2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2026/00091

 

2026 01 12 193/ШШ2026/00091

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,980,147.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,980,147.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Талууд 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/60593343 тоот зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчээс үндсэн зээл 5,652,216.5 төгрөг, хүүгийн төлбөр 322,536.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,395 төгрөг буюу нийт 5,980,147.9 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардан аваад хүлээн зөвшөөрсөн.

 

Уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 996,691 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 996,691 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 996,691 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 996,691 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 996,691 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 996,692.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,980,147.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүр 996,691 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 996,692.9 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,632 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 55,316 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 55,316 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА