгрөгийг би санхүүжүүлээд уг төсөл дээр хамтран ажиллаж болно гэж хэлж байсан. ...М- нь манай байнгын үйлчлүүлэгч бөгөөд Д нь өмнө нь ажилтан нь байсан учраас хэд хэдэн удаа харж байсан. Тэрнээс биш энэ хүмүүсийг сайн танихгүй. Өөр мэдэх зүйл бол байхгүй байна...” /1хх 29-30/,

- гэрч Б.У-ын: “...И.М-ид 1.3 тэрбум төгрөгөөр тооцож зарсан. И.М- нь Б.Б- гэх хүний нэр дээр орон сууц захиалгын гэрээг хийгээд өгчих гэсэн юм.  ...2022 оны 8 дугаар сард Б.Б- ирээд зайсанд газар авч байгаа, 2-лаа хамтарч ажиллах уу, М- ахтай таарахгүй боломжгүй байгаад байна гэхэд нь үгүй гэж хэлээд явуулсан. Уг хаус дотор заслын ажил хийгдээгүй байсан...” /1хх 47-48/,

- гэрч Ч.О-ийн: “...би 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нотариат орж Б- гэх хүнтэй орон сууцны эрх шилжүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг өгч үлдэгдэл төлбөрийг 10 хоногийн дотор төлж барагдуулсан. Гэрээ хийх үед Б- гэх хүний бүх бичиг баримт ямар нэгэн зөрчилгүй байсан..." /1хх 52-54/,

- **** ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “...орон сууц 828.583.333 төгрөг ...”/1хх 56-68/,

- ******** ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /1хх 88, 109-115/,

- амины орон сууц захиалгын гэрээ, худалдах худалдан авах гэрээ, /1хх 89-96, 126-129, 1хх 188-190, 217-229, 237-240, 242-246/,

- 2022 оны 02 дугаар сарын 9-нд ****** ***** ХХК болон ******** ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ” /1хх 97-101/,

- 2022 оны 02 дугаар сарын 24-нд ******** ХХК болон ******** ХХК-ийн нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ...нийт төлбөр 3.500.000.000 төгрөг, үүнээс урьдчилгаа төлбөр 700.000.000 төгрөг, нийлүүлэх хугацаа 30 хоног ... /1хх 102-108, 2хх 162-163/,

- ****** ***** ХХК-ийн дүрэм /1хх 160/

- ****** ХХК-иас ******** ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах тухай албан бичиг, /1хх 204/ 

- Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 16/

- Б.Б- болон ****** ***** ХХК-ийн арилжааны банкны лавлагаанууд /2хх 22-36, 83-95/

- *****дүүргийн 23 хороо, ***** ам 254.9м2 амины орон сууцны түүхчилсэн лавлагаа /2хх 70-79, 97/... худалдан борлуулсан талаарх баримтууд /3хх 105-166/,

- гэрч Т.Мын: “... Би ******** ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай юм. ...2022 оны 3 дугаар сард Ц.Билгүүн нь ******** ХХК-ийн захирал Б- гэх хүн 20 ширхэг шакман /нүүрс тээврийн автомашин/ худалдан авах сонирхолтой байна, Хаан банкнаас зээл хөөцөлдөж байгаа юм байна. Тэгсэн Хаан банкнаас холбогдох материалуудаа бүрдүүлээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээ байгуулж гарын үсэг зурсны дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Б- гэх хүн нь би урьдчилгаа мөнгөө заавал ***** ****ны дансаар шилжүүлнэ гэхээр нь энэ өдрөө манай компани нь ***** **** дээр ********** дугаартай дансыг нээлгэсэн юм. ...Энэ өдрөө Б- гэх хүн нь манай компанийн ***** ****анд нээлгэсэн дээрх данс руу ******** ХХК-ийн ***** ****ны ********** дугаартай данснаас 12:50 цагт 200.000.000 төгрөг, 12:21 цагт 500.000.000 төгрөг, нийт 700.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн Б- гэх хүн ...би Хаан банкнаас зээл авах гэж байгаа юм. Би шилжүүлсэн мөнгийг буцаан Ө-ын М- гэх хүний дансаар авах хэрэгтэй байна, хаан банкнаас танай компанийн данс руу нийт 20 тээврийн хэрэгслийн 7.600.000.000 төгрөгийг удахгүй шилжүүлнэ, мөн гэрээг би тамгалаад аваад ирье банканд эх хувь хэрэгтэй болчихоод байгаа юм гэх зэргээр итгүүлээд гэрээний эх хувийг аваад явсан юм. Үүнээс хойш сураггүй байж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Бнь ирээд Хаан банкнаас зээл гарах гэж байна, урьдчилгаа төлсөн гэсэн албан тоот хийгээд бараг өнөөдөртөө багтаагаад зээл гарчих юм шиг байна, зээл гарахаар 7.600.000.000 төгрөгийг шилжүүлье гэхээр нь би 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ******** ХХК-нь Шакман Р3000 чирэгч толгой болон С1МС үйлдвэрийн 10 ком техникийн урьдчилгаа /давхар чиргүүл буюу 20 чиргүүл/ төлбөр 700.000.000 төлсөн үнэн болно гэсэн албан бичгийг Хаан банканд хийж өгсөн юм. Энэ өдрөөс хойш дахин Б- гэх хүн бол ирээгүй юм...”/2хх 176-177/,

- ******** ХХК-ийн албан бичиг …Б.Б- ******** ХХК-ийн дансаар 700.000.000 төгрөг шилжүүлээд мөнгөө буцаагаад өөр хүний дансаар авсан. Мөн дахин Хаан банкинд хандсан бичиг хийлгэж авсан… /2хх 227-228/, …******** ХХК-нь 10 ком техникийн урьдчилгаанд 700.000.000 сая төгрөг төлсөн болно … гэсэн албан бичиг /2хх 235/

- 700.000.000 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн дансны хуулга /2хх 233-234/

 - шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын сүүлээр уулзаад хамт бизнес хийе, миний байгуулсан **** ***** ХХК-ийн 40%-г санал болгоод нийт 4 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт авья, Дорноговь аймгийн Ханги боомт дээр **** ***** ХХК-нь нүүрс тээвэрлэх албан ёсны гэрээтэй байсан. Нүүрс тээврийн тавцан чиргүүлтэй автомашин 10 ширхэгийг худалдаж авахаар 4 тэрбум төгрөгийн 2 ширхэг хаусыг өгөөд нэг хаус нь 1,5 тэрбум нөгөө хаус нь 2,5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй нийт 4 тэрбум төгрөгийн үнэлгээгээр тооцоод ******** ХХК-н 40%-г М-ийн нэр дээр шилжүүлсэн юм. 1,5 тэрбум төгрөгний хаус буюу *****дүүргийн 4 дүгээр хороо *****ын аманд байрлах 254,9м2 хэмжээтэй зоорьгүй хаусыг захиалгын гэрээг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Үүнээс хойш банкнаас зээл авч машинаа худалдаж авах ажил явж эхэлсэн. М- нь хоёр дахь хаусаа шилжүүлж өгөөгүйгээс шалтгаалаад банкин дээр зээл гарахгүй болсон. Тус хөрөнгө оруулалтын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 0634 дугаартай гэрээнд хэрвээ банкны зээл гарахгүй бол миний нэр дээр шилжүүлсэн хаусны төлбөрийг барилгын материалаар цувуулан 10 сарын дотор хийхээр байсан юм. ...2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Зайсанд газар худалдан авч барилга барья гэж хэлээд тохиролцоод М- ах бид хоёрын хамтын **** *****ХХК-р 0,46 га эзэмшиж байгаа ****** ХХК-н хувьцааг 100% худалдан авах компани шилжүүлэх хэлцэл хийсэн. ****** ХХК-д газрын урьдчилгаа болох 150 сая төгрөгийг өөрийн компанийн Худалдаа хөгжлийн банкны данснаас шилжүүлсэн. Энэ хугацаанд 2 дахь хаусыг өгөх ёстой байсан. Үүнийг М- мэдэж байсан тус газар дээр баригдах барилгын схем зургийг М- өөрөө зургийг гаргуулсан байгаа юм. М- 2 дахь хаусаа өгөөгүй учир газраа худалдан авч чадаагүй учир ****** ХХК-иас 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрээ цуцалж урьдчилгаанд өгсөн мөнгийг буцаан өгөхгүй гэсэн албан бичиг өгсөн юм. ...2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээгээр захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлэн авсан. Гэрээгээр эрхийг олгосон байсан. Эрх олгосны дагуу энэ хаусыг би ремаксын ******* /*******/-р дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэн О- гэх хүнд 700,000,000 төгрөгөөр зарж мөнгийг өөрийн ******* ХХК-н Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай дансанд 380 сая төгрөг бэлнээр *****дүүргийн 4 дүгээр Ханбогд хороололд байх 3 өрөө 2 ширхэг байрыг 320 сая төгрөгөнд тооцож авсан юм. Энэ авсан 2 ширхэг байрны нэгийг 147 сая төгрөгөөр нөгөөг 145 сая төгрөгөөр зарсан. Худалдан авсан хүнийг би мэдэхгүй байна Ремаксын *******ээр дамжуулан зарж мөнгийг компанийн дээрх дансаар авсан. ...150 сая төгрөгийг нь газар худалдан авахдаа өгсөн үлдсэн мөнгөөр нь М-ид өгөх барилгын материалын мөнгө гээд БНХАУ-руу шилжүүлсэн юм. ...Зарах үедээ М-ид утсаар хэлэх гэсэн чинь утсаа аваагүй юм. Тэрнээс биш зарах талаар мэдэж байсан. Надад шилжүүлж өгсөн захиалгын гэрээгээр банкинд барьцаалах боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр заасан эрхээр надад олгосон учир би зарсан юм. Сүүлд нь нэмж худалдах худалдан авах гэрээг М-той хийсэн юм. Захиалгын гэрээтэй байрыг банк, банк бус барьцаанд авахгүй гэдгийг М- өөрөө мэдэж байгаа. Би гэрээний дагуу барилгын материалаар хаусны төлбөрийг төлж барагдуулна...” /1хх 39-41, 3хх 8-12/,

- ******** ХХК-иас Хаан банкнаас зээл хүссэн өргөдөл, албан бичиг, холбогдох материал 2022 оны 4 дүгээр сарын 14 /3хх 36, 37-86/,

- иргэний нэхэмжлэгч Ш.Ч-ын: “...би худалдан авсан байр асуудалтай болохыг мэдээд охиноос асуухад надад зарсан Б- гэх хүн өөр хүнтэй маргаантай асуудал гарсан гэж хэлсэн. Мөн Б-д энэ асуудлынхаа учрыг ол гэж хэлэхэд ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн гэсэн. Миний хувьд өөрийн худалдан авсан дээрх орон сууц буюу хаусныхаа шударга өмчлөгч тул эд хөрөнгөө авч үлдэнэ. Иймд би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна...” /3хх 94/,

- гэрч Ч.О-ийн: “...тухайн үед Б- надад хэлэхдээ би ****** ***** ХХК-ийг ажиллуулдаг бөгөөд барилгын материал гадаад улсаас оруулж ирдэг надад мөнгөний хэрэг байна гэж байсан. Би бичиг баримтыг шалгахад *** ***** ***** ХХК-тай орон сууц захиалгын гэрээг Б- байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байсан. Тэгээд нотариат орсон юм. Б- гэх хүнээс байрыг 700.000.000 төгрөгөөр авахаар болж 149,775.000 төгрөгөд *****дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын гудамж *** байрны *** тоотод байх *******өрөө орон сууц өгөхөөр болсон. Үлдсэн төлбөрийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 384.415.000 төгрөг, 165.810.000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дотор Б.Б- гэх хүний ****** ***** ХХК-н Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай дансанд шилжүүлэхээр тохирсон юм. Би 2 өрөө байраа Б Б-ийн хэлсний дагуу ******* гэх хүнд 2022 оны дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэл хийж өгсөн юм. Учир нь Б Б- нь байрыг *******ээр заруулна гэж байсан...” /3хх 97-98/,

- гэрч Д.*******ийн: “...Анх Б- нь яаралтай 1.200.000.000 төгрөгөөр зарах хэрэгтэй байна гэж байсан. Очиж үзэхэд дотор засал хийгдээгүй байсан. Мөн зах зээлийн ханш нь ижил төстэй хауснууд 850 саяас 900 саяын хооронд байна гэж хэлсэн. Б- мөнгөний хэрэгтэй байгаа юм чинь 800 саяд зараад өгчих гэж хэлсэн. Үүнийг О-д хэлсэн чинь уг хаусыг 700 саяд авъя гэж үнийн санал тавихаар нь Б-д хэлсэн чинь бодож байгаад хариу өгье гээд хэд хоногийн дараа 700 саяд зарчих гэж хэлсэн юм. Үүний дагуу би О-д 700 сая төгрөгд зарсан юм. О- нь бэлэн мөнгө авчраад бид хоёр банкин дээр очиж би Б-ий өгсөн данс руу шилжүүлж байсан юм. Дансыг нь санахгүй байна, мөн байр оролцуулж байсан, байрыг нь бас Б-д зарж өгч байсан. Би байр зарсан төлбөр болох 19.250.000 төгрөг авсан. Энэ мөнгийг О- *******ХХК-ийн ******* дугаарын данс руу шилжүүлсэн юм. Үүнээс компани мөнгө авч үлдэгдэл мөнгийг би авсан...” /3хх 102/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. 

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д торгох ял оногдуулахдаа харгалзах хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандаас “...залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй..., ...нотолбол зохих байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийдвэрлэсэн..., ...хохирлыг зөв тооцоогүй...анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн хугацаанд гараагүй...тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нараас “...хохирлыг буруу тооцсон. Шүүгдэгч гэм буруугүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг тус тус давж заалдах шатны шүүхэд тус тус гаргажээ.

А. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдах гол шинж нь халхавч болсон гэрээ, хэлцлийг байгуулахдаа хуурч мэхлэх, итгэл эвдэх арга хэрэглэсэн, гэрээний нөгөө тал болох хохирогч уг гэрээ, хэлцлийг анхнаасаа биелэгдэх боломжгүй гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй нөхцөлд байгуулсан бол залилах гэмт хэрэг гэж үздэг болно.   

Хуурч мэхлэх гэдэг нь үгээр болон үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын харилцан итгэлцэлд үндэслэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын нэг хэлбэр юм.

Хэргээс үзэхэд …И.М-, Б.Б- нарын хооронд а/ 2022 оны 4 дүгээр сарын 27-нд “Хөрөнгө оруулалтын гэрээ” /1хх 11/, b/ 2022 оны 5 дугаар сарын 24-нд “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” /1хх 12-13/, c/ 2022 оны 5 дугаар сарын 24-нд “Худалдах, худалдан авах гэрээ” /1хх 14-15/, d/ 2022 оны 6 дугаар сарын 25-нд “Үл хөдлөх хөрөнгө худалдах, төлбөр төлж барагдуулах гэрээ” /1хх 10/ тус тус байгуулагдсан.

Мөн шүүгдэгч Б.Б- нь ...******** ХХК-тай нүүрс тээврийн 20 ширхэг иж бүрэн автомашиныг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрт 700.000.000 сая төгрөгийг шилжүүлсэн атлаа тухайн өдрөө буюу 2022 оны 3 дугаар сарын 24-нд гэрээг эх хувиар нь болон урьдчилгаа төлбөрт төлсөн 700.000.000 сая төгрөгийг Ө.М- гэх хүний дансаар буцааж авсан, харин 2022 оны 4 дүгээр сарын 15-нд ******** ХХК-иас урьдчилгаа төлбөрт 700.000.000 сая төгрөг төлсөн нь үнэн болно… гэсэн албан тоотыг дахин бичүүлж авсан үйл баримтууд хэрэгт авагдсан байна.

Дээрх баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Б- хохирогч И.М-ид …нүүрс тээврийн 20 ширхэг автомашин худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр 700.000.000 сая төгрөг… төлсөн гэсэн баримтыг үзүүлэн, хамтран ажиллах санал гаргаснаар шүүгдэгчийн бусдыг хуурч мэхлэх, шунахай сэдэл, санаа зорилго, үйлдэл хэрэгжиж эхэлсэн байна.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Б- хохирогч И.М-той 2019 оноос эхлэн хамтран ажиллаж, барилгын бараа материал нийлүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “********” ХХК-тай байгуулсан гэрээ, урьдчилгаа төлбөр төлсөн баримтыг ашиглан И.М-ийн өмчлөлийн ***** ****хотхоны 254.9м2 талбай бүхий амины орон сууцыг “Хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр халхавчлан, захиран зарцуулах эрхийг өөртөө олж авснаар тухайн амины орон сууцыг бусдад худалдан борлуулж, борлуулсан орлогоороо нүүрс тээврийн автомашин худалдан аваагүй буюу зориулалтын бусаар захиран зарцуулж хохирогчид их хэмжээний хохирол учруулсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийн ...залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн үйлдэл нь ...хохирогч И.М- /1хх 21-22, 23-24, 26-27, 3хх 88/, гэрч Б.Ө-/1хх 29-30/, Л.Марал /1хх 34/, Б.У- /1хх 47-48/, Б.Т /1хх 49/, Ч.О- /1хх 52-54, 3хх 97-98/, Ч.Б...” /хх 2-н 62/, Д.Э /2хх 61/, *****дүүргийн 23 хороо, ***** ам ........амины орон сууцны түүхчилсэн лавлагаа /2хх 70-79, 97/... худалдан борлуулсан талаарх баримтууд /3хх 105-166/, гэрч Т.М /2хх 176-177/, ******** ХХК-ийн албан бичиг …Б.Б- ******** ХХК-ийн дансаар 700.000.000 төгрөг шилжүүлээд мөнгөө буцаагаад өөр хүний дансаар авсан. Мөн дахин Хаан банкинд хандсан бичиг хийлгэж авсан… /2хх 227-228/, …******** ХХК-нь 10 ком техникийн урьдчилгаанд 700.000.000 сая төгрөг төлсөн болно … гэсэн албан бичиг /2хх 235/, 700.000.000 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн дансны хуулга /2хх 233-234/,  ******** ХХК-иас Хаан банкнаас зээл хүссэн өргөдөл, албан бичиг, холбогдох материал 2022 оны 4 дүгээр сарын 14 /3хх 36, 37-86/, иргэний нэхэмжлэгч Ш.Ч- /3хх 94/, гэрч Д.******* /3хх 102/ нарын мэдүүлэг болон арилжааны банкны дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоос...залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэсэн хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Б. Анхан шатны шүүх гэрч Ч.О-ийн: “...бичиг баримтыг шалгахад *** ***** ***** ХХК-тай орон сууц захиалгын гэрээг Б- байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байсан...” /3хх 97-98/, гэрч Д.*******ийн: “...Анх очиж үзэхэд дотор засал хийгдээгүй байсан ба 800 саяд зараад өгчих гэж хэлсэн. ...О-д хэлсэн чинь уг хаусыг 700 саяд авъя гээд зарсан. О- нь бэлэн мөнгө авчраад бид хоёр банкин дээр очиж би Б-ийн өгсөн данс руу шилжүүлж байсан юм...” /3хх 102/ гэсэн мэдүүлэг болон арилжааны банкны дансны хуулга зэргийг үндэслэн *****дүүргийн 4 дүгээр хороо, ***** ****хотхоны ***.* *.талбай бүхий амины орон сууц нь иргэний нэхэмжлэгч Ш.Ч-ын өмчлөлд хууль ёсоор шилжсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дүгнэхдээ “...шүүгдэгч Б.Б-, хохирогч И.М- нарын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсон буюу 1.500.000.000 төгрөгийн хохирол учирсан” гэж дүгнэж шүүгдэгч 1.500.000.000 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирлоор зүйлчилдэг нь хууль хэрэглээний тогтсон ойлголт юм.

Хохирол нь гэмт хэргийн улмаас үүсч буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл бөгөөд эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тодорхой этгээдийн хувьд түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар ба тооцон хэмжиж болохуйц байхын зэрэгцээ тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал агуулсан байна.

Хууль зүйн шинжлэх ухаанд хохирлыг “Эдийн болон эдийн бус”, “Нөхөн төлөгдөх ба төлөгдөхгүй” гэж ангилдаг бөгөөд үүнээс “Эдийн хохирол” гэдэг нь мөнгөөр үнэлэгддэг буюу хэмжигдэхүйц хохирлыг хэлдэг бөгөөд ба эдийн хохирлын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4-т тодорхойлсон байдаг.

Эдийн хохирол нь өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэргийн үр дагавар болж, бодит хохирол болон алдагдсан ашиг, орлогын хэлбэрээр илэрдэг ба мөнгөөр үнэлэгдэж хэмжигдэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд тухайн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн дадлага, туршлага бүхий этгээдийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахаар хуульчилжээ.

Шинжлэх ухаан, техникийн зэрэг тусгай мэдлэг, эд хөрөнгийн үнэлгээг энэ талаар тусгай мэдлэг эзэмшсэн этгээд нотлох баримтын эх сурвалжаас хэрэгт ач холбогдол бүхий мэдээллийг тусгай арга хэрэгслийг ашиглан олж авснаа бичгээр тайлбарлаж байгаа нотлох баримтын нэгэн төрлийг “Шинжээчийн дүгнэлт” гэх бөгөөд шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан шинжилгээ, туршилтын үр дүнд нотлогдсон зүйлд прокурор, мөрдөгч нар эргэлзэх боломжгүй байдаг.

Хэрэгт, *****дүүргийн 4 дүгээр хороо, ***** ****хотхоны ***.* *.талбай бүхий дотор засал хийгдээгүй амины орон сууцыг тухайн үеийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийг тооцоолон үнэлж 828.583.333 төгрөгөөр тогтоосон “****” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-23-71 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 1-н 56-68/ авагдсан байхад шүүгдэгч Б.Б- болон хохирогч И.М- нарын хооронд “Харилцан тохиролцож нотариатчаар батлуулсан” гэх гэрээний үнийн дүнгээр бодит хохирлыг тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг “****” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “...828.583.333...” гэсэн хөрөнгийн үнэлгээний ХУ2-23-71 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх 1-н 56-68/-ийг үндэслэн тооцож, гэм буруутай этгээд шүүгдэгч Б.Б-эс гаргуулж хохирогч И.М-ид олгохоор, мөн Б.Б- нь бэлнээр 270.000.000 төгрөг хохирогч И.М-ид хүлээлгэн өгсөн, мөн тодорхой үнийн дүнгээр тооцож тээврийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгийг “Хохирлын үнийн днд тооцож, хохирол төлбөр барагдсан” гэж шийтгэх тогтоолд бичигдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд бэлнээр 270.000.000 төгрөг төлсөн баримтыг үндэслэн шүүгдэгчээс 558.583.333 төгрөгийг /828.583.333-270.000.000=558.583.333/ гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Б- нь тодорхой үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл зэргийг төлбөрт тооцож хохирлыг барагдуулсан гэх бөгөөд энэхүү эд хөрөнгийн үнэлгээний зөрүүг хохиролд тооцуулах, хохирол илүү төлөгдсөн гэж үзвэл буцаан гаргуулах асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Урангоогоос шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “…Анхан шатны шүүх хохирлыг 1.500.000.000 төгрөгөөр тооцсон нь буруу байх тул **** ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 828.583.333 төгрөгөөр уг хэргийн бодит хохирлыг тооцох нь зүйтэй…” гэсэн дүгнэлтийг гаргасныг дурдах нь зүйтэй.

 

В. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйл “...Шүүх хуралдааны тэмдэглэл танилцуулах…шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна…шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй…энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ…шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах санал, хүсэлтийг хэлэлцэхэд шаардлагатай бол санал, хүсэлт гаргасан хүнийг байлцуулж болно….оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг түүнд танилцуулна...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл танилцуулахад энэ зүйл нэгэн адил хамаарна…” гэж хуульчилжээ.

Өмгөөлөгч Д.Цэрэнхандаас …анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн хугацаанд гараагүй… энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх боловч уг асуудлыг талаарх гомдол, мэдээлэл, баримт хэрэгт авагдаагүй байх тул уг асуудалд дүгнэлт өгөх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэл нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1200 дугаартай байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулийн хугацаанд албажуулаагүй талаарх гомдлоо шүүхийн Тамгын газарт гаргасан эсэх, уг асуудалтай холбоотой ямар нэгэн баримт хэрэгт хавсаргагдаагүй байна.

 

Г.  Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдох шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Тодруулбал, хохирогч И.М-оос “...Б.Б- намайг залилж хөрөнгө оруулалтын гэрээ нэрээр миний өмчлөлийн *****дүүргийн 4 дүгээр хороо, ***** ****хотхоны 3 тоот хаягт оршин ***.* *.талбай бүхий амины орон сууцыг захиран зарцуулах эрхийг өөртөө олж авч, энэхүү үл хөдлөх хөрөнгийг зарж, надад их хэмжээний хохирол учруулсан... гэж хэргийн үйл баримтыг тодорхой зааж, шүүгдэгчид залилуулсан талаараа тодорхой мэдүүлжээ.

 

Харин өмгөөлөгчийн гомдолд дурдсан ...**** ** хаяг дахь 650м2 талбай бүхий 2.500.000.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн... асуудлын талаар хохирогч ямар нэгэн гомдлыг мөрдөн шалгах болон прокурорт гаргаагүй, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэр “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

Д.  Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй болно.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

 

Мөн гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.

 

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Б- залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан, түүнчлэн шүүгдэгч нь өөрт ашгийг хичээсэн гэмт сэдэлт, зорилгын хүрээнд төөрөгдүүлэх, халхавчлах буюу бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар хохирогч И.М-ийн *****дүүргийн 4 дүгээр хороо *****ын аманд байрлах 254,9м2 талбай бүхий амины орон сууцыг өөртөө шилжүүлэн авч, өөрийн өмч мэт захиран зарцуулсан байх тул түүний үйлдсэн залилах гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.    

Шүүгдэгч Б.Б-эс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүхэд танилцуулж, тайлбарласан байх ба түүний гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг залилах гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй эх сурвалжтай харьцуулж шалгахад Б.Б- нь хохирогч И.М-оос дээрх амины орон сууцыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар зарж борлуулан мөнгийг өөрийн хувийн өр төлбөртөө зарцуулсан баримт, мэдээлэл нь давхар баталгаажсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

            5. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн нэрийг “Л.Төгсжаргал”, “Г.Хурмандах” гэж зөрүүтэй бичиж техникийн шинжтэй алдааг гаргасан байх бөгөөд энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул ...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...улсын яллагч Г.Хурмандах...” гэж прокурорын нэрийг зөвтгөх нь зүйтэй байна.  

            Иймд дээрх үндэслэлүүдээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1200 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудаас “...Хохирлыг **** ХХК-ийн үнэлгээ буюу 828.583.333 сая төгрөгөөр тооцож өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, гомдлуудын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1200 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:  

4 дэх заалтын : “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай...” гэснийг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эс 558.583.333 төгрөгийг гаргуулж хохирогч И.М-ид олгохыг, шүүгдэгч Б.Б- нь хохирол төлбөр илүү төлсөнтэй холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай...” гэж өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудаас “...Хохирлыг **** ХХК-ийн үнэлгээ буюу 828.583.333 сая төгрөгөөр тооцож өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авсан болохыг дурдаж, гомдлуудын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ