| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0052/Э |
| Дугаар | 96 |
| Огноо | 2018-03-15 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 96
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга[G1] А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч С.Отгонзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Шүүгдэгч Б.Элбэгзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Бандийн Элбэгзаяаг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Сэргэлэнгийн 3 дугаар гудамж 45 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Бидэгүүн овгийн Бандийн Элбэгзаяа /МТ88082315/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Б.Элбэгзаяа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 2016 оны 12 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 4-72 тоотод оршин суух иргэн С.Отгонзаяагийн хашаанд байх амбаарт нэвтрэн орж 380 вольтийн хүчин чадалтай цахилгааны моторыг нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Элбэгзаяа нь бусадтай бүлэглэн 2016 оны 12 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Сэргэлэнгийн 4-72 тоотод оршин суух иргэн С.Отгонзаяагийн хашаанд байх амбаарт нэвтрэн орж 380 вольтын хүчин чадалтай цахилгаан моторыг нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Отгонзаяагийн “...Ганболдтой уулзаад “чи манай моторыг хулгайлсан чамайг цагдаад өгнө гэсэн чинь тэр “би танай моторыг Элбэгзаяатай нийлээд хулгайлж зараад архи уучихсан юм аа. Цагдаад битгий өгөөч, 2017 оны 2 сарын 20-ны өдөр хохирлыг чинь барагдуулна гээд бичиг хийгээд өгөхөөр нь би итгээд Ганболд, Элбэгзаяа нарыг хүлээсэн боловч миний хохирлыг огт барагдуулаагүй. Тэгэхээр нь би арга яадаад цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,
Шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манайх хуучин байшингаа нураагаад шинэ байшин барихаар суурийг нь тавьчихсан байсан. Тэгээд мотор хадгалах газар олдохгүй байхаар нь түлээний амбаартаа оруулж тавьсан. Тэгээд мөнгөний хэрэг болоод мотороо зарах гээд амбаар луу орсон чинь байхгүй байсан. Манай нөхөр энэ хавийн хулгайч нараас гарцаагүй. Байх гээд Баасандоржоос асуусан. Удалгүй Баасандорж Ганболдыг дагуулаад манай гэрт орж ирсэн. Ганболд мотор авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд мөнгийг нь төлж барагдуулахаар өргөдөл бичиж өгсөн. Ганболд хэлсэн хугацаандаа мөнгөө өгөхгүй болохоор цагдаад хандсан. Алга болгосон мотор том хэмжээтэй байсан. Манай аав бид хоёрт өгөхдөө хөрөө рамны мотор гэж хэлсэн. Ганболд 200,000 төгрөг өгсөн. Б.Элбэгзаяа 180,000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
О.Ганболдын өгсөн: “...2016 оны 12 сарын 14-ны өдөр байсан санагдаж байна хөрш Элбэгзаяа гэж залуугийн хамт түүний гэрт архи уусан юм. Бид хоёр дахиж архи уумаар санагдаад мөнгөгүй болчихсон учир мөнгө яаж олохуу гэж ярьж байгаад Элбэгзаяа “энүүхэн энд миний таньдаг Эрхэмээ гэж айлд мотор байгаа, хоёулаа ороод авъя” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд шөнө 23 цагийн орчимд Эрхэмээ гэж айлын гэрт сэм гэтэж ороод хашан дотор байсан 380 вольтын цахилгаан моторыг паниар модон дээр тавиад цасан дээр гулгуулж Элбэгзаяагийн гэрт авчраад тус моторыг эвдэж хагалаад зэсийг нь биржийн ар талд ченжид маргааш өдөр нь тушаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/,
“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 2 сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай “...ОХУ-д үйлдвэрлэгдсэн 380 вт-ын суурин хөрөө рамны моторын өнөөгийн үнэ цэнэ 450,000 төгрөг” гэх тайлан /хавтаст хэргийн 22/,
Шүүгдэгч Б.Элбэгзаяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ганболд бид хоёр айлд ажил хийж, хөлсөнд нь 25,000 төгрөг авсан. Уг мөнгөөрөө бид хоёр архи авч уусан. Архи ууж дуусгачихаад Ганболд гэр рүү явсан. Удалгүй манай гэрт Ганболд орж ирээд нэмж архи уумаар байна, яах уу гэж асуусан. Тэгэхээр нь хохирогчийн амбаарт мотор байсан, түүнийг зараад архи авч ууя гэж хэлсэн. Ганболд миний гаргасан санааг дэмжсэн. Бид хоёр хохирогчийн амбаараас моторыг аваад манай гэрт авчраад задалж зэсийг нь авч тушаасан. Мөн төмрийг нь хаягдал төмөр авдаг газар тушааж нийт 19,000 төгрөг болсон. Хөдөө яваад ирсний дараа цагдаагийн газраас дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар очоод хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Элбэгзаяаг бүлэглэн орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд О.Ганболд, Б.Элбэгзаяа нарт холбогдох эрүүгийн 201709000046 тоот хэргээс яллагдагч Б.Элбэгзаяа оргон зайлсан үндэслэлээр Б.Элбэгзаяад холбогдох 1818000000028 дугаартай хэргийг тусгаарласан байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч С.Отгонзаяа шүүхийн хэлэлцүүлэгт “Ганболд 200,000 төгрөг өгсөн. Б.Элбэгзаяа 180,000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад байдлын талаар:
Шүүгдэгч Б.Элбэгзаяа нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан “хүндэвтэр” гэмт хэрэг анх удаа үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтаар оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
2015 оны Эрүүгийн хуульд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг “хүнд” гэмт хэргийн ангилалд хамааруулж, хүнд хэрэг үйлдсэн хүнийг тэнсэхгүй байхаар зохицуулсан тул 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар оногдуулсан ялыг тэнсэх нь шүүгдэгчид илүү ашигтай, Эрүүгийн хуулийн 1.9-р зүйлд заасан “эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх” зарчимтай нийцэж байна.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Элбэгзаяагийн цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялаас нь хасч тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Элбэгзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД