| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0040/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 50
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч******* /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Энхбаярын ******* ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 17180003030017 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “******* ХК-д гагнуурчин ажилтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сумын 1 дүгээр баг ******* тоотод ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Энхбаярын ******* /*******/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч******* нь 2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Найс нэртэй баарны орчим ******* Самсунг нөт 1 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 130,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч******* нь 2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Найс нэртэй баарны орчим ******* йн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 130,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ******* йн “...2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө байсан санагдаж байна. Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Найс нэртэй баарны урдуур явж байтал нэг үл мэдэх таних өндөр залуу зогсож байсан. Тухайн залуу надаас гар утсаараа нэг яриулаач гэж гуйсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд хэлсэн дугаар руу залгаад чанга яригч дээрээ тавиад тухайн залууд гар утсаа өгөлгүй өөрөө барьж байгаад яриулсан, залгасан дугаар намайг залгах үед аваагүй. Дахин өөр дугаар руу залгаад өгөөч гэж хэлээд нэг дугаар хэлэхээр нь тухайн дугаар руу нь залгаад чанга яригч дээрээ тавиад утсаа өөр лүү ойртуултал тэрээр миний гар утсыг булааж аваад зам дагаад Россия зочид буудал чиглэл рүү зугтаад гүйсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69/,
Гэрч *******гийн “...Бид 2 хуучин Дарханы нэг баарны гадаа явж байхад ******* намайг энд зогсчих буугаад бие засаад ирье гэж хэлсэн. Тэгээд ******* ийг хүлээгээд зогсож байхад ******* машин дотор гүйчихсан аахилаад ороод ирсэн, гялс аваарай гэж хэлсэн. Би сандраад юу ч болоод байгааг нь мэдэхгүй хөдлөөд явчихсан. Бид хоёр Хөтөл явж байх замдаа түүнээс юу болсон талаар асуухад тэрээр надад нэг хүний гар утсыг булаачихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,
“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...Самсунг нөт-1 маркийн гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 130,000 төгрөг байна” гэх тайлан /хавтаст хэргийн 19/,
Шүүгдэгч******* ийн “...Найс гэдэг баарны орчимд зогссон юм. Тэгээд шээчихээд машин луугаа явж байтал нэг ах утсаар яриад явж байхаар нь би тэр ахад “утсаа өгч байгаач, нэг дугаар руу залгаад ярьчихаад өгье” гэж хэлсэн. Тэгсэн тэр ах надад утсаа өгөхөөр нь би тэр ахын утсыг нь аваад машиндаа суулгүй хажуугаар нь гараад гүйчихсэн юм. Би буруу зүйл хийснээ ухамсарлан ойлгож байна, ахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна, тэнсэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд эд зүйлээ хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч******* оос гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч******* ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулаа хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсан хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД