| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0052/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 60
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818000160053 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1994 оны 8 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан сумын 5 дугаар баг,******* тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, *******/*******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 5 дугаар баг, ******* тоот гэртээ архидан согтуурсан үедээ*******тай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******нь согтуурсан үедээ 2017 оны 12 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө гэртээ *******тай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч*******ын “...2017 оны 1 сарын 14-ний орой 21 цагийн үед намайг гэртээ байж байхад манай найз болох *******над руу утасдаж гараад ир, архи ууя гэж хэлсэн. Тэгээд бид нар архи уугаад сууж байтал *******надад би чиний найз охинд хайртай болчихож гээд байсан. Тэгээд бид нар *******гын гэрт нь унтахаар болсон. Шөнө 3 цагийн үед *******гэнэт гэрлээ асаа гэж хэлэхээр нь гэрэл асаатал надад чи нөгөө ахтайгаа нийлээд томроод байдаг залуу мөн бил үү гээд гараараа миний зүүн нүд рүү 2-3 удаа цохисон. Гэрт байсан шалны модыг аваад миний зүүн гар руу цохисон. Дараа нь галын үнс хутгадаг төмрийг аваад миний хоёр гар руу цохисон. Тэгээд шалан дээр унагаагаад зодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,
Гэрч *******ын “... бид нар *******ын гэрт нь очсон. ******* 00 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харилаа гээд яваад өгсөн юм.*******н гэрт нь*******, *******гэх *******, ******* бид нар үлдсэн. ******* ******* гэх ******* гэдэг залуугийн нүүр рүү нь хэд хэдэн цохиод байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 69 дугаартай “...*******ын биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний салст, зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн шуу, зүүн чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацар, хамар, зүүн сарвуу, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25/,
Шүүгдэгч *******ын “...*******гэрлээ асаа гээд орилохоор нь би “чи юу гээд байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэрэлдэж *******ыг “чи яахаараа намайг утсаар доромжилдог юм” гэж хэлээд *******ын нүүр рүү нь 2 удаа өшиглөөд, гараараа хацар ру нь 2-3 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, бүрэн хүлээн зөвшөөрч байна, торгуулийн ял төлөх боломжгүйг харгалзан нийтэд тустай ажил хийх ялаар шийгэж өгнө үү” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар *******ыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт өдөрт 4-өөс дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД